Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Миний уулзсан Хибакушка

"…Харин найз минь манайд хэл хүргэхээр  явах замдаа цацраг идэвхит туяанд хордож хоёр сарын дараа нас барсандаа хөөрхий минь…”  Юшида Кацуши

Шаравын Содномжамц                 1990.03 сар   Токио-Улаанбаатар-БаруунУрт

Нагасакад  очсон гадаад дотоодын зочин гийчдэд  тэртээ 1945 оны наймдугаар сард  Америкийн цэргийн нисэхийн В-29 бөмбөгдөгч онгоцноос хаясан атомын бөмбөгөнд сүйрсэн эл хотынхны мөнхийн дурсгалд зориулан босгосон цогцолборыг хамгийн түрүүнд үзүүлдэг.Бөмбөг хаясан яг гол цэг дээр сүрлэг  багана босгож,дайны аюулыг үеийн үед санаж сэрэмжилж байхыг сануулсан үгс товойлгон сийлжээ.

Мицияама хэмээх энэ хэсэгт орон сууц,дэлгүүр,сургууль,соёлын газрууд ихээхэн төвлөрсөн байжээ.Америкчууд хотын ойролцоох зэвсэгийн мөн химийн үйлдвэрийг устгах зорилготой байсан боловч тэр өдөр үүл манан халхлаад тод харагдаагүйгээс энэ хэсэг аюулын голомт болж хэлмэгдсэн юм гэж эндэхийн хүмүүс ярьж байлаа.Уулзаж учирсан болгон дайны аюул гамшгийг ярих нь аргагүй зовлон амссан хүмүүсийн сэтгэлийн зовнил эмзэглэл биз ээ.Тэр аймшгийг тус хотын музейн үзмэрүүд, бөмбөг хаясны дараахь өдөр авсан гэрэл зургууд гэрчлэн үлджээ.Ширээний жижигхэн цагийн зүү 11 цаг 02 минутыг заагаад зогсжээ.Эдүүгээ өдөр бүрийн яг энэ цаг минутанд хотын төвд байрлуулсан энх тайвны том хүрэл хонх дайны аюулыг сануулан хэдэнтээ дуугардаг байна.Есөн мянган метрээс хаясан тэр аюулт бөмбөг газраас  500 метртийн өндөрт  дэлбэрч, тэр даруйд ойр орчимд нь 3000-4000 градусын халуун үүсч, салхины хурд  500 метр \секунд хүрч байсан гэнэ.Гэтэл далайн хар салхины хамгийн их хурд 50 метр \секунд байдаг гээд төсөөлдөө.

Бид атомын бөмбөгийн гай гамшигийг амьд биеэрээ үзсэн нэгэн хүнтэй тэнд уулзсан юм.Түүнийг Юшида Кацуши гэдэг.Харахад гар,нүүрний нь нилээд хэсэг,хоолой,чих нь түлэгдсэн  байлаа.Гэтэл түүний бүх бие түлэгдсэн тул олон жил эмчлүүлжээ.Одоо ч бүрэн эдгэрээгүй,өвчин шархандаа зовж шаналсаар байдаг гэнэ. Атомын бөмбөгөнд нэрвэгдэж, үхэл сүйрлийг биеэрээ амссан ийм хүмүүсийг Японд "Хибакуша” гэж нэрлэдэг юм байна.Эдүүгээ амьд мэнд байгаа цөөхөн хибакушагийн нэг Юшида Кацуши гуай

Тэр аймшигт өдрийн тухай ийн өгүүлсэн юм.Тэр үед би 13 настай,хоёрдугаар ангийн сурагч байлаа.Дайны хүнд үе байсан болохоор дайсны довтолгооноос сургуулиа хамгаалах сурагчдын хэсэгт багтдаг байсан.Наймдугаар сарын 9-ны тэр өдөр би найзтайгаа сургуульдаа явж байлаа.Их ч халуун өдөр байв.Хоёулаа худгийн хүйтэн ус ууя  гээд эргэтэл нэг онгоцноос шүхэр бууж байгаа харагдсан.Гэтэл тэр нь атомын бөмбөг байж л дээ.Хоёул гайхан харж байтал гэнэт өнөөх чинь дэлбэрч, би гуч дөчөөд метр хол шидэгдсэн.Нэг мэдэхэд бүх арьс түлэгдчихсэн улаан мах болчихсон хэвтэж байсан.Шидэгдэхдээ нүүрээ хоёр гараараа дарж унасан тул азаар нүүрний хэсэг гайгүй үлджээ.Сүүлдээ өвдөж байгаагаа ч мэдрэхээ больсон.Арайхийн босоод өмнө нь сууж байсан дэнж рүүгээ явж,биед наалдсан шавраа усаар шавшиж арилгаад замагтай өвс авч шархан дээрээ тавилаа.Ойр хавиас "амь авраарай” гэсэн олон хүний гаслант дуу сонсогдож байв. Хот даяараа хиншүү хярвас үнэртэн,битүү утаа манан тоос шороотой байшин барилга юу ч харагдахгүй байв.Тэгээд хүчлэн зүтгэсээр хотруу дөхөж,Укикама гэдэг жижиг гол дээр очвол дэлгүүр шатчихсан,гүүр нурчихсан байв.Шархандаа халуурч дотор нь давчидсан хүмүүс гол руу ирж ус уугаад л үхэцгээж байсан даа. Шархтай халуунтай үед ус ууж болохгүйг заалгаж байсан болохоор би тэвчсэн.Ойр орчмын юмыг бүүр түүрхэн харж нүүр гар бие халуу шатаж,ухаан орж гарч байсан.Харин найзын маань шарх гайгүй байсан.Тэр шөнөдөө хоёул хээр хоносон.Гэр уулын цаана байсан болохоор яваад харих  тэнхэл ч байгаагүй.Найз маань манайд хэл хүргэхээр явж,удалгүй намайг авахаар ирцгээсэн. Түүнээс хойш хоёр сар ухаангүй байсан гэж ээж минь ярьдаг юм.Харин найз минь манайд хэл хүргэхээр  явах замдаа цацраг идэвхит туяанд хордож хоёр сарын дараа нас барсандаа хөөрхий минь.Аав ээж маань тэр өдөр намайг хайж сургуулийн хавиар очиж сураглахад шархадсан хүмүүс танигдахын аргагүй түлэгдсэн юм ч ярьж чадахгүй байсан гэдэг. Намайг тэд маань  дуугаар минь л танисан гэдэг юм. Гэртээ ялаа шумуул оруулахгүй тулд тусгай газар бэлтгэж битүү тор татаж, түүндээ намайг хэвтүүлээд ээж минь хажууд сахидаг байлаа. Миний мах ялзарч,их муухай өмхий үнэртэн,ялаа өт цацчихна, ээж минь тэр өтийг савхаар нэг нэгээр нь түүж хаядаг байсан юм.

Хибакушка

Хибакушка

Удалгүй намайг их сургуулийн эмнэлэгт хэвтүүлээд маргааш нь эргэж ирэхэд өвчтнүүдийн тал нь нөгөө ертөнцөд явчихсан  гэж ээж минь уйлж байсан. Шатсан модны үнс нурмыг шархандаа түрхдэг байлаа. Арванхоёрдугаар сар гэхэд гарын арьс дориун эдгэсэн.Эрүүл гарын арьсыг авч нөгөөд нь нөхөөс болгон тавьдаг байв.Тэгээд 1946 оны зургадугаар сард эмнэлгээс гарсан.Эхэндээ гар минь юуч мэдэрдэггүй байсан.Түүнээс хойш 15 жилийн дараа л бага зэрэг мэдэрч юм барьдаг болсон.Одоо ч гэсэн үе үе өвдөж байнга тос түрхэж,жил бүр  эмчилгээ хийлгэж байна хэмээн тэрээр өгүүлсэн юм.

"Дайн гэдэг үнэхээр аймшигтай зүйл гэдгийг би биеэрээ үзэж амслаа. Нагасакад ганцхан бөмбөгөнд хэдхэн секундын дотор хичнээн сая хүн амь үрэгдсэнийг эргэж бодохоор үнэхээр аймаар. Одоо ч миний зүүдэнд тэр аймшигт явдал орж,сэтгэлээс гардаггүй юм. Дайн гэдэг үнэхээр аюул гамшиг, энх тайван гэдэг эрхэм чухал зүйл. Үүнийг би хэнд ч хэлэх эрхтэй хүн”гэж  тэрээр чин сэтгэлээсээ ярьж билээ. Он цаг улиран өнгөрч,тавиад жилийн тэртээх сүйрэл,аймшгийн амьд гэрч цөөрсөөр авч түүх түүхээрээ үлдэх учиртай билээ…

Токио-Улаанбаатар-БаруунУрт 1990 оны гуравдугаар сар

Сүхбаатар аймагдахь Үнэн сонины сурвалжлагч байсан  Ш.Содномжамцын "Холын газар ойроос эхэлдэг”тэмдэглэлээс хэсэгчлэн авлаа.

Хамаарах ангилал: Бид ураны эсрэг
http://www.bayansharga.mn/%D0%BC%D0%B8%D0%BD%D0%B8%D0%B9-%D1%83%D1%83%D0%BB%D0%B7%D1%81%D0%B0%D0%BD-%D1%85%D0%B8%D0%B1%D0%B0%D0%BA%D1%83%D1%88%D0%BA%D0%B0/
Миний уулзсан Хибакушка
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани