Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ

Сервантесийн "Дон Кихот”-ын гол дүр болох хижээл насны эр салхин тээрмийг хөлөг баатрууд гэж эндүүрэн харж "их тулаан” хийдэг дээ. Жирийн л нэг салхин тээрэмтэй тулалдаж байгаагаа их үйл хэмээн сэтгэж хөөрч дэвэлзсэн Кихот шиг харагдаад болдоггүй ээ манай засаг төр.

Засаг төрийн эрхийг барилцаж суугаа улстөрчдийн ярьж, хэлж, дэвэргэж, тэмцэж яваа үйлдлүүдийг бодохоор л салхин тээрэмтэй байлдаж буй хөгжилтэй эр харагдаад хөх инээд барах юм. "Дон Кихот бол дэлхийн сонгодог. Энэ зохиол дээр гардаг "салхин тээрэм” гэсэн үгийг хүн төрөлхтөн "Ямар ч үр дүнгүй юм хийх”-тэй жишиж зүйрлэдэг. Ухаандаа хийж гавьсан юмгүй хэрнээ өөрийгөө мундаг гээд итгэчихсэн давхиж явдаг нөхдүүдийн үйлдлийг "салхин тээрэмтэй байлдаж байгаа юм шиг” хэмээн шоглодог. Театрт дурлагч нэг эрхэм блогтоо "Дон Кихот”-ын тухай "Кихот үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн. Гэхдээ үгийг гайхамшигтай эзэмшсэн байлаа гээд Кихотын өөртөө оршоосон тэр ертөнц байхгүй. Байх боломж, хувилбар нь элэглэл дооглол дунд байгаа л ертөнц. Үгийг гайхамшигтай эзэмшсэн хүн үгээр ялж болно. Гэхдээ тэр хүн Кихот байвал ялаад ч хэрэггүй. Амьдрал дээр ч ийм тохиолдол олон байдаг. Хэн ч үгийг гайхамшигтай эзэмшээд юуг ч итгүүлж, өөрөө итгэж болно. Гэвч тэр ертөнц нь Кихотынхтой адил байх нь инээдэмтэй. Гэвч инээх хүн цөөхөн” гэсэн удаатай. Энэ дүгнэлтээс гоё ярихаас өөрийг мэддэггүй манай улстөрчид бас харагдаад байдаг юм.

Эрх баригчдын тэмцэж байлдаж буй салхин тээрмийн нэг нь сүүлийн үед хүчээ авсан жаран тэрбумын улс төр. Сонгодог жишээ нь гэж хэлж болно. Жаран тэрбум бол хэн нэгний тарьсан балагтай хэрэг биш зүгээр л гоё улс төр. Жаран тэрбумаас болж хохирсон иргэн байхгүй. Харин жаран тэрбумаас болж УИХ-д сонгогдож, төрийн өндөрлөгт тухалсан улстөрчид бол бий. Манай улстөрчид сонгуулийн өмнө энэ дуулианыг дэгдээж байгаад зөөлөн суудалд тухлахыг л хүсдэг. Түүнээс биш халаасан дахь хэдэн төгрөгийнх нь үнэ цэн өдрөөс өдөрт уруудаж байгаа иргэдийнхээ орлогыг нэмэхийн төлөөх тэмцэл байлдаан огт биш. Жаран тэрбумыг ярихгүй л бол, энэ салхин тээрэмтэй тулалдахгүй бол улсаараа хэцүүдэх гээд байгаа гэвэл итгэж үнэмших хүн гарахгүй. Улстөрчдөд иргэдийг хэт гэнэн гэж төсөөлөөд явдаг алдаа бий. Тийм биш л дээ. Чуулганаар чухалчилж хэлэлцэхээс аргагүй аминд тулсан асуудал гэж юу болох, зөвхөн том бүлэглэл хоорондын зодоон, шоуны сэдэв гэж ямар асуудлыг хэлдгийг ялгаж салгах ухаан жирийн олонд бий. Жаран тэрбумыг иргэд УИХ-ын ээлжит бус чуулган зарлан барин яарч сандран чухалчлан хэлэлцэх сэдэв ерөөсөө биш гэж харж байгаа.

Ерөнхийлөгчийн хувьд гээд харахад л жаран тэрбумын шоу удаа дараа албан бичиг хүргүүлэн байж санаа тавих асуудал болоод хувирчихлаа. Уг нь жаран тэрбум Ерөнхий сайдын болон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг дагасан Л.Оюун-Эрдэнэ мэтийн гишүүдийн хөмсгөө зангидан санаа зовоох асуудал хэтээсээ биш. Жаран тэрбум гэх мэт хий хоосон асуудлыг улстөржүүлж өөр зуураа хэмлэлдэхийн оронд иргэдэд хэрэгтэй зүйл ярьж карьераа өсгөвөл өөрсдөд нь хэрэгтэй.

Манай улстөрчдөд бас нэг алдаа бий. Ирэх сонгуулиар өмнөх шигээ жүжиглэж, попорч, хөөсөрч байгаад гараад ирнэ гэсэн төсөөлөл анзаарагдаад байна. Сонгогчдын насны бүтэц өөрчлөгдөж байгааг ажигласан нь хэд бол. 2020 оны сонгуулиар 18 нас хүрэх залуус саналаа өгнө. Өөрөөр хэлбэл 2002 онд төрсөн шинэ үеийнхэн улстөрчдийг сонгож эхэлнэ гэсэн үг. Өнгөрсөн сонгуулиар 18 хүрч сонгуулиа өгсөн залуус 22 хүрчихсэн байна. 20-той дэрвэж явсан нь 24-тэй, 24-тэй саналаа өгсөн нь 28 хүрчихнэ. Манайх залуусын орон. Тэгэхээр ирэх сонгуулиар саналаа өгөх ид насныхан 90-ээд оныхон байх нь. Гадаад дотоод явж галуу шувууны мах идсэн, англи хэл дээр дэлхийн мэдээллийг үзэж харж тунгааж боддог насныхан манай улстөрчдийг огт өөрөөр харна. Тэд Францын ерөнхийлөгчийн явуулж буй бодлогыг, Оросын Путины нөлөө дэлхийд хүчирхэг байдгийн шалтгааныг, Трампын алдаа оноог, Англи, Швейцарь, Канад, Австралийг хөгжүүлсэн улс төрийн бодлогыг шүүж харьцуулаад тунгааж чаддаг шинэ үеийнхэн. Ийм шижигнэсэн залуусын санал давамгайлна гэж бодож суугаа улстөрч саарал ордонд хэчнээн байгаа бол. Бараг л байхгүй гэхэд хэтрүүлэг болохгүй. Улстөрчид, дээр суугаа хэд маань энэ шижигнэсэн залууст яаж харагдахаа одооноос бодох л хэрэгтэй.

Зүй нь Ерөнхийлөгч арай том асуудал дээр УИХ-ыг ингэж шахсан бол нийгэмд гоё харагдана. Ирэх сонгуулиар саналаа өгөх шинэ үеийнхэнд ухаалаг харагдана. Жишээ нь Ерөнхийлөгч Зам тээврийн сайдыг өрөөндөө дуудаж ирүүлээд "Дарханы замыг засаж өргөтгөх биш дэлхийн жишигт хүрсэн том зам барь” гэж загнавал В.Путин шиг харагдана.

Зам тээврийн сайдыг дуудаж загначихаад Ерөнхий сайдад яг тэр асуудлаараа албан бичиг хүргүүлбэл бүр хүчирхэг харагдана. "Азийн хөгжлийн банкнаас ирж буй хөнгөлөлттэй зээлийг Хэнтийн шавар хэрэм гэх мэт дэмий юманд битгий зарцуулах гээд бай. Зүгээр л Дарханы замаа иж бүрнээр нь шинээр тавь” гээд явуулчихад л нийгэм эерэгээр хүлээж авна. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав биенээ ингэж ажил хэрэгчээр шахаж ажиллавал рейтинг нь цойлоод эхэлнэ гэдэгт эргэлзэх зүйл алга.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх хөшөө чулуу руу хөнгөлөлттэй зээлийн мөнгөнөөс шилжүүлэх улс төр хийж суухынхаа оронд Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазарыг дуудаж авчраад "Таван толгойн IPO-г гаргах ажил юу болж байна. Засгийн зүгээс үзүүлэх дэмжлэгүүдийг тодорхой болгож цаасан дээр буулгаад авчир. Төмөр замтай болох ямар шийдлүүд байгааг судал. Өмнөх шиг овоолсон шороонд хэдэн зуун тэрбумаар нь цацах дэмий ажил хийж болохгүй шүү. Төмөр зам дээр тэгж гоомой хандвал суудалтай чинь ярина” гэхэд л тодроод явчихна. Улсын хөгжилд нэмэртэй, иргэдийн авдаг хэдийг ахиулахад дэмтэй асуудлуудад хэд хэдэн удаа ингэж ухаалаг хандчихад л хөөргөн, сагсуу, Путиныг дуурайж зургаа авахуулдаг, намынхаа төлөө жагсч тэмцэж явсныг нь эс тооцвол төдийгөөс өдий хүртэл тэр гээд хийсэн том ажил байдаггүй гэх мэт шүүмжлэлүүдийн эрч суларч, У.Хүрэлсүхийн гэнэндүү, хар эр зориг бүхий булчинлаг имиж нь өөрчлөгдөнө. Ухаалаг, хэрсүү, юунд ч ганхахааргүй лидерийн төрх рүү ойртоно.

Уул уурхай дээр Ерөнхий сайдаас илүү тодорч харагдаж байгаа нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд байх шүү. Д.Сумъяабазар сайдад салбарынхан нь дажгүй үнэлгээ өгөөд эхэлчихсэн. Ерөнхий сайдын хамгийн ихээр анхаарах салбар уг нь уул уурхай. Гаднаас ахиухан доллар татах боломжтой ганц салбар учраас уул уурхай руу анхаарсан шийдлүүд гаргамаар л байгаа юм. Гүйцэтгэх засаглалын тэргүүний онилох том асуудлын нэг нь өмнийн говийн уурхайнуудыг эрчим хүчээр хангах цахилгаан станцын бүтээн байгуулалт. Таван толгойн цахилгаан станцын төсөл үлгэр болчихсон. Сүүлдээ станц барих ачаа "Рио тинто”-гийн нуруун дээр бууж байх шиг байна. Оюу толгой урд хөршөөс цахилгаан худалдаж авахдаа жилд 200 гаруй сая ам. доллар урсгадаг гэсэн статистик бий. Өмнийн говьд цахилгаан станц барьчихвал энэ мөнгөнөөс эхлээд Монголд үлдэх өгөөж нь их. Ерөнхий сайд УИХ-ын даргад "Оюу толгойг шалгаж байгаа ажлын хэсгийнхээ дүгнэлтийг хурдлуул. Компанид дарамттай, үйл ажиллагаанд нь сөргөөр нөлөөлөхөөр үйл ажиллагаа явуулахгүй байхыг хүсье. Эрүүл саруул, нотолгоо тоотой дүгнэлт гаргана гэдэгт итгэлтэй байна. Оюу толгойн дүгнэлтэд улстөржиж хандаж болохгүй шүү. Гүний уурхайн бүтээн байгуулалтаа зэсийн үнийн өсөлтийн циклээс урьтаж хийх боломжийг олгомоор байна. Бас цахилгаан станц барих асуудал дээр нь төр засгаас дэмжих ёстой бүхнээрээ дэмжих хэрэгтэй” гэсэн үгтэй албан бичиг илгээвэл эрүүл, зөв харагдана. Жаран тэрбумтай тэмцэнэ гэж хоосон орилж, "Кихотлох”-оос тэс өөр ажил хэрэгч хандлага. Ингэж сэтгэж ажиллавал түүнийг нийгэм лидер гэж хүлээн зөвшөөрнө. Ерөнхий сайдын анхаарлын төвд байх ёстой дараагийн асуудал гээд яриад байвал багагүй жагсаалт гарна. Наад зах нь Газрын тос боловсруулах үйлдвэр дээр эрчтэй, ухаалаг ажилламаар байна.

Ерөнхийлөгчийг В.Путинтай ойр харилцаатай гэж ярьцгаадаг. ОХУ-ын төрийн тэргүүнтэй хамт авахуулсан зураг нь ч сүртэй л дээ. Булчинлаг, хөмсгөө зангидаж духаараа харсан төрхтэй улсын тэргүүнүүдийн зураг сүртэй харагдалгүй ч яахав. Гэхдээ В.Путиныг булчин нь гэхээс илүү төдийгөөс өдий хүртэл бий болгосон улстөрчийн хүчирхэг шинж чанарууд нь нухацтай, том харагдуулдаг. Манай ерөнхийлөгчид ч өөрийн гэсэн үнэ цэнээ бий болгох боломж бий. Жишээ нь В.Путинтай дажгүй харилцаагаа ашиглаад Эгийн голын усан цахилгаан станцыг хөдөлгөнө гээд дуугарчих хэрэгтэй. "Би зарчмын хувьд дэмжүүлээд өгье. Та нар хийх зүйлсээ тултал нь хий” гэж УИХ-ын дарга, Ерөнхий сайдыг шахвал Путинаас дутаагүй хүчирхэг харагдах боломжтой. Шөнөдөө эрчим хүчээ хойд хөрш рүү хий урсгаж өдрийн их ачааллын цагаар чамгүй үнэ төлж цахилгаан худалдаж авдаг асуудлаа шийдэх уг нь тийм хэцүү биш. Сэлэнгэ мөрөн дээрээ усан цахилгаан станц барьчихад л болоод явчихна гэж эрчим хүчний салбарынхан ярьдаг. Усан цахилгаан станц ажиллуулаад эхэлбэл хойд хөршөөс цахилгаан худалдаж авахгүйгээр амар жимэр аж төрөх боломжтой атал Эг, Шүрэнгийн усан цахилгаан станц яагаад ч юм өдий хүртэл баригдаагүй л байна. Хөдөлж өгдөггүй шалтгааныг нь өнгөц харахаар тун энгийн. Хойд хөрш Сэлэнгэ мөрөн дээр ямар нэг барилга байгууламж баривал Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө гээд хөдөлж өгдөггүй. Яг нарийндаа байгаль нуурт үзүүлэх нөлөөнөөс болж хойд хөрш гэдийгээд байдаг юм биш л дээ. Хойд хөршийн эрдэмтэд Эгийн усан цахилгаан станцыг барьчихвал харин ч Байгаль нуурт хэрэгтэй гэцгээдэг.

Сэлэнгэ мөрөн дээр усан цахилгаан станц барихыг эсэргүүцдэг Төрийн бус байгууллагын удирдлагад нь улстөрчдийн нэр дуулддаг. Буриадын хурлын депутатаас эхлээд томчуудын нэрс цөөнгүй бий. Тэдний хэлхээ холбоог хөөгөөд харвал Төрийн ДУМ хүрч ч магадгүй. Энэ мэтээр ухаад бодохоор усан цахилгаан станцгүй аж төрж яваагийн цаана хөршдөө үзүүлэх нөлөөгөө алдахгүй гэсэн Кремлийн сонирхол, санаа байгаа гэсэн дүгнэлт тодроод ирдэг. Хөрш улсаа үгэндээ оруулах хэрэгсэлтэй байна гэдэг аль ч орны гадаад бодлогод байдаг л зүйл.

Усан цахилгаан станцыг уяад байгаа хамгийн том, бодитой шалтгаан нь Монголд нийлүүлдэг цахилгааны бизнес гэсэн тайлбар бас бий. Өмнө нь Улаан-Үдэд төвтэй "Бурятия энергия Байкала” гэдэг байгууллага манай улсад цахилгаан нийлүүлж байсан бол өдгөө "Интер РАО” хэмээх арилжааны байгууллага Монголд цахилгаан нийлүүлж байна. Цахилгаанаа авдаг газар нь 100 хувь хувийн өмчийн "Иркутск энергия”. Оросын эрчим хүчний системүүдээс анхны бөгөөд одоохондоо ганцаараа байгаа 100 хувь хувийн өмч. Бүр тодруулж хэлбэл В.Путины ойрын хүн гэгддэг тэрбумтан Олег Дерипаскагийн өмч. Энэ компанийн хувьд цахилгааны чадлын нэлээд илүүдэлтэй. Хувьцаа эзэмшигчдийнх нь хэлснээр 500-600 МВт чадал зогсч байдаг аж. Гэсэн хэр нь сүүлийн үед чадлаа нэмсээр байгаа. Байгаль нуураас цааш Хойд мөсөн далай руу чиглэсэн Ангара гэж гол бий. Ангар мөрөн дээр Эрхүүгийн цахилгаан станц, цаана нь дөрвөн ч цахилгаан станц ажилладаг. "Иркутск энергия”-гийн хүчин чадал нь 12.7 гегават. Манай улсын системийн чадлаас арав гаруй том аварга чадал гэсэн үг. Товчхондоо ОХУ-ын хэмжээнд хамгийн хямд эрчим хүч үйлдвэрлэдэг систем. Оростоо цахилгаанаа маш хямд зардаг бол Буриад руу гурав дахин, манай улсад бүр ес дахин өссөн үнээр эрчим хүчээ худалддаг. "Иркуткс энергия”-гийн хувьд Монгол жижиг зах зээл ч цахилгаанаа үнэтэй зардаг, хэрэглээ нь жил ирэх тусам нэмэгдэх дажгүй зах зээл. Тэгэхээр Путины ойрын хүн гэгддэг тэрбумтны бизнесээ хамгаалах сонирхол, нөлөө Байгаль нуурын төлөөх эсэргүүцлийн цаана байж мэдэх л юм.

Ингээд харахаар В.Путинд нөлөөлж чадвал Эгийн голын усан цахилгаан станцын бүтээн байгуулалт саадгүй өрнөх боломж байна. Тэгэхээр жаран тэрбум гэж хий хоосон зүйлээр улстөржиж салхин тээрэмтэй байлдаж сууснаас усан тээрэмтэй л тулмаар байна. Эгийн голын усан цахилгаан станц гэх мэт том бүтээн байгуулалтын төлөө улстөрчид нь зүтгээд зориод эхэлбэл гуравхан сая хүнтэй, байгалийн асар их баялагтай Монгол шиг улсад үсрэнгүй хөгжих асуудал биш. Сүүлийн 30 жил ийм гэнэн тэнэг, сүржин, хий хоосон улстөржсөний балгийг эцсийн бүлэгт жирийн иргэд л үүрсэн. Зөвхөн ашиг сонирхлоо л бодсон улс төр, эдийн засгийн бүлэглэл хоорондын дайны хөлд ард түмэн л үрэгдэж байна.

Өдрийн сонин

Салхин тээрэмтэй байлдсанаас усан тээрэмтэй байлдсан нь дээр дээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани