Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Машиндаа ч гологдсон бензин

Машиндаа ч гологдсон бензин

 

Д.ЖАРГАЛСАЙХАН

Эдийн засаг, Улс төрийн бодлогын шүүмж-нийтлэл

Танил маань шинэ "Лексус-570” Европоос авчээ. А-92 бензин хийхээр л "хөдөлгүүрээ шалга” гээд шар гэрэл асах юм. Засварт очоод оношлуулаад бензин цацагчаа цэвэрлүүлдэг ч хэсэг хугацаанд яваад дахин асдаг, тэр Euro бензин гэдгийг нь хийхээр зүгээр, хүчтэй, сайхан жигд явдаг, бага ч идэх юм. Даанч Euro нь хотод цөөхөн цэгт байдаг, хөдөөд А-95 нь хүртэл олддоггүй гэж үглэв.

Учрыг нь мушгивал Монгол улсад сайн чанарын, хэмнэлттэй шатахуун оруулж ирэх шаардлагыг төр засаг нь ч тавьдаггүй, улсын стандартын чанарын шаардлагыг 1996 оноос хойш (Euro-2) дээшлүүлээгүй ажээ. Улсын хэмжээнд 2017 онд борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь Euro 5 стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс хорин хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун гэсэн үг. Шатахуун импортлогчдын ихэнх нь хурдан л борлуулж байвал агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндийн асуудалд тоомжиргүй хандаж байна.

Монголчууд бид бензин шатахуунаа зөвхөн октанаар нь ялгадаг бол соёлт ертөнц шатаасны дараа ямар ямар хорт бодис ялгаруулж буйгаар нь хэмжээд гучаад жил болж байна. Хоёр хөрш маань хилээрээ орж буй ачаа тээврийн хэрэгсэлд Euro 5 (China 5) стандартын бензин, дизель хэрэглэдэг байхыг шаардах боллоо.

МОНГОЛ БА ДЭЛХИЙ

Уг нь бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013:2009 (дизель хөдөлгүүрийн хувьд MNS 5014:2009) гэх улсын стандарт байдаг ч хүнийг хамгийн их хордуулдаг азотын ислүүд, хүхэрлэг хийнүүдийг хэмжих тухай огт заагаагүй ажээ.

Сарын өмнө ЗТХЯ-ны мэдээлснээр манай улсад эдүгээ 913, 723 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 90% нь 826, 970 автомашин, түүний 59 хувь нь буюу 487,841 нь Улаанбаатар хотод байна. Нийт авто машины 82% нь буюу 750, 292 нь арваас дээш жилийн насжилттай, 58% нь баруун талдаа хүрдтэй ажээ.

Энэ олон машины яндангаар ялгарч буй бодисууд нийслэлд л гэхэд агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг. Автомашинаас 260 гаруй химийн хорт бодис (emission) ялгардгаас хүний биед хамгийн хор хөнөөлтэй азотын ислүүд,  хүхэрлэг хийнүүд, нүүрстөрөгчийн дутуу ислүүд,  бенза(о)прин үнэрт нүүрс устөрөгчид, хөө тортог, хүнд метал (Pb, Ca, Hg г.м), диоксин,  альдегид,  тоос тоосонцрыг онцлон хэмжиж, хөгжсөн орнуудад хязгаарлалт тогтоож иржээ.

Тэр орнуудад шинэ машин бүрийн яндангаас ялгаруулж буй дээрх бодисуудын түвшинг 1990 оноос хязгаарлаж, шаардлагыг улам бүр нэмж ирснийг Euro стандарт гэдэг.Автомашинаас ялгарах хорт бодисууд нь хүний амьсгалаар дамжин амьсгалын эрхтний архаг болон хурц үрэвсэлт өвчин, харшил, зүрх судасны өвчин,  бөөр болон элэгний өвчлөл, мэдрэлийн эрхтний тогтолцоог гэмтээх, хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх,  стресс бухимдал үүсгэх зэргээр эрүүл мэндийг хордуулдаг учир баруунд энэ стандартыг мөрдүүлж байна.

 

Энэ стандартыг нэвтрүүлснээр Европын Холбоо гэхэд л жил бүр 80 мянган хүнийг үхлээс сэргийлж байгааг Лийдсийн Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад дийлэнх нь тийм шаардлага хангасан түлш, шатахуун хэрэглэдэггүй, төр засаг нь ч шаардахгүй, анзаарахгүй байгаагаас хэчнээн олон хүний, ялангуяа хүүхдийн амь нас алдаж байгаа бол?

Монголд агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд арваас дээш жил ашигласан машинууд онцгой нөлөөлж байна. Манайд таван машины дөрөв нь арваас дээш жилийн насжилттай. Автомашины ашиглах хугацааг тав, таван жилээр гурван мөчлөгт хуваадаг. Эхний мөчлөгтөө автомашин нь үйлдвэрийн баталгаатай, техникийн бүхий л стандартыг хангадаг, утаан дахь хорт хий анхны түвшиндээ, бас эвдрэл гэмтэл ч бараг гардаггүй.

Хоёр дахь мөчлөгтөө буюу 5-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн хоёр дахь эзэндээ очсон, хорт хийн горим алдагдсан, эвдрэл гэмтэл гарах нь элбэг болдог. Ихэнх улс орон  ийм автомашиныг экспортлох арга замыг хайж, автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоож эхэлдэг. Харин гурав дахь таван жилээс сүүлчийн мөчлөг эхэлж ойр ойрхон эвдэрч, хорт утааны хаягдал өсөж, сэлбэг хэрэгслийн олдоц багасдаг. Ийм автомашинаас улс орон нь ч,  эзэн нь ч салахыг хичээж, задалж дахин боловсруулах, эсвэл буурай хөгжилтэй орон руу маш хямдхан явуулдаг. 

ШҮХРЭЭ ЗАДЛАХ ЦАГААР

Монгол улс нэгэнт л гурав дахь мөчлөгтэй машинаар дүүрчихсэн буюу "онгоцноосоо үсэрчихсэн” учир одоо шүхрээ цагт нь, зөв задалж амьд мэнд газардахыг бодохоос өөр сонголтгүй болжээ. Юу хийвэл зохистой вэ?

Долоогоос дээш жилийн насжилттай машиныг 2020 оноос хилээр оруулахыг зогсоох, таваас дээш жилийн насжилттай машиныг өсгөсөн татвартай болгох, баруун хүрдтэй машинд тусгай татвар ногдуулахаас өөр сонголтгүй боллоо. Байгаль орчны болон эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс одоо мөрдөгдөж буй дүрэм, журмаа шинэчлэх, утааны зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүлэх цаг болжээ. Замын хөдөлгөөний хяналт, тээврийн хэрэгслийн үзлэгийг сайжруулан хуучин, хэт хуучин тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй байх эсвэл өндөр татвар ногдуулах чиглэл баримтлах хэрэгтэй байна.

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ОХУ-аас оруулж буй дизелийн түлш нь Евро 5+ стандартын хөдөлгүүрт ашиглах боломжгүй. Хадгалж буй сав агууламж нь чанарын шаардлага хангадаггүй ажээ. Монголд Евро 5 ба 6 стандартыг бүрэн дүүрэн нэвтрүүлэх талаар түлш, шатахуун нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд, холбогдох бүх байгууллага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Олон улсын туршлагаас харахад машин, механизмын үйлдвэрлэгчид хорт утаа ялгаруулалт багатай, цэвэр хөдөлгүүр үйлдвэрлэх болсноор монголд тохирох хөдөлгүүрийн үйлдвэрлэл улам бүр буурч байна. Эдүгээ Монгол улс чанарын шаардлага хангаагүй дизелийн түлш хэрэглэдэг цөөхөн орны нэг болж үлджээ. Барууны дизелийн хөдөлгүүр нийлүүлэх боломж буурах нь барилга, уул уурхайн салбарын машин механизмын бүрэлдэхүүнд, хөдөлмөрийн бүтээмжид тун удахгүй нөлөөлөх юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид Евро 5 стандартын дизель хөдөлгүүртэй машин техник нийлүүлж байгаа ч монголд шатахууны чанар хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, хэрэглэгч эд хөрөнгөөрөө хохирч байна.

Норвеги улс 2025 онд, Франц, Их Британи 2040 онд шатахуун хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн хориглохоор төлөвлөжээ. Волво 2019, Ягуар ба Ланд Ровер 2020 оноос зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх гэнэ.

Сүүлийн үед ОХУ-аас оруулж байгаа түлшний утааны ялгарлын стандартыг хянаж, шинэчлэхийг монголд ажиллаж буй дилерүүд ч шаардах боллоо. Мөн шатахууны үнийг бодитой болгох, зах зээлийн зохицуулалт оруулах учиртай. Жишээ нь сайн чанарын дизель түлшний үнэ литр нь Германд 1 евро буюу 2500 төгрөг байхад монголын дизель нь 2000 төгрөг байна.

Монгол улс нь Японы бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хортой хаягдлын цэг болж байна. Энэхүү хортой хаягдлын импортыг олон нийт эсэргүүцэхгүй байгаа нь хор хөнөөл, үр дагаврыг бүрэн ойлгоогүй байгаатай холбоотой.  Хаягдал зай, ашигласан тос маслог хаана багтааж шингээхээ мэдэхээ больжээ. Газарт шууд булсаар л байх уу?

Шинэ тээврийн хэрэгслийн импортын татварыг бууруулж, харин хуучин машины татварыг нэмж улмаар хэрэглэгчдийг шинэ машин авахыг дэмжих цаг болжээ.

Магадгүй эдгээр шийдвэрийг гаргахад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах ч, хэрэгжүүлэхгүй бол нийгэм, эдийн засгийн зардал нь улам бүр өссөөр байна.

Иргэдийн эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл юу байна…  

Машиндаа ч гологдсон бензин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани