Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Газрын зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна

Газрын зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна

 

Туул голын бохирдолтой холбоотой асуудал сүүлийн 10 гаруй жил яригдаж байна.  Гэсэн ч  үр дүнд хүрсэн зүйл тун цөөхөн.   Туул голоо аварна, хамгаална гэсэн уриа лоозонтой  ТББ ч олноороо байгуулагдсан.  Мөн л хэсэг хугацаа өнгөрсний дараа алга болдог. Мөн үе үеийн сонгуулийн үеэр нэр дэвшигчид Туулыг аврах төлөвлөгөөг танилцуулж гарч ирдэг.  Тэр нь ч биелдэггүй.  Ийм л нэг хуурамч  сэтгэл зүтгэлээр Туул голдоо бид хандаж ирлээ.  Нийслэл хотын дундуур урсах үзэсгэлэнт Туул гол 704 км-ийн урттай, таван аймгийн 37 сум, Улаанбаатар хотын долоон дүүргийн нутаг дэвсгэрийг хамран нийтдээ 49774.3 км.кв талбайг эзэлдэг.  Тэр ч утгаараа олон мянган иргэний  ундны усны эх үүсвэр болж байна.  Гэтэл  голын эрэг дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламж, байгаль орчны бохирдол, арьс ширний үйлдвэр хэрээс хэтэрч бохирдол хэмжээнээсээ хальжээ.  Энэ талаар бид олон удаа ярьж, бичиж байгаа ч  дахин  нэг сануулахаас өөр аргагүйд хүрлээ.  Саяхан Байгаль орчин, аялал жуулчлалын сайд тушаал гаргаж, Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлахаар болсон. Энэ тушаал шийдвэр газар дээрээ хэрэгжихгүй байна.  Мөн 2015 онд баталсан "Усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын, эрүүл ахуйн бүсийн дэглэмийг мөрдөх журам” гэж бий.  Энэ журамд  Туул голын эрэг дагуух онцгой хамгаалалтын бүс 50 метр хэмээн тогтоосон. Харин эрүүл ахуйн бүсийг 100 метр, энгийн хамгаалалтын бүсийн заагийг 200 метрээс доошгүй зайнд тогтоосон байдаг. Гэтэл Туул голын эргээс таван метр ч хүрэхгүй зайд төмөр, хар хашааг шахан босгожээ. Хуулиараа ямар ч тохиолдолд дээрх бүсүүдэд үйлдвэр аж ахуйн зорилгоор барилга байгууламж барих, газар эзэмших, ашиглах чиглэлээр газар олгохыг хориглодог.  Гэсэн ч энэ мэт зөрчил Хатан  Туулын эргээр дүүрэн байлаа.

Ийнхүү Туул голын эрэг орчмоор барилга байгууламж барьсан иргэдийн газрыг чөлөөлөх асуудлаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын захиргааны мэргэжилтэн Н.Эрдэнэбилэгээс тодруулахад  " Цуцлах шийдвэрийг иргэн аж ахуй нэгжид хүргүүлсэн. Бид газар чөлөөлөлт хийх жагсаалтаа холбогдох  дүүргийн газрын албанд хүргүүлсэн. Гэвч зарим нэг ААН шүүхэд хандаад маргаан үүсгэсэн байгаа. Гэхдээ удахгүй дүүргийн Засаг даргын захирамж гарвал албадан чөлөөлөх ажлууд хийгдэнэ. Одоо дүүргийн Засаг даргын захирамжийг хүлээж байна” хэмээв.  Зөвхөн 28 аж ахуй нэгж, иргэний тусгай зөвшөөрлийг цуцлахаас гадна 2018 он гарснаас хойш БОАЖ-ын сайд долоон удаа  тушаал гаргаж, 202 иргэн аж ахуй нэгжийн газар ашиглах, үйл ажиллагаа явуулах эрхийг цуцалсан талаар Богд Хан уулын ДЦГ-ын хамгаалалтын мэргэжилтэн А.Оюун хэлж байв.  Гэсэн ч тушаал шийдвэр хэрэгждэггүй гэлээ.  Туул голын эрэг дагуух замбараагүй газар олголтын талаар "Хатан Туул голоо хамгаалах үндэсний хөдөлгөөн”-ий ерөнхий зохицуулагч Б.Жагар "Туул голын эрэг дагуу барилга байгууламж барьж байгааг таслан зогсоох хэрэгтэй. Яагаад гэхээр, Туул голын сав газрын эко систем нь их эмзэг. Эрэг дагуух үйлдвэр үйлчилгээний газар нь Туул гол руу бохирдлоо цутгадаг нь мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр аль хэдийнэ нотлогдсон.  Тиймээс хууль бус газрыг нэн яаралтай зогсоож хашааг нь чөлөөлж, дутуу баригдсан барилга байгууламжийг буулгаж эко системийг эргэж сэргээхгүй бол нэг өглөө босоход иргэд уух цэвэр усгүй болсон байна.  Ийм  эмгэнэлтэй тулгарна.  Тиймээс Туул голын эрэг орчмыг хувийн бус нийтийн өмч болгох хэрэгтэй. Хашаа барьж, нүх ухсан компаниудиар нэн яаралтай хашаануудыг буулгуулж, эргэн төлүүлэх, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийж унаган төрхөнд нь оруулах цаашлаад иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа өнгөрөөх газрыг бий болгох ёстой. Мөн сүүлийн үед иргэд болон айл өрхүүд зөв зохистой амарч зугаалах тал дээр ёс суртахууны дэвшилд хүрсэн. Энэ нь бидний "усаа хамгаалъя” гэсэн яриа, тэмцлийн үр дүнд иргэд байгаль экологийн боловсролтой болсон гэсэн үг” гэлээ.

"Тунгалаг уст” Туул голын баруун хэсэг Хан-Уул дүүрэгт харьяалагддаг бол харин нөгөө хэсэг нь Богд Хан уулын ДЦГ-т харьяалагддаг аж. Хан-Уул дүүрэг нь 155 мянган хүн амтай. Тус дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай арьс ширний үйлдвэрүүд арьс ширийг боловсруулах явцад хром хэмээх хорт бодисыг ямар ч хяналтгүй ашигласаар. Гэтэл энэ нь дэлхий нийтээр хориглосон хорт хавдар үүсгэдэг, хүний тархины системийг гэмтээдэг, ургийн гажиг, мутац бий болгодог ийм бодис. Цаашлаад, үйлдвэрүүд ашигласан хог хаягдлаа тодорхой мэргэжлийн хяналтын байгууллагын заавраар аюулгүй байдалд оруулах атал ил задгай хог хаягдал шиг овоолоод, Хан-Уул дүүргийн ТҮК-ийн энгийн хог хаягдал ачдаг машинаар зөөвөрлөж, Биокомбинатын хогийн цэг дээр асгадаг нь иргэдийн цэвэр, аюулгүй амьдрах эрхийг зөрчсөөр байна.

Одоогоор Хан-Уул дүүргийн Туул голын эрэг дагуу 30 орчим арьс ширний үйлдвэр мөн ноос ноолуурын болон 00-н цаасны үйлдвэр бий гэнэ. Арьс, шир боловсруулах үйлдвэрүүд шаардлагатай шүүлтүүрийг хэрэглэдэггүй, дутуу цэвэрлэсэн бохир усыг "Харгиа” цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг бөгөөд "Харгиа” цэвэрлэх байгууламжийн хаягдал ус нь "Бохир ус зайлуулах төвлөрсөн сүлжээнд нийлүүлэх үйлдвэрийн бохир усын найрлагын зөвшөөрөгдөх хэмжээ”-ээс 3.3-21 дахин их гарсан баримт бий. Арьс, ширний үйлдвэрүүд стандартаас хоёроос тав дахин их бохир усыг Туул голд урсгаж буй талаар өнгөрсөн жилийн шалгалтаар тогтоогдсон билээ.   Мөн хайрга дайрга олборлосноос болоод Туул голын урсац тасрах,  хөрсний чийгийг нь барьж буй бургасыг сүйтгэх аюул нүүрлээд байна. Хайрга, дайрга нь усыг цэвэршүүлэн хатуулгыг багасгадаг ач холбогдолтой юм. Өнөөдрийн байдлаар Туул голын эрэг дагуу 170 гаруй хайрга, дайрганы үйлдвэр байна. Энэ хайрга дайргыг компаниуд үнэгүй ашигласнаар усыг цэвэршүүлэх эко системийг үгүй болгоход үлэмж ихээр нөлөөлдөг билээ.    Ийнхүү Тунгалаг уст Туулын асуудал олон жил яригдаж байгаа ч  жил ирэх  тусам бохирдол нь нэмэгдсээр байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Т.БАТСАЙХАН, Б.БАЯРЦЭЦЭГ
Газрын зөвшөөрлүүдийг цуцлах шийдвэр гарсан ч хэрэгжиж эхлээгүй байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

Өнөөдөр, 17:11
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

Өнөөдөр, 14:53
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани