Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Засгийн газрын гадаад бонд бидэнд боломж авчирав уу, зовлон авчирав уу?

 Засгийн газрын гадаад бонд бидэнд боломж авчирав уу, зовлон авчирав уу?

Монголчуудад өртэй хүн өөдөлдөггүй, өргүй бол баян зэрэг өрийг сайшаагаагүй үг хэллэг цөөнгүй. Ширээн дээрээ суувал өрөнд ордог гэсэн мухар сүсэг ч бий.

Харин орчин үед хүүхдээ ширээн дээр гарахад нь аав нь хараад "Сууж л байг зээл бүтнэ” гэж хошигносон байдаг. Энэ нь орчин үед өрийг зовлон биш харин боломж гэсэн үзэл рүү шилжиж буйн нэг илрэл гэж харж байна. Тэгвэл өр гэдэг зовлон уу? эсвэл боломж уу?

Монгол Улсын засгийн газар 2012 оноос 2015 он хүртэл Чингис, Самурай, Дим Сам, Хөгжлийн банкны бондуудыг гаргаж 2500 сая орчим ам.доллартай тэнцэх санхүүжилтийг авсан. Энэ нь одоогийн ханшаар 6 их наяд 150 орчим тэрбум төгрөгтэй тэнцэж байна. Одоогийн байдлаар /2018 оны 3 сар/ Монгол Улсын Засгийн газрын өр ДНБ-ий 80 хувьтай тэнцэх хэмжээний буюу 21.5 их наяд төгрөг байна. Өөрөөр хэлбэл нэг Монгол хүнд 7 сая төгрөгийн өр ноогдож байна. Гэтэл энэ их санхүүжилтийн үр ашиг хаана явна вэ? Юунд зарцуулав, хэн төлөөд байна вэ гэдэг чухал асуудал.

Дээр дурдсан 2012-2015 онд гаргасан бондын төлөлтүүдийг 2016 оноос эхлэн гаргасан Гэрэгэ, Хуралдай зэрэг бондын санхүүжилтээр хийсэн. Өөрөөр хэлбэл өрийг өрөөр төлж, хугацаагаа сунгалаа гэсэн үг.

Тэгвэл хүүгийн төлөлт? Засгийн газар 2017 онд нийт 1.7 их наяд төгрөгийн хүүгийн төлөлт хийсэн. Үүний 834 тэрбум төгрөг нь гадаад бонд, зээлийн хүүгийн төлөлт байна. Гэтэл Засгийн газрын цалин хөлс болон нэмэгдэл урамшилийн зардлыг харвал 1.7 их наяд төгрөг байна. Хэрвээ энэ мөнгөөр хүүгийн төлөлт хийгдээгүй цалингийн зардлыг нэмсэн бол төрийн албан хаагчдын цалин дунджаар 50 хувь өсөх боломжтой байж. 2018-аас 2024 онд төлөх бондын үндсэн төлбөр 3 тэрбум ам.доллар бол хүүнд 1 тэрбум гаруй доллар төлөх юм. Одоогийн ханшаар төгрөгт шилжүүлбэл 7.6 их наяд төгрөгийн бондын үндсэн төлөлт, 2.5 их наяд төгрөгийн хүү төлөх юм. Гэтэл улсын төсвийн орлого 2017 онд 8 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь 7 жилийн дотор улсын төсвийн жилийн орлогоос давсан хэмжээний төлөлт хийж байна гэсэн үг. Дээр нь нэмээд хэлэхэд ам.долларын ханш 2018-2024 хэдийн чинээ өснө тэр чинээгээр алдагдал хүлээх юм.

Өрөө төлөхийн тулд хамгийн түрүүнд юунд чухал вэ гэвэл үр ашигтай төслүүдийг санхүүжүүлэх хэрэгтэй. Хамгийн гол нь эдийн засгийг өсгөдөг гол хүчин зүйл болох капиталд хөрөнгө оруулалт хийж, гаднаас ямар нэгэн орлого олох бүтээгдэхүүн үйлчилгээг үйлдвэрлэх хүчин чадлыг бий болгох ёстой юм. Улс орныг нэг компани гэж үзвэл зээл авсан бол эргэн төлөхийн тулд хурдан орлого олох бүтээгдэхүүн, үйлчилгээ гаргаж буцааж төлөх юм. Улсад валютын орлого орж ирж байгаа 2 л арга байгаа. Нэг нь зээл бол нөгөөх нь экспортын орлого юм.

Тэгвэл бид олон улсын зах зээл дээрээс босгосон санхүүжилтээ үр ашигтай зарцуулж чадсан уу? Засгийн газрын 2010 оны тогтоолоор Хөгжлийн банкыг дараах зорилготой байгуулжээ.

5.1.Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах тэргүүлэх салбаруудад хэрэгжих төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортын орлогыг нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэхэд шаардлагатай хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлэх зорилготой, энэ хуулийн 8.1-д заасан үйл ажиллагааг эрхлэх чиг үүрэг бүхий ашгийн төлөө хуулийн этгээд байна.

Тэгвэл хөгжлийн банкны санхүүжилт нь тогтвортой өсөлтийг хангах, импортыг орлож, экспортын орлогыг нэмэгдүүлэх төслүүдэд очсон уу гэдгийг 2014 оны 12 сарын байдлаар харъя. Графикт саарал өнгөөр харуулсан салбарууд буюу авто зам, дэд бүтэц, цахилгаан станц, орон сууц, барилга, төмөр зам зэрэг нь үр ашиг нь шууд гардаггүй, бондын зарцуулалтаа эргээд шууд олох боломжгүй төслүүд юм. Эдгээр төслүүд нь нийт санхүүжилтийн 65 хувийг эзэлж байна.

Мөн эдгээр төслүүдийн зээлийн гэрээний 56 хувийг улсын төсвөөс эргэн төлөх, 44 хувийг төсөл хэрэгжүүлэгч эргэн төлөх нөхцөлтэй. Тэгэхээр нэг ёсондоо улсын төсвийн орлогоос эргэн төлөлт хийгдэж байгаа гэсэн үг юм. Улсын төсвийг хэн бүрдүүлж байна гэвэл мэдээж татварын болон татварын бус орлогууд. Үүнд аж ахуйн нэгжүүдийн болон иргэдийн төлж буй бүх татвар, төлбөрүүд ордог.

Засгийн газар ер нь өртэй байх нь зөв үү? Бусад улсын засгийн газартай харьцуулахад манай засгийн газар өрийн үзүүлэлтээрээ хаана нь явж байна. Засгийн газрын өрийн зохистой хэмжээ гэж ер нь байдаг уу гэсэн асуултуудад хариулт хайя.

Монгол улс ДНБ-д эзлэх засгийн газрын өрийн хэмжээгээрээ дэлхийд 40 дүгээр байр буюу талаас дээгүүр байранд явж байна. Энэхүү үзүүлэлтээрээ хамгийн өндөр 2 улс нь Япон 236 хувь, Грек 182 хувь байна. Эдгээр 40 улсын 18 нь өндөр орлоготой, 7 нь дундаж дээгүүр, 10 нь дундаж доогуур, 5 нь бага орлоготой орнууд байна. Монгол улсын өмнө тууж яваа улсуудыг харахад өр ихтэй байх нь эдийн засгийг хямраадаг эсвэл дэмждэг гэсэн ач холбогдолтой хамаарал харагдахгүй байна.

Засгийн газрын өрийн хэмжээгээр АНУ 19.9 их наяд ам.доллараар 1-т орж байгаа бөгөөд ДНБ-д эзлэх хувиараа 14-р байранд орж байна. Засгийн газрын өрийн талаар бас нэгэн факт дурдахад АНУ хамгийн сүүлд 1835 онд өргүй байсан, Английн засгийн газар 300-аас илүү жил өртэй байсан.

Тэгэхээр өрийн хэмжээ ямар байх нь өр зовлон эсвэл боломжийн аль нь болоход хариулт өгч чадахгүй байна. Мөн засгийн газрын өрийн зохистой хэмжээ хэд байхыг тодорхойлсон зүйл байхгүй бөгөөд хамгийн чухал үзүүлэлт нь өрөө төлөх чадвар юм. Хэрвээ өрөө төлж чадахгүйд хүрвэл эдийн засаг тэр чигтээ хямралд орох аюултай. Өөрөөр хэлбэл валютын ханш өсөх, өргөн хэрэглээний барааны үнэ өсөх, ажилгүйдэл өсөх, орлого буурах эдийн засаг хумигдах үзэгдэл болдог.

Дээрх 40 орны 10 нь хөгжингүй улс бөгөөд, өрсөлдөх чадвартай, өрийн сайн удирдлагатай тул өр ихтэй байх нь асуудал дагуулахгүй. Харин дундаж болон бага орлоготой орнуудын хувьд өр нь зовлон болох эрсдэл бий. Монголын хувьд нэг боломж нь байгалийн баялагийн орлого. Гэхдээ энэ бол шавхагдах нөөц гэдгийг мартаж болохгүй.

Дүгнээд хэлэхэд засгийн газар эдийн засгаа дэмжин санхүүжүүлэх зорилгоор олон улсын зах зээл дээрээс бондоор санхүүжилт татсан. Гэхдээ зарцуулалт дээр үр ашигтай төслүүдэд хөрөнгө оруулж, ажлын байр, экспортыг нэмэгдүүлж чадаагүй. Манай экспортын орлогын 85 хувийг уул уурхайн бүтээгдэхүүн эзэлсэн хэвээрээ байна. Тэгэхээр өр боломж уу эсвэл зовлон уу? Хэрвээ бид босгоод ирсэн санхүүжилтээ үр ашигтай зарцуулах төлөвлөгөө, бодлого байсансан бол асар их боломж байх байж. Харин одоо зовлон болгохгүйн тулд экспортын орлогын гол эх үүсвэрийг бүрдүүлж буй ОТ, ТТ гэх мэт мега төслүүддээ найдах л үлдлээ.

Эх сурвалж: Эдийн засагч хуудас

Засгийн газрын гадаад бонд бидэнд боломж авчирав уу, зовлон авчирав уу?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани