Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эцсийн эзнээс нэхсэн хариуцлага

 

Эцсийн эзнээс нэхсэн хариуцлагаГазрын хэвлийд бүрэлдсэн баялаг бол хэн нэгний оюуны чадал, гарын ураар бүтсэн зүйл огт биш, магадгүй бурхнаас заяасан бэлэг. Тиймээс эрх дарх, овсгоо самбаа, ов мэхтэй цөөн хүн баялгийн өгөөжийг хүртэж, ханаж цадталаа баяжих учиргүй. Хэн ч юм бэ, нэг эрдэмтэн хүмүүсийн хэрэгцээг хангах шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологи зохиогоод түүнийхээ патентыг худалдаад баяжиж байвал өөр хэрэг. Бас аль нэг авьяастан олны сэтгэлийг хөдөлгөсөн сайхан дуу дуулж, түүгээрээ мөнгө олж байвал булаацалдах эрх хэнд ч байхгүй. Харин "нийтийн баялаг" хэмээх газрын хэвлийн эрдэс түүхий эдийг олборлоод, ганц биедээ нааж байгаа бол булаацалдах эрх хэн хүнд бий. Учир нь газар доорх баялаг бол ард түмний өмч, төрийн хяналтанд байна гэж Үндсэн хуульд тусгасан. Иймээс л байгалийн баялгаас хувь хүртэх, тэгш хуваарилалт хийх зарчмыг олон нийт төр, засгаасаа нэхэж иржээ. Байгалийн баялгийг хэн бүхэнд үр өгөөжтэй ашиглаж буйг мэдэх иргэдийн эрхийг яаж хангах вэ. Энэ асуултад хариулт өгөхөөр хүн төрөлхтөн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгыг дэвшүүлсэн. Манай улс ОҮИТБС-д 2006 онд нэгдэн орж, хууль эрх зүйн орчиндоо энэ ойлголтыг нэмж тусгаад буй. Ил тод байдлын санаачилгын хүрээнд олборлох үйлдвэрлэлтэй холбоотой мэдээллийг ил тод болгох стандартыг нэмж дэлгэрүүлсээр байна. Өмнө нь олборлогч үйлдвэрүүд санхүүгийн тайлангаа нээлттэй, ил тод зарлах үүрэгтэй байсан бол ОҮИТБС-ын 2016 оны шинэ стандартаар эрх зүйн орчин, төрөөс баримтлах бодлого, төсвийн хуваарилалт, тусгай зөвшөөрлийн олголт, гэрээ, бенефициар өмчлөгч, олборлолт, хайгуулын үйл ажиллагаа, эдийн засагт оруулах хувь нэмэр зэрэг уул уурхайн салбарын суурь мэдээллийг дэлгэх шаардлагатай боллоо. Мэдээлэл хэдий чинээ ил тод, нээлттэй, дэлгэрэнгүй байна, байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглаж байгаа эсэхэд тавих олон нийтийн хяналт төдий чинээ илүү байх нь ойлгомжтой. Иргэдийн бодит мэдээлэлд тулгуурласан хяналт доор олборлох үйлдвэрлэл эрхэлбэл аж ахуйн нэгжүүд, цаашлаад уул уурхайн салбарынхны хариуцлага нэмэгдэх нь дамжиггүй. Тиймээс л ил тод мэдээлэх стандартыг илүү дэлгэрүүлээд байгаа хэрэг. Зөв зүг рүү алхам алхмаар ойртож, урагшилж байна гэж үүнийг дүгнэж болно. ОҮИТБС-ын шинэ стандартаар бенефициар өмчлөгч буюу ашиг хүртэгч эздийг зарлахаар тогтсон нь өгсөхөд бэрх даваа байж мэднэ. Учир нь эрх мэдэл, хөрөнгө чинээтэй хүмүүс өөрийгөө олонд дэлгээд байх дургүй байдаг. Ялангуяа энэ нь Монгол зан суртахуунтай ч холбоотой байж мэдэх газар авсан үзэгдэл юм. Гэхдээ олон нийтийн эрх ашгийн төлөө энэ давааг улс орнууд, хууль тогтоогчид давахаас өөр аргагүй. Өөрөөр хэлбэл, тухайн төслөөс эцсийн эцэст хэн ашиг хүртэж байна вэ гэдгийг зарлах давааг давах учиртай гэсэн үг. Ингэснээр байгалийн баялгийг үр өгөөжтэй ашиглах хариуцлага улам далайцтай болно гэж итгэж байгаа. Тухайн уурхай санхүүгийн хуурамч тайлан гаргах ч юм уу, байгаль орчныг бохирдуулж, сүйтгэж хариуцлага алдвал эцсийн ашиг хүртэгчийн нэр хүнд унана. Уурхай нь тогтоосон хууль, журмын дагуу ажиллаж, байгалийн баялгийг үр өгөөжтэй олборлож байвал эцсийн ашиг хүртэгч нэр хүндээ хадгална. Тиймээс уул уурхай улам хариуцлагатай болно гэдэгт итгэхээс өөр аргагүй. Шинэ стандартын дагуу 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс эцсийн ашиг хүртэгчийг зарлаж эхлэх үүргийг Олон улсын ОҮИТБС-ын өмнө байгалийн баялаг ихтэй 52 орон хүлээжээ. Одоогоор Украин, Их Британи, Кыргызстан гэсэн улс л зохицуулах эрх зүйн акт баталж, хэрэгжүүлж байна. Харин Монгол Улсад уул уурхайгаас эцсийн ашгийг хүртэгч эздийг зарлах хуулийн төсөл ч хараахан бэлэн болоогүй байгаа. Гэхдээ анхаарлаа хандуулахгүй байхын аргагүй цаг үе тулгарч ирснийг манай УИХ-ын гишүүд мартаж болохгүй. Асуудлын ач холбогдлыг ойлгож хууль тогтоох байгууллагаараа дэмжүүлнэ гэсэн итгэлийг өвөрлөн холбогдох мэргэжилтнүүд ажилласаар байгаа билээ. Ашиг хүртэгч эздийн мэдээллийг ил тод болгоход Хувь хүний нууц, Байгууллагын нууцын тухай хуулийн заалтууд саад болох нь ойлгомжтой. Эзнийг зарлах учраас ялангуяа Хувь хүний нууцын тухай хууль ихээхэн тээг болох нь гарцаагүй. Энэ хуулиар захидал харилцаа, эрүүл мэнд, хөрөнгө, гэр бүл зэргийг нууцлахаар зохицуулсан. Ашиг хүртэгч эзнийг зарлахын тулд дээрх хуулийн хувь хүний хөрөнгийг нууцлах заалтыг тодорхой тохиолдолд үйлчлэхгүй байхаар зохицуулалт хийх шаардлага ч бий. Хуулийн заалтыг өөрчлөх хялбархан. Харин хэрэгжүүлэхгүй, эсэргүүцэх эздийн сэтгэл зүйг өөрчлөх, хүлээн зөвшөөрүүлэх нь ярвигтай ажил. Тиймээс зөв зүг рүү алхаж буйг нь ойлгуулах, ашиг хүртэгч эздийг зарлах эрх зүйн тогтолцоо бүрдүүлэхэд улстөрчдийн манлайлал юу юунаас чухал.

Ашиг хүртэгч эзэн гэж хэн бэ? ОҮИТБС-ын Олон талт ажлын хэсгээс зохион байгуулсан есөн удаагийн хэлэлцүүлгийн үр дүнд баримжаа болох тодорхойлолт бэлэн болжээ. "Ашиг хүртэгч эцсийн эзэн" гэдэгт эрдэс баялгийн салбарт тусгай зөвшөөрөл эзэмшигч, хөрөнгө оруулагч, тендерт оролцогч, гэрээлэгч хуулийн этгээдийн таван хувь буюу түүнээс дээш хувьцаа эсвэл түүнтэй адилтгах үнэт цаасыг, 20 хувь буюу түүнээс дээш саналын эрхийг, тодорхой хувь буюу түүнээс ногдол ашгийг шууд болон шууд бусаар эзэмшдэг, өмчилдөг, хүртдэг, удирдлага, хяналтыг шууд болон шууд бусаар хэрэгжүүлдэг, эсвэл бусад хэлбэрээр эрхээ хэрэгжүүлдэг хувь хүнийг ойлгоно" гэж одоогоор тодорхойлоод байгаа гэнэ.
"Эзэмшил, өмчлөлийн эрхийг шууд бус хэлбэрээр хэрэгжүүлэх" гэж өөрийн эзэмшлийн хувьцаа, түүнтэй адилтгах үнэт цаас, саналын бусад эрхийг гэрээ, итгэмжлэл, төлөөллийн бусад хэлбэрээр өөрийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой, холбогдох этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх, эсхүл нэг буюу түүнээс дээш үргэлжпэх гинжин холбоо бүхий хуулийн этгээд үүсгэн байгуулахыг ойлгох аж. "Шууд удирдлага, хяналтын эрх" гэдэгт Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйл болон компанийн дүрэмд заасан эрх бүхий албан тушаалтныг томилох, их хэмжээний хэлцлийг байгуулах шийдвэрийг дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран гаргах эрхийг ойлгох нь. "Шууд бус удирдлага, хяналт" гэдэгт компанийн удирдлага, хяналтын эрхийг гэрээ, итгэмжлэл, төлөөллийн бусад хэлбэрээр эсхүл өөрийн хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдээр дамжуулан хэрэгжүүлэх нөхцөл байдлыг ойлгох аж.
Ашиг хүртэгч эзний ямар мэдээллийг зарлах вэ? Олон улсын стандартад зааснаар ашиг хүртэгч эцсийн эзний овог нэр, иргэний харьяалал, давхар иргэншил, төрсөн огноо, оршин суугаа улсын нэр, өмчлөлийн хувь хэмжээ, бусдын өмнөөс эрх хэрэгжүүлдэг, улс төрд нөлөө бүхий этгээд, компанидаа удирдах албан тушаал хашдаг эсэх мэдээллийг нь цуглуулж, нийтэд ил тод болгох анхны зураглал гаргажээ. Тухайлбал, монголчууд МАК Б.Нямтайширын гэр бүл, "Энержи ресурс"-ийн хувьцаа "МСЗ холдинг"-ийн захирлуудын зөвлөлийн дарга Ж.Оджаргал, "Тавантолгой" компани "Ажнай корпорац"-ын ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнийн мэдэлд ажилладаг гэж ерөнхийд нь мэднэ. Эцсийн эздийг зарладаг хууль баталснаар тухай компаниас хэн хэдэн хувьцаа эзэмшдэг, улстөрд ямар нөлөөтэй, тэдний өмнөөс хэн эрх хэрэгжүүлж ажилладаг гэх мэт мэдээлэл ил болно гэсэн үг. Эзэн нь бүү хэл нэр нь ч нийтэд танигдаагүй олон компани манай уул уурхайн салбарт ажилладаг. Тэр бүгдийн эцсийн эздийн мэдээлэл ил болно. Тэгэхээр буух эзэнтэй буцах хаягтай болж, хариуцлага улам дээшлэхгүй гэж үү. ОҮИТБС-ын стандартыг хангах, тэр дундаа байгалийн баялгаас ашиг хүртэгч эцсийн эзнийг зарлах санаачилга ийн гараанаас хөдөлжээ. Эдийн засаг, ахуй амьдрал нь улам бүр уул уурхайгаас хамааралтай болж, ашигт малтмалын шинэ ордуудын үүцийг задалж байгаа манай улс хариуцлагатай хөгжлийн төлөө энэ санаачилгыг ажил хэрэг болгохоос өөр сонголтгүй.
Sonin.mn

Эцсийн эзнээс нэхсэн хариуцлага
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани