Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагатай

С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагатай

 

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо. Хурлаар боловсролын салбарт хийгдэж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил, Үер, үерийн улмаас эвдэрсэн зам, замын байгууламжийн эвдрэл гэмтэл, сэргээн засварлалт, арчлалт,  үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн ажил, цаашид анхаарах асуудал зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэв.

2018 ОНД 18 ЦЭЦЭРЛЭГ ШИНЭЭР АШИГЛАЛТАД ОРНО

2018-2019 оны хичээлийн жилд улсын төсвийн хөрөнгөөр нийслэлд 42 шинэ цэцэрлэг, 10 цэцэрлэгийн өргөтгөл, 10 шинэ сургууль, 24 сургуулийн өргөтгөл, гурван бага сургууль, цэцэрлэгийн цогцолборын ажил, таван спорт заал шинээр барих ажлууд хийгдэж байна. Мөн Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд таван шинэ цэцэрлэг, 17 цэцэрлэгийн өргөтгөл, хоёр шинэ сургууль, долоон сургуулийн өргөтгөл, Япон Улсын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хоёр шинэ сургууль, хоёр сургуулийн өргөтгөл, БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар долоон шинэ сургуулийн барилга баригдах юм. 2018-2019 оны хичээлийн шинэ жилд нийслэлд нийтдээ 57 сургууль, 77 цэцэрлэгийн барилгыг шинээр барих буюу өргөтгөж байгаа аж..

"Энэ онд нийслэлийн хэмжээнд 18 цэцэрлэг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Эхний таван цэцэрлэг ашиглалтад орсон байгаа. Тав нь хичээлийн шинэ жилээс өмнө ашиглалтад орно. Үлдсэн найм нь энэ ондоо багтааж үүдээ нээнэ. Мөн энэ онд сургууль, цэцэрлэгт улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалт болоод бусад санхүүгийн эх үүсвэрээр 10.6 тэрбум төгрөгийн санхүүжилтээр 84 их засвар, тохижилтын ажил хийгдэж байна” хэмээн нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа танилцуулав.

Мөн шинээр сургууль, цэцэрлэг барихаар 39 байршил тусгагдсан. Нийслэлийн Газрын албанаас 33 байршилд газар чөлөөлөх ажлыг нөхөн олговортойгоор хийж байгаа юм. Энэ байршлууд дээр газар чөлөөлөхөд 135 иргэн, нэг аж ахуй нэгжид 7.6 тэрбум төгрөг нөхөн олговор олгожээ. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлт 90 хувьтай байна гэж нийслэлийн Газрын албаны орлогч дарга Д.Нямдаваа мэдээллээ.

Үүний дараа нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга нийслэлийн төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, элсэлтийн үйл ажиллагааны зохион байгуулалтын талаар танилцуулга хийв. "Нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 222, төрийн бус өмчийн 450 цэцэрлэгт 114250 хүүхэд хамруулах тооцоо байна. Төрийн өмчийн цэцэрлэгийн бүртгэлийг цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Төрийн өмчийн сургуулиудын хувьд нэгдүгээр ангид суралцах хүүхдүүдийн бүртгэл энэ сарын 20-30-ны хооронд сургууль дээрээ явагдана” гэв.

Хотын дарга төрийн бус өмчийн цэцэрлэг ажиллуулах хүсэлт ирүүлсэн газруудад яаралтай зөвшөөрөл олгох хэрэгтэй. Энэ нь цэцэрлэгийн ачааллыг бууруулах том ажил болно. Мөн сургууль цэцэрлэгийн урсгал засварын ажлуудыг энэ сарын 25-ны дотор бүрэн дуусгах хэрэгтэй. Сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлтийг наймдугаар сарын 15-ны дотор дуусгах хэрэгтэй хэмээн холбогдох албаныханд үүрэг болгов.

С.БАТБОЛД: ТУУЛ ГОЛ ДАГУУ ОЛГОГДСОН ГАЗРЫН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦЛАХ ШААРДЛАГАТАЙ

Үерийн улмаас үүссэн нөхцөл байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид анхаарч ажиллах асуудлуудын талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн мэдээлэл хийлээ.

Өнгөрсөн сард усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх, Налайх, Сүхбаатар, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт иргэд усанд боогдсон, айл өрхүүдийн гэр, хашаа байшин, авто зам, орон сууцны орц, зоорийн давхар, автомашины зогсоол усанд автсан, хөрсний ус нэвчсэн зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн.

Иргэд, ААН-ээс үер, усны нийт 257 удаагийн дуудлага иржээ. Холбогдох байгууллагууд хамтран аврах, хор уршгийг арилгах ажиллагааг зохион байгуулж, 187 иргэнийг авран хамгаалсан байна. Мөн ус ихээр тогтдог 10 байршилд ус зайлуулах шугам сүлжээг хийх, 50 байршилд үерийн далан, сувгийн цэвэрлэгээ хийсэн байна. Мөн үерийн хамгаалалтын барилга, байгууламж дээр журам зөрчиж контеэнер байршуулсан иргэн, ААН-д албан шаардлага өгч, 10 контейнер албадан нүүлгэж, дөрвөн зориулалтын бус явган гүүрийг буулгажээ.

"Болзошгүй үерийн аюулаас урьдчилан сургийлэх зорилгоор эрсдэлтэй бүсэд суурьшсан 592 өрхөд яаралтай нүүх тухай хугацаатай албан шаардлага мэдэгдлийг өгсөн. Таван айл, нэг ААН-ийг албадан нүүлгэсэн.

Цаашид үер, усны хор уршгийг арилгахад нэн шаардлагатай байгаа багаж хэрэгсэл, тоног төхөөрөмжийн зардлыг шийдвэрлэх, үерийн эрсдэлтэй бүсэд зөвшөөрөлтэй болон зөвшөөрөлгүй суурьшсан айл өрх, ААн-ийг албадан нүүлгэх, Авто зам, замын байгууламжийн үерт эвдэрсэн хэсгүүдийн судалгааг гаргах, ус зайлуулах барилга байгууламж шинээр бий болгож, өргөтгөх, дүүргүүд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийг удирдлага, зохицуулалтаар хангах, Үерийн дараа ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж байх хэрэгтэй байна” хэмээн УБЗАА-ны Инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн онцлов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Бид төсөв мөнгөний болоцооноосоо хамааран жил бүр нийслэл дэх үерийн далан сувгуудыг шинэчлэн засварлаж байгаа. Үүнийг дахин илүү хөрөнгө зарцуулж, засварлан шинэчлэх асуудлыг ярина. 1960-аад оны үед баригдсан Туул голын дагуу үерийн даланг шинэчлэх асуудлыг зайлшгүй яригдаж байна. Энэ даланг шинэчлэх зураг, төслийг яаралтай гаргах хэрэгтэй. Мөн Туул голын хамгаалалтын зурвасыг маш сайн баримтлах хэрэгтэй. Холбогдох яамтай ярилцаад, Туул гол дагуу олгогдсон газруудын эрхийг цуцалж, дахин барилга бариулахгүй байх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллах шаардлагатай” хэмээв.

Мөн ирэх жилийн нийслэлийн төсөвт ус соруулах шинэ техник, тоног төхөөрөмжийн зардлыг тусгаж өгнө гэдгийг онцлов.

ДАРЬ-ЭХИЙН ЗАМ, МОНЕЛИЙН УУЛЗВАРЫН ЗАМ ЗАСВАРЫН АЖИЛ УДАХГҮЙ ЭХЭЛНЭ

Өнгөрсөн сард орсон усархаг борооны улмаас зарим замууд дээр эвдрэл гарсан. Нийслэлийн хэмжээнд 86 гудамж замын эвдрэл гэмтлийн судалгаа гаргаад, засварын ажлыг эхлүүлээд байгаа аж. Зам засварлахад шаардлагатай нэг тэрбум орчим төгрөгийг нийслэлээс шийдвэрлэсэн байна.

Монелийн уулзвар дахь авто замын үерийн ус зайлуулах хоолойг таглаж зөвшөөрөлгүй иргэн, аж ахуйн нэгж бууснаас болж тус бүсийн авто зам эвдэрч, ихээхэн хохирол учирчээ. Мөн гадна тойруугийн зам Дарь-Эхийн уулзвараас ганц худаг, Цагаан даваа чиглэлийн авто замын үерийн даланг хааж айл өрхүүд бууснаас зам эвдэрчээ. Үүнийг түргэн засварлах, нийслэлийн Газрын албатай хамтран зөвшөөрөлгүй буусан айлуудыг нүүлгэхийг хотын дарга үүрэг болгов.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд "Цаашдаа замын жижиг эвдрэл, гэр хорооллын дундах зам, суваг шуудууг засахад дүүргүүд дэргэдээ жижиг шуурхай засварын бригад ажиллуулах хэрэгтэй. Үүнийг дүүргийн Засаг дарга нартай ярилцаад шийдэх шаардлагатай байна.

Зөвшөөрөлгүй буусан айл өрхүүдийг нүүлгэх ажил удаашралтай байна. Хэрвээ зөвшөөрөлгүй, үерийн эрсдэлт бүсэд буусан айл өрх байвал албадан нүүлгэнэ. Төр иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг хамгаалах үүрэгтэй. Дахин усархаг бороо орж, үер болохгүй гэсэн баталгаа байхгүй. Айл өрхүүдийг зүгээр албадан хөөж, нүүлгэх бус дүүргийн Засаг дарга нартай нь тохиролцоод эргээд буулгах газрыг тохиролцох хэрэгтэй.

Мөн нийслэлийн Авто замын хөгжлийн газрынхан авто зам дээр хаана нь илүү эрсдэлт нөхцөл байдал үүсээд байгааг гаргаж, усны гаргалгаа, далан хийх ёстой байгаа газруудын судалгааг гаргаад 2019 оны төсөвт суулгах хэрэгтэй” хэмээв.

С.Батболд: Туул гол дагуу олгогдсон газрын зөвшөөрлийг цуцлах шаардлагатай
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

Өчигдөр, 17:01
Өчигдөр, 17:00
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани