Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлнө

 

Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлнөУхаалгаар ашиглаж чадвал худалдааны дайн Монголын уул уурхайн бус экспортыг дэмжинэ. Хэн хэнийгээ тарифаар торгох АНУ, Хятадын худалдааны дайн эхлээд хагас сарыг үдлээ. Цэнхэр гарагийг хэрж буй худалдааны чөлөөт урсгалыг хумих энэ зөрчил илааршиж буй дэлхийн эдийн засгийг сэдрээнэ гэж олон улсын элит шинжээчид анхааруулж байна. Тэгвэл дэлхийд халтай гэх энэ дайн манайд хэрхэн нөлөөлөх бол. Дэлхийн худалдааны байгууллагын гишүүн, чөлөөт эдийн засгийн шилдэг сурагчдын нэг монгол улсыг энэ өөрчлөлт тойролгүй дайрах нь тодорхой. Харин сайн, саарын алийг нь илүү дагуулах бол.

                                                                     ХАРИУ МЭХ
Юун түрүүнд, өнгөрсөн хугацаанд хоёр улс ямар хариу мэх хийцгээснийг цухас сөхье. Энэ сарын 6-наас Хятадын 818, АНУ-ын 545 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнд импортын шинэ тариф үйлчилж эхэлсэн. Эдгээр бараа бүтээгдэхүүний нийт дүн нь 70 тэрбум ам.доллараар хэмжигдэж буй юм. Гэхдээ торгууль ингээд дуусахгүй бөгөөд АНУ-ын 114, урд хөршийн 200 гаруй бүтээгдэхүүний тарифыг чангална гэдгээ хоёр тал мэдэгдсэн.

Одоогоор Хятадын ган, хөнгөн цагаан, нэхмэл сүлжмэл эдлэл тэргүүтэй бараа бүтээгдэхүүн АНУ-ын тарифын өндөр босготой нүүр тулсан. Харин АНУ-ын хөдөө аж ахуйн мах, шош, буудай, далайн бүтээгдэхүүн, автомашин тэргүүтэн багтчихаад байгаа юм. Монгол улс экспортын орлогынхоо 90 орчим хувийг Хятадаас олдог.

Харин урд хөрш экспортынхоо хамгийн их буюу 20 орчим хувийг АНУ-тай хийсэн худалдаанаас олдог байна. Манай улсын хэтэвч нь Хятад гэж үзвэл өмнөд хөршийн худалдааны түрийвч нь АНУ. Монгол, Хятад, Америк нь худалдааны ийм гинжин хэлхээтэй. Тэгвэл худалдааны маргаанаас үүдэн Хятадын хэтэвчийн хэмжээ багасах нь. Энэ хэрээр өмнөд хөршийн эрэлт буурч, үүнийг дагаад манай нийлүүлэлт хумигдах эрсдэл бий. Гэхдээ энэ сүүдрийг эс тооцвол хоёр хүчний тэмцэл бидний зах зээлийг тэлж, өрсөлдөх чадварыг өсгөхөөр байна. 

                                                              ХӨДӨӨ АЖ АХУЙ
Буурцаг, шош, маалинга, мах зэрэг АНУ-ын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн импортын өндөр тарифтай Хятад улсад нийлүүлж буйд Америк фермерүүд ууртай байгаа бол Бразилынх баяртай байгаа аж. АНУ тарифын өндөр босготой нүүр тулсныг ашиглан Бразил улс Хятадтай хөдөө аж ахуйн салбарын түншлэлээ илүү бэхжүүлэхээр яарч эхэлжээ. Хятадтай хэдэн далайгаар алслагдсан Бразил улс ийнхүү хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнээ ахиу борлуулахаар яарч байхад хаяанд нь байдаг Монголд бүр ч илүү боломж нээгдэнэ.

Ялангуяа, сүүлийн жилүүдэд урд хөршийн иргэдийн амьжиргаа дээшилж, үхрийн махны эрэлт мэдэгдэхүйц өсчээ. БНХАУ жилд АНУ, Шинэ Зеланд зэрэг үхрийн махны экспортлогчдоос 10 тэрбум ам.долларын бүтээгдэхүүн авдаг байна. Тэгвэл эдгээрийн нэг тоглогч нь тарифын саадтай нүүр тулсан тул үхрийн сайн чанарын махны экспорт хийх орон зай бидэнд үүсчихээд байгаа аж. 

                                                         ХӨНГӨН ҮЙЛДВЭРЛЭЛ
Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн хамгийн том нийлүүлэгч Хятад гол худалдан авагч болох АНУ-тай дэгдээсэн тарифын маргаанд оёмол сүлжмэл эдлэл багтаж байгаа. Энэ хэрээр Америкийг зорих Хятадын оёмол бүтээгдэхүүний өрсөлдөх чадвар буурч, зах зээлийн бусад тоглогчдод таатай нөхцөл бүрдсэн. Тэгвэл энэ боломжийг илүү тодотгохоор Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монголын оёмол, сүлжмэл бүтээгдэхүүнийг татвараас чөлөөлөх хүсэлтийг АНУ-ын Конгресс болон Ерөнхийлөгч Дональд Трампт хүргүүлсэн. Мөн энэ чиглэлээр Конгресст том лобби бүлэг үүсээд буй.

Хэрэв АНУ нааштай хариу илэрхийлбэл 325 сая хүн амтай зах зээлд бид экспортын хөнгөлөлт эдлэх юм. Түүнчлэн өндөр тарифтай нүүр тулсан БНХАУ ноолуурын салбараа дэмжихийн тулд хамтрах санал манай улсад тавиад байгаа. Дэлхийн түүхий ноолуурын зах зээлийн 90 орчим хувийг хангадаг Монгол, БНХАУ хүч хавсарбал дийлдэшгүй баг болно. Ингэснээр дэлхийд үнэлэгдэхүйц бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж олон улсад гаргах боломжтой аж. Мөн ноолуураас гадна урд хөршийн арьсан гар цүнх, товч зэрэг бүтээгдэхүүн АНУ-ын жагсаалтад багтсан.

Тиймээс манай арьс ширний салбарынханд ч боломж нээлттэй байгаа аж. АНУ, Хятадын худалдааны дайн манай нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих таатай таамаг байна. Хэрэв бид дэлхийн худалдааны чиг хандлагыг ухаалгаар ашиглаж чадвал хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийг тэтгэх аж. Үйлдвэрлэл нь өнөөг хүртэл хөлд ороогүй монгол улсад уул уурхайн бус эскпортыг нэмэгдүүлж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг дэмжих таатай боломж олгож байна. 

                                                               ТҮҮХИЙ ЭД
Хэдийгээр худалдааны дайн түүхий эдийн зах зээлд ойрын үед огцом уналт дагуулж байгаа ч алсдаа өсөлтийн суурь болно гэж шинжээчид үзэж буй. Гэхдээ энэ тэмцлээс Хятадын эдийн засаг алдагдал хүлээж эхэлбэл энэ нь харин таваарын зах зээлд сөргөөр нөлөөлж болзошгүй. Citigroup-ийн тооцоогоор богино хугацаанд таваарын ханшид халтай ч алсдаа ханшийг дэмжихээр байна.

Гэхдээ алт, газрын тосны ханшид дарамт болох хэдий ч хэтдээ үйлдвэрлэлийн металлын үнэ өсөх суурь болно гэж шинжээчид үзэж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хамгаалж, экспортыг хийсэн энэ бодлого нь хөгжингүй болон хөгжиж буй орнуудад харилцан адилгүй нөлөөлөхөөр байна. Ялангуяа, нийт 1.7 тэрбум хэрэглэгчтэй хоёр том зах зээл харилцан худалдааны урсгалаа хааснаар шинэ тоглогчдод сул орон зай аль аль талд нь үүснэ. Ялангуяа, үйлдвэрлэл сул хөгжсөн, хөгжиж буй орнууд эдгээр аварга зах зээлд нэвтрэхэд илүү дөхөм болно хэмээн Кембрижийн их сургуулийн судлаачид үзэж байна.

Олон улсын эрсдэлийн үнэлгээний S&P агентлаг "Америк, Хятадын маргаан олон улсын геополитикийн эрсдэлийг өдөөх хэдий ч азийн зарим зах зээлд харьцангуй сул сөрөг нөлөөтэй гэж дүгнэсэн байна. Ийм зах зээлээр АНУ, Хятадын аль алинынх нь ойрын түнш Тайвань, БНСУ-ыг нэрлэжээ. Ялангуяа, хөгжиж буй орнууд нь АНУ, Хятадтай улс төр, эдийн засаг, газарзүйн байршлын хувьд ойр дотно бол өрсөлдөх чадварыг нь илүү дэмжинэ гэж үзжээ. Ингэснээр улс орнуудын хооронд үүссэн худалдаа, үйлдвэрлэлийн тэгш бус байдлыг тэгшитгэх талтай байна. 

 

Засгийн газрын мэдээ


 


Худалдааны дайн түүхий эдийн ханшид сөргөөр нөлөөлнө
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани