Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал

Нэгэн үес Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгах ажлын хэсгийнхэнд "Рио Тинто” группээс уулзах санал тавьсан. Гишүүдийг хэд хэдэн удаагийн үйлдлээр лоббидохоор оролдсон гэх мэдээлэл түгсэн. Улмаар захиа хүртэл илгээсэн гэгдэж байв.

Тухайн үед ажлын хэсэгт багтсан гишүүд үүнийг эрс үгүйсгэж, "Огт тийм юм байхгүй” гэцгээсэн юм. Гэтэл өнөөх захианых нь асуудал явсаар Татварын багц хуулийн төслүүд дээр дахин гарч ирлээ. Тодруулбал, Татварын багц хуулиудад багтсан ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Ч.Улаан Монгол дахь Америкийн худалдааны танхим буюу Ам Чам-аас гишүүдэд захидал илгээсэн болохыг тодотгосон юм.

Тэрээр "Захидал дахь саналууд хуулийн төслүүд яг үг өгүүлбэрээрээ явж байна. Та нар үнэхээр бодож энэ заалтуудыг хуульд тусгасан уу. Аль эсвэл хэн нэгний заавраар тусгасан уу. Энэ хуульд Ам Чамаар дамжуулсан "Рио Тинто”-гийн лобби явж байна” хэмээн Сангийн яамныхаас асуугаад амжсан юм.

Эндээс Ч.Улаан тэргүүтэй УИХ-ын гишүүдэд ирсэн захидлын агуулга юу байв. Яагаад Америкийн худалдааны танхим буюу "Ам Чам”-ын захидал "Рио Тинто”-той холбоотой вэ зэрэг асуултууд гарч байна. Хариулт нь бас их энгийн. Гишүүдэд ирсэн захидалд "Ам Чам”-ыг төлөөлж, монголчуудын сайн мэдэх Камерон МакРей гарын үсэг зуржээ.

Камерон МакРей нь "Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирлаар дөрвөн жил орчим ажилласан, Австрали улсын иргэн билээ.

Тэрээр уг албан тушаалаа өгснийхөө дараа "Би Монголоос мөддөө явах хүсэлгүй байна. Одоо ямар ажил эрхлэх талаараа судалж явна” гэсэн тодруулгыг хэвлэлд өгч байсан нэгэн юм.

Оюутолгойн татварын маргаан, гэрээ тойрсон дуулиан бүрд нэгэн үес эл эрхэм хариулт өгдөг байв. Түүний үед Оюутолгойн зэсийн баяжмал экспортлогдож байсан түүхтэй. Тиймээс ч Ч.Улаан гишүүний тодотгож хэлсэнчлэн "Ам Чам”-аар дамжуулж, "Рио Тинто” энэ хуулийг лоббидохоор оролдсон гэх тайлбар үндэслэлтэй болж таарч байна.

Нөгөө талаас Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хуулийн төслийг "вакумжсан” орчинд боловсруулсан болохоо тодотгож, "Та бүхэн энэ хуулийн төслийг "Рио Тинто”-гоор төлөөлүүлж харах нь зохимжгүй. Монголд ганцхан"Рио Тинто” гадны хөрөнгө оруулалт хийдэггүй” гэж тайлбарласан. Гэсэн ч тэрээр хуулийн төслөө хамгаалж чадаагүй билээ.

 

КАМЕРОН МАКРЕЙ: СҮҮЛИЙН УДАА ДАХИН ЛОББИ ХИЙХЭЭР ОРОЛДОЖ БАЙНА

"Оюутолгой” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал асан, "Ам Чам”-ын Удирдах зөвлөлийн даргын үүрэг гүйцэтгэгч Камерон МакРей УИХ-ын гишүүдэд илгээсэн захидалдаа үндсэн хоёр санаа тусгажээ. Тэр нь лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал.

Тэрээр хуулийн төсөлд тусгагдсан эл хоёр агуулга нь "Засгийн газар татвараас зугтах, дамлах явдлаас сэргийлэх зорилготой хийгдэж байгаа алхам боловч Монголын уул уурхайн олборлолт болон хайгуулын салбар гүн уналтад орж, олон улсын хөрөнгө оруулагчид өөр таатай зах зээл хайж байгаа энэ үед оновчтой шийдэл биш” гэжзахидалдаа онцолсон байна.

Уг захидал нийт зургаан хуудас бөгөөд ААНОАТ-ын хуулийн шинэчилсэн найруулга дахь тодорхой заалтуудыг ингэж өөрчлөх ёстой гэсэн байдлаар нэг бүрчлэн задлан бичсэн нь анхаарал татна. Улмаар захидалдаа "СҮҮЛИЙН УДАА ДАХИН ЛОББИ ХИЙХЭЭР ОРОЛДОЖ БАЙНА” гэж бичсэн байна.

Захидлынхаа төгсгөлд "Засгийн газрын сайд нар болон парламентын гишүүдээс эдгээр хийсэн өөрчлөлтүүдийг хууль тогтоомжид оруулах талаар авч хэлэлцэх байх хэмээн гүнээ итгэж байна” гэж дурджээ. Эндээс харахад, захидал Засгийн газрын гишүүд төдийгүй Сангийн яам, УИХ-ын нөлөө бүхий гишүүдэд ирсэн нь тодорхой байгаа юм. Харин шинээр сонгогдсон гишүүд ийм захидал хүлээж аваагүй гэдгээ учирлав.

КАМЕРОН МАКРЕЙН ЗАХИДАЛ ДАХЬ САНАЛ БА ХУУЛИЙН ТӨСЛИЙН ЗААЛТУУД

Камерон МакРейн захидалд туссан саналууд Засгийн газарт буцаагдаад буй ААНОАТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд хэрхэн туссаныгхарьцуулж, доорх байдлаар харьцуулан бэлтгэв. Дээр бичсэнчлэн, захидалд лиценз шилжүүлэхэд ногдуулах татвар болон эцсийн эзэмшигч тодорхойлох аргачлал гэсэн хоёр үндсэн хэсэгт чиглэгдэж буй юм. Тухайлахад,

Захидалд эцсийн эзэмшигчийн шалгуур, эцсийн өмчлөгчийн шалгуур гэснийг ӨӨРЧЛӨХ хэрэгтэй гэж дурдсан байна. Ингэхдээ эцсийн өмчлөгч, эзэмшигчид тавих шалгуур доогуур байгаа учир түүнийг 50 хувиар НЭМЭГДҮҮЛЭХ шаардлагатай гэжээ. Улмаар олон улсын үндэсний хөрөнгийн зах зээлд бүртгэлтэй компаниудыг энэ шалгуураас ГАРГАХ ёстой гэсэн байна.

Хуулийн төсөлд, эцсийн эзэмшигчийн шалгуур, эцсийн өмчлөгчийн шалгуур гэсэн нэр томьёолол алга байна. Харин эцсийн эзэмшигч гэж ашигт малтмал, газрын тос, цацраг идэвхт ашигт малтмалын тусгай зөвшөөрөл, газар эзэмших, ашиглах эрх эзэмшигч этгээдийн 30 болон түүнээс дээших хувийн хувьцаа, хувь оролцоо, эсхүл саналын эрхийг өөрөө, эсхүл нэг болон түүнээс дээш үргэлжилсэн хэлхээ холоо бүхий хуулийн этгээдээр төлүүлэн эзэмшдэг, саналын эрхийг төлөөлөн хэрэгжүүлдэг, эсхүл ногдол ашиг хүлээн авах эрхтэй этгээдийг хэлнэ гэж тодорхойлжээ. Эндээс 50 хувь хүртэл нэмэгдүүлэх санал 30 хувиар явж буйг тодотгоё.

Түүнчлэн захидалд, татварын бааз суурийг хувьцаа борлуулсны өртөгт үндэслэн тогтоох, хөрөнгө оруулагч Монголд санхүүжилт татахын тулд оффшор тусгай зорилго бүхий байгууллагуудын сүлжээ үүсгэхийг хуулиар зөвшөөрч өгөх ёстой гэсэн санааг дурджээ.

УИХ-ын гишүүдэд ирсэн уг захидлыг доорх байдлаар нийтэллээ. Харин Засгийн газарт буцаагдаад буй ААНОАТ-ын тухай хуулийн шинэлчилсэн найруулгатай ЭНД ДАРЖ танилцаарай.

Ж.Мядагбадам

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Эх сурвалж: Medee.mn
Оюутолгойн захирал асан Камерон МакРейн УИХ-ын гишүүдэд илгээсэн ЛОББИДОХ захидал
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани