Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтээс чухал асуудал энэ улсад чинь алга уу, Ц.Нямдорж сайд аа?

Таны бий болгосон хуулийн систем дараагийн золгүй явдлаас сэргийлж чадах уу?

Эрдэнэтээс чухал асуудал энэ улсад чинь алга уу, Ц.Нямдорж сайд аа?

Засгийн газрын мэдээ сонин бол хараат бус үйл ажиллагаатай, хараат бус ТУЗ-тай, хараат бус нийтлэлийн бодлоготой, чөлөөт, ардчилсан нийгмийг дээдэлдэг, ийм нийгмийн төлөө үзгээ хурцалж, дуу хоолойгоо өргөдөг, Монгол улсын сайн сайхны төлөө бага гэж гололгүй чадлаараа "чардайж” яваа хэвлэл мэдээллийн байгууллага гэдгээ нийтлэлийн эхэнд танд бахархалтайгаар хэлчихье. Харин та бол Монголын хамгийн туршлагатай парламентчдын нэг. Монгол улсын хууль зүйн сайдаар дөрөв дэх удаагаа томилогдон ажиллаж байна. Энэ улс чөлөөт ардчилсан нийгэмд шилжсэнээс хойших 30 хүрэхгүй жилийн 20 гаруйд та хуулийн салбарын жолоог атгав. Тэгэхээр таны хэлж байгаагаар өнөөдөр хуулийн салбар завхарчихаад байгаа бол хариуцлагыг нь та өөрөөсөө хайх ёстой биш үү? Бас нэг асуулт байна, сайд аа. Энэ улсад чинь Эрдэнэтээс өөр асуудал алга уу? Эрдэнэтийн асуудал дээр улайрдаг шигээ ханцуй шамлан орж шийдэх шаардлагатай олон асуудал таны өмнө өрөөтэй байна. та олж харахгүй байгаа бол бид танд хэлээд өгье.

25 Монгол хар тамхины хэргээр Хятадад ял эдэлж байна

Хар тамхины хэрэглээ монгол хүний удмын санд нөлөөлөх хэмжээнд хүрээд байна. Энэ оны эхний зургаан сарын байдлаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой 91 гэмт хэрэгт 200 гаруй хүн холбогдон шалгагдсан нь ердөө нэг жилийн хугацаанд 51.1 хувиар өссөн үзүүлэлт. Сүүлийн жил хагасын хугацаанд Монгол улсын 45 иргэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргээр гадаадын хил гаалийнханд баригдаж шалгагдсан. Тэдний хоёр нь ОХУ-ын цагдаад шалгагдаж байгаа бол хоёр нь Сингапурын хилээр мансууруулах төрлийн бодис зөөвөрлөж яваад баригдсан. Үлдсэн 41 нь БНХАУ-ын хилийн хяналтад баригджээ. 2018 он гарснаас хойш БНХАУ-ын Эрээн хотод 20 монгол залуу хар тамхи зөөвөрлөсөн хэргээр хоригдон шалгагдаж байна. Мөн тус улсад хар тамхи худалдан авсан, зөөвөрлөсөн нь нотлогдож, хоригдох ял эдэлж байгаа 25 хүн байна. Хар тамхины хэргээр шалгагдах насанд хүрээгүй хүүхдүүдийн тоо хоёр дахин өсч, 40 хувийг нь 19-25 насныхан эзэлж байна. Хар тамхи, мансууруулах бодисыг оргүй устгахад ганц таны чадал хүрэхгүй юм аа гэхэд, алдаж яваад хүний нутагт хоригдсон хэдэн иргэнээ нутагт нь авчрахад хуруугаа хөдөлгөж болмоорсон доо. Манай сонинд өөрийнхөө тухай бичсэнийг хэнээс ч илүү сонирхож уншсан та ердөө дараагийн хуудсанд нь хар тамхинд дарлуулсан арчаагүй Монголын тухай дэлгэрэнгүй бичсэнийг өнгийж нэг харна биз. 

10 эмэгтэй тутмын 6 нь хүчирхийлэл дунд амьдарч байна

НҮБ-ын хүн амын сангаас Монгол улсын хэмжээний хүчирхийллийн эсрэг тайланг анх удаа танилцуулсан. Бодвол та харсан л биз. Энэ тайланд насанд хүрсэн гурван эмэгтэй бүрийн хоёр нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан тухай цагаан дээр хараар бичжээ. Долоон эмэгтэй тутмын нэг нь бэлгийн хүчирхийлэлд өртөж байж. Таны харьяа байгууллагуудад эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн нийт тохиолдлын нэг хувь нь л мэдээлэгдэж байна. Үүнийг гадны байгууллага мөнгө, санхүү, сэтгэл гаргаад тодорхой олоод мэдчихэж. Таныг сонины шар хуудаснаас өөрийгөө магтсан үг хайж, эхнээс нь заримтай нь хэрүүл хийж суухад хаалттай хаалганы цаана өнөөдрийн хүчирхийлэгч ирээдүйн хүчирхийлэгчийг бэлтэж сууна. Харин та хүчирхийлэгчийг өмөөрч, парламентаа муухай харагдуулахаас өөр юу хийв? Хэлээд өгөөч? 

Хэвлэн нийтлэх эрх чөлөөгөөр Африкийн орнуудын ард орлоо

Хил хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас гаргадаг дэлхийн хэвлэл мэдээллийн эрх чөлөөний индексээр Монгол улс 2018 онд хоёр байр ухарч, 71-рт бичигдлээ. Бидний хөгжил дорой гэж үздэг Африкийн орнууд ч биднээс илүү хэвлэн нийтлэх эрх чөлөөтэй байгааг тус байгууллагын тайлангаас харж болно. Сэтгүүлчид нь тагнуулж чагнуулж байхад яаж ч хэвлэлийн эрх чөлөө гэж байхав дээ. Харин иргэний дайн, үймээн самуун үүссэн ч хэвлэлийн эрх чөлөө рүү дайрдаггүй соёл Африкт байна. харин Монголд Зөрчлийн тухай хууль гэгчийг баталж, хэвлэлийнхний омгийг дарна гэсэн зорилгодоо хүрсэн нь энэ. "Надад нуух юм байхгүй” гэж та ам нээх болгондоо хэлдэг. Нуухгүй байгаа чинь энэ үү? 

Таныг алба авснаас хойш гэмт хэргийн гаралт 40 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хорооноос энэ сард танилцуулсан шинэ мэдээллээр, энэ он гарснаас хойш улсын хэмжээнд хүнд болон хөнгөн 17 мянга 980 гэмт хэрэг бүртгэгджээ. Та хууль зүй дотоод хэргийн сайдын албыг дөрөв дэх удаагаа авснаасаа хойш гэмт хэргийн гаралтыг "амжилттай”-гаар 40 хувь нэмэгдүүлж чадсаныг албан ёсны тоо илтгэж байна. Энэ дунд зөвхөн хүнд гэмт хэргийн гаралт 7 дахин өссөн. Гэмт хэргийн нэг ширхэг тоо, статистик болгоны ард эд хөрөнгөө алдсан энгийн иргэд, элэг нь эмтэрсэн эцэг эх, үр хүүхэд байдаг гэдгийг та эрхбиш мэдэх биз. Тэд бол таны эрх ашгийг нь хамгаалах ёстой, танд найдаж, таныг сонгосон сонгогчид шүү дээ. 

Сэтгүүлчдийг хууль бусаар тагнах, чагнах явдал хэрээс хэтэрлээ

Нэр бүхий есөн сэтгүүлчийг тагнаж, чагнасан, гүйцэтгэх ажиллагаа явуулсан болох нь нэгэнт ил болсон ч албан ёсны шалгалт эхлээд л мартагдсан. Тагнаж, чагнасан нь тодорхой ч гүйцэтгэх ажиллагаа явуулах үүрэг өгсөн этгээдийг бид өнөөдөр ч "мэдэхгүй”. Энэ бол зөвхөн сэтгүүлчийг тагнасан хэрэг биш гэдгийг Монголын ард түмэн ойлгож байгаа. Дөрөв дэх засаглал, иргэдийн мэдэх эрхээ хэрэгжүүлэх гол зэвсэг болсон хэвлэл мэдээллийг тагнаснаараа иргэдийн мэдэх эрхэнд маш бүдүүлгээр халдаж байгаагаа тэр этгээд ойлгох ёстой. Та тэднийг хэзээ илрүүлэх гэж байна? 

2017 онд алга болсон 46 хүүхэд одоо ч сураггүй байна

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд сураггүй алга болсон хоёр настай хүү, Дорнод аймгийн Сэргэлэн суманд сураггүй алга болсон хоёр настай охин. 2017 онд сураггүй алга болсон найман настай Д.Сэржмядаг охин. Энэ хүүхүүдийн сургийг гаргах талаар та юу хийж байна вэ? Д.Сэржмядаг охиныг сураггүй болсны дараа зөвхөн 2017 онд улсын хэмжээнд 70 хүүхэд сураггүй алга болсон тухай мэдээлэл нийтэд ил болсон. Эдгээрээс 24 нь олдсон ч үлдсэн 46 хүүхдийн сураг өнөө хэр гараагүй байна. Ил болсон нь л энэ болохоос үүний цаана хичнээн хүүхэд эцэг эхээсээ хагацаж, сураг тасарч, хичнээн эцэг эх шар махтайгаа хатаж байгаа нь танд хамаагүй юу? 

Монголын хилээр орж ирсэн хортой хүнс Монголчуудыг алсаар байна

Монгол улсын хилээр эрүүл ахуйн баталгаагүй хүнс ямар ч хяналтгүй орж ирсээр байна. НҮБ-ын хүнс хөдөө аж ахуйн байгууллага, хүүхдийн сан, АНУ-ын олон улсын хөгжлийн агентлагийн дэмжлэгтэй хийж, саяхан үр дүнг нь танилцуулсан үндэсний хэмжээний судалгааны дүн үүнийг батална. Өдөр бүр ходоодны хорт хавдар, элэг, улаан хоолойн хорт хавдраар долоон хүн хорвоог орхиж байхад хүнсний аюулгүй байдал гэж яриад ч хэрэггүй. Монголчуудыг аажмаар устгаж байгаа чимээгүй алуурчныг хилээр оруулахгүй байхад та хэрхэн анхаарч байна вэ? 

Архидан согтууралт өссөн үү гэхээс буурсангүй 

Нэг монгол хүнд жилд 7.8 литр архи ногдож байна. Энэ тооны ард ядуурал, гэр бүлийн хүчирийлэл, гэмт хэрэг, ажилгүйдэл гээд нийгмийн бүхий л суурь асуудал оршиж байна. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэргийн тоо хамгийн сүүлийн үзүүлэлтээр хосл хувиар өсчээ. Согтуугаар гэмт хэрэг үйлдэн ял эдэлж байгаа хүмүүсийн тал хувь нь гучаас доош насныхан байна. Хэрэгждэггүй хууль батлахаас өөрөөр та үүнтэй хэрхэн тэмцэж байна вэ? 

Монгол хүн, Монгол хүүхэд зүй бусаар эндэх, осолдох явдал хэрээс хэтэрлээ

10 настай хүүхэд эмийн сангийн гадны тогтой утсанд цохиулж амиа алдлаа. Долоохон хоногийн өмнө 79 дүгээр сургуулийн сурагч хөлбөмбөгийн талбайн хаалганд цохиулж амиа алдав. Гүүр барихаар байгуулсан тогтоол усанд бага насны хүүхэд живж осолдоод нэг сар ч болоогүй байна. Эдгээр золгүй явдлаас урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой байсан ч салбарын сайд нь улс төр хийгээд завгүй явсан гэвэл худал хэлсэн болохгүй. Эдгээр явдлыг хариуцлагыг одоо та бас хэнд үүрүүлэх гэж байна?

Гуравхан сая Монголчууд амиа хорлолтоор дэлхийд гуравт орж байна

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2018 оны эхээр танилцуулсан судалгаанд Монгол улс амиа хорлолтоор дэлхийд 3-рт орж байна. Нөгөө Япон, Солонгостой эн зэрэгцэж явна. 100 мянган хүнд ногдох амиа хорлолтын тоо 28.1. гурван сая хүн амтай гээд тооцвол өдөрт л гурван хүн амиа хорлож байна. Монголчууд өөрсдийгөө хядаад дуусах нь. Эд бол монголчуудын эрх ашгийг хамгийн их хөндөж байгаа өнөөдрийн тулгамдсан асуудлууд. Гэтэл энэ талаар таны дурдахыг нэг ч удаа олж сонссонгүй. Ард түмнээс сонгогдсон төрийн албан хаагчийн хувьд нэг тунгаагаад бодох болов уу гэж үүнийг бичлээ. Та одоо хариул даа? Энэ Монголд Эрдэнэтээс өөр асуудал тэгээд алга уу?

Нийтлэгч: Б.Дуламхорлоо

ЭХ СУРВАЛЖ: ZGM.MN

https://zgm.mn/%D1%8D%D1%80%D0%B4%D1%8D%D0%BD%D1%8D%D1%82%D1%8D%D1%8D%D1%81-%D1%87%D1%83%D1%85%D0%B0%D0%BB-%D0%B0%D1%81%D1%83%D1%83%D0%B4%D0%B0%D0%BB-%D1%8D%D0%BD%D1%8D-%D1%83%D0%BB%D1%81%D0%B0%D0%B4-%D1%87%D0%B8%D0%BD%D1%8C-%D0%B0%D0%BB%D0%B3%D0%B0-%D1%83%D1%83-%D1%86-%D0%BD%D1%8F%D0%BC%D0%B4%D0%BE%D1%80%D0%B6-%D1%81%D0%B0%D0%B9%D0%B4-%D0%B0%D0%B0/

Эрдэнэтээс чухал асуудал энэ улсад чинь алга уу, Ц.Нямдорж сайд аа?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани