Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Шатахууны үнэ дахин өсөх үү?

Шатахууны үнэ дахин өсөх үү?Монголоор овоглосон хэн бүхэн наадмаас өөрийг бодох сөхөөгүй байдаг үндэсний их баяраар шатахууны үнийг чимээгүйхэн өсгөчихөв. Одоогоос хэдэн сарын өмнө жавар тачигнаж, чөмөг царцах дөхсөн цагаан сарын үеэр бензин, түлшний үнэ өсөж, жолооч нарыг багагүй бухимдуулсан. Тэгвэл энэ жилийн наадмын онцлох сонин хачины нэг нь түлшний үнийн өсөлт байв. Шатахуун нийлүүлэгчид он гарсаар үнээ алгуур боловч хэд хэдэн удаа нэмжээ. Өнгөрсөн долоон сарын хугацаанд гэхэд АИ-92 ангиллын шатахууны жижиглэнийн үнэ ойролцоогоор 200 төгрөгөөр өссөн байна. Тэгвэл энэ өсөлт иргэн Батын хэтэвчинд хэрхэн нөлөөлж байна вэ. Батын энгийн бензин хөдөлгүүртэй, дундаж оврын суудлын тэрэг 50 литрийн багтаамж бүхий шатахууны савтай (суудлын тэрэгний шатахууны савны дундаж 50-60 литр).

Шатахууны үнэ дахин өсөх үү?

Тэрбээр түлшний "банк”- аа хоёр удаа дүүргээд нэг сарын турш ажил гэр, ойр зуурын хэрэглээгээ залгуулдаг аж. Тэгвэл 2017 онд сарын шатахууны хэрэглээндээ 160 мянган төгрөг зарцуулсан Бат өдгөө 180 гаруй мянган төгрөг төлж байна (АИ-92-ын жижиглэнгийн үнэ 1800-1860 төгрөг). Ингэснээр сарын хэрэглээ нь ойролцоогоор 20, жилийнх 240 мянга орчим төгрөгөөр нэмэгджээ. Шатахууны үнийн өсөлт иргэн Батад ийн нөлөөлж буй бол макро түвшний тойм тооцоо хийе. Ашигт малтмал, газрын тосны газрын мэдээлснээр энэ оны эхний хагаст Монгол улс 31.4 мянган тонн АИ 92 шатахуун импортолжээ. Жижиглэнгийн үнэ нь дунджаар 125 төгрөгөөр нэмэгдсэн гэж үзвэл 3.9 тэрбум төгрөгийн өсөлт үүсчихээд байна.

Шатахууны үнэ дахин өсөх үү?

Энэ бол хагас жилийн үзүүлэлт. Бүтэн жилээр тооцвол 7.8 тэрбум төгрөгийн зөрүү үүссэн гэсэн үг. Гэтэл энэ бол зөвхөн нэг төрлийн шатахууны үнийн зөрүү. АИ-80, дизель түлшний үнийн өсөлтийг тооцвол олон тэрбумаар хэмжигдсэн багагүй дүн гарахаар байна. Гэвч шатахууны өсөлтийн цунами ингээд дуусахгүй. Дугуй талхнаас эхлээд гурил будаа, автобус такси, бүр ус, дулааны үнийг хүртэл хөнддөг. Нийслэлийн Статистикийн газраас тооцсон түлш шатахуун болон өргөн хэрэглээний барааны үнийн өсөлтийн сүүлийн хоёр жилийн харилцан хамаарлыг та харж байна. 2016 оны тавдугаар сараас энэ оны долдугаар сар хүртэл шатахуун түлшний үнэ 17-34 хувь буюу 250-350 төгрөгөөр өсчээ.

• Түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр том ачаа болон очиж байна.

• Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна.

• Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарлаж буй.

Гэтэл үхрийн ястай махны ханш 1900, төмсний үнэ 1500 төгрөгөөр нэмэгдсэн байна. Үүнээс үзэхэд, шатахууны үнэ ялимгүй өсөхөд өргөн хэрэглээний барааны үнэ үлэмж хэмжээгээр нэмэгддэг байх нь. Өөрөөр хэлбэл, түлшний үнийн ялимгүй өсөлт иргэдийн нуруун дээр аварга ачаа болон очиж буй нь энэ. Гэхдээ шатахуун түлш, бараа үйлчилгээний үнэ уралдан өндөлзөх зуур иргэний цалин орлогын өсөлт харин таг зогссон байх юм. Хаанаа ч хүрдэггүй хөдөлмөрийн хөлсөө нэмүүлэхээр арга аашаа барж буй эрүүл мэнд, боловсролын салбарынхны үндсэн цалин 2014 оноос хойш огт өсөөгүй.

Шатахууны үнэ дахин өсөх үү?

Монголчуудын хөдөлмөрийн хөлсний алтан дунджыг илэрхийлдэг медиан цалин 2016 оны зургадугар сард 700 мянган төгрөг хүрч байсан бол 2018 оны тавдугаар сард ердөө нэг хүрэхгүй хувь буюу 7.9 мянган төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдөр монгол хүний дундаж цалин 705.9 мянган төгрөгтэй тэнцэж байна. Үнэ, ханш дээшлээд байхад цалин орлого л өсөж өндийлгүй тээр доор үлдчихээд байна. Дэлхийд нэг литр бензиний дундаж ханш 1.18 ам.доллартай тэнцэж байна. Тэгвэл Монгол Улс 0.86 орчим ам.доллараар литр шатахуун худалдан авч буй нь дундаж үзүүлэлт хэмээн албаныхан тайлбарладаг. Гэхдээ дундаж хэмээн тайвшруулж буй үнийг нь иргэдийнх нь цалин, орлоготой нь харьцуулбал тэс өөр дүр зураг гарч ирнэ.

Шатахууны үнэ дахин өсөх үү? undefined

Монголчууд өнөөдөр АНУ-тай бараг ижил үнээр шатахуун худалдан авдаг. Гэтэл Монгол, АНУ-ын иргэдийн цалин, тэнгэр, газар мэт зөрүүтэй. 300 хүрэхгүй ам.долларын дундаж цалинтай монголчууд 4800 ам.доллараар цалинждаг америкчуудтай адил үнээр шатахуун авч байна гээд бод доо. Яалт ч үгүй, шатахуун, түлшний үнэ бидний цалин, орлогод ахадчихаад байгаа биз. Уг нь Сангийн сайд Ч.Хүрэлбаатар шатахууны үнэ нэмэх үндэслэлгүй хэмээн өнгөрсөн сарын эхээр мэдэгдэж байсан. Учир нь шатахууны онцгой албан татварыг тэглэсэн. Ялангуяа, монголчуудын өргөнөөр хэрэглэдэг АИ 80, АИ 92 авто бензинийг импортын татваргүй болгоод багагүй хугацаа өнгөрлөө. Энэ хэмжээгээр төсвийн орлого буурсан. Үүнийг нь татвар төлөгчдийн мөнгөөр нөхөж байгаа хэмээн мэдэгдсэн юм.

 
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
Шатахууны үнэ дахин өсөх үү?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани