Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Тавантолгойн төмөр замын 49 хувийг хэнд үлдээв

Монгол Улсын Засгийн газраас Тавантолгойн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх ээлжит шийдвэрээ өчигдөр гаргав. Өнгөрсөн сард төрийн өмчийн 51-ээс доошгүй хувийн оролцоотой "Тавантолгой төмөр зам” компани байгуулах , шийдвэр гарсан.

 

"Монголын төмөр зам” компаниас Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулсан хөрөнгө, эрхийг тус компанид шилжүүлж, "Монголын төмөр зам” компанид хувьцаа эзэмшүүлэхээр болж, төмөр замын суурь бүтэц барих тусгай зөвшөөрлийг таван жилийн хугацаагаар сунгасан юм. Тэгвэл өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар төмөр замын ажлыг үргэлжлүүлэхэд шаардлагатай хөрөнгийн тодорхой хэсгийг санхүүжүүлэхийг төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компанийн ТУЗ-д зөвшөөрсөн байна.

"Эрдэнэс-Тавантолгой" компани төмөр замын төсөлд 200 хүртэл сая ам.долларын хөрөнгө оруулах боломжтой бөгөөд нийт 790 сая ам.доллар шаардлагатай гэх тооцоо гарчээ. Ингэхдээ "Эрдэнэс-Тавантолгой” компани нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээ хийх хүрээнд хөрөнгө оруулалтаа шийдэхээр төсөөлсөн байна. Тус компани 2011 онд БНХАУ-ын төрийн өмчит "Чалко” компанитай нүүрс урт хугацаанд худалдаалах гэрээ хийн 350 сая ам.долларыг хүүтэй зээлж байсан удаатай.

Гэвч сонгуулийн амлалтын дагуу 350 сая ам.доллараа иргэдэд тарааснаар үр ашиггүй дууссан гашуун түүх бий. Энэ гэрээний дагуу өнөөдөр ч "Чалко”-д нүүрс нийлүүлж байгаа юм. Харин энэ удаагийн нүүрс нийлүүлэх гэрээгээр төмөр замын төслөө эрчимжүүлэх хөрөнгө оруулалт татах болсон нь үр дүнтэй хөрөнгө оруулалт болохоор төсөөлөл бий болголоо.

Өөрөөр хэлбэл, нүүрсээ барьцаалж зээлсэн мөнгөө тараагаад өнгөрөх бус Тавантолгойн ордын үр ашгийг нэмэгдүүлэх хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Түүнчлэн төрийн мэдлийн 51-ээс гадна үлдэх хувьд орох хөрөнгө оруулагчдыг энэ онд багтаан Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг холбогдох сайд нарт даалгав.

49 ХУВИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧААР ХЭН ШАЛГАРАХ БОЛОМЖТОЙ ВЭ

Засгийн газрын хэвлэлийн мэдээнд дурдсанаар 49 хувьд хөрөнгө оруулах компанид урьдчилгаа төлбөр, боомт ашиглалт, дамжуулан тээвэр-хийх боломжтой гадаадын хуулийн этгээд байх шаардлага тавьж байгаа аж. Энэ шаардлагын дагуу "Энержи ресурс” тэргүүтэй дотоодын компаниуд төсөлд оролцох боломжгүй болж байна. Мөн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт өртөг болох нэг тэрбум ам.долларын 49 хувьтай тэнцэх хэмжээний урьдчилгаа төлбөр төлөх чадвартай, боомт ашиглалт, дамжуулан тээвэр хийх боломжтой зэрэг өндөр босго тогтоожээ. Тавантолгой орд бол дэлхийн хэмжээнд үнэлэгдэж буй баялаг.

Энэ хэмжээний босго тогтоохоос гадна олон улсын стандарт нэвтрүүлж чадах нэр хүндтэй, нүүрс тээвэрлэх борлуулах туршлагатай компанийг хөрөнгө оруулагчаар сонгох нь зүйн хэрэг. Тиймээ^, Тавантолгойн хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулж эхэлсэн 20 жилийн тэртээгээс дэлхийн уул уурхайн акулууд энэ ордын баялгийг тээвэрлэх гол гарц болох төмөр замын төсөлд оролцох сонирхлоо илэрхийлсэн байдаг. Тэдгээрээс хамгийн олон удаа хөрөнгө оруулахаар яригдаж байсан нь БНХАУ-ын төрийн мэдлийн "Чайна Шенхуа энержи” групп.

Өмнөх Засгийн газрын үед Тавантолгойн ажлын хэсгийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ц.Дашдорж ахалж энэ асуудал яригдаж байсан бөгөөд тухайн үед Хятадаас олгох хөнгөлөлттэй зээлийн 400 сая ам.долларыг Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд зарцуулах шийдвэр гаргасан байдаг.

Тухайн үеийн ажлын хэсгийнхэн "Шенхуа”, Японы "Сумитома” тэргүүтэй хөрөнгө оруулагчидтай Тавантолгой-Гашуунсухайтын төмөр замын төслийн 49 хувийг БНХАУ-ын төрийн өмчит "Шенхуа”, 51 хувийг "Монголын төмөр зам" төрийн өмчит хувьцаат компани эзэмшихээр ярилцаж байсан юм. Одоо ч энэ чиглэлийн дагуу "Шенхуа"-тай хэлэлцээ хийж буй талаар мэдээлэл байгаа юм.

"ШЕНХУА ЭНЕРЖИ” ХЭР ЧАДАЛТАЙ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ ВЭ

Уул уурхай, усан болон төмөр замын тээвэр, эрчим хүч зэрэг олон салбарт үйл ажиллагаа явуулдаг "Шенхуа” группийн нийт зах зээлийн үнэлгээ 2016 оны эцсийн байдлаар 44.9 тэрбум ам.долларт хүрсэн талаар албан ёсны цахим хуудастаа мэдээлжээ. Тус компани Хятадын нүүрсний хамгийн том үйлдвэрлэгч, тээвэрлэгч төдийгүй дэлхийн эрчим хүчний зах зээл дээрх хоёр дахь том тоглогч. Монгол Улс 30 сая тонн нүүрс экспортлох зорилт тавиад байгаа бол тус компани дангаараа 2016 онд 289.8 сая тонн нүүрс олборлож, төмөр замын компаниараа 244.6 тэрбумыг тээвэрлэсэн гэх тоо мэдээлэл нийтэлжээ.

Зөвхөн төмөр замын салбарыг нь авч үзэхэд, БНХАУ-ын нүүрс тээврийн гол суваг болох 2,155 км урттай төмөр замыг удирддаг. Нүүрс олборлон тээвэрлэж, худалдахаас гадна гүн боловсруулан эрчим хүч үйлдвэрлэж далайн боомт, төмөр зам .эзэмших замаар дэлхийн эрчим хүчний гол тоглогч болох зорилт тавин ажиллаж байгаа аж. "Чайна Шенхуа энержи” групп нүүрсний 16, эрчим хүчний 33, төмөр замын найм, усан замын гурван боомт, тээвэрлэлтийн чиглэлийн нэг гээд нийт 60 гаруй салбар компаниар дамжуулан Хятадын 29 муж болон Австрали, Индонези, Орос, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аварга компани юм.

Үүнээс харахад, 13 тэрбум орчим ам.доллараар хэмжигдэх эдийн засагтай Монгол улсыг өлхөн залгичих цар хүрээтэй компани боловч дэлхийн гол тоглогчийн хувиар хамтран ажиллаж чадвал өгөх өгөөж нь Эрдэнэт, Оюутолгойтой дүйх хэмжээний байж таарна. Ялангуяа Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаар дамжуулан"Чайна Шенхуа энержи”-гийн аварга сүлжээг ашиглаж чадвал, Хятадын урд нутгуудаас гадна гуравдагч зах зээл ч ойрхон байж мэднэ.

Ингэснээр манайхны 30 сая тонн нүүрс экспортод гаргах ойрын зорилт биелэхэд асуудалгүй биз. Төрийн өмчит "Эрдэнэс-Тавантолгой” компанийн IPO амжилттай болж, хувьцаа эзэмшигч 2.4 сая иргэн жинхэнэ баялгийн эзэд болох ч боломжтой. Гэхдээ Хятад төдийгүй дэлхийн нүүрсний зах зээл дээр "Чайна Шенхуа энержи"-гээс гадна олон том тоглогч бий.

ГУРВАН жилийн өмнө ТӨМӨР ЗАМТАЙ БОЛЧИХ БАЙЛАА

Засгийн газраас 2008 онд Ухаа худгаас Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Энержи ресурс” компанид олгосон байдаг. Гэвч Засгийн газар 2010 онд 283 дугаар тогтоол гаргаж, "Ухаа худаг-Гашуунсухайт” чиглэлийн 267 км төмөр замын суурь бүтцийг барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам”-д шилжүүлсэн. Уг тогтоолоор төмөр зам барих тусгай зөвшөөрлийг "Монголын төмөр зам” компанид өгчээ.

Үүнээс хоёр жилийн дараа буюу 2012 онд Засгийн газар 161 дүгээр тогтоол гаргаж, Ухаа худаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийг барих, ашиглах, шилжүүлэх концессын гэрээг "Энержи ресурс” болон "Энержи ресурс райл” компаниудтай байгуулах зөвшөөрөл олгосон байна. Тухайн үед "Энержи ресурс” компани 2015 онд ашиглалтад оруулан 19 жилийн дараа буюу 2034 онд төрд шилжүүлэн хүлээлгэн өгөхөөр гэрээлж байсан аж. Мөн ондоо Засгийн газар 121 дүгээр тогтоол гаргаж, "Энержи ресурс” болон "Энержи ресурс райл” компаниудтай байгуулсан концессын гэрээг цуцлах шийдвэр гаргасан байх юм.

Улмаар Тавантолгойн төмөр замын ажлыг "Монголын төмөр зам” компани цааш үргэлжлүүлсэн нь өнөөх "Төмөр замын” гэгдэх хэрэг үүсэхэд хүргэсэн. "Монголын төмөр зам” компани 2013-2015 онд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төсөлд 278 сая ам.доллар зарцуулсан. Түүнээс хойш энэ төмөр замын төсөл зогссон бөгөөд салбарын сайдын мэдээлснээр өмнө нь хийгдсэн замын даланд багагүй эвдрэл үүсээд байгаа гэсэн.

Тавантолгойн төмөр замын барьж байгуулах асуудлаар өнгөрсөн хугацаанд ийм шийдвэрүүд гарч байсан бөгөөд нийгэмд хамгийн дуулиан дэгдээсэн нь царигийн ергөн нарийны асуудал. УИХ 2014 онд Тавантолгойн төмөр замыг 1,455 мм-ийн нарийн царигаар барихаар шийдвэрлэж, зургаан жилийн хэрүүлд цэг тавьсан юм.

Энэ тогтоол одоо ч хүчинтэй бөгөөд Тавантолгойн төмөр зам урд хилийн цаана БНХАУ-ын нарийн царигтай нийлнэ.

М.ДОРЖ

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН

Тавантолгойн төмөр замын 49 хувийг хэнд үлдээв
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өнөөдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өнөөдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани