Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ШИЙДЛИЙН ЭРЭЛД

ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ШИЙДЛИЙН ЭРЭЛД

 

Нефть импортлогч компаниуд хамгийн түгээмэл хэрэглээ болсон АИ92 шатахууныг худалдаалахаа зогсоох, үнийг нь гэнэт нэмж, эсвэл зөвхөн картаар олгох зэрэг хязгаарлалтууд хийдэг байдал газар авсан. Байсхийгээд л шатахууны хангамж, үнэтэй холбоотой маргаан гардаг, үүнд нь иргэд хохирч, тунирхаж эгдүүцдэг үйл явц хэвшмэл гэмээр үзэгдэл боллоо.

Хамгийн сүүлийн жишээ гэвэл, энэ сарын 27-28-нд шилжих шөнө шатахуун борлуулагчид литр тутамд нь 90-120 төгрөг нэмж гэнэтийн бэлэг барьсан. Энэ бол нефть импортлогчдын иргэдэд тулгасан эхний удаагийн шантааж биш. Өнгөрсөн онд орон нутагт шатахууны үнийг литр тутамд нь 100-150 төгрөгийн нэмэгдэлтэй өгч мөн л нийгмийг бухимдуулж байв.

Үүнийх нь төлөө Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо сүртэй мэдэгдэл гаргаж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар торгож шийтгэх асуудал тавьж, яам агентлагийн сайд дарга нар шуурхай хуралдаан зохион байгуулж байсан ч тэднийг "айлгаж” чадсангүй ээ.

Мөн үүнээс 3-4 жилийн өмнө шатахууны үнэ 200 төгрөгөөр огцом нэмэгдэж, бензин түгээгүүрийн газрууд "хаалгаа барьж” байхад иргэд мөн л нефть импортлогчдын хүслээр хэтэвчнийхээ нимгэн зузааныг шалгуулаад тэгсхийгээд дуугүй болцгоосон. Хамгийн түвэгтэй нь тухайн үед Монгол Улс тариаланчдын газар хагалах тракторыг хөдөлгөх хэмжээний шатахууны нөөцгүй сууж байв.

Тиймээс нефть импортлогчдын хувьд иргэдийн одоогийн эсэргүүцэл, цахим орчноор харааж зүхсэн хэдэн мянган сэтгэгдэл, дарга сайд нарын албархуу мэдэгдлүүд анхаарлыг нь татаад байх зүйл биш. Хал үзэж халуун чулуу долоосон гэдэг дээ. Шатахууны хомсдол, үнэ тойрсон асуудалтай холбоотойгоор нефть боловсруулах үйлдвэрийн талаар хэн хүнгүй ярьж эхэллээ.

 

Хэрэв үйлдвэртэй болчихвол шатахуун импортолдог даварсан хэдэн компаниуд журманд орно. 2022 онд бүрэн ашиглалтад орох газрын тос боловсруулах үйлдвэрийнхээ шавийг тавьж хөрөнгө оруулалтаа шийдчихээд байгаа энэ бүтээн байгуулалт Энэтхэгийн Засгийн газрын дэмжлэгээр бий болно.

ҮЙЛДВЭРИЙН ТҮҮХИЙ ЭДИЙГ ХЭРХЭН ХАНГАХ ВЭ

Хэрэв Засгийн газар нефть боловсруулах үйлдвэрийн ажлыг ойрын хугацаанд эхлүүлж, дотоодын бензинээр иргэдийг хангах бодитой зорилт тавьж байгаа бол дараах асуултад хариулт олсон байх хэрэгтэй байна. Өөрөөр хэлбэл, нефть боловсруулах үйлдвэртэй болоход тулгарч буй хамгийн гол бэрхшээлийг энд тодруулъя.

Юуны өмнө дэлхий дээр байгаа нефть боловсруулах үйлдвэрийн технологи жилд хамгийн багадаа хоёр сая тонн түүхий тос боловсруулах хүчин чадалтай байдаг. Мөн жилд хамгийн багадаа дээрх хэмжээний түүхий тос нэрж байж эдийн засгийн хувьд ашигтай байна хэмээн үздэг.

Тиймээс манайх үйлдвэртэй болох гэж байгаа бол түүхий эдээ эхлээд бэлдэх ёстой. Бүр тодруулбал, жилд хоёр сая тонн түүхий тос олборлох учиртай. Харамсалтай нь манай улс 2017 оны эцэст 1.003 сая тонн түүхий тос олборлосон байна. Ингэснээр улсын төсөвт 198 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Уг нь оны эхэнд 1.1 сая тонн түүхий тос олборлоно хэмээн төлөвлөж байсан ч хэмжээндээ хүрээгүй байна.

Энэ онд мөн л 1.1 сая тонн түүхий тос олборлож төсөвт 223 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр төлөвлөсөн байна. Өөрөөр хэлбэл, үйлдвэр байгуулахад цаана нь бараг нэг сая тонн тос хэрэгтэй гэсэн үг. Үүнийг хаанаас, хэрхэн хангах вэ гэсэн асуулт ургана. Үүнд хариулт хэрэгтэй. Уг нь манай улсын газрын тосны баталгаат зэрэглэлийн нөөц 332.6 сая тонн аж. Харин ашиглалтын баталгаат зэрэглэлийн нөөц (олборлолт явагдаж байгаа гурван ордны нөөц) 43.2 сая тонн юм. Уг нөөцөөр дотоодын хэрэглээг 40 орчим жил хангах бололцоотой.

ТАМСАГИЙН КОМПАНИУДТАЙ ХЭРХЭН ТОХИРОЛЦОХ ВЭ

За яахав, төрөөс онцгой анхаарснаар түүхий тосны олборлолтыг ойрын жилүүдэд хоёр сая тоннд хүргэе хэмээн мөрөөдье. Тэгвэл Тамсагийн сав газарт үйл ажиллагаа явуулж байгаа урд хөршийн компаниудтай хэрхэн тохиролцох вэ. Бид 1998 оноос газрын тосоо түүхийгээр нь урд хөрш рүү экспортолж эхэлсэн. Газрын тосны хайгуулын 20 орчим талбайд Бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулан ажиллаж байгаа. Үүнд, харилцан тохиролцож зохицуулалт хийж болох уу гэсэн асуулт ургаж байна.

ГАДНААС ТОС АВАХ УУ

Өмнө нь мэдээлснээр Энэтхэгийн хөрөнгө оруулалтаар барих үйлдвэр жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж түүхий эдийг дотоодоос бүрэн хангахаар төлөвлөсөн байдаг. Гэхдээ салбарын учир мэдэх зарим эрдэмтэд дотоодын нөөц хүрэлцэхгүй бол үйлдвэрт шаардлагатай түүхий тосны үлдэгдэл хэрэгцээг гаднаас хангах бололцоотой хэмээн үздэг. Онцолбол, ОХУ-аас юм.

Тэгвэл эргэн сануулахад, Шинэчлэлийн Засгийн газраас 2016 он гэхэд ямар ч байсан нефть боловсруулах үйлдвэртэй болно гэж зорьсон. Энэ бол Дархан-Уул аймагт байгуулахаар 7-8 жил ярьж байгаа газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эрчимжүүлж бодитой ажил хэрэг болгох зорилт байв.

Тус үйлдвэрт жилд хоёр сая тонн түүхий нефть боловсруулна. Ингэхдээ түүхий тосоо ОХУ-аас импортлохоор төлөвлөсөн байдаг. Иркутскийн нефтийн компанитай "Дархан- газрын тос боловсруулах үйлдвэр” ХХК "Марубени” корпораци жилд хоёр сая.тонн түүхий тос нийлүүлэх баримт бичигт гарын үсэг зурсан.

Улмаар тус компанитай газрын тос нийлүүлэх гэрээг байгуулахаар тохиролцсон, Өөрөөр хэлбэл, үйлдвэр барьсан байхад түүхий эдийн хувьд санаа зовох зүйлгүй гэх мессеж өгсөн. Тухайн үед Уул уурхайн яамны Төрийн нарийн бичгийн дарга Р.Жигжид Орос улс дэлхийн худалдааны байгууллагын гишүүн болсон тул нефть найдвартай, тасралтгүй нийлүүлэх бололцоотой хэмээн тайлбарлаж байв.

Гэвч биеллээ олоогүй билээ. ӨӨР ШИЙДЭЛ ХАЙХ УУ Эцэст нь дүгнэхэд манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болохоор зорьж байгаа бол зоримог шийдэл хэрэгтэй байна. Хэрэв дотоодын нөөц хүрэлцэхгүй, мөн бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулсан компаниудтай хэл амаа ололцох гэж хэдэн жилийг барна хэмээн үзэж байгаа бол дараагийн шийдэл рүү орох ёстой.

Магадгүй, одоо байгаа нэг сая тоннын нөөцөд тулгуурлаж үйлдвэр байгуулах технологийн шийдлийн эрэлд мордож болох юм. Энэ талаар Монголын газрын тосны инженерүүдийн нийгэмлэгийн гүйцэтгэх захирал, доктор, профессор Ж.Цэвээнжав "Технологийн шийдлийг бид олох ёстой.

Өмнөх Засгийн газар газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний мөнгөөр 140 хүнийг гадагш явуулж сургасан байна. Үүний 14 нь ажилтай. Цаана нь 80 гаруй хүн ажилгүй байна. Үүний оронд 14 хүнийг технологийн шийдэл олох тодорхой чиглэлээр сургаж болно. Мэдээж багш, эрдэмтэн мэргэдээс асуу. Ийм технологи бүтээхийн төлөө суралцаад ир хэмээн явуулах ёстой. Яагаад гэвэл бидэнд өөр зам байхгүй.

Хэзээ нэгэн цагт ийм чухал хэрэглээгээ хангахын тулд хүнээс хамааралтай амьдарна гэдэг хамгийн хэцүү” хэмээсэн. Мөн занар, нүүрснээс шатахуун гаргаж авах тухай асуудал ч яригдаж байсан билээ. Юутай ч 2018 оны зургаадугаар сарын 22-нд Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт сүндэрлэх газрын тосны үйлдвэр товлосон хугацаандаа босчихвол үүнээс дээрх цөөн хэдэн бизнесменүүд биш нийт монголчууд ашиг хүртэнэ.

Учир нь шатахууны жижиглэнгийн үнэ хамгийн багадаа л 20 хувиар буурна хэмээн тооцоолоод байгаа юм. Мөн үүнийг дагаад 500 орчим ажлын байр бий болж химийн үйлдвэр дагаж хөгжих боломжтойг газрын тосны салбарынхан үзэж байна.

Эх сурвалж: 

506ee869647f3fbbbig Шатахууны хараат байдлаас гарах шийдлийн эрэлд

ШАТАХУУНЫ ХАРААТ БАЙДЛААС ГАРАХ ШИЙДЛИЙН ЭРЭЛД
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани