Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замнал

 

Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замналХувийн өмчийн тухай монголчуудын сэтгэхүйд дэвшил гарахуйц үйл явдал эдийн засгийн сэргэлт, хөрөнгийн зах зээлийн идэвхжилтэй зэрэгцэн өрнөж байна. Гэхдээ зах зээлд түүхий эдийн үнэ сэргэж, уул уурхайн компаниудын үйл ажиллагаа идэвхжиж байгаа сайн мэдээний хажуугаар хөрөнгө оруулагч, баялаг бүтээгчдийг үргээсэн, цаашлаад улс орны эдийн засгийг элгээр нь хэвтүүлж мэдэх саар мэдээ ч тасрахгүй байна.

Хамгийн сүүлийн жишээ гэхэд хоосон эх орончдын дүр эсгэсэн шантаажчид Сүхбаатар аймагт үйл ажиллагаа явуулж буй Францын Areva компанийг түйвээх гэж очоод Засаг даргад нь салам загнуулаад гарсан тухай мэдээ олон нийтийн сүлжээгээр өрнөсөн.

Үүний өмнөхөн Centerra Gold компанийн Ноён уулын орчим эзэмшиж буй дөрвөн тусгай зөвшөөрлийг шүүхээр цуцлуулсанд нэг хэсэг монголчууд хагартлаа баярласан.

Сэлэнгэ аймгийн Баянгол сум дахь Бороогийн алтны ордод үйл ажиллагаа явуулахдаа улсын эдийн засагт чамгүй их дэм болж байсан хөрөнгө оруулагчаа Монголын Засгийн газар дэмжиж ажиллана гэж мэдэгдэж байсан ч орон нутгийн иргэд, уул уурхайн компаниудыг дарамтлан мөшгөдөг цээжээ дэлдэгчдийн өмнө хүчин мөхөстөв. 

Гэхдээ "Буух эзэнтэй, буцах хаягтай, хариуцлагатай компанид олборлох зөвшөөрөл өгөх нь зөв байсан. Одоо жинхэнээсээ нөгөө байгаль сүйтгэгчид буюу нинжа нар очиж ухаад, хаадын булш бунхан, үнэт дурсгалыг хайр найргүй сүйдэлж хаяна даа” гэх анхааруулга олон нийтийн сүлжээнд бас байлаа. Харамсалтай нь, энэ цаг үед Монголын эдийн засгийг авч яваа, татвар болоод ажлын байрны дийлэнхийг бүрдүүлж буй уул уурхайн салбарт бизнес эрхлэгчдийн бүтэлгүйтэл, зовлон бэрхшээлээр нь бахаа хангаж, цангаагаа тайлдаг хий хоосон цээжээ дэлдэгчид бүр ч их аж.

Дорнод аймгийн Засаг дарга өнгөрсөн дөрөвдүгээр сараас гүний усны хайгуул хийхийг, ирэх оны дөрөвдүгээр сараас уул уурхайн үйл ажиллагаанд гүний ус хэрэглэхийг хориглох захирамж гаргасан. Бас өнгөрсөн хавар Хөвсгөл аймгийн Засаг дарга нутаг дэвсгэрээ бүхэлд нь уул уурхайгүй бүс болгохоор шийдсэн нь тухайн үедээ л сайн мэдээ мэт сонсогдож байлаа. Тэгвэл нэгдмэл улсад байж боломгүй, хэрээс хэтэрсэн энэ бүх эсэргүүцэл хаанаас, юунаас эхтэй вэ.

ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртэй холбоотойгоор төсвийн орлогыг нэмэгдүүлэхийн тулд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 30 хүртэл хувийг орон нутагт нь хуваарилахаа зогсоосон явдал орон нутгийн эсэргүүцэл дарга, цэрэггүй хурцдахад нөлөөлсөн гэж салбарын мэргэжилтнүүд онцолж буй юм. Өөрөөр хэлбэл, Монголын ард түмэн татвар хураалт, төсөв хуваарилалтаар дамжуулан уул уурхайн баялгаас багахан хүртдэг байсан нь таг зогссон гэсэн үг.

Зөвхөн орон нутагт үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудын өглөг, хандиваар л юу юугүй бослого үймээн дэгдээчихгүй явна. Уг нь бид хайгуулаа эрчимжүүлэх, гадаадын хөрөнгө оруулалт татах, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх нь салбарын нэн тэргүүний зорилт болоод буй. Гэвч орон нутагт хэн дуртай нь хүч, эрх мэдлээр далайлгаж, дарамтладаг жишиг уул уурхайг нинжа нартай адил муухай харагдуулж байна. Юу юугүй баялгийн хараалын ангал руу түлхэх хар хүч болсон нь нууц биш.

Харин өнгөрсөн долоо хоногт Канад улсын Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй, Баянхонгор аймагт хайгуулын дөрөв, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг Erdene Resource Development (ERD) компани Монголын хөрөнгийн бирж дээр хувьцаагаа давхар арилжаалахаар болсон нь олон нийтэд төрийн оролцоогүйгээр уул уурхайн баялгаасаа өгөөж хүртэх цоо шинэ боломж нээгдлээ.


Олон нийтэд төрийн оролцоогүйгээр баялгийн өгөөж хүртэх цоо шинэ боломж нээгдлээ

Өөрөөр хэлбэл, эсрэг зүгт тас зүтгэж, зөрчил сөргөлдөөн нь чинээндээ тулаад байсан уул уурхайн компани, олон түмний эрх ашиг нэгдэх үндэс суурь бүрэлдсэн гэсэн үг. Австрали, Канад зэрэг уул уурхай өндөр хөгжсөн орнуудад иргэд нь баялгийн өгөөжөө хүртэж чаддаг, компаниуд нь засаглал сайтай байдаг шалтгаан нь уул уурхайг санхүүгийн зах зээлтэй уяж, иргэдийн оролцоог хангаж өгсөнд байдаг аж. 2015 онд Австралийн хөрөнгийн биржийн хийсэн судалгаагаар ард иргэдийнх нь 36 хувь буюу гуравны нэг нь хөрөнгийн зах зээлийн оролцогч байна.

Харин Австрали улс чинээлэг байгаагийн гол шалтгаан бол уул уурхай гэдэгтэй дийлэнх иргэд нь санал нэгдэж буйг Хамтын нөхөрлөлийн орнуудын шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн судалгааны байгууллага судалж тогтоожээ. Уул уурхайтай болон уул уурхайгүй бүс нутаг, томоохон хотууд, нийт улсын хэмжээнд явуулсан санал асуулгаар дийлэнх иргэд нь Австралийн эдийн засаг, цаашдын хөгжилд уул уурхай тэргүүлэх байр суурь эзэлнэ гэдэгт санал нэгджээ.

Тиймээс ч энэ салбарын компаниудын хувьцааг эзэмшдэг энгийн иргэд олон байдаг нь эргэлзээгүй. Харин 7.4 их наяд ам.долларын үнэлгээтэй Хятадын хөрөнгийн зах зээлийн оролцогчдын 80 орчим хувь нь энгийн иргэд байдаг бөгөөд нэг компанийн IPO олоод авбал тэнгэрийн умдаг атгаснаас ялгаагүй их завшаан болдог тухай саяхан Bloomberg суваг сонирхолтой мэдээлэл цацсан юм.

Өөрөөр хэлбэл, эдийн засгийн өсөлтийн ноён нурууг бүрдүүлж буй компаниудын хувьцааг иргэд эзэмшсэнээр тухайн салбарыг харах өнцөг нь өөрчлөгдөж, компаниуд нээлттэй болдог. Учир иймд манай улсын хөрөнгийн бирж дээр гадаадын хөрөнгө оруулалт давамгайлсан уул уурхайн компани хувьцаагаа олон нийтэд санал болгож буй нь цаашид ард иргэд уул уурхайг харааж зүхэх бус, "миний өмч” гэсэн сэтгэлгээгээр хандана гэдгийг санхүү, хөрөнгө оруулалтын консалтингийн MICC компанийн дэд ерөнхийлөгч Б.Зулбаяр тайлбарласан.

Тэрбээр "Гадаадын компани Монголын баялгийг барьцаалаад хөрөнгө босгож байна гэсэн дургүйцэл олон нийтээс эхлээд улстөрчдийн дунд ч бий. Тиймээс давхар бүртгэлийг ашиглан нээлттэй компани олон болохын хэрээр ард иргэдийн хандлага өөрчлөгдөж, уул уурхай эрүүл загвараар хөгжинө” гэлээ. Харин Монголын уул уурхайн ассоциацийн ерөнхийлөгч асан Н.Алагаа "Маш зөв зүйтэй жишиг. Гэхдээ манайд хөрөнгийн зах зээл дээр нээлттэй хувьцаат компани болох итгэл үнэмшил, мэдлэг туршлага хандлага төлөвшиж амжаагүй байна. Тиймээс зах зээлийн үнэт зүйл, нээлттэй нийгмийн тухай соён гэгээрүүлэх ажил их хийх хэрэгтэй” гэв.

Газрын хэвлий дэх баялаг хараал биш сайн сайхан амьдралыг урин дуудсан ерөөл болохын эхлэл манай улсад нэгэнт тавигдсан. Харин үүний үр шимийг хүртэхийн тулд гадаад зах зээлээс бус дотоодын хөрөнгийн биржээс хөрөнгө босгодог уул уурхайн компаниудын тоо улам нэмэгдэх учиртай. Гэвч орон нутагт хэн дуртай нь "эрх мэдэл” тогтоож, хүчээр шийдэх гэсэн балмад явдлыг таслан зогсоохгүйгээр уул уурхай жам ёсоороо хөгжихгүй. 

Зууны мэдээ



Харааж зүхэх бус хамтдаа хөгжих замнал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани