Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бушуу туулай борвиндоо БААСТАЙ...

Бушуу туулай борвиндоо БААСТАЙ...

У.Хүрэлсүх хэлсэндээ хүрэхийг хичээж байна. Ерөнхий сайд болохдоо амласан сэлэм шиг үгнүүдээ улам хүчтэй болгохын тулд өөрөө ч оройлд нь тоглож байна. Тангараг өргөхтэй нь хамт хөөрөгдсөн бензиний үнийг бууруулахын тулд тэрээр газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болно гэдгийг хэлж байв. Тийн ярьсан нь бараг л ажил хэрэг болохоо дөхөв. Ямартай ч шав нь тавигдлаа. Энэтхэгээс босгосон өртэй мөнгөө газар луугаа шингээж байна. Хүүхдийн мөнгөнд шингээж болох ч ард иргэд олон юм ярьж, дургүй хүргэнэ гэж бодсон уу яасан, нөөцөнд байлгаж байгаад газрын тосны үйлдвэр лүү шингээчихлээ. За тэр нь дээр биз. Хувьдаа хусчихсан бол хүмүүс нэхээд амраахгүй байсан. Газраас угаасаа баялгийг нь аваад ухаж байгаа юм чинь яадаг юм гэх сэтгэлээр арай хандаагүй байгаасай.

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд Засгийн газраас яаралтай горимоор хэлэлцэхээр оруулж ирсэн нэг төсөл МАНАН-гийн бүлгийг бүхэлд нь тэвдүүлж байна. Энэ бол "Таван Толгойн орд газрын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх" төсөл юм. Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар чуулганы хуралдаанд уг төслөө танилцуулсан. Таван Толгойн орд газрыг авто зам, Эрчим хүний станц, төмөр замын зэрэг дэд бүтэц барих, нүүрсийг чанаржуулах, эдийн засгийн өгөөжийг улам нэмэгдүүлэх зэрэг олон төрлийн ач холбогдолтой гэж хууль санаачлагчдийн зүгээс тодотгоод буй билээ. Ямартай ч энэ төслийн ихэнх хувийг ард түмэн эзэмших, бага хувьд нь хөрөнгө оруулагчид тоглолт явуулах үндсэн зарчимтай байх тухай Ардын Засгийн газар ч тэр, Ард түмний гэх тодотголтой Ерөнхийлөгч ч, аядуу зөөлөн М.Энхболд дарга бүгд санал нийлсэн учраас ийнхүү УИХ-ын хаврын чуулган хаалтаа хийхээс өмнө Таван толгойн төслөө нээх гээд чичирч байгаа нь энэ юм.

Тавантолгойн чулуу нvvрсний орд нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт, сумын төвөөс баруун урагш 18 км-т оршдог. Улаанбаатар хотоос 560 км-т Улааннуурын хөндийд байрладаг. орд нь дэд бvтцээс нилээд алслагдсан хэдий ч 6.5 тэр бум гаруй нөөцтэй. Vvнээс 4- р хэсгийн пласт нь ордын төвд, нөхцөл нь хамгийн сайн, нөөцийн хувьд 100-аас дээш жил vргэлжлэх боломжтой. Ордыг 1966-оноос эхэлж ил уурхайгаар ашиглаж Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн төв болон ойролцоох сумдын нvvрсний хэрэгцээг хангаж ирсэн. Ордын геологийн судалгааг эрэл vнэлгээний ажлаар ордын бvх талбайн хэмжээнд баганат өрөмдлөгөөр нvvрсний давхаргын хамгийн гvн хэсэгт 635 м хvртэл судалдсан. Урьдчилсан хайгуулыг Тавантолгой синклиналийн хойд жигvvр буюу Баруун өмнөд ба цанхийн ордын хэмжээнд 40 км2 талбайд 320-340м-ийн гvнтэй гэж судалдсан. Тавантолгойн нvvрсний ордын нvvрст давхаргыг агуулагч Тавантолгой зузаалаг нь 1-74.9м зузаантай нvvрсний 16 давхаргаас бvрдэнэ.  Тавантолгойн коксждог нvvрс нь дэлхийн хэмжээнд нөөцийн хэмжээгээр эхний 10-т багтдаг. Vvнээс IV давхаргын коксжих нvvрсний баяжмалын гарц нь 66.9%-тай байгаа нь Канад, Австралийн дэлхийн зах зээлд нийлvvлдэг нvvрснээс коксжих чанараараа давуу байна.

Таван Толгой ордыг эргэлтэд оруулах, эрчимжүүлэх төслийг УИХ дахь МАН-ын бүлэг, ҮАБЗ-өөр төслийг хэлэлцэн дэмжсэн.  Ерөнхийлөгч Тавантолгойн төслийг эргэлтэд оруулж, төрийн өмчит үйлдвэрийн газрыг ашигтай ажиллуулах, засаглалыг сайжруулах, төрд итгэх итгэл алдарсан ийм үед төрийн шийдвэр гарсан бол хэрэгжиж, эргээд ард түмнийхээ амьдралд хэрэгтэй, ажлын байр нэмэгдүүлэхэд оновчтой зөв шийдэлд хүрдэг гэдгийг харуулахыг хүсч байгаа. 1072 ширхэг хувьцаа шууд эргэлтэд ороод явна. Эхний ээлжинд 30 хувиа дотоод, гадаадын хөрөнгийн бирж дээр зэрэг гаргаад явна. Таван Толгой бүлэг ордын нүүрс Гашуунсухайтын боомтоор гарч буй нүүрсний худалдааг нэмэгдүүлэхчиглэлээр ӨМӨЗО-ны Баяннуур аймагтай гэрээ байгуулж, нэвтрэх шугамыг 6 шугамаар нээхээр ярилцаж байгаа. Өнөөдрийн байдлаар уртын тээврийг нээж, хил гаалийн нэвтрэх чадварыг нэмэгдүүлэхээр 1000-1600 орчим тээврийн хэрэгсэл нэвтрэх боломж бүрдээд байгаа тухай салбарын сайд нь дуулгалаа.

10 жилийн өмнө "Оюутолгой” төслийг хөдөлгөхөд С.Баярын Засгийн газар бас ийм хөөр баяртай байсан байх. Тэд зорьсондоо хүрсэн. Харин одоо АТГ-ын үүднээс салахгүй байгаа. Хоёр сар орчим хоригдоод батлан даалтад гарсан. С.Баярцогт, Ч.Сайханбилэг гээд Оюутолгойн ордыг хөдөлгөсөн гавьяатнууд сүүлдээ шоронгийн хаалга татдаг юм байна гэдгийг яаралтайгаар УИХ-ын чуулганд шахаж, олонхоороо хүч хэрэглэх гэж байгаа МАН-ынхан бодоход илүүдэхгүй байх.... Бушуу туулай борвиндоо БААСТАЙ гэж үг бий... У.Хүрэлсүх, Д.Сумъяабазар, Ж.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар нарыг 10 жилийн дараа ямар нэг юм болох вий... Эрсдэлээ сайн тооцсон учраас л хүүгээ түлхсэн байгаадаа хөөрхий...

ЭХ СУРВАЛЖ: ULSTURCH.MN

Сэтгүүлч: З.Батхуяг
Бушуу туулай борвиндоо БААСТАЙ...
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани