Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Машиндаа ч гологдсон бензин

Машиндаа ч гологдсон бензинТанил маань шинэ "Лексус-570” Европоос авчээ. А-92 бензин хийхээр л "хөдөлгүүрээ шалга” гээд шар гэрэл асах юм. Засварт очоод оношлуулаад бензин цацагчаа цэвэрлүүлдэг ч хэсэг хугацаанд яваад дахин асдаг, тэр Euro бензин гэдгийг нь хийхээр зүгээр, хүчтэй, сайхан жигд явдаг, бага ч идэх юм. Даанч Euro нь хотод цөөхөн цэгт байдаг, хөдөөд А-95 нь хүртэл олддоггүй гэж үглэв.

Учрыг нь мушгивал Монгол улсад сайн чанарын, хэмнэлттэй шатахуун оруулж ирэх шаардлагыг төр засаг нь ч тавьдаггүй, улсын стандартын чанарын шаардлагыг 1996 оноос хойш (Euro-2) дээшлүүлээгүй ажээ. Улсын хэмжээнд 2017 онд борлуулсан нийт шатахууны зөвхөн 10 хувь нь Euro 5 стандартынх байжээ. Үлдсэн 90 хувь нь байгаль орчин, хүний эрүүл мэндэд халтай, олон улсын жишгээс хорин хоёр жилээр хоцорсон, чанар муу шатахуун гэсэн үг. Шатахуун импортлогчдын ихэнх нь хурдан л борлуулж байвал агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндийн асуудалд тоомжиргүй хандаж байна.

Монголчууд бид бензин шатахуунаа зөвхөн октанаар нь ялгадаг бол соёлт ертөнц шатаасны дараа ямар ямар хорт бодис ялгаруулж буйгаар нь хэмжээд гучаад жил болж байна. Хоёр хөрш маань хилээрээ орж буй ачаа тээврийн хэрэгсэлд Euro 5 (China 5) стандартын бензин, дизель хэрэглэдэг байхыг шаардах боллоо.

МОНГОЛ БА ДЭЛХИЙ

Уг нь бензин хөдөлгүүртэй автомашины утааны найрлага дахь хорт бодисын зөвшөөрөгдөх дээд хэмжээ ба хэмжих арга MNS 5013:2009 (дизель хөдөлгүүрийн хувьд MNS 5014:2009) гэх улсын стандарт байдаг ч хүнийг хамгийн их хордуулдаг азотын ислүүд, хүхэрлэг хийнүүдийг хэмжих тухай огт заагаагүй ажээ.

Сарын өмнө ЗТХЯ-ны мэдээлснээр манай улсад эдүгээ 913, 723 тээврийн хэрэгсэл бүртгэлтэйгээс 90% нь 826, 970 автомашин, түүний 59 хувь нь буюу 487,841 нь Улаанбаатар хотод байна. Нийт авто машины 82% нь буюу 750, 292 нь арваас дээш жилийн насжилттай, 58% нь баруун талдаа хүрдтэй ажээ.

Энэ олон машины яндангаар ялгарч буй бодисууд нийслэлд л гэхэд агаарын бохирдлын 10 хувийг эзэлдэг. Автомашинаас 260 гаруй химийн хорт бодис (emission) ялгардгаас хүний биед хамгийн хор хөнөөлтэй азотын ислүүд,  хүхэрлэг хийнүүд, нүүрстөрөгчийн дутуу ислүүд,  бенза(о)прин үнэрт нүүрс устөрөгчид, хөө тортог, хүнд метал (Pb, Ca, Hg г.м), диоксин,  альдегид,  тоос тоосонцрыг онцлон хэмжиж, хөгжсөн орнуудад хязгаарлалт тогтоож иржээ.

Тэр орнуудад шинэ машин бүрийн яндангаас ялгаруулж буй дээрх бодисуудын түвшинг 1990 оноос хязгаарлаж, шаардлагыг улам бүр нэмж ирснийг Euro стандарт гэдэг.Автомашинаас ялгарах хорт бодисууд нь хүний амьсгалаар дамжин амьсгалын эрхтний архаг болон хурц үрэвсэлт өвчин, харшил, зүрх судасны өвчин,  бөөр болон элэгний өвчлөл, мэдрэлийн эрхтний тогтолцоог гэмтээх, хавдар үүсгэх, нөхөн үржихүйн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх,  стресс бухимдал үүсгэх зэргээр эрүүл мэндийг хордуулдаг учир баруунд энэ стандартыг мөрдүүлж байна.


Энэ стандартыг нэвтрүүлснээр Европын Холбоо гэхэд л жил бүр 80 мянган хүнийг үхлээс сэргийлж байгааг Лийдсийн Их Сургуулийн судалгаагаар тогтоожээ. Харин манай улсад дийлэнх нь тийм шаардлага хангасан түлш, шатахуун хэрэглэдэггүй, төр засаг нь ч шаардахгүй, анзаарахгүй байгаагаас хэчнээн олон хүний, ялангуяа хүүхдийн амь нас алдаж байгаа бол?

Монголд агаарын бохирдол, иргэдийн эрүүл мэндэд арваас дээш жил ашигласан машинууд онцгой нөлөөлж байна. Манайд таван машины дөрөв нь арваас дээш жилийн насжилттай. Автомашины ашиглах хугацааг тав, таван жилээр гурван мөчлөгт хуваадаг. Эхний мөчлөгтөө автомашин нь үйлдвэрийн баталгаатай, техникийн бүхий л стандартыг хангадаг, утаан дахь хорт хий анхны түвшиндээ, бас эвдрэл гэмтэл ч бараг гардаггүй.

Хоёр дахь мөчлөгтөө буюу 5-10 жилийн насжилттай автомашинууд ихэвчлэн хоёр дахь эзэндээ очсон, хорт хийн горим алдагдсан, эвдрэл гэмтэл гарах нь элбэг болдог. Ихэнх улс орон ийм автомашиныг экспортлох арга замыг хайж, автомашины татвар, даатгалыг өндрөөр тогтоож эхэлдэг. Харин гурав дахь таван жилээс сүүлчийн мөчлөг эхэлж ойр ойрхон эвдэрч, хорт утааны хаягдал өсөж, сэлбэг хэрэгслийн олдоц багасдаг. Ийм автомашинаас улс орон нь ч, эзэн нь ч салахыг хичээж, задалж дахин боловсруулах, эсвэл буурай хөгжилтэй орон руу маш хямдхан явуулдаг.

ШҮХРЭЭ ЗАДЛАХ ЦАГААР
Монгол улс нэгэнт л гурав дахь мөчлөгтэй машинаар дүүрчихсэн буюу "онгоцноосоо үсэрчихсэн” учир одоо шүхрээ цагт нь, зөв задалж амьд мэнд газардахыг бодохоос өөр сонголтгүй болжээ. Юу хийвэл зохистой вэ?

Долоогоос дээш жилийн насжилттай машиныг 2020 оноос хилээр оруулахыг зогсоох, таваас дээш жилийн насжилттай машиныг өсгөсөн татвартай болгох, баруун хүрдтэй машинд тусгай татвар ногдуулахаас өөр сонголтгүй боллоо. Байгаль орчны болон эрүүл мэндийн сөрөг үр дагаврыг бууруулах үүднээс одоо мөрдөгдөж буй дүрэм, журмаа шинэчлэх, утааны зөвшөөрөгдөх стандартыг нэвтрүүлэх цаг болжээ. Замын хөдөлгөөний хяналт, тээврийн хэрэгслийн үзлэгийг сайжруулан хуучин, хэт хуучин тээврийн хэрэгслийг хөдөлгөөнд оруулахгүй байх эсвэл өндөр татвар ногдуулах чиглэл баримтлах хэрэгтэй байна.

Салбарын мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар ОХУ-аас оруулж буй дизелийн түлш нь Евро 5+ стандартын хөдөлгүүрт ашиглах боломжгүй. Хадгалж буй сав агууламж нь чанарын шаардлага хангадаггүй ажээ. Монголд Евро 5 ба 6 стандартыг бүрэн дүүрэн нэвтрүүлэх талаар түлш, шатахуун нийлүүлдэг аж ахуйн нэгжүүд, холбогдох бүх байгууллага санаачлагатай ажиллах хэрэгтэй байна.

Олон улсын туршлагаас харахад машин, механизмын үйлдвэрлэгчид хорт утаа ялгаруулалт багатай, цэвэр хөдөлгүүр үйлдвэрлэх болсноор монголд тохирох хөдөлгүүрийн үйлдвэрлэл улам бүр буурч байна. Эдүгээ Монгол улс чанарын шаардлага хангаагүй дизелийн түлш хэрэглэдэг цөөхөн орны нэг болж үлджээ. Барууны дизелийн хөдөлгүүр нийлүүлэх боломж буурах нь барилга, уул уурхайн салбарын машин механизмын бүрэлдэхүүнд, хөдөлмөрийн бүтээмжид тун удахгүй нөлөөлөх юм. Сүүлийн жилүүдэд үйлдвэрлэгчид Евро 5 стандартын дизель хөдөлгүүртэй машин техник нийлүүлж байгаа ч монголд шатахууны чанар хөдөлгүүрийн хэвийн ажиллагаанд нөлөөлж, хэрэглэгч эд хөрөнгөөрөө хохирч байна.

Норвеги улс 2025 онд, Франц, Их Британи 2040 онд шатахуун хөдөлгүүртэй автомашин худалдаалахыг бүрэн хориглохоор төлөвлөжээ. Волво 2019, Ягуар ба Ланд Ровер 2020 оноос зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүртэй автомашин үйлдвэрлэх гэнэ.

Сүүлийн үед ОХУ-аас оруулж байгаа түлшний утааны ялгарлын стандартыг хянаж, шинэчлэхийг монголд ажиллаж буй дилерүүд ч шаардах боллоо. Мөн шатахууны үнийг бодитой болгох, зах зээлийн зохицуулалт оруулах учиртай. Жишээ нь сайн чанарын дизель түлшний үнэ литр нь Германд 1 евро буюу 2500 төгрөг байхад монголын дизель нь 2000 төгрөг байна.

Монгол улс нь Японы бензин, цахилгаан хосолсон хөдөлгүүртэй тээврийн хэрэгслийн хортой хаягдлын цэг болж байна. Энэхүү хортой хаягдлын импортыг олон нийт эсэргүүцэхгүй байгаа нь хор хөнөөл, үр дагаврыг бүрэн ойлгоогүй байгаатай холбоотой. Хаягдал зай, ашигласан тос маслог хаана багтааж шингээхээ мэдэхээ больжээ. Газарт шууд булсаар л байх уу?

Шинэ тээврийн хэрэгслийн импортын татварыг бууруулж, харин хуучин машины татварыг нэмж улмаар хэрэглэгчдийг шинэ машин авахыг дэмжих цаг болжээ.

Магадгүй эдгээр шийдвэрийг гаргахад олон нийтийн эсэргүүцэлтэй тулгарах ч, хэрэгжүүлэхгүй бол нийгэм, эдийн засгийн зардал нь улам бүр өссөөр байна.

Иргэдийн эрүүл мэндээс илүү үнэтэй зүйл юу байна…

https://www.facebook.com/djargal


Машиндаа ч гологдсон бензин
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани