Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын томилуулсан П.Ганхүү “Эрдэнэс Монгол”-ыг хувийн өмч гэж эндүүрэв үү

Монголын эдийн засгийг тулж, төрийн өмчит томоохон уул уурхайн компаниудыг удирдлагаар хангаж, менежментийг нь шинэчлэх ёстой "Эрдэнэс Монгол” компанийн өнгөрсөн нэг сар орчмын хугацаанд үйл ажиллагаа царцаж, албан хаагчид нь хөлдөө ч, албандаа ч тушаатай болсон гэвэл уншигч та гайхах уу.

Тэгвэл гайхах хэрэггүй. Учир нь, хариултыг нь тодорхой мэдээллээр хүргэе. 
П.Ганхүү нь "Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал болохоосоо өмнө Ж.Эрдэнэбатын Засгийн газарт Эрчим хүчний сайдаар ажиллаж байсан. Хэдийгээр тэрбээр агентлагийн орлогч захирлын албанаас дээш гараагүй ч эрчим хүчний салбартаа бол мэргэшсэн боловсон хүчин гэдгээрээ салбарынхандаа танигдсан. Тиймээс ч, МАН-ын удирдлагууд тухайн үед Эрчим хүчний сайдаар хэнийгээ томилох талаар тохиролцож, арай хийн санал нэгдсэн Т.Энхтайван, Ц.Цэнгэл нарыг нь Авлигатай тэмцэх газраас "Ашиг сонирхлын зөрчилтэй” гэж үзсэнээр гэнэтийн тохиолдлоор тэрбээр Эрчим хүчний сайдад нэр дэвшиж байв. Тэр дундаа, шинээр хоёр ч хүн рүү утас цохиход утас нь салгагдсан байсан тул ойрын эх сурвалжаас буюу УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалангийн хатгаасаар МАН П.Ганхүү дээр тунаж буусан гэдэг яриа ч тухайн үед төрийн ордонд гарч байлаа. Ийн УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарын сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж байсан унаган багын найз нь болох П.Ганхүү УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан гэх шинэ ивээгчтэй болсон байдаг.
"Эрдэнэс Монгол” компанийн гүйцэтгэх захирал болоход нь ч мөн л дээрх хоёр УИХ-ын гишүүн түүний ивээс, гишгүүр болж өгсөн. Тэгвэл үүний учир шалтгаан юу байв хэмээн сонирхож үзэхэд тус компанийн дотоод үйл ажиллагаа зогсолтод орчихоод байгаа гэдэг таагүй мэдээлэлтэй тулж байв. Учир нь тэрбээр бүтцийн өөрчлөлт нэрээр өөрийн буюу эрчим хүчний 


\салбарын мэргэжилтэн болон Хөвсгөл аймгийн харьяалалтай хүмүүсийг дэргэдээ аваад эхэлсэн. Тодруулбал, Эрчим хүчний яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга асан Д.Чимэддоржийг Бизнесийн хөгжлийн газрын захирлаар, Эрчим хүчний яамны мэргэжилтэн асан Н.Ууганчимэгийг бүр Хүний нөөцийн хэлстийн даргаар, нутаг нэгт буюу Хөвсгөл аймгийн харьяат Баасанбаярыг Захиргааны хэлтсийн даргаар томилсон байна. Үүгээр ч зогсохгүй, өөрийн дэргэд орон тоо хэтрүүлэн Идэр, Батчулуун нарын хоёр гурван хүнийг зөвлөхөөр томилжээ. Угтаа өнөөдөр "Эрдэнэс Монгол” компанийн бүтцийг багасгах тухай асуудал Төлөөлөн удирдах зөвлөлийнх нь шинэ үүрэг чиглэл болсон байтал П.Ганхүү захирал дур мэдэн ийн өөрийн хүмүүсийг орон тоо хэтрүүлэн ажил албатай болгож чадсан нь сонин. Харамсалтай нь, энэ бол төгсгөлийн өөрчлөлт биш. 
Тэрбээр бүтэц өөрчлөх нэрээр дахин эрчим хүчний салбарын болон Хөвсгөл аймгийн харьяат танил найз нөхдөө "Эрдэнэс Монгол” компанид шахах, томилох, арван жил бэлтгэгдсэн хүний нөөцийн бодлогыг нь сөхрүүлэх төлөвлөгөө гаргачихсан суугаа нь нууц биш юм. Тиймээс ч өнгөрсөн долоо хоногт болсон Төлөөлөн удирдах зөвлөлийн хурлаар түүний энэхүү хувийн эрх ашигтаа хөтлөгдсөн гэнэтийн шийдвэрийг авч хэлэлцэж, дахин тодорхой үйлдэл гаргахгүй байхыг сануулсан тухай мэдээлэл өдгөө учир мэдэх албаныхны дунд яригдах болсон байна. 
Гол нь энэхүү увайгүй алхамтай нь холбоотойгоор "Эрдэнэс Монгол” компанийн олон улсын гэрээгээр дагнаж мэргэшсэн хэд хэдэн албан хаагч ажлаа өгөх шийдвэр гаргасан гэдэг мэдээлэл ч бидэнд бий. Эхнээсээ гараад эхэлсэн гэдгийг ч дуулгая. Учир нь, "Эрдэнэс Монгол” бол Монголын төрийн мэдлийн уул уурхайн компаниудыг менежмент хийгээд бодлогын хувьд удирдаж буй цорын ганц толгой компани. Тэд ингэж ч ажиллаж ирсэн. Гэтэл компанийнх нь удирдлага хувийн ашиг сонирхолдоо эсвэл орон нутгийнхаа харьяаллаар томилгоо хийгээд эхлэхээр хэн итгэж ажиллах вэ дээ. Хэтрүүлэн хэлбэл Монголоо бодож сэрж, Монголоо бодож шийдвэр гаргах үүрэгтэй захирлынх нь үйлдэл. тэгэхээр итгэлийг нь хөсөрдүүлсэн байж таарах нь. Ердөө сар хүрэхгүйн хугацаанд тэрбээр "Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааны идэвхийг унагаж, 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хүлээж, олон улсад хувьцаа гаргах эсэхийг нь харуулдаж буй монголчуудын итгэл найдварт дээрх хариултыг өгөөд сууж байна гээд бодоод үз дээ. Тэгсэн атлаа дээрх амин чухал сэдвүүдээр нь хуралдаж, судалж шийдвэр гаргах нь бүү хэл ганц үг ган хийхгүй өрөөндөө томилгоо зурсан шигээ суугаа нь юуны учир вэ. 
Энэ талаар асуухад дахиад л УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын эрх ашиг, ашиг сонирхол яригдана. Учир нь, тэд бол түүний удирдлага бөгөөд томилгоонд хөтөлсөн "эзэд” нь. Магадгүй дээрх зүй бус томилгоо, уул уурхайн салбарыг эрчим хүчний ганцхан тулах цэгтэй гэдгээр харж буй П.Ганхүү захирлын гинжилсэн гинжний үзээрээс атгасан ч байж мэднэ. Гинжний үзүүрээс татахад хөдөлдөг маягаар бодвол шүү дээ. Үүнд нь итгэсэндээ П.Ганхүү захирал "Эрдэнэс Монгол” компанийг хувийн өмч гэж эндүүрсэн ч юм билүү, хэн мэдлээ. 
Угтаа бол "Эрдэнэс Монгол” компани өнөөдрийн байдлаар "Эрдэнэс Тавантолгой” ХК, "Эрдэнэс Оюутолгой”, "Багануур” ХК, "Шивээ-Овоо” ХК, "Мон-Атом”, "Эрдэнэс Шивээ энержи” ХХК, "Эрдэнэс метан” ХХК, "Эрдэнэс Ашид” ХХК, "Эрдэнэс Ассет менежмент” ХХК-иудын 50 буюу түүнээс дээш хувьцааг эзэмшдэг. "Оюутолгой” ХХК-ийн Монголын талын 34 хувь ч үүнд хамаарна. Мөн тус компани 2017 онд гэхэд 481.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Энэ жилийн тухайд дэлхийн зах зээлд түүхий эдийн үнэ өсөхтэй зэрэгцэн өнгөрсөн оны ашгаа нугалах стратеги төлөвлөгөөг баталчихаад сууж байгаа. Гэтэл тэдгээрийг нь хэрэгжүүлж, дараа дараагийн жилүүдийн стратегийг тодорхойлох учиртай гүйцэтгэх удирдлага нь ийн ойрын томилгоо хийсэн шигээ сууж байх нь зөв үү. Иймд УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар нарын хэн хэн нь Хөвсгөл нутгийн МАН-ын нөлөө бүхий ахмад улстөрчийг урдаа барьж, П.Ганхүүг "Эрдэнэс Монгол”-ын гүйцэтгэх захирлаар томилуулсан шигээ эргүүлээд татаж авах шийдвэр гаргах хэрэгтэй бололтой. Үүгээр ч зогсохгүй Хөвсгөл аймгийн Засаг даргаар томилуулсан Л.Ганболд нь ч төрийн албаны туршлагагүйн дээр хувийн ашиг сонирхлоор нутгийнхаа хөгжилд хандаж буй тухай шүүмжлэлд олонтаа өртөх болсон. Эндээс харахад Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын санал болгосон томилгоо төрд гэхээс илүүтэй хувь хүмүүст нь, ашиг сонирхол бүхий бүлэг хүрээлэлд л тустай байна уу гэхээс улсад ч, төрд ч тустай байх нь нэгэнт үлгэр болсон бололтой. Бод, сайн бод, УИХ-ын гишүүд ээ. Үгүй ядах нь ээ, "Эрдэнэс Монгол”-ын ард Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар, П.Ганхүү гэсэн гурван хүний эрх ашиг бус нийт монголчуудын буюу гурван сая гаруй Монгол Улсын иргэний амин чухал боломж бий гэдгийг бодоорой. 

Үндэсний шуудан сонин

Л.Энх-Амгалан, Л.Мөнхбаатар нарын томилуулсан П.Ганхүү “Эрдэнэс Монгол”-ыг хувийн өмч гэж эндүүрэв үү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани