Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хүн хүний гар дамжсан хиртэй хадаг шиг “Хотгор шанага”-ын уурхайн зарагдсан түүх

 

Хүн хүний гар дамжсан хиртэй хадаг шиг “Хотгор шанага”-ын уурхайн зарагдсан түүхЗураг дээр: Одоогийн АН-ын ҮБХ-ны гишүүн Б.Алтангэрэл тухайн үед "Хотгор шанага"-ын Солонгос талын хөрөнгө оруулагчтай гэрээнд гарын үсэг зурж байгаа нь

Увс аймгийн Бөхмөрөн сумын төвийн зүүн  хойд тал Ачит нуурын хажууханд Ямаатын голын хойд эрэг дээр талын шанага шиг хотгор газарт нүүрсний орд газар бий. Түүнийг "Хотгор шанагын” нүүрсний уурхай гэдэг."Хотгор шанагын” нүүрсний уурхайг стратегийн орд газарт багтах их нүүрстэй газар гээд л хүн бүр шуугиад байдаг. Улс төрчид хүртэл энэ уурхайг өндөр үнээр зарсан гээд л  улс төржүүлэн ярих болсоор цөөнгүй жил болж буй. Ингээд бодохоор Таван толгойн нүүрсний уурхай шиг л том орд байгаа мэт хүмүүст сэтгэгдэл төрж, төсөөлөгдөнө. Гэтэл үнэн хэрэгтээ"Хотгор шанага” уурхайн газар дээр яваад очиход дэд бүтэц хөгжөөгүй, алс холын сумын төвийн хажууханд хааш хаашаагаа хэдхэн метрийн урттай талбай байдаг юм билээ. Шуудхан хэлэхэд, манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа орон нутгийн жижигхэн нүүрсний уурхайнуудын нэг юм  байна лээ. Үйл ажиллагаа явагдаж байгаа эсэх нь үл мэдэгдэх энэ жижигхэн нүүрсний  уурхай сүүлийн жилүүдэд олны анхаарлын төвд орох болсон.  Бүр улстөрчдийг намнах, "буудах” хэрэгсэл болон хувирсан. Одоогоос таван жилийн өмнө Монгол Улсын баруун хойд хязгаарт орших "Хотгор шанага” уурхайн талаарх мэдээлэл өмнөд Солонгос даяар   шуугиан тарьсан байдаг. 2013 онд БНСУ-ын телевизээр тус уурхайтай холбоотой нэвтрүүлэг цацагдсан нь өнөөдөр ч олны анхаарлын төвд байсаар байна. Жишээ нь, "Хотгор шанага” нүүрсний уурхайн лицензийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч асан И Мён Баг худалдаж авсан гэх мэт мэдээлэл хөвөрсөөр байгаа билээ. Харин манай улсад сүүлийн хэдэн сар "Хотгор шанага” уурхайг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар ах нартайгаа нийлж зарсан гэх дуулиан шуугиан гарч, улстөрчид энэ талаар мэдэгдэл хийх болсон.  Үүнтэй холбоотойгоор "Хотгор шанага” уурхайн тухай мэдээ, мэдээлэл цөөнгүй удаа хэвлэлээр гарч байгаа боловч хэн анх энэ уурхайн лицензийг худалдаж авч байсан, анх зөвшөөрлийг нь ямар хүн олгосон, хайгуул, ашиглалтын лиценз олгогдож эхэлснээс хойш энэ уурхай хэн хэний гар дамжсан, ямар үнээр зарагдаж байсан, уурхайн лиценз ямар замаар солонгосчуудын гарт очсон талаархүнэнд нийцсэнмэдээлэл огт дурдагдахгүй байгаа билээ. Тэгвэл нэрт зохиолч Ч.Лхамсүрэн агсаны  алдарт "Хүрэн морь”  найраглал дээрх "Хэн нэгний гар дамжсан

Хиртэй халтар хадаг шиг

 Хүрэн зээрд морь

 Хүйтэн гарыг дамжсаар

 Хөнөөлт дайсны унаа болов”  гэдэг  шиг ёстой л хүн хүний гар дамжин, хиртэй хадаг шиг л зарагдаж ирсэн "Хотгор шанага” уурхайн түүхийг уншигч та бүхэнд баримттайгаар хүргэж байна.

"Хотгор шанага” уурхайн лицензийг анх Ашигт малтмалын газраас Ардчилсан намын гаралтай хүмүүс авсан байдаг юм байна.  Хамгийн анх Улсын Бага Хурлын гишүүн асан П.Улаанхүү, Болгар Улсын Элчин сайд асан Л.Дүгэржав нар уг уурхайн лицензийгэзэмшиж байжээ. 2001 оны долдугаар сарын 04-ний өдрийн Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг тухайн үеийн Ашигт малтмалын хэрэг эрхлэх газрын  Геологи, уул уурхайн кадастрын албаны дарга Х.Хэрлэн гэгч "Хотгор шанага” ХХК-ийн захирал Л.Дүгэржавт  зөвшөөрлийг нь өгсөн байдаг.  

Л.Дүгэржав гэж хэн бэ

 "Хотгор шанага” компанийн захирал асан, "Хотгор шанага” нүүрсний уурхайн хамгийн анхны эзэмшигч Л.Дүгэржав гэдэг нь Увс аймгийн Тэс суманд төрсөн юм байна. Тэс сумандаа наймдугаар анги, Улаангомд хотын ерөнхий боловсролын сургуульд  аравдугаар анги төгсөөд Болгарт газрын тосны өрөмдлөг, олборлолтын инженерийн ангид суралцсан түүхтэй. 1991 онд "Монгол орны цэвдгийн доорх усны судалгаа” гэдэг сэдвээр эрдмийн зэрэг хамгаалж доктор болсон байдаг. Түүнийг өмнөд туйл судлаач гэдгээр нь хүмүүс андахгүй мэддэг билээ. Антарктид тивийн Амундасен Скоттод байдаг газарзүйн тэг цэгт  төрийн далбаагаа мандуулж ирсэн байдаг. Антарктитид судалгаа хийдэг анхны  монгол эрдэмтэн гэх Л.Дүгэржав "Хотгор шанага” уурхайг эзэмшиж байсан түүхтэй аж. Түүнийг Ц.Элбэгдорж Болгар Улсад суух элчин сайдаар томилж байсан билээ. Өөрөөр хэлбэл, Л.Дүгэржав Ардчилсан намын гаралтай хүн. Бүр Увс аймагт Ардчилсан намаас УИХ-д нэр дэвшиж, өвдөг шороодож байсан түүхтэй. 

П.Улаанхүү гэж хэн бэ

Улсын Бага хурлын гишүүн асан, Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд асан, АН-ын гишүүн П.Улаанхүү  "Хотгор шанага” уурхайн хувийг эзэмшиж явсан байдаг. Тэрбээр Улсын Бага Хурлын гишүүн байхдаа "Улаанбаатар хотын нэр өөрчилье. Энэ нэр Оросуудын зүгээс коминтерний шахалтаар өгсөн хэт хувьсгалжсан нэр" гэж санаачлага гаргаж байсан гэдэг. Одоогийн мөрдөгдөж байгаа үндсэн хуулийн эхийг боловсруулж байсан цөөн хүмүүсийн нэг.1989 оны арванхоёрдугаар сарын 28-нд Ардчилсан социалист хөдөлгөөнийг байгуулсан түүхтэй. Тэрбээр Улсын бага хурлын гишүүн байхдаа "Тусгаар тогтнолыг тунхаглан зарласан арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг тэмдэглэж, амралтын өдөр болгоё” гэж саналаа хэлж байсан юм. Тэгтэл гишүүд эсэргүүцэж эхэлсэн л дээ. Тэгэхээр нь Ардчилсан нам хурал хаяж байлаа. Монголын парламентын түүхэнд анх удаа хурал хаясан үйл явдал болж байв” хэмээн ярилцлага хэвлэлд өгсөн байдаг. П.Улаанхүү нь "Ситинет” компанийн гүйцэтгэх захирлаар өдгөө ажиллаж байгаа юм байна лээ. Л.Дүгэржав, П.Улаанхүү нар "Хотгор шанагын” уурхайг  Ардчилсан намын ҮБХ-ын гишүүн Б.Алтангэрэлд зарсан байдаг. Өөрөөр хэлбэл, нэг намын ах нар нутгийн дүү "Баруун Монгол энержи” компанийн захирал Б.Алтангэрэлд "хотгор шанага” уурхайг зарсан түүхтэй аж. Гэхдээ дээрх уурхайг хэдэн төгрөгөөр яаж зарсан,  ямар замаар өөрсдийн болгож авсан зэрэг нь одоогоор тодорхойгүй.

"Хотгор шанага”-ын уурхайг  солонгосчуудад зарсан гэгдээд байгаа Б.Алтангэрэл гэж хэн бэ

Б.Алтангэрэл нь 1968 онд Увс аймгийн Бөхмөрөн суманд төрсөн. Харчин овогт Бэгзсүрэн гэх хүний хүүхэд юм байна. Б.Алтангэрэл  "Хотгор шанага” компанийн захирал билээ. Өдгөө олны хэл аманд өртөөд байгаа "Хотгор шанага”-ын уурхайн 49 хувийг Болормаа гэх эмэгтэйн хамт эзэмшиж байгаа аж. Харин үлдсэн 51 хувь нь  "Korea Coal” корпорацийн мэдэлд очсон билээ. Б.Алтангэрэл Увс аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүдтэй байнга уулздаг гэх. Ойр дотно танилцаж, ах дүүс болдог гэдгийг эх сурвалж онцолж байсан. Ийм л журмаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатартай Б.Алтангэрэл холбогдсон түүхтэй ажээ. Одоо харин Увс аймгийн Ардчилсан намын гишүүн, бүр намынхаа  ҮБХ болчихсон яваа.

Ардчилсан нам Засаг барьж байх үед Б.Алтангэрэл "Баруун Монгол энержи” компани  захирлаар ажиллаж байсан. Тус компани  Увс аймгийн Улаангом хотод 60 мВт-ын дулааны цахилгаан станц барих зөвшөөрөл авсан байдаг. 120 сая еврогийн өртөгтэй эл дулааны цахилгаан станцыг барих ажлыг эхлүүлсэн байдаг.

Бэгзсүрэнгийн Алтангэрэл "Хотгор шанагын” уурхайг  хэрхэн зарсан бэ гэдгийг АТГ-аас шалгаж байгаа. Энэ талаар АТГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өгч байгаа мэдээллээр "Увс аймгийн Бөхмөрөн сумын нутагт байх "Хотгор шанагын” уурхайг  БНСУ-ын нэгэн компанид зарсан гэх асуудлыг шалгаж байна. Одоогоор хэрэг мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байна.  "Хотгор шанага” уурхайн 49 хувийг эзэмшигч Б.Алтангэрэл "Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, түүний хоёр ах, түүний зөвлөх К.Дэмбэрэл нар "Хотгор шанага” уурхайг зарсан асуудалд огт холбоогүй. Миний бие Ч.Хүрэлбаатарын ах нараас мөнгө зээлсэн. Өөрийн эзэмшлийн уурхайн тодорхой хувийг тэдний нэр дээр шилжүүлж мөнгө зээлсэн. Ингээд уурхайн 51 хувийг зарсны дараа мөнгийг нь эргүүлж өгсөн асуудал байгаа” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн гэлээ.

2010 онд "Korea Coal” корпораци 26 тэрбум вон буюу 52 тэрбум төгрөгөөр тус ордыг худалдаж авсан аж. Дээрх мөнгөний 4.5 тэрбум төгрөгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын хоёр ахад өгсөн байдаг гэнэ. Ч.Ганболд, Ч.Гантулга нар ч АТГ-т ямар бизнес хийж, түүнээсээ олсон мөнгөө Б.Алтангэрэлд хэрхэн зээлсэн тухайгаа компанийнхаа дансаар орж гарсан гүйлгээ, Б.Алтангэрэлд хэрхэн мөнгө өгсөн талаарх баримт зэргийг нэгтгэн өөрсдийгөө өмгөөлөх баримт болгон гаргаж өгсөн гэнэ. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Монголын баруун хязгаар Бөхмөрөн суманд орших "Хотгор шанага”-ын уурхай ингэж л хүн хүний гар дамжиж, зарагдсан байдаг юм байна. Тэгэхдээ бүр Ардчилсан намын гишүүдийн гар дамжиж явсаар Солонгосын компанийн мэдэлд очжээ.

Б.Сайнсанаа

Zaluu.com


Хүн хүний гар дамжсан хиртэй хадаг шиг “Хотгор шанага”-ын уурхайн зарагдсан түүх
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани