Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Хаягдал яснаас биодизель түлш гарган авч байна

Өдрийн сурвалжлага

Хаягдал яснаас биодизель түлш гарган авч байна


Малынхаа түүхий эдийг боловсруулж импорт орлох бүтээгдэхүүн хийх боломж хаа сайгүй бий. Ажилтай орлоготой амьдрах зөвхөн уул уурхайн салбарыг хөгжүүлснээр биш бидний өдөр тутмын хэрэглээнд байдгийг бид анзаардаг ч ашиг тусыг нь авч чадахгүй явсаар байна. Эдгээрийн нэг жишээ болгож яс боловсруулах үйлдвэрт зочилсон тэмдэглэлээ сийрүүлье.

Судалгаагаар Монгол Улсаас жилд 50-70 мянган тонн яс гадагш гаргадаг талаар салбарын яам мэдээлжээ. Хаягдал ясаа боловсруулснаар био бордоо, малын тэжээл, саван, угаалгын хэрэгсэл, био дизель, тос гэх мэт олон төрлийн бүтээгдэхүүнийг гаргадаг.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг тэргүүтэй Танхимын Хүнсний үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийн баг, зарим үйлдвэрийн төлөөллүүд Шувуун фабрикт байрлах "Бөхөг-Тулга” үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэр энэ тухай яригдсан юм.

Өнөөдрийн байдлаар жижиг, дунд үйлдвэрлэл хэмээх нэрийн дор хэсэг бүлгээрээ малынхаа ясыг боловсруулж, бүтээгдэхүүн гаргаж байгаа хэдий ч ганц мод гал болдоггүй гэдэг шиг, цаг хугацааны явцад өргөжин тэлж хөгжиж чадахгүй мухардалд орж буйг энэ төрлийн бизнес эрхлэгчид хэлж байна. Учир нь аливаа хөгжих боломжтой, нөөц бололцоотой үнэт зүйлээ төр засгаас нь анхааралдаа авч, бодлогоороо дэмжээгүйн балгаар олон бизнес эрхлэгч өдөр хоногийг аргацаах төдий л өнгөрөөсөөр байгаа юм. Бид хэтэрхий том зүйлд ач холбогдол өгч, өөрсдийн боломж бололцоогоо олж харахгүй байгаа юм биш байгаа даа гэсэн бодол "Шувуун фабрик” дахь "Бөхөг-Тулга” үйлдвэрт очих үеэр төрж байлаа.

Тус үйлдвэр 1996 оноос эхлэн малын ясыг боловсруулан, урд хөршид нийлүүлдэг байсан бөгөөд сүүлийн 6 сар үйлдвэрийн тоног төхөөрөмж элэгдсэн шалтгаанаар бүрэн зогсжээ. Тэндээс түүхий эдээ авч, бүтээгдэхүүнээ гаргадаг үйлдвэрүүд түүхий эдийн хомсдолд орох аюул тулгараад байгаа талаар үйлдвэрийнхэн МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэгт хэлээд, үйлдвэрийг шинэчлэх, хөрөнгө оруулалтын асуудалд туслалцаа үзүүлэхийг хүслээ.

"Бөхөг-Тулга” үйлдвэр сардаа 120-оод тонн, жилд 2000 тонн яс боловсруулдаг бөгөөд хаягдал ясаа захуудаас худалдан авдаг аж.

Тус үйлдвэрийн захирал П.Нооф: 1980-аад оны үед Шувуун фабрикийн яс боловсруулдаг үйлдвэрт малын тэжээл хийж, дотоодын хэрэгцээгээ хангадаг байсан. Зах зээлд шилжсэн үеэс малын ясаа боловсруулахаа больсон доо. Хотын аж ахуйд хотын орчим дахь малын ясыг манай үйлдвэрт авчирч, бид ясны гурил хийдэг байсан, үхсэн малынхаа ясыг нь хүртэл ашиглаж байсан. Одоо ч замбараагүй болжээ. Ашигладаг ч юм байхгүй, хогийн цэгүүдээс хүмүүс түүгээд, ганц нэгээр буруу зөвгүй хэрэглэж харагддаг. Уг нь бид малаас ашиглаж болох олон зүйл бий. Үнэндээ бөөн мөнгө л хог дээр хэвтэж байгаа гэсэн үг дээ. Миний дуулснаар Японд дугуйны, барилгын материал хийхэд ашигладаг гэсэн, бидэнд тийм зүйл алга даа. Уг нь зөв ашиглаад үйлдвэрлэлд нэвтрүүлэх юм бол түүхий эд нь Монголд хангалттай байна. Төр засаг ч энэ төрлийн бизнес эрхлэгчдийг дэмжихгүй юм, ярьж дуугарч байгаа нэг ч дарга байхгүй байна. Би улсаас олгодог хөнгөлөлтэй зээлд нэг ч удаа хамрагдаж байсангүй, бор зүрхээрээ л өнөөдрийг хүрсэн дээ” гэж байлаа.

Мөн тэрбээр, сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэгчдээ түүхий эдээ борлуулдаг болсондоо сэтгэл хангалуун байгаа, өмнө нь олон ч жил хятадуудад хүссэн хүсээгүй тэдний хэлсэн үнээр нь өгдөг байсан” гэв.

МҮХАҮТ-ын дарга М.Оюунчимэг, бид Монголдоо байгаа нөөц боломжоо зөв ашиглан, түүхий эдээ боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нарт нийлүүлэн, импортын барааг халах цаг нэгэнт болсон. Тэгэхийн тулд нэгдэж, кластерын системд орсноор бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломжтой. Цаашдаа аймаг, сумд бүр савангийн үйлдвэртэй, орон нутгийнхаа зах зээлээ өөрсдөө хангадаг байх ч боломжтой. Бидэнд түүхий эд нь бэлэн байгаа нөхцөлд зөв хөгжүүлж, эдийн засгийн эргэлтэд оруулж, ажлын байр бий болгож, нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гадаадын зах зээлд хөл тавих боломжтой” гэв. Мөн тэрбээр, "Бөхөг-Тулга” үйлдвэрийг шинэчлэхэд жижиг, дунд үйлдвэрлэлийн зээлд хамрагдах боломжийн талаар болон "Сайн саван” үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Тайванийн урт хугацааны хөнгөлөлттэй зээлд хамрагдах нөхцөлийг Танхимын зүгээс анхаарч судлах болно гэсэн юм.

Бидний группт холбогдох бизнесийн төлөөллүүд явсан юм. Тэдгээрийн нэг, "Энхбадрах Групп” ХХК-ийн захирал Ц.Төрбадрах, ясаа боловсруулаад тосоо гаргаад эхэлбэл бид биодизель гаргах боломжтой. Одоо П.Нооф гуай л зуухаа ажиллуулж эхлэхийг хүлээж байна даа. Кластертыг дэмжиж буй Танхимдаа баярлаж байна. Үндэсний жижиг үйлдвэрлэлүүд харилцан бие биеэ дэмжвэл бидэнд ямар ч асуудал байхгүй” гэж байв.

Дорнод Импекс ХК-ийн "Сайн саван” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Э.Энх-Амгалан хэлэхдээ, өдөрт 1500-2000 ширхэг саван үйлдвэрлэдэг, сард 50000 орчим үйлдвэрлээд сүлжээ дэлгүүр, захуудаас борлуулдаг. Бидний хувьд техник тоног төхөөрөмж муу болохоос хэрэглэгчдийнхээ хэрэгцээг чадан ядан хангаж байна. Уг нь бидэнд түүхий эд байна илүү ихийг үйлдвэрлэх боломжтой. Шингэн савангаа савлах сав баглаа боодол, савангаа хэвлэх, уутлах зэрэг ажлуудыг гараар л хийж байна. Уг нь эдгээрийг гадаадын орнуудад хүн хийдэггүй, төхөөрөмжөөр л хийдэг. Энэ нь цаг хугацаа бүтээмж сайтай байдаг.

Манай үйлдвэрт "Оюутолгойн” ХХК-аас ажилчдын гарын саван нийлүүлэх санал ирсэн ч бидний хүчин чадал хүрэхгүйгээс хүлээж аваагүй” гэлээ.

Биодизель гэдэг нь ургамал, амьтны гаралтай тосыг химийн боловсруулалт хийж гаргаж авдаг дизель түлш юм. Үүнийг авто хэрэгсэл, халаалтын системд ашигладаг. Газрын тосноос гаргаж авдаг дизель түлштэй шинж чанарын хувьд адилхан боловч ялгаруулах хорт хий бага, байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн. Энэ түлш нь дэлхийд үүсээд 100 гаран жил болсон. Хамгийн анхны дизель автомашин энэ түлшээр ажилладаг байсан юм. Одоо технологи нь улам бүр боловсронгуй болж байгаа бөгөөд эдийн засгийн үр ашигтай, байгаль орчинд ээлтэй гэдгээрээ дэлхий даяар энэ түлшийг хэрэглэх нь улам бүр ихсэж байгаа. Дэлхийн ихэнх хэрэглэгчид энэ хоёр түлшийг холимог хэлбэрээр хэрэглэдэг юм. Гэхдээ дангаар нь хэрэглэх нь байгаль орчинд илүү ээлтэй байж чаддаг.

Дэлхийн бусад улсууд ялангуяа европын холбоо энэхүү түлш үйлдвэрлэлийг төрийн бодлогоор дэмжиж өгдөг. Тийм ч учраас 2015 оноос энэ түлшийг хэрэглээнийхээ 20-30 хувьд хүргэнэ гэсэн зорилт тавьжээ.

Манай улс жилд 20000-30000 тонн өөх тосыг хаядаг. Энэ нь зүгээр л байгаль орчин бохирдуулаад л таардаг. Харин үүгээр түлш үйлдвэрлэвэл мөн ийм хэмжээний биодизель бэлтгэх юм.

Манай улс эдийн савангийн 90 хувийг импортоор авдаг учраас зах зээлийн хувьд гадаадаас шууд хамааралтай байдаг. Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүн нь үнийн хувьд харьцангуй бага мэт боловч хүн болгоны хэрэглээ байдаг учраас нэлээд том зах зээл болдог. Тиймээс түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэх стандарт, технологи байгаа нөхцөлд бидэнд төр, засгийн бодлого дэмжлэг дутдагийг үйлдвэрлэгчид хэлдэг.

Хаягдал яснаас гаргасан тосоор хийдэг гол бүтээгдэхүүний нэг бол саван. Өнөөдөр савангийн үйлдвэрлэл тодорхой хэмжээнд сэргээд байгаа ч боловсруулах үйлдвэрлэлийг өөд татах цаг нэгэнт болжээ.

Монгол оронд саван үүссэн түүхээс сонирхуулбал, 20 зууны эхээр 1923 онд Дунд голын хөвөөн дээр Мах комбинатын ажилчин хэдэн хүмүүс ил тогоонд саван чанаж үзсэн нь анхны саван үйлдвэрлэлийн тулгийн чулууг тавьсан туршилтын саван гаргасан гэж үздэг байна.

1955-1956 онд Мах комбинатын дэргэд савангийн үйлдвэр байгуулагдан анхны "Барааны” нэртэй саванг бий болгосон нь үндэсний Монгол саван үйлдвэрлэлийн эхийг тавьсан шинэ алхам болжээ.

Барааны савангаас гадна "Намуу цэцэг”, "Багачууд” гэсэн хоёр нэрийн гар нүүрийн саван үйлдвэрлэж байв.

"Барааны” саван нь тэр үед элбэг байсан хамуу, үлд, мөөгөнцөр зэрэг арьсны элдэв халдварт өвчнийг устган арилгах эм тариа олдоц ховор байсан хүнд бэрх үед ариутгал цэвэрлэгээний гол хэрэгсэл байжээ.

1978-1980 онд Улаанбаатар хотод баригдсан савангийн шинэ үйлдвэрт хатуу эдийн саван, гар нүүрийн "Анхилуун”, "Сарнай”, "Тансаг” зэрэг саван үйлдвэрлэн Монгол орны хот, хөдөөгийн ариун цэврийн хэрэгцээг хангаж байв.

2000 оны эхээр түүхий эдийн хомсдол, үнийн өсөлт болон Монгол орны нийгэм, эдийн засгийн байдлаас шалтгаалаад савангийн үйлдвэрлэл зогсонги байдалд орсон боловч импортоор төрөл бүрийн зориулалттай хатуу ба шингэн саван орж ирж байгаа.

Малын хаягдал түүхий эдээр өндөр үнэтэй гоо сайхны бүтээгдэхүүн, эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх боломж ч бий гээд дурдаад байвал малаас гарах ашиг шим маш олон ач тустай. Хамгийн гол нь энэ бүгдийг нэгтгэсэн бодлоготой болмоор байна хэмээн үйлдвэрлэгчид хэлж байв.

Д.Эрдэнэсувд


Хаягдал яснаас биодизель түлш гарган авч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өчигдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өчигдөр, 14:53
Өчигдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани