Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Орхоны хөндий орвонгоороо эргэх нь

 

Орхоны хөндий орвонгоороо эргэх ньМонгол Улсыг зорих жуулчдын тоог нэмэгдүүлнэ, ингэхийн тулд түүх, соёлын дурсгал, байгалиа хамгаална, ялангуяа Орхоны хөндийг өөд нь татаж, хангай болон говийн бүсийг холбосон маршрут гаргана гэж төр засгийн үе үеийн эрх баригчид, УИХ-ын гишүүд хэлдэг. Гэвч өнгөрсөн хугацаанд тэдний хэлсэн үгс зүгээр л амны хий байсан нь өдгөө илэрхий болов. Хамгаална, хөгжүүлнэ гэсэн Орхоны хөндийн экологийн тэнцвэрт байдал өдрөөс өдөрт доройтож, түүх, соёлын өвүүд нь яйрч унахад ойрхон байна. Тармаг замаар явж Эрдэнэзуу, Төвхөн хийд болон Улаанцутгалангаас өөр очих газар, үзэх зүйл тэнд байхгүй хэвээр. Өвөрхангай аймгийн удирдлага Орхоны хөндийг түшиглэн жуулчдыг татахаар зэхэж байгаа ч тэдний тэнхээ хүрэхгүй нь.

Уг нь Орхон Монголын хамгийн урт гол. Түүнээс тэжээгддэг хөндий, тэнд байрлах түүхийн үнэт олдворуудыг дотоод, гадаадын жуулчдад үзүүлж, эргэлтэд оруулбал Өвөрхангай төдийгүй Архангай аймгийн эдийн засгийн чадавх сайжрах боломжтой гэдэг. Гэвч өдгөө энэ голын урсац татарч, бохирдоод, модод нь шавьжинд идэгдэж, хөндий бүхэлдээ хогийн сав болсон талаар нутгийн иргэд ярив. Мөн түүхийн хосгүй үнэт дурсгалууд нь сүйдэж буй гэнэ. Хамгийн сүүлийн жишээг дурдвал Хархорин сум дахь Цогтын их сүмийг танхай этгээдүүд талхалж орхижээ. Цонхных нь шилийг цууртал чулуу шидсэн гэнэ. Мөн хашааг нь нурааж, шинийг барихаас өөр аргагүй болгожээ.

АСУУДАЛ ДАГУУЛСАН АЛТНЫ БАЛАГ АРИЛААГҮЙ

"Нэг үе Орхон улаанаараа эргэлдэж байлаа. Өдгөө тийм хэмжээнд арай хүрчихээгүй ч бохирдлын түвшин нь ихэссээр байна. Ийм балаг таригчид нь Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт алт олборлож буй компаниуд” гэж Хархорин сумын иргэд ярьсан. Албаны эх сурвалжийн мэдээлж буйгаар өнгөрсөн намар Цэнхэр суманд жижиг, том 40 уурхай ажиллаж байжээ. Харин өдгөө тэдний 22 нь үйл ажиллагаа явуулж буй гэнэ. Тэнд алт олборлохын тулд байгаль сүйтгэсний горыг өдгөө Орхоны хөндийд аж төрж буй иргэд амсаж байгаа ажээ. Голын эхэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж, бохироо цутгаж буй учраас тэр юм байна.

Гэвч тэдэнд хариуцлага тооцоход хүндрэлтэй байдаг тухай албаныхан ярив. Орхоны хөндийн дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны хараа хяналтад байдаг, мөн Архангай аймгийн холбогдох албаныхны мэдлийн бүсээс 4-7 км зайд үйл ажиллагаа явуулдаг болохоор хэн ч халдаж чаддаггүй гэнэ. Үүний уршгаар голын урсац татарч, амьтан, ургамал дайжиж байгааг Орхон голыг хамгаалах хөдөлгөөнийхөн тогтоосон гэнэ. Тэдний үйл ажиллагааг зогсоож, Орхоны хөндийг хамгаалж чадах эцсийн найдвар нь Монгол Улсын Ерөнхийлөгч болсон тул тэд Тамгын газарт нь хандаад буй аж.

ОРХОНЫ ХӨНДИЙГ ИРГЭД БОЛОН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГААНЫХАН МАНАДАГ

Хархорин сумын дунд сургуулийн VI ангийн сурагч хүү "Орхоны хөндийн хог арай хэтэрлээ. Арга хэмжээ аваач ээ” гэж Ерөнхийлөгч Х.Баттулгыг очих үеэр аминчлан захисан юм. Түүний хэлснийг томчууд алган ташин дэмжиж байлаа.

Хог, хаягдал, агаар, хөрсний бохирдлын адил үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц хэмжээнд хүрсэн талаар амтай болгон ярьдаг. Тэгвэл Хархорин сум, ялангуяа Орхоны хөндий хогонд дарагдсан гэнэ. Амарч, зугаалж буй хүмүүсийн хаясан хогийг нэгдсэн журмаар цэвэрлэх хөрөнгө мөнгө сумын байтугай улсын төсөвт байхгүй. Тиймээс Орхоны хөндийн захиргааныханд цэвэрлэх үүрэг тохогджээ. Тэд менежмент хийж, түүнийх нь дагуу ойн нөхөрлөлүүд хөндийн хогийг цэвэрлэж байгаа аж. Ингэхдээ нөхөрлөлийн гишүүд өөрсдөөсөө хөрөнгө гаргаж машин, техникээрээ хог ачдаг тухайгаа ярив. Жилд ойролцоогоор 50-иад удаа нэгдсэн байдлаар хог түүдэг бөгөөд он гарснаас хойш таван удаа цэвэрлэгээ хийжээ.

Түүнээс гадна цаг агаарын дулаарлаас үүдэн хортон шавьж хөндий дэх моддыг идэж буй гэнэ. Улсын төсвөөр хортон устгах ажил хийхийг хүлээвэл хэтэрхий оройтож, шавьжнууд үржих гээд байгаа учраас хамгаалалтын захиргааныхан уг ажилд ханцуй шамлан оржээ. Өнгөрсөн сарын сүүлчээр тэд мөн л өөрсдийн хөрөнгөөр хор цацсан байна.

ЭРДЭНЭЗУУ МУЗЕЙ НУРАХ ДӨХӨЖ, ОЛДВОРУУД ТОНОГДСООР БАЙНА ГЭВ

Тус хөндийд түүх, соёлын хосгүй үнэт өв, дурсгал олон бий. Гэвч түүнийг нь хамгаалдаг хүн хомс. Үүний уршгаар булш, хиргисүүр, туурь, хөшөө дурсгал "орхигджээ”. Энэ талаар нутгийн иргэд "Эртний түүхт Хархорум хот буюу Хархорин сумыг зорьж ирсэн жуулчид Эрдэнэзуугийн хэдэн сүмээр орж, сумын төвтэй танилцаж, Мэлхий толгой дээр гараад буцах болдог. Уг нь бусад дурсгалыг арчилж, тордвол ядаж ганц, хоёр хоноод буцах байх даа. Гэтэл 100 гаруй иргэн л түүхийн дурсгалыг хамгаалж байна” хэмээн ярьсан. Тэр 100 гаруй хүн нь Өвөрхангай аймгийн Засаг даргын санаачилгаар ажиллаж буй идэвхтэн байгаль хамгаалагчид аж.

Өдөр, шөнөгүй ажилласныхаа төлөө тэд сард 100 орчим мянган төгрөгийн урамшуулал авдаг гэнэ. Тэднийг ажиллуулсны үр дүнд булш тонож, хөшөө, дурсгал сүйтгэгчдийн тоо цөөрчээ. Энэ талаар Орхоны хөндийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга Ц.Банди "Идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулж эхэлснээс хойш ийм зөрчил багассан. Мэр сэр л гарч байгаа. Бид тогтмол эргүүл хийж, зөрчил гарвал хуулийн байгууллагаар шийдвэрлүүлдэг” гэв.

Тухайлбал, 2016-2017 онд Хархорин сумын Орхон багийн нутаг дахь хоёр хиргисүүрийг тоносон байжээ. Мөн тус сумын Мойлтын ам дахь чулуун зэвсгийн олдворууд цөөрсөөр байгаа аж. Хүмүүс түүн, авч явсны гор энэ. Энэ талаар Өвөрхангай аймгийн холбогдох албаныхан "Байгалийн давагдашгүй хүчин зүйл болон Орхон голын нөлөөллөөр хадны зураг бүдгэрч, зарим булш, хөшөө гэмтэж байгаа. Заримаас нь дурдвал Бага хүрхрээ орчмын хадны зураг болон Бат-Өлзий сумаас Хужирт хүртэлх хиргисүүр усны нөлөөллөөр доройтсон. Шинээр олсон зарим булш ч эмзэг байна. Үүний хажуугаар шуналдаа автсан хүмүүсээр сүйтгүүлсэн олдвор цөөнгүй бий” гэсэн юм.

Харамсалтай нь, үүнд аймаг, сумынхнаас өөр анхаарч буй албан тушаалтан алга. 2015 онд олдсон, XIII зуунд амьдарч байсан гэх шарил усанд идэгдсэнийг аймгийн удирдлага бусдыг царайчилж байж засуулсан гэдгээс бүгд тодорхой болох биз. Тэр байтугай Эрдэнэзуу музейн барилга жилээс жилд муудаж, ан цав үүссээр байгааг нутгийн иргэд хэлсэн. Гэсэн атал "Түүхийн үнэт олдвороо хадгалж хамгаалах нь зүйтэй” гэж цээжээ дэлддэг хүмүүс таг дуугүй байсаар.

"Түүх, соёлын дурсгалыг арчлахдаа анхных нь хэв шинжийг алдагдуулж болдоггүй. Өөрөөр хэлбэл, музейн барилгыг цементээр засаж болохгүй гэсэн үг. Тусгай мэргэжлийн баг ажиллуулж анхных нь хэв шинжийг алдагдуулалгүй засах тулгамдсан шаардлага байна” гэж холбогдох албаныхан ярилаа.

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн урилгаар Туркийн Ерөнхий сайд манайд айлчлах үеэрээ "Орхоны хөндийн аялал жуулчлалын цогцолбор байгуулах төсөлд 120 сая ам.долларын хөрөнгө оруулна. Жилд туркийн 11 сая иргэн гадаад улсад аялж, амардаг. Тэднийг Монгол руу аялуулах боломж бий” гэж байсан. Мөн Торгоны замд нэгдэж, жуулчдыг татах мөрөөдөл бидэнд бий.

Харамсалтай нь, нөхцөл байдал энэ хэвээр байвал жуулчдын сонирхлыг татах бус, эсрэгээрээ үргээж мэдэхээр байна. Мөн өөрсдөө ч үзэж, харах зүйлгүй үлдэхэд ч ойрхон байгаа юм. Өдгөө үйл ажиллагаа явуулж буй жуулчны 31 бааз, 12 зочид буудал, рашаан сувиллын тав, амралтын зургаан газар л Орхоны хөндийг зорьсон жуулчдад үйлчилдэг гэх. Сайхан зүйл ярьж, иргэдийг сэнхрүүлэхээ больж, Орхоны хөндийг аврахгүй бол орвонгоороо эргэхэд ойрхон байна.


БАЙР СУУРЬ

Хариуцлагагүй уул уурхайг зогсоох нь нэн тэргүүнд хийх ажил

Т.АРИУНБОЛД (Өвөрхангай аймгийн БОАЖГ-ын дарга):

-Архангай аймгийн Цэнхэр сумын нутгаас алт олборлож буй компанийн үйл ажиллагаанаас болж цогцолбор газар доройтоод байгаа юм. Орхоны хөндийг чиглэсэн аялал жуулчлал манай аймгийн зүрх гэж болно. Монгол Улсад ирж буй жуулчдын олонх нь энэ бүсийг зорьж ирдэг. Тиймээс аймгийн удирдлага хөгжлийн тэргүүлэх салбар нь аялал жуулчлал байна гэсэн бодлого баримталж, тийш чиглэсэн тодорхой ажлууд хийж байна.

Ялангуяа Орхоны хөндийг түшиглэсэн аялал жуулчлалыг түлхүү хөгжүүлэх зорилготой. Тухайлбал, "Торгоны зам ба Хархорин” хэмээн нүүдэлчдийн ёс заншил, Орхоны хөндийн түүх, дурсгалыг харуулсан арга хэмжээ зохион байгуулж байгаа. Ирэх сард хоёр арга хэмжээ зохионо. Саяхан аймгийн ИТХ хуралдаж, аялал жуулчлалын хөгжлийн дэд хөтөлбөр баталлаа. Хангайн бүсийн аялал жуулчлалын чиглэл гаргаж, тэр хүрээнд Орхоны хөндийг хөгжүүлэх юм. Түүнчлэн аймгийн Засаг дарга Орхоны хөндийн аялал жуулчлалын стратеги баталлаа. Айл өрхүүдийг үүнд татан оролцуулж, тусгай сонирхлын аялал жуулчлал хөгжүүлэх чиглэл барьж байна. Нүхэн жорлонгоос татгалзаж, аялал жуулчлалын мэргэжилтэн бэлтгэх бодлого баримталж буй.

Гэвч тулгамдаж буй асуудал цөөнгүй бий. Хог хаягдал хамгийн том тушаа нь. Жуулчид хогоо замбараагүй хаяж байна. Үүнд хяналт тавих ямар ч боломж алга. Бид уг нь идэвхтэн байгаль хамгаалагч ажиллуулдаг. Гэтэл тэдэнд өгдөг урамшуулал, цалин бага тул зун Орхоны хөндийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааныхан л арчилж, торддог юм. Хог, хаягдлыг бууруулахын тулд төлбөр, хураамж авъя гэхээр нийтээс асууж, ХЗДХЯ-наас зөвшөөрөл авах ёстой гэдэг.

Түүнээс гадна түүхийн дурсгалт газар, булшийг эвдэж, тонох зөрчил бий. Холбогдох бүх алба, байгууллага оролцож, төсөв санхүүг нь шийдэн, хариуцлагагүй уул уурхайн үйл ажиллагааг зогсоох нь нэн тэргүүнд хийх ажил болоод байна. Орхоны хөндийн гол түшиц нь Орхон гол. Гэтэл ус нь бохирдчихсон. Салбарын сайд, УИХ-ын гишүүдэд олон удаа хандсан ч асуудлыг шийдсэнгүй өдий хүрлээ.


Уурхайн үйл ажиллагаанаас болж Орхон гол бохирдоод байгаа юм биш

Н.БАЯНМӨНХ (Архангай аймгийн БОАЖГ-ын дарга):

-Алтны уурхайнууд саяхнаас үйл ажиллагаа явуулж байгаа юм биш. 1999 оноос эхэлсэн үйл явц. Тэгээд ч эдгээр компанийн буруу үйл ажиллагааны уршгаар Орхон гол бохирдоод байгаа юм биш. Өвөрхангай аймгийнхан голын хамгаалалтын зурваст жуулчны баазуудад газар олгочихсон. Тэдний үйл ажиллагаа хяналтгүй байгаа нь бохирдолд бас нөлөөлж байгаа. Зарим баазын эзэд нь нутгийн иргэд бус, Улаанбаатараас ирсэн хүмүүс байдаг. Уг нь хоёр аймгийг холбосон аялал жуулчлалын чиглэл байгуулах зорилт бий. Ингэхийн тулд хаана хаанаа анхаарах хэрэгтэй.


Бэлтгэсэн: Г.Цэцэг

Өнөөдөр сонин
Орхоны хөндий орвонгоороо эргэх нь
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани