Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Баянхонгорын удирдлагууд “нинжа” нарыг турхирч, алтны компаниудыг шантаажилж байна

Баянхонгорын удирдлагууд “нинжа” нарыг турхирч, алтны компаниудыг шантаажилж байна

Баянхонгор аймгийн удирдлагууд алтны нинжа нарыг өдөөн турхирч, албан ёсны зөвшөөрөлтэй компаниудыг шантаажилдаг гэх мэдээлэл бидэнд ирлээ. Тодруулбал, Баянхонгор аймгийн Жаргалант сумд орших Жамп ХХК-ийг нутгийн нинжа нар дарамтлаж, улмаар Жамп ХХК орон нутгийн удирдлагуудтай буруу замаар найзлах болсон байдаг. Гэвч Жамп ХХК-ийн захирал Ц.Баярмаа нь Шүүхийн шийдвэрээр битүүмжилсэн талбайнуудаа нөхөн сэргээх нэрээр ашиглалт явуулж алт ухсаар байгааг аймгийн удирдлага харсан ч хараагүй мэт аашилсаар хэдэн жил болжээ. Учир нь Ц.Баярмаа нь тэдний шантаажинд орж, өгөх ёстой зүйлийг өгч тохирсон бололтой.

Үүгээр ч барахгүй Баянхонгорын Галуут суманд үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн уурхайн компаниудыг "нинжа” нартай гурвалсан гэрээ хий гэж сумын засаг дарга, аймгийн удирдлагууд шахалт үзүүлснээр эцэс сүүлдээ бөөн маргаан дэгдээсэн байдаг.

Мөн Баянхонгорын Баян-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг ашиглалтын зөвшөөрөлтэй 11 аж ахуй нэгжийг "нинжа” нар дарамталж, адаг сүүлдээ ажлаа хэвийн явуулж чадахгүйд хүрч, ажилтнаа буулгасан гэх мэдээлэл бидэнд ирсэн.

Эх сурвалжийн өгсөн мэдээллээр, нинжа нар аймгийн Засаг дарга Б.Батжаргал, сумын Засаг дарга Ж.Хатанбаатар нарын нэрийг урдаа барьж, уурхайнуудын удирдлагуудыг нинжа нартай гэрээ байгуулахыг тулгаж, улмаар заналхийлж, сүрдүүлснийг нинжа нарын илгээсэн захидал, мессэж, чаатнаас харж болно.

Тэдний бичсэнийг харвал, компаниудыг гэрээ байгуулахыг аймгийн удирдлагууд ч тулган шаардаж байгаа талаар тодорхой бичжээ. Нинжа нар уурхайн удирдлагуудыг дарамтлахдаа "Баянхонгорынхонд хууль үйлчлэхгүй, бид олуулаа шүү. Тэвчээр алдрахыг хүлээгээд байна уу.” гэж даналзсан байлаа.

Хэрвээ энэ үнэн бол Баянхонгорын Засаг дарга Б.Батжаргал нинжа нарыг өдөөн, өөгшүүлж, уул уурхайн компаниудыг дарамталж, юм салгахаар шахдаг бололтой. Ер нь Баянхонгорын удирдлагууд бэл бэнчингээрээ улсад толгой цохьдог. Гэмгүй төрийн албан хаагч гэдэг ч хөлжсөн байдал нь анхаарал татмаар.

Эх сурвалжийн мэдээлснээр, Баян-Овоогийн "Хонгорын хүдэр” гэх компани Швейцарийн хөгжлийн агентлагаас хоёр сая долларын хөрөнгө оруулалт авсан гэх яриа байна. Тус компанийн тээрэм Энхтайван гэх залуу, мөн Баян-Овоо сумын Засаг дарга Ж.Хатанбаатарын ах Дашпүрэв, Баянхонгор аймгийн Засаг дарга Б.Батжаргалын дүү гээд гурван эзэмшигчтэй. Жилдээ гурван тэрбум төгрөгийн орлоготой байдаг гэнэ.

Харин Баян-Овоо сумын нутаг дэвсгэр дээр тусгай зөвшөөрлийн талбайтай 21 аж ахуй нэгж байдаг байна. Үүнээс ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй 10, хайгуулын тусгай зөвшөөрөлтэй 11 аж ахуй нэгж байдаг.

Баянхонгор аймгийн хэмжээнд 2017 оны гуравдугаар сарын 20-ны байдлаар нийт 15 сумын нутаг дэвсгэрийн зарим хэсгийг хамарсан 74 аж ахуйн нэгжийн 99 тусгай зөвшөөрлийн хүрээнд нийтдээ 488,9 мянган га хайгуулын талбай байна. Энэ нь нийт газар нутгийн 4.21 хувийн хайгуулын тусгай зөвшөөрөл олгогдсон гэсэн үг юм.

Ингээд харахад, аймгийн удирдлагууд, хурган дарга нарын хөлжиж, хүчирхэгжсэний нууц нь ердөө л тэр газар нутгийн байгалийн баялгийг дагасан хууль бус үйл ажиллагаа гэж хардаж болохоор байна.

Тэгвэл олон нийтийн өмөөрч, хаацайлаад байдаг ядарсан нинжа нар гэгч чухам ямар хүмүүс болох талаар зураглалаар өгүүлье. Албан мэдээгээр, өнөөгийн байдлаар 100 мянга орчим нинжа алт ухаж, байгаль орчинд ноцтой хор хохирол учруулж, олон тэрбум доллараар хэмжигдэх алтыг хар захаар дамжуулан борлуулж байна.

Монголын төр засаг тэднийг хараа хяналтаасаа алдчихсан нь ч хачирхалтай.

Одоогоос 10 гаруй жилийн өмнө сурвалжлагаар Өвөрхангай аймгийн Уянга сумын нутаг дахь Өлтийн хөндийд очиж байлаа. Өөрөөр хэлбэл, "нинжа” нар хэмээх нийгмийн нэгэн бүлгийг анх удаа харсан нь тэр. Хүмүүсийн бодсончлон, хэсэг хүмүүс газар ухаж, алт хайж олоод амьдралаа залгуулж байдаг гэсэн ерөнхий төсөөлөлтэй байсны хувьд Өлтийн хөндийд очоод харсан зүйлдээ итгэхгүй нэг хэсэг ангайж билээ.

Яг үнэндээ "нинжа” нарыг хүний нийгмийн нэг хэсэгт оруулан тооцоход бэрх гэвэл дэгсдүүлсэн болохгүй. Миний санаж буйгаар, 90-ээд оны эхэнд Өлтийн хөндийн малчныхаас Уянгын сийлбэртэй гэр авах гэж очиход чухамдаа диваажин болов уу гэмээр үзэсгэлэнтэй байгаль угтаж байсансан. Гэтэл 2007 онд Өлтийн хөндийг хараад танихааргүй болсон байлаа.

Холливудын кинонд там, сөнөсөн гариг, цөмийн дайны дараах дэлхийг нэг иймэрхүү байдлаар дүрслэн харуулсан байдаг. Хаа сайгүй онгилж овоолсон шороо, газраар хавж ухсан нүх, нэгэн цагт толгод байгаад одоо бөмбөгдөлтөд өртөө юу гэмээр нурсан довцог, ширхэг ч мод бутгүй, хар шороогоор эргэсэн там болчихжээ.

Харин мөнөөх "нинжа” нар нь ерөөсөө л "Усны ертөнц” киноны тамхичид. Хувцасны тамтаг хэдэрч, бүсэндээ сүх, богино лоом хавчуулсан эдгээр нөхөд хэзээ хамгийн сүүлд нүүрээ угааж, сахлаа хуссанаа мартсан байж мэднэ. Хужаа мотоциклийг гар аргаар сэлбэж, ачаа тээхэд тохиромжтой болгосон байх ба түүгээрээ нүх, довцог сүлжин давхилдаж, хашхирч бархирахыг анх хараад үнэндээ айснаа нуух юун. Хамгийн хэцүү нь тэдний харилцаа, хандлагаас соёлт хүний шинж бүр мөсөн устаа юу гэмээр байлаа. Хоорондоо хараалын үгсээр ойлголцож, үг сөрвөл шууд барилцан авах тэднийг хажуудах нөхөд нь салгах байтугай өөгшүүлэн дэмжиж, тэр даруй хоёр талцан мөрий тавьж байсан. Биднийг очиход ч ийм хэдэн нөхөр замын тэхийн голд хоорондоо буу халан зогсож, замаас холдохыг эелдгээр сануулахад нохой хуцсаны дайнд тоолгүй, үргэлжлүүлэн хөөрөлдөж, эцэст нь араас ирсэн цагдаа тэднийг хөөж байж холдуулж билээ.

"Нинжа” нарын тосгонд байхгүй юм үгүй. Дэлгүүр, хоршоо, ломбард, үйлчилгээний "төв”, "Орифлейм”-ийн сүлжээ, баар, зочид буудал, пааб бүгд бий. Энд эмэгтэй хүн ч олон. Зарим нь эр нөхрийнхөө арыг авч явах гэж ирсэн бол дээр дурдсан үйлчилгээний газруудыг ихэнхдээ эзэгтэй нар л ажиллуулдаг. Үүнээс гадна нөгөөх муу нэртэй биеэ үнэлэгч нар энд тусгай үйлчилгээ үзүүлдэг гэдгээ нуухгүй байсан.

Хамгийн хэцүү нь, "нинжа” нарын хотхонд ногоон түмпэн үүрч, алт угаадаг, томчуудын багтахгүй нүх рүү орж, алттай шороо хувин руу хийдэг хүүхэд маш олон байдаг ажээ. Эдгээр хүүхдийн сурах, эрүүл аюулгүй амьдрах эрх үндсэндээ үгүй болсон. Биднийг очиход ах, дүү хоёр хүүхэд нүх рүү ороод гарч ирээгүй гэх яриа гарсан ч тоож байгаа хүн огт байсангүй. Харин нөхрөө алтны нүхэнд алдсан бэлэвсэн эмэгтэй 14 настай охиноо хүнтэй суулгаж, тэр найр руу бүгд хошуураад алга болсон юм...

"Нинжа” нарын ахуй байдал яг л ийм байдаг. Хожим Швейцарийн хөгжлийн агентлаг гэх байгууллага тэднийг Хувиараа ашигт малтмал олборлогч хэмээн соёлтойгоор нэрлэж, нөхөрлөлийн хэлбэрээр ажиллуулж, улмаар НДШ, ЭМД зэргийг төлүүлж, нөхөн сэргээлт хийлгэхээр багагүй ажил хийсэн гэдэг.

Гэвч нинжа нарын нарын нөхөн сэргээлт гэдэг нь ухсан нүхээ буцаагаад булж орхих л ажил болохоос тэнд өвс ногоо ургах эсэх нь тэдэнд огт хамаагүй. Итгэхгүй байгаа нэгэн нь Өлтий хөндий, Баянхонгорын шороон ордуудыг дагасан нинжагийн тосгод руу очиж үзэхэд л хангалттай.

Өөрөөр хэлбэл, нинжа нар амьдрах аргагүй дээ эх орноо ухаж байгаа ядарсан ард биш задарсан залхгууд мөнөөс мөн. Эцэст нь албан ёсны тусгай зөвшөөрөлтэйгөөр үйл ажиллагаа явуулж буй алтны шороон ордын компаниуд бүх бурууг аваад дуусдаг нь ч бараг хэвшил болчихсон.

Тэд уг нь газар ашигласны төлбөр, лицензийн хураамж, албан татвараа зүй ёсоор төлж, нөхөн сэргээлт хийдэг. Гэтэл хаагаад үлдээсэн талбай руу нь нинжа нарын "сүрэг” дайрч орсноор өнөөдөр маш олон газар Өлтий хөндийн араас орж байгаа.

Зарим компани ашигласан талбайгаа нөхөн сэргээсний дараа нинжа нараас сэргийлэхийн тулд харуул хамгаалалт ажиллуулсаар өнөөг хүрсэн. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаа явуулахгүй байгаа хэрнээ нөхөн сэргээсэн талбайнх нь мод, бут, зүлэг ногоо ургаж, эдгэтэл нь өөрсдийн мөнгөөр хамгаалдаг гэсэн үг.

Хамгийн гол нь, дан ганц ашиглалт дууссаны дараа ч биш ид ажил явагдаж байхад ч нинжа нар бөөн бөөнөөрөө алтны компанийн талбай руу дайрч, тэрүүхэн тэндээ багахан тулаан маягийн юм болдог юм билээ. Тиймээс алтны компаниуд өндөр үнэ хөлсөөр мэргэшсэн хамгаалалтын албатай гэрээлэн ажилладаг.

Гэтэл нинжа нар гэдэг бол нутгийн бүх иргэд болж хувираад байна. Учир нь нэртэй устай нинжа нарын ард нутгийн дийлэнх нь хамаатан садан, холбоотон сүлбээтэй нөхдүүд байдаг. Нутгийн иргэд, зон олон наанаа л байгаль дэлхийгээ хамгаалья, нутгаа сүйтгэж байна хэмээн ярих боловч, бодит байдал дээр иргэд өөрсдөө нинжа дүрээр газар шороогоо зааг замбараагүй сэндйичэн, сүйтгэж байгаа нь харамсалтай. Нутгийн иргэд болох нинжа нархэдэн мянгуулаа учраас шороон ордын компаниуд лицензэт талбайгаа тэдэнтэй хуваан ашиглаж, бүх төлбөр тооцоог өмнөөс нь хийдэг шударга бус тогтолцоо үүсээд удсан. Харин алтны компаниуд алт олборлосны дараа татвар төлдөг бол нинжа нарын бий болгосон хар захаар хэдэн тонн алт жил бүр татваргүйгээр борлуулагдаж байгааг тооцох боломжгүй болжээ.

Тэгвэл энэ бүх хууль бус үйл явдлыг тухайн орон нутгийн удирдлагууд өдөөн турхирч, наанаа уул уурхай, хөгжил дэвшил ярьсан ч цаанаа бүгд нинжа нартай үгсэж, халаас нэг болсон жишээ олон.

Баянхонгорын удирдлагууд

Баянхонгорын удирдлагууд “нинжа” нарыг турхирч, алтны компаниудыг шантаажилж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани