Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахуун 2016 оноос хойш 300 төгрөгөөр нэмэгджээ

Шатахууны үнийн асуудал бол хэдхэн нефть импортлогч компанийн асуудал биш. Хилээр орж ирж буй нефть бүтээгдэхүүний импортын татварын 92 хувь хүртэлхийг хөнгөлсөн. Тэр хэмжээгээр төсвийн орлого буурч байгаа” гэж мэдэгдэж байлаа. Өнгөрсөн нэгдүгээр сард шатахуун, түлшний үнэ 100-150 төгрөгөөр өссөний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар гуравдугаар сард шатахууны үнэ буурах талаар хэлсэн удаатай. Гэвч шатахууны үнэ буураагүй. Эсрэгээрээ өссөн үнийг албаныхны зүгээс дэлхийн зах зээл дээр газрын тосны ханштай уялдуулан тайлбарласаар ирсэн.

Харин өнгөрсөн хугацаанд олон улсын түүхий эдийн биржүүдийн ханш харьцангуй тогтворжиж буурсан байна. "Oilprice.com’’-ийн дата мэдээллээр ОХУ-ын "Urals” төрлийн газрын тос сүүлийн гурван сарын хугацаанд баррель (158.9873 литр) нь 77.ам.доллараас 70 болж буурчээ. Тэгвэл 2014 онд дэлхийн зах зээл дээр нэг баррель газрын тосны үнэ 120 ам.долларт хүрч өсөхөд Монголд АИ-92 төрлийн шатахуун нэг литр нь 1,650 төгрөг байсныг эргэн сануулах нь зөв болов уу.

Улмаар 2015, 2016 болон 2017 оны эхний хагас хүртэл 55 ам.доллараас дээшлээгүй бөгөөд түүнээс хойш 80 ам.доллараас даваагүй өнөөдрийг хүрсэн. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар болон Ашигт малтмал, газрын тосны газрууд импортлогч компаниудад шалгалт хийсэн ч үр дүнгүй дүгнэлт хийгээд өнгөрсөн байдаг. Өнөөдөр олон улсын биржид нэг баррель газрын тосны үнэ 70 ам.доллар байхад Монголд нэг литр шатахуун 1,830 төгрөгөөр зарагдаж байна.

Гэхдээ Засгийн газрын зүгээс энэ хугацаанд зүгээр суусан гэвэл бас үгүй. Засгийн газар 2016 оноос хойш шатахуун, түлшний онцгой албан татварыг гурван удаа үе шаттай бууруулж, Монголд хамгийн өргөн хэрэглэгддэг АИ-92 төрлийн шатахууны татварыг тэглэх хүртэл хөнгөлөлтийг шатахууны импортлогч компаниудад үзүүлсэн. Гэвч 2016 оноос хойш шатахуун, түлшний үнэ дунджаар 300 төгрөгөөр нэмэгдсэн.

Шатахууны бизнес 4-5 хувийн ашигтай талаар салбарынхан хэлдэг. Тэгвэл өнгөрсөн хугацаанд импортын шатахууны нийт өртгийн 30 хувийг татвар эзэлж байжээ. Уг судалгаанаас харахад, Засгийн газраас авч хэрэгжүүлсэн татварын хөнгөлөлт үнийн өсөлтөөс сэргийлэх зорилготой арга хэмжээ байсан нь харагдана. Гэвч 30 хувийн татварыг тэглэсний дараа ч шатахууны үнэ өсөөд байгаа нь иргэдийн бухимдах гол шалтгаан болоод байна.

Үүнийг манай улсын шатахууны нэг цорготой холбон тайлбарлах хүн бий. Монгол Улсын шатахууны зах зээл бараг 100 хувь ОХУ-ын "Роснефть” компаниас ам.доллараар тооцон худалдан авч хэрэглэдэг. 2014 онд "Роснефть” компанитай байгуулсан гэрээний дагуу тухайн сарын худалдах үнийг тогтоохдоо өмнөх сарын Сингапурын биржийн түүхий нефтийн дундаж үнэд суурилан тогтоохоор тохиролцсон гэдэг. Нэгэнт хараат учраас үе үеийн Засгийн газрууд иргэдийн амьжиргаанд шууд нөлөөлдөг шатахууны үнийг татвар болон татаасны аргыг хослуулан зохицуулж ирсэн.

Дэлхийн зах зээлд нефтийн үнэ огцом буурах үед Онцгой албан татварыг нэмж төсвийн орлогоо бүрдүүлдэг. Харин буурахад татвараа хасах аргаар үнийг тогтвортой барьдаг Бүр дийлэхгүй бол мөнгө хэвлэсэн гашуун туршлага бий. Тиймээс өнгөрсөн хугацаанд хэрэглэж ирсэн шатахуун импортлогчдыг татвар төлөгчдийн халааснаас санхүүжүүлэх буюу үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлэх, валютын зээл хэлбэрээр татаас өгөх зэрэг зах зээлийн бус арга замуудаас энэ удаагийн Засгийн эрс татгалзаад байгаа.

Тэгвэл Эдийн засгийн судалгааны хүрээлэнгээс хийсэн "Түлш, шатахууны эдийн засаг дахь нөлөө” судалгаа дүгнэлтэд "Засгийн газар дотоодын үнийг тогтворжуулж, шатахуун импортлогчдод өгөх татаасыг гадаадын зээлээр санхүүжүүлэх нь өрхийн хэрэглээ, ажил эрхлэлт, дотоодын үйлдвэрлэлийг хамгаалж үлдэнэ. Мөн энэ төрлийн интервенц хийхгүй байх төсвийн алдагдлыг багасгаж болох ч дотоодын эрэлт, цаашлаад үйлдвэрлэлд сөрөг нөлөө үзүүлнэ” гэдгийг дурдсан байдаг.

Нөгөө талаар албаныхны зүгээс "Шатахууны зах зээлийг төр заавал бодлогоор зохицуулах ёстой” гэх байр суурийг илэрхийлдэг бол "Төр хэрхэвч оролцож болохгүй” гэж хэлэх нэгэн нь ч бий. Тухайлбал, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар "Салбарын яам хүчгүй ч юм шиг, хариуцлага тооцож чадахгүй байна вэ гэхээр манайх шиг стратегийн гол салбараа хувьд шилжүүлсэн улс дэлхий дээр байхгүй.

БНХАУ, ОХУ-ын хувьд нефтийн салбар 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Манайх шиг шатахуун, нефть, мах, гурилаа бүгдийг нь хувьд шилжүүлээд хувийн компаниудын "тоглолтод” ороод, зохицуулалт хийх боломжоо алчхаад байна. Магадгүй газрын тос боловсруулах үйлдвэр байгуулаад шатахууны бодлогоо зохицуулах ёстой. Хувьчилж болохгүй салбараа хувьчилсан. 2004 онд НИК компанийг хувьчлах нь буруу байсан” хэмээн байр сууриа илэрхийлж байсан бол эдийн засагч Д.Жаргалсайхан "чөлөөт зах зээл дээр хэрэглэгчид аль хямдаас нь өөрөө сонгоно.

Манай шатахуун нийлүүлэгчид гадаад үнэд нөлөөлж чадахгүй учир жижиглэнгийн үнээ болон үйл ажиллагааны зардлаа бууруулахын төлөө өрсөлдөх болно. Энэ чөлөөт өрсөлдөөн л үнийг бууруулдаг. Хэрэв шатахуун түгээгч компаниуд үгсэн хуйвалдаж, үнээ ижил түвшинд барих юм бол тэр компанийг өндөр дүнгээр торгох, бүр зөвшөөрлийг нь хурааж авах хүртэл шийтгэж болно. Гэхдээ хууль журмын дагуу” гэсэн байдаг.

Ийнхүү үнэ нэмэгдэх бүрт шатахууны ханшийг тогтоох талаар олон төрлийн гарц гаргалгааг судлаачдын зүгээс илэрхийлсээр ирж. Харин бодит үнэн гэвэл, өнгөрсөн хугацаанд Монголд шатахууны үнэ өсөн үнэн, эргээд буураагүй гэдэг үнэн. Улмаар шатахууны үнийн өсөлт инфляцыг шууд хөөрөгдөх шалтгаан болж иргэдийн амьжиргаанд муугаар нөлөөлж ирсэн. Улаанбаатар хотын инфляц эхний хагас жилийн байдлаар найман хувьд хүрсэн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Энэ нь Монголбанкны зорилтот түвшинтэй тэнцсэн үзүүлэлт бөгөөд үүнээс хэтэрсэн тохиолдолд иргэдийн худалдан чадвараар дамжин амьжиргаанд шууд муугаар нөлөөлнө гэсэн үг.

Түүнчлэн Дэлхийн банк Монгол Улсын эдийн засгийн улирлын тоймдоо "Хүнс, шатахууны үнэ үргэлжлэн өсөж болзошгүй байгаа нь инфляцыг цаашид алгуур өсгөх шалтгаан болохоор байна. Энэ Төв банкны дунд хугацаанд инфляцыг найман хувьд барихад хүндрэл үүсгэж болзошгүй. Мөн хувийн хэрэглээ дунд хугацаанд үргэлжлэн өсөхөөр байна. Иймд Төв банкнаас инфляцыг хянахын тулд мөнгөний бодлогоо алгуур чангатгаж болзошгүй.

Ядуурал алгуур буурахаар хүлээлттэй байгаа ба ядаж хот суурин газарт ядуурал буурах боломжтой байна. Хөдөө орон нутагт ядуу хүмүүс ихээр амьдарч байгаа ба хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг хурдасгах, хөдөөд ядуурлыг илүүтэй бууруулах нь амин чухал” гэдгийг дурдсан байдаг.

М.ДОРЖ

ЭХ СУОВАЛЖ: ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Шатахуун 2016 оноос хойш 300 төгрөгөөр нэмэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани