Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Ой тэмдэглэж, дээвэр засах нь компанийн үүрэг биш

 

Ой тэмдэглэж, дээвэр засах нь компанийн үүрэг бишӨмнөх засгаас өнөөдрийн засагт өвлөгдөж ирсэн цөөн хөтөлбөрүүдийн нэг нь "Алт-2”. Хоёр үе шаттай хэрэгжих энэ хөтөлбөр 2020 хүртэл үргэлжилнэ. Ингэснээр алтны олборлолт жилд 25 тоннд хүрч, Монголбанкны валютын нөөц тэрбум орчим ам.доллараар зузаарах учиртай.

Аль, аль нь үнэхээр биелэлээ олчихвол түүхэн үзүүлэлт мөн. Ийнхүү хоёр жилийн өмнө дэвшүүлсэн цуутай хөтөлбөрийн хэрэгжилтбуух хөрсөн дээрээ даржин, далайц нь сул байна. Алтны салбартай холбогдсон хууль эрх зүйн орчин тогтворгүй, тодорхой бус хэвээр буй. Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар тойрсон гомдол, хүсэлт улиг болтлоо энэ салбарт даамжирсаар.

Алтныхан хуулийн татварын босгыг цаг үеийн хэрэгцээ, шаардлага хангаж чадахгүй болчихоод байна гэдэг.

Гурван тэрбум төгрөгийн борлуулалт алт олборлогч компаниудын хувьд харьцангуй бага түвшний орлого. Хууль бус олборлолтоо ч манайх хөтөлбөрийн хүрээнд өнөөдрийг хүртэл цэгцэлж дийлсэнгүй.

Уг нь, хөтөлбөрийн хүрээнд зөвшөөрөлгүй талбайд олборлолт явуулж байгаа хэний ч үйл ажиллагааг зогсоохоо зарласан. Гэвч уулын ам, голын хөндий хууль бус олборлолтын талбар болсоор. Тэнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар яриад ч нэмэргүй. Төв, Сэлэнгэ, Дархан-Уул, Өвөрхангай, Говь-алтай, Ховд аймаг хууль бус олборлогчдын гарт талхилагдаад удлаа. Олон нийтийн сүлжээгээр ч алтны компаниудад хаягласан эсэргүүцэл хөвөрсөөр. Монголбанк энэ он гарсаар иргэд болон аж ахуйн нэгжээс 6.3 тонн алт худалдан авсан тухайгаа мэдээллээ.

Энэ нь өнгөрсөн онтой харьцуулахад 10 орчим хувиар өссөн дүн гэдгийг холбогдох албаныхан онцолж байна. Гэнэтийн ашгийн 68 хувийн татвар хэрэгжиж эхэлсэн 2006 онтой харьцуулахад өнгөрсөн жилүүдэд алтны салбар илүү өрсөлдөх чадвартай болж, бяр тэнхээ суусан. Тэгвэл "урт нэртэй хууль” үйлчилж эхэлснээс хойш хууль бус олборлогчдын эрин үе эхэлсэн гэж үзэж болох юм.

Малын бэлчээр, усны ай сав хууль бус олборлогчдын хөлд үрэгдсээр байгаа. Энэ болгоны ялыг тусгай зөвшөөрөлтэй, улс болон орон нутгийн төсөвт татвар төвлөрүүлдэг аж ахуйн нэгжүүд үүрч байна. Тодруулбал, тусгай зөвшөөрөлтэй, уулын ажлын төлөвлөгөө нь батлагдсан компаниуд хууль бус олборлогчдын өмнөөс муу нэр хүлээж сууна. Энэ байдал алтны компаниудыг дарамтлах нэг шалтаг болдог.

Нийгэм даяар алтны компаниудыг ч үгүйсгэдэг. "Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг энэ болов уу. Нөгөө талаасаа тусгай зөвшөөрөлтэй атлаа хариуцлагагүй үйл ажиллагаа явуулж, балаг тарьж байгаа компани ч энэ салбарт улам тэлж томорсон хэвээр байна. Гэхдээ саараасаа сайн нь их билээ. Төр холбогдох зөвшөөрлөө олгож, хяналт шалгалтаа тавьчихсан компаниудын хажуугаар дүрэмгүй тоглогчид дураараа авирлаж өдий хүрсэн тухай эхэнд дурдсан.

Хууль бус олборлогчдын хувьд хоногийн дотор ухаж, сэндийчээд явах нь их. Тэдэнд хариуцлага тооцох боломжгүй. Буух эзэн, буцах хаяггүй учраас орон нутагт эвдэрсэн талбай нэмэгдээд үлдэх нь түгээмэл. Заамарт л гэхэд эвдэрсэн, нөхөн сэргээлт хийлгүй орхисон талбай хэдэн зуун гагаар хэмжигдэнэ. "Алт2” хөтөлбөрт тусгагдсан зорилтууд бодит ажил болж чадахгүй байгаагийн нэг жишээ нь энэ.

• Тэнд техникийн болон биологийн нөхөн сэргээлтийн талаар яриад ч нэмэргүй.
• Монголбанк энэ он гарсаар иргэд болон аж ахуйн нэгжээс 6.3 тонн алт худалдан авсан тухайгаа мэдээллээ.
• Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компани сайн дурын буяны байгууллага биш. 

Алтны шороон ордын нөөц шавхагдаж буй энэ үед үндсэн ордруу эс хүссэн ч шилжих шаардлагатай болсон. Үүнээс өмнө бэлэн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үйл явц удааширч, цаг алдсаар.  Гэтэл бэлэн ордууд хууль бус олборлогчдын дураараа дургих орон зай болж байна. Эндээс улсад татвар гэж төвлөрөхгүй, ажлын байр бий болохгүй. Төв аймгийн Заамарт л гэхэд алтны 20 гаруй аж ахуйн нэгж олборлолт явуулж байгаа аж.

Эдгээр компани бүгд л орон нутагтай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, нийгмийн хариуцлагын хүрээнд их, бага хэмжээгээр дэмжлэг үзүүлдэг байна. Тэд ихэвчлэн орон нутгаас ажилтан авч, ханган нийлүүлэгч болон туслан гүйцэтгэгчээ аль болох тухайн аймаг, сумаас сонгохыг урьтал болгодог аж. Тухайлбал, "Платиниум Ланд” компани гэхэд Заамар суманд жилд 100 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг байна. Үүнээс гадна эмнэлэг, сургуулийн ой, багийн өдөрлөг гээд байнга л алтны компаниуд орон нутагт хандив, тусламж өргөдөг байна.

Энэ оны байдлаар нөөц нь бүртгэгдсэн алтны 127 үндсэн орд, 450 гаруй шороон орд байгаа аж. 

Татвар, хураамж төлөх нь тухайн компанийн үүрэг. Түүнээс ой тэмдэглэхэд компани болгон заавал хандив, тусламж өргөх албагүй. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа учраас компани гар сунгах нь зөв боловч энэ болгон орон нутгийн хөгжилд наалдсан юм алга. Ялангуяа, иргэдийн амьдралд компанийн өргөж буй хандив, тусламж ашиг тусаа өгч чадахгүй байгаа нь уул уурхайд итгэх хүмүүсийн итгэлийг улам хөсөрдүүлсээр. Уул уурхай гэгч өндөр эрсдэлтэй бизнес. Энэ салбарт гүнзгий орж, хамаг л цаг хугацаа, хөрөнгө, хүчээ зориулсан хэн боловч тийм амархан гараад явж чаддаггүй. Хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүрэг, хариуцлага, нэр төр, үнэ цэнэ гэж байна.

Тэр болгоныг мөнгөөр хэмжиж үзвэл асар өндөр дүн гарах нь дамжиггүй. Хамгийн наад зах нь, компанийн удирдлагадаа итгэж, найдсан олон ажилтны амьдрал байна. Тэдний дийлэнх орон сууцны зээлтэй эсвэл оюутантай байх нь түгээмэл. Тэрчлэн түрээсийн тоног, төхөөрөмж, машин техник тасралтгүй ажиллаж байдаг.

Тиймээс орон нутгаа эрхлүүлж, тэднийхээ аманд өөрсдөө нэг талаар багтжээ. Бизнесийн үйл ажиллагаа явуулж буй компани сайн дурын буяны байгууллага биш. Үүнийг иргэд ч зөвөөр ойлгох хэрэгтэй. Тиймээс санхүүгийн үзүүлэлт нь ашигтай, өр авлага багатай байх ёстой. Мэдээж хуулийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагын дагуу цаг хугацаанд нь татвар, хураамжаа төлж, ашиг, орлогоо улсад ил тод тайлагнаж байх учиртай.

Ийм соёлд суралцаагүй компани татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөөс хасагдах төдийгүй тогтвортой үйл ажиллагаа явуулахад ч улам хүнд болж байгаа. Өнөөдөр уул уурхайн салбарт ажиллаж байгаа компаниудад нийтлэг нэг зовлон байна. Тэд улс болон орон нутагт татвар, хураамжаа төлсөн боловч гэнэтийн "татвар”-т даруулсан хэвээр байгаа юм. Орон нутгийн хувьд дэргэдээ "саалийн үнээ”-тэй байх сонирхол их байна.

Улсын төсвөөс хөрөнгө оруулалт жил болгон авдаг атлаа сургуулийн дээвэр засна, хүндэтгэлийн өргөө байгуулна гэж уул уурхайн компаниа "ноолдог” байдал улам газар авчээ. Үүний дүнд компани ч тэлж томорсон юм байхгүй, орон нутаг ч хөгжиж гавихгүй байсаар. улсын хэмжээнд өнөөгийн байдлаар нийт 1642 ашиглалтын тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр байгаагийн 34.65 хувь нь алтны салбарт оногддог.

Энэ оны байдлаар нөөц нь бүртгэгдсэн алтны 127 үндсэн орд, 450 гаруй шороон орд байгаа аж. Монголд алтны хайгуул олборлолт тогтмол явуулж буй гадаад, дотоодын хөрөнгө оруулалттай 150 гаруй компани дээрх зовлонг амсаж, орон нутгийн удирдлагуудыг давраасаар.

Засгийн газрын мэдээ



Ой тэмдэглэж, дээвэр засах нь компанийн үүрэг биш
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани