Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Зэсийн зах зээл 50 мянган тоннын илүүдэлтэй байна

 

Зэсийн зах зээл 50 мянган тоннын илүүдэлтэй байнаЗэсийн нийлүүлэлт эрэлтээ давж, илүүдэл нь 50 мянган тоннд хүрснийг Дэлхийн зэсийн судалгааны групп буюу ICGS мэдээллээ. Энэ оны эхний дөрвөн сард олон улсын зэсийн үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 6.1 хувиар өсчээ. Уг түүхий эдийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч Чилийн гарц энэ хугацаанд 15 хувиар өссөн байна. Тус улсад байрладаг, дэлхийн зэсийн хамгийн том уурхай болох Эскондидагийн үйлдвэрлэл саарсан ч, Коделко уурхайнх нэмэгдсэн нь Чилийн гарцыг өсгөсөн байна. Ер нь үйлдвэрлэл нь илүү өсөх дохио Чилиэс хангинаж эхэлсэн. Учир нь багагүй хугацаанд Чилийн ч, дэлхийн ч зэсийн нийлүүлэлтийг чангааж, ханшийг өдөөж байсан Эскондида уурхайн ажилчид, хөрөнгө оруулагчдын маргаан тохиролцоонд хүрэх дөхчихөөд байгаа юм. Хоёр талын тохиролцох хугацаа өчигдөр буюу энэ сарын 24-нөөр эцэслэж байгаа. Тэгвэл уурхайн Үйлдвэрчний эвлэлээс тохиролцоонд хүрэх найдвар бий хэмээн өчигдөр Reuters-д мэдээлжээ.

Хэдийгээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч Эскондида уурхайн ажил хаялт зогсвол Чилийн зэсийн гарц цаашид ч чангарах төлөвтэй байна. Дэлхийн зэсийн тэргүүлэх уурхай ийн хэвийн ажиллах нөхцөл нь бүрдэж буй бол нөөц болон үйлдвэрлэлээр хоёрдугаарт бичигддэг Индонезийн Грасбергийн уурхайн үйл ажиллагаа хэдийнэ хэвийн болсон. Экспортын хязгаарлалттай нүүр тулсан Грасберг уурхайн олборлолт эргэн сэргэснээр Индонезийн гарц 2017 оныхоос даруй 50 хувиар нэмэгдсэнийг ICGS онцолжээ. Чили, Индонез зэрэг зах зээлийн гол тоглогчдоос гадна Бүгд Найрамдах Ардчилсан Конго болон Замби улсын гарц 11-16 хувиар нэмэгдэж байгаа нь нийт нийлүүлэлтийг өөд нь татаж буй. Ийнхүү худалдааны болон ажиллах хүчний сорилттой нүүр тулаад байсан зэсийн нийлүүлэлт эргэн сэргэж байна. Зах зээлийн хуулиар нийлүүлэлт нэмэгдэх ханш буурах дохио болдог. Гэтэл сүүлийн сар гаруйн хугацаанд зэсийн ханш АНУ, БНХАУ-ын худалдааны зөрчлийн сүүдэрт дарагдаж, нэг жилийн доод цэгтээ шигдчихсэн байдаг. Зэсийн үнэ ийм дорой байгаа үед нийлүүлэлт илүүдэж буй нь ханшийг унагана уу гэхээс өсгөхгүй.


Дээрээс нь энэ түүхий эдийн үнийг сар гаруйн хугацаанд 1000 гаруй ам.доллараар унагасан худалдааны маргаан цаашид ч улам даамжрах төлөвтэй. Ингэснээр зэсийн гол худалдан авагч болох Хятад, Америкийн эрэлтийн өсөлтөд ч эрсдэл үүснэ. Энэ хэрээр зэсийн ханш дахиад л дарамтад орно гэсэн үг. Гэтэл зэсийн ханшийг доош татах дахиад нэг хүчин зүйл байгааг шинжээчид онцолж эхлэв. Энэ бол нэг жилийн доод цэгт хүрээд буй юанийн ханш болон түүнээс хамаарсан зэсийн үнэ. Юань, зэс хоёр нягт харилцан хамааралтай аж. Тухайлбал, одоогоос гурван жилийн өмнө, ам.доллартай харьцах юанийн ханш яг өнөөгийнх шиг уруудаж, хоёр хувиар суларчээ. Гэтэл үүнийг даган зэсийн ханш 400 ам.доллараар буурч байсан аж. Тодруулбал, тонн зэсийн жишиг ханш 5050 ам.доллараас 4650 болтлоо буурсан байх юм. 2015 оны энэ бараан түүх юанийн ханш огцом сулраад буй энэ үед дахин давтагдах вий гэж металлын арилжаанд оролцогчид эмээж байна.

Мөн Нью-Йоркийн Comex бирж дэх зэсийн ханшийн 10 өдрийн хөдөлгөөний юаниас хамаарах хамаарал нь 90 хувьтай байсныг ING тооцоолжээ. Дэлхийн зэсийн нийт нийлүүлэлтийн 40 хувийг ганцаараа залгидаг, энэ зах зээлийн хамгийн том хэрэглэгч Хятад улсын мөнгөн тэмдэгтийн зэсийн ханшид нөлөөлөх нөлөө ийм хүчтэй байна. Гэтэл долдугаар сараас хойшюанийн ханш ам.долларын эсрэг таван хувиар буурсан. Юань нь зөвхөн ам.доллар гэлтгүй бусад валютын эсрэг сулраад байгаа. Үүнтэй зэрэгцээд өнгөрсөн даваа гарагт Хятадын төв банк 502 тэрбум юанийг (74 тэрбум ам.доллар) банкны системдээ нийлүүллээ. Зах зээлд дэх юанийн нийлүүлэлт ийн нэмэгдсэнээр юанийн уруудаж буй ханшийн уналт улам ч доошилно. Хятадын Ардын банкны шийдвэрийн дараа ам.доллартай харьцах юанийн ханш 0.6 хувиар суларчихаад байна. Энэ бол өнгөрсөн оны зургадугаар сараас хойших ёроолын цэг. Цаашид юанийн чөлөөт уналтыг дагаад зэсийн ханш хаана ч газардаж мэдэхээр байна. Ийнхүү зэсийн зах зээлийн луужин гүн уналт руу зааж эхлэв. Үүнд суурь хийгээд хөндлөнгийн цөөнгүй хүчин зүйл нөлөөлж байна. Сүүлийн сар гаруйн хугацаанд огцом уруудаж, 1000 гаруй ам.доллараар үнэгүйдэн, олон улсын зах зээлийг цочирдуулсан зэсийн ханшийн уналт ингэсгээд зогсчихгүй нь. Цаашид ч уналтын цэгээ улам доошлуулах нь.

ЗГМ сонин



Зэсийн зах зээл 50 мянган тоннын илүүдэлтэй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани