Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”

Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”

 

Дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 28 ам.долларт хүрсэн ч манайд шатахууны үнэ буурахгүй байсан нь бодит үнэн. Шат дараатай арга хэмжээний үр дүнд 10-400 төгрөгөөр бууруулж байсан нь ч бас л үнэн. Энэ бол 2016 оны эхэн үе. Манай улсын газрын тосны экспорт, импорттойгоо дүйдэг. Бүр тодруулбал, энэ оны гуравдугаар сард 1.6  сая тонн газрын тос олборлож 1.5 саяыг экспортолсон тухай Ашигт малтмал, газрын тосны газрын цахим хуудаст тэмдэглэжээ. Дэлхийн зах зээлийн үнийн хэлбэлзэлтэй манай улс шатахууныхаа үнийг уялдуулан буулгах боломж бүрдүүлсэн нь саяхан. Өмнө нь Роснефть компанийн хэлсэн үнээс хамаардаг байсан зах зээл газрын тос олборлож, экспортод гаргадаг болсныхоо хүчээр дэлхийн үнийн жишигтэй дүйцдэг болсон хэмээн тухайн үед албаныхан тайлбарлаж байв.
 

ШАТАХУУНЫ ҮНЭ ЯАГААД ӨСӨВ


2016 оны нэгдүгээр сард дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ 33.74 амдоллар байжээ. Харин энэ оны нэгдүгээр сард 64.34 ам.доллар болон өссөн байгаа юм. Хоёр жилийн хугацаанд 30.6  ам.доллараар өссөн байна. Энэ өсөлт шатахууны жижиглэнгийн үнийг огцом өсгөхөд голлон нөлөөлөх үзүүлэлт биш гэдгийг мэргэжилтнүүд онцолсон. Ер нь дэлхийн зах зээлийн үнэ манай улсын шатахууны үнэд нөлөөлөх хугацаа нь 45-60 хоног үргэлжилдэг аж. Гэхдээ хоёр жилийн өмнө шатахуун импортлогчид шатахууны онцгой албан татвар, гаалийн албан татвар, НӨАТ төлдөг байсан. Харин одоо онцгой болон гаалийн татвараас бүрэн чөлөөлөгдсөн байгаа. Тиймээс үнийг өсгөхгүй байх боломжтой хэмээн судлаачид ярьж байна. Тэгвэл шатахууны үнэ яагаад өсөв.

Импортлогч компаниудын тайлбарлаж буйгаар дэлхийн зах зээл дээрх нефтийн үнэ өссөн. Түүнчлэн валютын ханшийн өсөлт тэднийг алдагдалтай ажиллахад нөлөөлж буй гэв. Үнэн хэрэгтээ бид дэлхийтэй барьцаад хаа хүрэх вэ. Дэлхийн жишигт нийцсэн цалин хөлстэй, хуримтлалтай дундаж давхрагатай бол ямар ч асуудалгүй гэдэг.
 

ГАРЦ...


Шатахуун бол манай улсын гадаад зах зээлээс хамгийн хараат, стратегийн салбар. Шатахууны үнийг дагаж өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс тогтвортой байлгах нь нэн чухал юм. Тиймээс шатахууны үнийг тогтвортой барих хөшүүргийг Засгийн газраас авч хэрэгжүүлэх шаардлагатай. Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өсвөл шатахуун импортлогчдын онцгой болон гаалийн татварыг бууруулах, бүр "0”-лэх ч боломж бий. Нөгөөтэйгүүр валютын ханшийг бууруулах гаргалгаа ч тэдний л мэдлийнх. Валютын нөөцөө зузаатгахын тулд Монголбанк алт худалдан авдаг. Харин өнгөрсөн сард 2132 кг алт худалдан авснаар энэ оны эхнээс хойш нийт 9.34 тонн алт хадгалж буй. Мөн гадаад валютын албан нөөц нь 3.2 тэрбумд хүрсэн тухай мэдээллийг Монголбанкны цахим хуудсаас харж болно.

Шатахууны үнэд нөлөөлсөн гэх "ноён ногоон” 2016 оны нэгдүгээр сарын 1-нд 1995.51 төгрөгтэй дүйж байв. Харин өнгөрсөн баасан гаригт 2457.53 төгрөгтэй тэнцэж байлаа. Тэгэхээр шатахууны үнэ өсөх шалтгаан болж буй валютын ханшийг бууруулах боломжийг Төвбанк хийх учиртайг албан бус эх сурвалж тодотгосон. Түүнчлэн татварын бодлогоор дамжуулан хөшүүрэгдэх аргыг Засгийн газар хийвэл ард түмний нуруу тэнийх болов уу?
 

ХӨШҮҮРЭГ ДУТАЖ БАЙНА УУ?


2016 онд шатахууны үнийг тогтвортой байлгахын тулд шатахуун импортлогчиддоо хөнгөлөлттэй зээл өгч, валютын форвард хэлцлүүдийг амжилттай хийсэн байдаг. Түүнчлэн гадна талын эх үүсвэрүүдтэйгээ баг болж ажилласны үр дүнд 300-400 ам.доллараар хямдруулан, дэлхийн зах зээлийн үнээр авч эхэлсэн зэрэг нь эерэг нөлөөлөл байсныг тухайн үед олон нийт талархан хүлээж авсан. Энэ талаар зарим эх сурвалж "Сүүлийн 2-3 жил Засгийн газрын бодлогоор үнийн зөрүүг татвараар зохицуулж ирсэн. Тухайлбал үнэ хямд байхад нь онцгой татвараар зөрүүг нь Засгийн газар авч, үнэ өсөхөөр онцгой татварын хөнгөлөлт үзүүлэх арга хэмжээ авч ирсэн. Тиймээс хэрэглэгчид үнийн өсөлтөд өртөөгүй” хэмээн тайлбарлав. Манай улс өвөлдөө 70 сая литр, зундаа 110-120 сая литр шатахуун хэрэглэдэг гэсэн тооцоо бий. Хэрэв шатахууны үнэ өсвөл дор хаяж 7-12 их наяд төгрөгийг иргэдийн халааснаас "сэгсэрнэ” гэсэн үг.
 

ВАЛЮТЫН ХАНШ БУРУУТАЙ ЮУ?


Шатахууны үнэ өсвөл иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг учраас хүмүүс анхааралтай ажигладаг. Гэтэл автомашины хийн түлшний үнэ богино хугацаанд 50-100 төгрөгөөр өсөв. Манай улс хийн түлшээр явдаг автомашиныг хэрэглээндээ оруулж ирээд чамгүй хугацаа өнгөрч байна. Шатахууны үнэ өслөө гэх "газан тэрэг”-тэй нөхдүүд нэг их ойшоодоггүй. Учир нь өвөлдөө 1150-аас хол давахгүй, зундаа 950-1050 төгрөгөөр борлуулагдах "зоог”-той унаатай болохоор "маадгар” байсан хэрэг. Гэтэл өнгөрсөн зургадугаар сараас эхлэн хоёр удаагийн давтамжтайгаар үнэ өссөн юм. Учрыг лавлахад "Гадаад талдаа үнэ өссөн. Мөн валютын ханш өсч байна” гэдэг тайлбар хэлэв.

Энэ мэтчилэн бүхий л зүйлд гадны зах зээл болоод валютын ханш буруутай мэтээр аягладаг болж. Тэгэхээр ард түмэн нь ч, аж ахуйн нэгж нь ч бүр цаашилбал засаг төр нь ч хийх ажлаа л хийчихвэл энэ мэт "хөөрөгдөл” газар авахгүй л болов уу.



Зууны мэдээ
Д.Оюунчимэг
Бусдад буруугаа чихсэн “ХӨӨСРӨЛТ”
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани