Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Уул уурхайн компаниуд байгалийн баялгийг юу ч үгүй ухаад зарж байна, уул уурхайн компаниуд байгаль орчныг сүйтгэж, нөхөн сэргээлт хийхгүй байна, уул уурхайн компаниуд татвар төлөхгүй, орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулахгүй байна, дархан цаазтай газар, өвгөдийн минь булш бунхны газар хууль зөрчиж тусгай зөвшөөрөл олгосон байна ... Энэ бол сүүлийн 10 гаруй жил Монголын нийгэмд уул уурхайн талаар хамгийн их яригдаж, хөндөгдсөн сэдэв. Тиймээс ч уул уурхайн салбар эдийн засгийн гол тулгуур хэрнээ улам бүр нэр хүнд нь унаж байна.

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал

Нөгөө талд ашигт малтмалыг олборлогч компаниудын нэлээд хэсэг нь мэдээллээ ил тод болгохоос цааргалж ирсэн. Үүнийгээ тогтвортой, саадгүйгээр үйл ажиллагаа явуулахад олон нийтийн эсэргүүцэл, авлига, орон нутгийн удирдлага, ТББ-уудын шантааж саад болдог болохоор хэмээн өөрсдийгөө "өмгөөлдөг”. Тиймээс ч зохих хууль, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулдаг компаниуд аль болох мэдээллээ олон нийтэд хүргэхгүй байхыг чухалчлах болсон. Үүний ард маш том гамшиг нуугдаж байгаа нь хууль бусаар, стандартын бус үйл ажиллагаа явуулдаг жижиг компаниуд улам олширч буй аюул юм. Ашиг хүртэгч эзэн нь хэн болох, ямар хэмжээний баялаг олборлож борлуулсан гээд бүх мэдээллээ нуудаг бүлэг улам бүр өргөжиж томорч байгаа нь Монголын уул уурхайн салбарыг хариуцлагатай, зүй зохистой хөгжихөд хамгийн том саад болох нь дамжиггүй. Орон нутгийн иргэд уул уурхайн салбарыг тэднээр л төлөөлж ойлгож байгаа нь ингэж дүгнэхээс өөр аргагүйд хүргэж байгаа юм.

 

Нэг талаас олон нийт, иргэдийн шаардлага, нөгөө талаас хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж буй компаниудын бизнес эрхлэх тогтвортой орчныг бий болгоход талуудын ойлголцол, хамтран ажиллах эрмэлзэл хэрэгтэй бөгөөд үүнд аль аль талын хүчин зүтгэл чухал юм. Ард түмэн уул уурхайн салбарыг дэмжихгүй, эсэргүүцэж байгаа нь хангалттай мэдээлэл авч чадахгүй байгаатай холбоотой. Харин бодит байдал дээр уул уурхайн салбарын мэдээлэл огт байхгүйдээ биш төр засаг болон компаниуд бодитой, үнэн зөв мэдээллээ олон нийтэд хангалттай хүргэж чадахгүй байгаад асуудал бий. Тиймээс ч энэхүү мэдээллийн дутагдлыг нөхөх, олон нийт болон компаниудын дунд үл ойлголцлыг арилгах үүднээс Монгол улс 2006 онд дэлхийн Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгад нэгдсэн билээ. Энэхүү санаачилга нь нэг талаас ашигт малтмалын салбарт олборлох үйлдвэрлэл явуулж буй компаниуд Засгийн газар болон орон нутгийн удирдах байгууллагад төлсөн татвар, орлогоо тайлагнаж, нөгөө талаас Засгийн газар тэдгээр компаниудаас хүлээн авсан орлогоо тайлагнадаг. Хоёр талаас ирүүлсэн тайланг хараат бус хянагч, нэгтгэгч тулган баталгаажуулалт хийж, аудитаар баталгаажсан нэгдсэн тайланг гаргаж, түүнийг олон нийтэд ил тод болгодог юм. Өөрөөр хэлбэл ашигт малтмал олборлогч үйл ажиллагааны бүх мэдээллээ сайн дураар олон нийтэд тайлагнадаг тогтолцоо гэсэн үг. Манай улс энэхүү санаачилгад нэгдээд 12 жил болж байна. Өнгөрсөн хугацаанд бүх мэдээллээ тайлагнадаг байгалийн баялаг олборлож буй компаниудын тоо эрс нэмэгдэж байгааг графикаас харж болно. Анхны жил ердөө 64 компани мэдээллээ тайлагнаж байсан бол өнгөрсөн онд нийт 1500 компани мэдээллээ тайлагнасан нь 12 жилийн хамгийн өндөр үзүүлэлт болов.

 

ОҮИТБС-д тайлангаа ирүүлж буй компаниуд

 

 

ОҮИТБС-ын стандарт улам бүр чангарч, олон төрлийн мэдээллийг ил болгохыг компани болон Засгийн газраас шаардаж байгаа болохоор дээрх 2200 гаруй компани өөрсдийн эзэмшиж буй тусгай зөвшөөрөл, орон нутгийн хөгжилд оруулж буй нэмэр, ажлын байр, төлсөн татвар, өгсөн хандив гээд бүхий л мэдээллээ ил тод болгож байна. Энэхүү мэдээллийн тайланг эмхэтгэж, олон нийтэд хүргэх ажлыг Монголын ОҮИТБС-ны Ажлын алба хэрэгжүүлдэг. Өнгөрсөн хугацаанд 20 орчим аймаг, сумдын иргэдэд энэхүү олборлох салбарын мэдээллийг хүргэх ажлыг зохион байгуулжээ. Мөн тайлагналын системийг цахим болгосноор компаниудад учрах дарамтыг бууруулахаас гадна иргэдийн мэдээлэл авах боломжийг улам бүр нэмэгдүүлж байна. www.e-reportingmongolia.mn гэсэн цахим хаягаар нэвтрэхэд ашигт малтмалын лиценз, компаниудын төлсөн татвар, өгсөн хандивын хэмжээ гээд бүх мэдээлэл бий. Уншигч Та мартаагүй байх. Хоёр жилийн өмнө Орхон голын бохирдлын талаар ихээхэн шуугисан. Тухайн үед нэр нь холбогдож байсан "Монгол газар”, "Голден хаммер” гээд компаниудыг нэрээр нь хайвал тусгай зөвшөөрлийн тоо, байрлал, хамрах талбайн хэмжээ гээд бүх мэдээлэл нь газрын зураг дээр гарч ирнэ.

 

 

Өнгөрсөн зууны хоёрдугаар хагасаас хойш эдийн засаг нь огцом өсөж, хөгжлөөрөө толгой цохих болсон Норвеги, Австрали, Чили гээд олон улсыг бид мэднэ. Тэд байгалийн баялгаа зөв зохистой ашигласан нь хөгжлийн үндэс болсныг хэн ч үгүйсгэхгүй. Байгалийн баялгаа хөгжлийн суурь болгоход хамгийн чухал зүйл бол ил тод, нээлттэй байдал юм. Ард түмэн байгалийн баялгийг нь хэн ашиглаж, хэр их орлого олж, юунд зарцуулж, өөрт нь ямар өгөөж өгч байгааг мэдэхгүй бол байгалийн баялгаа харамлах, түүнийг ашиглахыг эсэргүүцэх хандлага давамгайлдаг. Зарим аймаг, сумын удирдлага нутаг дэвсгэр дээрээ хайх, ашиглахыг хориглох талаар зарлах болсон нь манай улс энэ л замаар явж буйг харуулж байгаа юм. Манай улсад олон нийтийн дунд уул уурхайн салбарыг эсэргүүцэх хандлага давамгайлж байгаа нь мэдээлэлгүй байгаагаас ихээхэн хамааралтай юм. Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Сүүлийн жилүүдэд Монголын уул уурхайн салбарт олон нийтийн зүгээс хандах хандлага тийм ч таатай биш болж ирсэн. Олон нийтийн хандлагыг эерэг болгож, буцаан сэргээх нь манай салбарын, манай яамны өмнө тавигдаж байгаа нэг том зорилт юм” хэмээн салбарын хэлэлцүүлэг дээр онцолж байсан билээ.

 

Өмнөд Америкийн Аргентин, Перу гэх мэт улс уул уурхайн салбараа хөгжүүлж, эдийн засгийн гол хөдөлгөх хүч болгоно гэдгээ зарлаад байна. Гэхдээ зөвхөн улс төрчид нь зарлаад өнгөрөх биш улс орон даяар ард түмэнтэй санал солилцож, нэгдсэн нэг ойлголттой болохыг тэд зорьж байна. Ашигт малтмалын бүтээгдэхүүний үнэ тогтвортой байгаа энэ үед байгалийн баялгаар арвин дээрх улсууд аль болох гадаадын хөрөнгө оруулалтыг татаж, улсын эдийн засгаа хөгжүүлэх нь чухал гэдгийг маш сайн ойлгосон. Харин манай улс энэ талаар дорвитой алхам хийхийг хичээж байгаа ч тодорхой үр дүнд хараахан хүрээгүй байна. Эрдэс баялгийн салбарын талаарх цогц мэдээллийг олон нийтэд нээлттэй болгосноор компаниудын хариуцлагыг сайжруулахаас гадна олон нийтийн уул уурхайн салбарыг ойлгох, дэмжих хандлагыг нэмэгдүүлэх юм. Ингэсэн тохиолдолд уул уурхайн салбарын тогтвортой хөгжиж, гадаадын хөрөнгө оруулалт татах, Монгол улсын тогтвортой хөгжлийн хурдасгуур болох боломжтой юм. Ил тод байдлыг хангахгүй, хариуцлагатай байдлыг бий болгохгүй бол уул уурхайн салбар өнөөдрийнх шиг үл ойлголцол, итгэлцэл байхгүй намаг балчигт байсаар байх болно гэдэг нь тодорхой юм.

Уул уурхайн хөгжлийн үндэс нь ил тод байдал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани