Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ МӨРӨӨР БУЮУ ДАВАРСАН ТРАФИГУРА

 

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ МӨРӨӨР БУЮУ ДАВАРСАН ТРАФИГУРА

 

60 тэрбум төгрөгийн татвараас зайлсхийсэн хэргийг хууль, хяналтынхан хаацайлаад өнгөрүүлэхийг завдаж байж болзошгүй гэв

Эх сурвалж "Дэлхийд нефть үйлдвэрлэл, борлуулалтаараа алдартай нэгэн компани манай улсад хуурамч шатахуун үйлдвэрлэж, шатахуун түгээх станцуудад нийлүүлж, иргэдийг хохироосоор байна. Албаныхан төдийгүй хууль хяналтынхан үүнийг мэдэж байгаа ч олон нийтэд ил гаргахгүйгээр дарахыг оролдож байна” хэмээн хандсан билээ. Иймд бид дээрх мэдээллийн мөрөөр сурвалжиллаа.

ТРАФИГУРА БУЮУ ТҮҮНИЙ "ОХИД” ХЭРХЭН ХУУРАМЧ ШАТАХУУН ҮЙЛДВЭРЛЭДЭГ ВЭ

Багахангай дүүргийн нутаг дэвсгэрт орших шатахуун нөөцлөх агуулахад тэд хууль бус үйл ажиллагаагаа сүүлийн хэдэн жил хийж, монголчуудыг хуурамч шатахуунаар хохироож иржээ. Биднийг Багахангай дүүрэгт байрлах тус агуулахад очиход харуулын албаны ажилтан нь "Манайх орон нутаг руу шатахуун их хэмжээгээр нийлүүлдэг. Гадны хүн орохыг хориглодог.

Мөн компанийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн юм. Гэсэн ч тус агуулахад өдөрт 280 вагон керосин, хийн конденсатын нэрмэл дистиллят, хөнгөн фракцын бензин буюу нафта хэмээх бодисуудыг буулгаж, түүнийгээ нууцын зэрэглэлд найруулан "янзлаад” шатахуун болгон түгээх станцуудад зах зээлийн үнээс хямдаар нийлүүлдэг байна.

 

Өөрөөр хэлбэл, шатахууныг дээрх бодисуудаар шингэлэн найруулж, арвижуулаад чанаргүй, хуурамч шатахуун болгодог гэсэн үг. Тус шатахууныг Монголдоо дээгүүрт ордог шатахуун түгээх станцууд худалдан авч, улсын хэмжээн дэх шатахуун түгээгүүрүүдээ хангадаг гэнэ. Ингэж найруулсан шатахуун нь машины бензин насос, явах эд ангийг маш богино хугацаанд эвддэгийг холбогдох албаны хүмүүс баримт, судалгаатайгаар гаргаад байгаа билээ.

Түүнчлэн тус компани дээрх бодисуудыг ашигласныхаа төлөө улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй аж. Тодруулбал, зөвхөн 2017, 2018 оны байдлаар Монгол Улсын хилээр дээр нэр дурдсан, хуурамч шатахуун үйлдвэрлэх гол түүхий эд болох бодисыг нийтдээ 202 мянган тонныг оруулж ирсэн байдаг аж.

Эндээс бодож үзэхэд л сүүлийн хоёр жилд эдгээр нефтийн төрлийн бүтээгдэхүүнээс гаалийн албан татварт 3.6 тэрбум, онцгой албан татварт 55.6 тэрбум, хямдралтай үнээр импортолсон шатахуун, дизелийн түлшинд ногдох гаалийн болон НӨАТ-т 3.8, нийтдээ 63 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлэх боломжтой байжээ. Гэсэн ч улсын төсөвт нэг ч төгрөг төлөөгүйгээр барахгүй өдгөө ч хэдэн зуун вагоноор нь зөөсөөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, өнөөдрийг хүртэл ойролцоогоор улсын татвараас 63 тэрбум төгрөгийг нуун дарагдуулж, хууль бусаар ашиг олж буй хэрэг үргэлжилсээр байгаа гэсэн үг.

ТРАФИГУРА КОМПАНИ ХУУРАМЧ ШАТАХУУН БОРЛУУЛЖ ОЛСОН МӨНГӨӨ МОНГОЛД "УГААДАГ” ГЭВ

Монголын банкны салбарт тэргүүлэгч "Голомт" банкны таван хувийг 21.2 тэрбум төгрөгөөр өдгөөгөөс зургаан жилийн өмнө худалдан авч байсан Трафигура компани Монголын коксжих нүүрс, зэс, алт, төмрийн хүдрээс олсон орлогоо охин компаниуддаа хуваан байршуулдаг гэнэ.

Улмаар уг мөнгийг барилга, орон сууц, махны үйлдвэрлэл, уул уурхайд хөрөнгө оруулах замаар угааж, эргэлдүүлдэг байна. Ингээд зогсохгүй хөрөнгө оруулсан дотоодын компаниудыг Н.Жононбаяр хууран мэхлэхийг оролдсон тохиолдол ч цөөнгүй аж.

Тодорхой жишээ дурдвал, өнгөрсөн жил нэгэн алтны лицензтэй уул уурхайн компанид зургаан сая 250 мянган ам.долларын хөрөнгө оруулалт хийж, хамтран үйл ажиллагаа явуулсан ч уурхайгаас гарч буй алтнаас нь тус компанийн ажилтнууд удаа дараа хулгайлж байгаад баригдсан байна. Ийм маягаар тухайн компанийг алдагдалд хүргэж, хөрөнгө оруулсан зардлаа "Нөөц багатай орд байсныг нуун дарагдуулж хөрөнгө оруулуулсан байж болзошгүй" хэмээн шалтаглаж, гаргасан хөрөнгөө буцааж нэхэмжлэхийг оролддог аж.

Түүнчлэн тухайн орд газрын нөөцийг бага, ашиггүй гэсээр орхиулаад дараа нь өөрсдөө хямд үнээр худалдан авч ашиглахыг байнга оролддог тухай эх сурвалж дурдаж байлаа. Ийн дотоодын компаниудад хохирол учруулчхаад хууль хяналтынхнаас айхгүй байгаагийн шалтгаан нь тус компани Монголын хууль хяналтын том газруудыг гартаа атгаж, бүх талын мэдээллийг гаргуулан, хүссэнээ хийдэг гэнэ.

Хамгийн наад захын жишээ гэхэд ТЕГ-ын мэргэжилтнүүдээр алт, зэсийн орд бүхий газруудын мэдээллийг гаргуулж, хүчингүй болгосон лицензүүдийг сэргээх маягаар олборлолт явуулдаг байна. Түүнчлэн хууль бус үйл ажиллагааных нь талаар ямар нэгэн мэдээлэл хуулийн байгууллагад өгвөл "Байж болох хамгийн хүнд хэлбэрээр гүйцэтгэх ажиллагаа явуулж, шоронд хатаана” хэмээн сүрдүүлдэг тухай ч эх сурвалжууд дурдаж байлаа.

Тэгвэл энэхүү компанийг Монголд ийнхүү дураараа дургих боломжийг хэн олгоод байна вэ. Эндээс Монголын хууль хяналт болоод гааль, татварын газрынхан хэрхэн бүлэглэлээр ажилладгийг харж болохоор сүлжээг анзаарч болно. Тодруулбал, Трафигура компанийн хуурамч шатахуун үйлдвэрлэх ажлыг Н.Жононбаяр хэмээх 1987 онд төрсөн залуу гүйцэтгэдэг байна.

Харин хил, гаалийн асуудлыг түүний ээж, ГЕГ-ын Хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга н.Эрдэнэсүрэн гэгч эмэгтэй хариуцдаг гэдгийг эх сурвалж онцоллоо. Иймдээ ч дээр нэр дурдсан нефтийн бүтээгдэхүүнүүдийн гаалийн албан татварыг нэмүүлэхгүй байхын төлөө холбогдох албаныхан сүүлийн жилүүдэд ихэд хичээн ажиллаж байгааг эх сурвалж дурдаж байлаа.

Харин хууль хяналтын хамгаалалтыг нь өдгөө Монгол Улсаас гаднын нэгэн оронд суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хийдэг бололтой. Тэрбээр өмнө ТЕГ-ын даргаар ажиллаж байсан төдийгүй олон оронд Элчин сайдаар томилогдон ажилласан нэр нөлөө бүхий хүн юм. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Трафигура хэмээх гаднын компанийн хууль, хяналтын бүх асуудлыг дээрх эрхэм хариуцаж, хамгаалдаг байх магадлал өндөр аж.

Ингэхдээ хуулийн байгууллагад тус компанийн талаар мэдээлэл, гомдол очсоныг тэрбээр хамгийн түрүүнд мэдэж, хал ам гаргахгүй өнгөрүүлэх, дараад өнгөрөх бүх асуудлыг нь зохицуулдаг байна. Ингээд зогсохгүй хамтран ажиллаж байсан компаниудтайгаа зөрчилдөхөд маргааныг тус компанийн талд шийдвэрлүүлэх бүх нөлөөллийг оруулж өгдөг гэх яриа ч байна.

Хамгийн сүүлд гэхэд дээр дурдсан 6 сая 250 мянган ам долларын хөрөнгө оруулалтын асуудал дэгдэхэд хэдхэн цагийн дотор Монголд ирүүтээ тус маргааны хэлэлцэж байсан байгууллагын дотоод хурал дээр орж ирээд "Трафигура компани хөрөнгө оруулалтын асуудалд ямар ч хамаагүй. Тэр мөнгийг тухайн үед би өөрөөсөө танай компанид өгүүлэхээр зээлүүлсэн.

Гэхдээ та нар нөөцгүй орд авсан байна лээ шүү дээ’’ хэмээсэн байдаг. Ингээд зогсохгүй уг компанитай болоод хууль бус бусад үйл ажиллагаатай нь холбоотой ямар нэг зүйл бусдад ярихгүй байхыг ч сануулж байсан гэнэ. Тус компани хууль, хяналтын байгууллагад насаараа ажилласан шүүгч, прокуроруудаар халхавч хийн Монголд хэрхэн дураараа дургиж байгаа бусад баримтыг дараагийн дугаартаа хүргэх болно. Харин дэлхийн улс, орнуудад Трафигура компани ямар нэр хүндтэй байгааг доор хүргэе.

ДЭЛХИЙД: ТРАФИГУРАГИЙН ШИЙДЭГДЭЭГҮЙ ХЭРГҮҮД

Трафигура нь Нидерландаас гаралтай үндэстэн дамнасан томоохон корпораци бөгөөд дэлхийн 36 оронд үйл ажиллагаа явуулдаг. Женев хотод төв оффис нь байрладаг тус компани дөрвөн сая гаруй ажилтантай. Жилд дунджаар 110 тэрбум гаруй ам.долларын ашиг олдог. Газрын тос, металл худалдааны чиглэлээр дэлхийд гуравдугаарт бичигддэг. Гэвч тус компанийн талаарх таагүй мэдээ сүүлийн жилүүдэд тасрахаа байжээ.

Тухайлбал, "Guardian.co.uk" сайтад бичсэнээр Трафигура компани нь 2006 онд Африкийн Зааны ясан эрэг улсад /Ivory cost/ их хэмжээний хортой хог хаягдлыг хууль бусаар экспортолсон нь тогтоогдсон байна. Гэхдээ Трафигурагийн хэрэг өнөөг хүртэл шийдэгдээгүй сунжирсаар байгаа. Нидерландын дээд шүүх хоёр сая еврогийн торгууль төлөхийг Трафигурагаас шаарджээ.

Зааны ясан эрэг улсын хэвлэлүүдийн мэдээлснээр хортой хог хаягдлаас ялгарах элдэв бодист олон зуун хүн хордож, 17 хүн амиа алджээ. Энэ хог хаягдал нь хортой гэдгийг Трафигурагийнхан мэдэж байсан тухай нотолгоог "wikileaks.org” сайт дэлгэсэн нь нэг хэсэгтээ шуугиан тарьсан. Трафигура компани 2007 онд Ямайкийн улстөрчдөд авлига өгч, газрын тосны гэрээгээ сунгахын тулд 466 мянган ам.доллар, түүнээс их мөнгө төлсөн гэсэн мэдээлэл байна.

Харин компанийн зүгээс улстөрчдөд авлига өгөөгүй, Ямайкийн холбогдох албаны хүмүүстэй хуулийн дагуу хамтарсан гэж мэдэгдээд буй. Нидерландын шүүхэд энэ хэрэг очсон ч мөн л шийдэгдээгүй, замхарчээ. Түүнчлэн 2012 оны нэгдүгээр сард Трафигурагийн Африкийн Өмнөд Суданаас тээвэрлэсэн түүхий нефтийн цистерн сав нь стандарт хэмжээнээс бага байсан тул импортлогч Бүгд Найрамдах Судан Улс гомдол гаргажээ.

Гомдол гаргасан улсыг Өмнөд Суданы ерөнхийлөгч Салва Кийр "дээрэмчин" гэж цоллосон бол Бүгд Найрамдах Судан Улсын ерөнхийлөгч Омар Хассан Аль-Башир энэ үйл явдлыг хоёр орны хооронд дайн дэгдээж болзошгүй гэж мэдэгдэж байсан юм. Харин хамгмйн сүүлд буюу өнгөрсөн онд Африкийн орнуудад чанарын шаардлага хангахгүй шатахуун нийлүүлсэн гэх хэрэгт холбогдоод буй.

Трафигурагийн Африкийн орнуудад нийлүүлж буй шатахуун нь Европын орнуудад нийлүүлж буй шатахуунаас хэд дахин чанар муутайгаас гадна хүхрийн агууламж нь Европын орнуудад нийлүүлдгээс 150 дахин өндөр байсан нь тогтоогдоод буй. Хүхрийн агууламжтай өндөртэй шатахууныг шатаахад агаарт их хэмжээний давхар исэл хаягдаж, бронхит, астма зэрэг амьсгалын замын өвчний дэгдэлт нэмэгддэг байна.

Африк тивийн орнуудад зөвшөөрөгдөх хүхрийн хэмжээ 5,000 ppm байдаг аж. Одоогоор Африкийн хөгжлийн ассоциацийн холбооноос "Трафигура"-д хандан чанарыг шаардлага хангасан шатахуун нийлүүлэхийг шаардсан шаардлага хүргүүлээд байгаа аж. Харин "Трафигура”-ийн зүгээс "Манай компани шатахууны олон улсын шаардлагыг хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Гэхдээ улс оронд нийлүүлж буй шатахуун гаргаж авдаг материал өөр өөр байдаг” хэмээгээд буй аж.

Эх сурвалж: Guardian

ХУУРАМЧ ШАТАХУУНЫ МӨРӨӨР БУЮУ ДАВАРСАН ТРАФИГУРА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани