Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Цементийн салбарын том амбийц

 

Цементийн салбарын том амбийцУрд хөршөөс вагон вагоноор цемент бууж, манай цементийн зах зээлийг Хятадын үйлдвэрлэгчид атгаж байсан үе бий. Одоогоос хэдхэн жилийн өмнө, бүтээн байгуулалтын "талх” гэгддэг цементийн үнийг урд хөршийн үйлдвэрлэгчид л дураараа тогтоож байлаа. Бас болоогүй ээ, чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ бидэнд шахах гэж үзнэ. Бид ч өөрсдөө их хэмжээний цемент үйлдвэрлэдэггүй юм хойно, аргагүйн эрхэнд бусдын өгснийг авч, хэлснээр нь төлдөг байв. Гэтэл хэдхэн жилийн дотор энэ байдал өөрчлөгдөж, монгол, хятад цементийн эрэмбэ, солигдсон. Одоогоор дотоодын цементийн зах зээлийн 90 гаруй хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байна. 2013 оноос дотоодын үйлдвэрүүд шил шилээ даран үүдээ нээж, өрхөө татсан. Эхний шанг үндэсний бүтээн байгуулагч Хөтөлийн "Цемент шохой” компани татаж, сая тонн хүртэлх хүчин чадалтай, байгальд ээлтэй, хуурай аргын цементийн үйлдвэр ашиглалтад оруулсан юм. Улмаар Монцемент болон МАК Евро цементийн үйлдвэр ар араасаа үйлдвэрлэлээ эхлүүлэв. Ингэснээр хэдхэн мянган тонноор хэмжигддэг байсан манай дотоодын үйлдвэрлэлийн хүчин чадал хүрээгээ тэлж, өдгөө дөрвөн сая тонн давсныг Монголын барилгын материал үйлдвэрлэгчдийн холбооноос мэдээлж байна. Тав хүрэхгүй жилийн дотор манай дотоодын хүчин чадал хэд дахин нэмэгджээ.

 

Гэтэл хэрэглээ ийм хурдаар өссөнгүй. 2017 онд гэхэд дотоодын цементийн хэрэглээ 2016 оныхоос даруй 30 гаруй хувиар өссөн гэж дотоодын үйлдвэрлэгчид тооцоолжээ. Ингэснээр хэрэглээ 1.3 сая тоннд хүрсэн гэх тооцоо байгаа бол зарим судалгаагаар 1.6 сая тонн хүрсэн гэх мэдээлэл ч байна. Хэдийгээр хэрэглээний дүн ийн зөрүүтэй ч эдгээр үзүүлэлт Монгол Улс үйлдвэрлэлийн хүчин чадлынхаа ердөө талтай нь тэнцэх цементийн хэрэглээтэй болох нь харин маргаангүй батлагдаж байна. Эдийн засгийн өсөлт саарч, бүтээн байгуулалтын идэвх суларч, ипотекийн хөтөлбөр удааширсан нь дам байдлаар дотоодын цементийн хэрэглээнд нөлөөлсөн. Гэхдээ хэрэглээ сүүлийн 1-2 жилд эргэн сэргэж байгаа бөгөөд энэ онд цементийн эрэлт хоёр сая тонн руу дөхнө гэж дотоодын үйлдвэрлэгчид найдаж байна. Гэлээ гээд хэрэглээ ойрын жилүүдэд хоёр нугалсан үйлдвэрлэлийн хүчин чадлыг гүйцэхгүй нь тодорхой. Тиймээс үйлдвэрлэгчид том амбийц тээж, монгол цементийг экспортлохоор зорьж байна. Харин хаана бас хэнд нийлүүлэх вэ гэж үү. Хэдийгээр бидэнтэй хил залгадаг хөрш орнууд дэлхийн цементийн зах зээлийн томоохон хэрэглэгч бөгөөд үйлдвэрлэгчид боловч дотоодын үйлдвэрлэгчид судалгаа хийж, нийлүүлэх боломжтой зах зээлүүдийг тогтоосон байна. Үүнээс хамгийн боломжтой нь ОХУ-ын Эрхүү болон Буриад орчмын нутагт хэмээн товлож байна. Холбогдох тооцоо судалгааг ч хийж амжжээ.

 

• 2017 онд гэхэд дотоодын цементийн хэрэглээ 2016 оныхоос даруй 30 гаруй хувиар өссөн гэж дотоодын үйлдвэрлэгчид тооцоолжээ.

• Бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж буй ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг ч бас том газар нутагт оршдог. Тиймээс тээвэр ложистикийн асуудал тулгамдаж буй аж.

• Хэдхэн жилийн өмнө гахиурын гуйлгачин байсан Монгол Улс одоо дотоодоо бүрэн хангаж, долларын урсгалыг хаагаад, хилийн чанадын валют авчрах тухай ярьж байна.

 

ОХУ-ын Засгийн газрын мэдээлснээр энэ улс жилд 60 сая тонн цемент үйлдвэрлэж, ойролцоогоор хоёр сая тонныг импортолдог. Беларусь болон Казахстанаас нийт импортынхоо 85 хувийг авдаг байна. Дэлхийн цементийн холбооны мэдээлснээр 2018 онд дэлхийн цементийн эрэлт 1.5 хувиар нэмэгдэнэ. Томоохон хэрэглэгчдээс Хятадын эрэлт саарах бол ОХУ болон Саудын Арабын эрэлт өндөр байх төлөвтэй. Гэхдээ хил давах энэ худалдаанд төр, засгийн хамтын ажиллагаа шаардсан хэд хэдэн зүйл байгаа аж. Ялангуяа үүнд Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яамны дэмжлэг чухал гэж "Монцемент билдинг материалс” компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал Д.Мөнхбат хэлж байна. Учир нь цемент импортоллоо гэхэд Монгол Улс өргөн уудам газар нутагтай. Бүтээгдэхүүн нийлүүлэхээр төлөвлөж буй ОХУ-ын Алс Дорнодын бүс нутаг ч бас том. Тиймээс тээвэр ложистикийн асуудал тулгамдаж буй аж. 

 

Дотоодын зах зээлийн 90 гаруй хувийг үндэсний үйлдвэрлэгчид бүрдүүлж байна

 

Үүнийг шийдэхэд төмөр замын үнэ тарифын хөнгөлөлт ихээхэн дэмжлэг болно гэж үйлдвэрлэгчид үзэж байна. Үйлдвэрлэл нь хэдийнэ эрийн цээнд хүрч, эх орондоо орлого авчрах боломжтой салбаруудаа улс орнууд бодлогоор дэмждэг. Тухайлбал, Казахстан, ОХУ зэрэг улс овор жин ихтэй нүүрс, цемент гээд экспортын бүтээгдэхүүндээ тээврийн тарифын 30 хүртэлх хувийн хөнгөлөлт үзүүлдэг байна. Энэ тээвэр, хил гаалийн асуудлыг нь шийдээд өгвөл цементийн нийлүүлэлт хийх боломжтой аж. Хэдхэн жилийн өмнө цементийн гуйлгачин байсан Монгол Улс одоо хэрэгцээгээ бүрэн хангаж, ам.долларын урсгалыг хаагаад, хилийн чанадаас валют авчрах тухай ярьж байна. Дотоодын цементийн үйлдвэрлэл өргөжин тэлсээр хилийн чанад руу урсаж байсан ам.долларын урсгалыг тогтоосон гэдэг. Ганцхан жишээ хэлэхэд, Хөтөлийн "Цемент, шохой”-н үйлдвэр үүдээ нээгээд 60 сая ам.долларын валютын урсгалыг тогтоон барьжээ. Нүүрс, зэс зэрэг гарын таван хуруунд багтах хэдхэн түүхий эдээ борлуулж мөнгө олдог Монгол Улс нэмүү өртөг шингэсэн экспортын шинэ бүтээгдэхүүнтэй болоод байна. Бараа бүтээгдэхүүнээ түүхийгээр нь бус өртөг шингээн үйлдвэрлэхээр зорьж буй Монгол Улсад үүнээс өөр сайхан мэдээ гэж юу байх билээ. Хэдийгээр экспортолж эхлээгүй ч хэдхэн жилийн дотор худалдан авагчаас үйлдвэрлэгч болдгийг энэ салбар бидэнд батлан харууллаа. Гэтэл ингэж хилийн чанадыг зорьж байсан ам.долларын урсгалыг хаагаад зогсохгүй одоо бүр эх орондоо валют авчирч, Монголыг цемент экспортогч орон болгоно хэмээн зүтгэж байна. Уул уурхайгаас хараат байдлаа багасгаж, олон тулгуурт эдийн засгийг цогцлоохоо мэдэгдээд буй төр засгийн дэмжих учиртай салбар нь цемент биш гэж үү.

Засгийн газрын мэдээ


Цементийн салбарын том амбийц
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани