Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Манай гаригт шинээр "мэндэлсэн" арлуудтай танилц!

Байгаль дэлхий хэзээ ч нэг янзаараа байдаггүй бөгөөд ямар нэгэн шалтгааны улмаас их бага хэмжээгээр өөрчлөгдөж байдаг. Байгалийн элдэв гамшгийн уршгаар тухайн газар орон танигдахын аргагүй болдгоос гадна галт уулын дэлбэрэлтийн улмаас мөн шинэ арал үүсдэг байна. Зарим тохиолдолд хүн төрөлхтөн ч өөрийн  гараар арал бүтээж байгаль дэлхийдээ тусалдаг билээ. Ингээд танд сүүлийн 100 жилийн хугацаанд шинээр үүсэн бий болсон арлуудыг танилцуулъя.

Манай гаригт шинээр
 

 

1Венецийн арал, Флорида

 

АНУ-ын Флорида мужид орших Венецийн арал нь 1920 онд баригдсан долоон хиймэл арлаас бүрддэг бөгөөд Майами болон Майами Бичийн дунд оршдог. Арал дээр амины орон сууц, зочид буудал байдаг аж. Мөн тэнд Флаглера гэх нэгэн эзэнгүй арал байдаг бөгөөд уг арал дээр хүмүүс үдэшлэг зохион байгуулж, завиар зугаалдаг байна. Флаглера  арал дээр Флоридагийн төмөр замыг үүсгэн байгуулагч Хенри Флаглерт зориулан босгосон 34 метрийн өндөртэй хөшөө байдаг нь хүмүүсийн анхаарлыг ихэд татдаг.

 

Венецийн арал, Флорида

2Сюртсей арал, Исланд

 

1963 онд галт уулын дэлбэрэлтээс болоод Исландын зүүн зүгт Сюртсей хэмээх арал шинээр бий болжээ. Арал руу зөвхөн эрдэмтдийг л оруулдаг гэнэ. Харин жуулчид зөвхөн холоос л харах боломжтой. Сюртсей арал нь дэлхийн байгалийн өвд бүртгэлтэй юм байна. Үүнээс гадна арал дээр судалгааны болон цаг уурын станц, 24 цагийн камер бий.

 

Сюртсей арал, Исланд

3"THUMS" газрын тосны арал, АНУ

 

"THUMS" газрын тосны арлыг 1965 онд Калифорнийн Сан-Педро тохойд байгуулсан бөгөөд Уилмингтоны газрын тосны уурхайтай холбожээ. Энэхүү дөрвөн арлыг газрын тосны олборлолтыг нуух, чимээ намсгах зорилготойгоор бүтээсэн аж. THUMS дээр усан хүрхрээ, дал мод, өндөр барилга гээд бүхий л зүйл бий. Гэхдээ энэ бол зөвхөн газрын тосны олборлолтыг нуух гэсэн нэгэн оролдлого юм.

 

4Нисиносима арал, Япон

 

Нисиносима арал нь 1974 онд дэлбэрсэн усан доорх галт уулнаас болж үүсчээ. Гэхдээ 2013 онд идэвхтэй галт уул дахин дэлбэрсний дараа дэлхий даяар алдартай болсон байна. Үүнээс хойш Нисиносима арал биологичдын анхаарлыг ихэд татах болсон бөгөөд шувуудынх нь ачаар тус арлыг гайхалтай ургамлын аймагтай байх магадлалтай гэж үзжээ. Тиймээс арлыг гадаад орчноос тусгаарласан байна. 

 

Нисиносима арал, Япон

5Тилафуши хогон арал, Мальдив

 

Мальдив зөвхөн аз жаргалын орон биш. Зарим тохиолдолд Мальдиваар аялах тийм ч таатай байдаггүй. Жишээлбэл тэндхийн Тилафуши хогон арлыг хэрэв харсан бол тийш зүглэхийг хэн ч хүсэхгүй биз. Тилафуши арлыг 1992 онд хог хаягдал хаях зорилгоор бүтээсэн боловч өдгөө Мальдивын томоохон асуудал болсон юм. Учир нь уг хогийн цэг дээр хогийг ангилж хаядаггүй аж. Хогнуудыг бөөгнүүлж нүхэнд хийгээд дээрээс нь барилгын хог хаягдал хаяж, дараа нь шүрэн элсээр тэгшилдэг байсан юм. 1997 оноос тус улсын удирдлагууд арлын зориулалтыг өөрчлөхөөр шийджээ. Ингээд уг арал аж үйлдвэрийн нэг салбар болсон бөгөөд цементийн үйлдвэр, усан онгоцны үйлдвэр байгуулснаас гадна төрөл бүрийн агуулах байдаг аж.

 

Тилафуши хогон арал, Мальдив

6Пеберхольм арал, Дани

 

Пеберхольм хиймэл арал нь Дани болон Шведийг холбосон  Эресуны гүүрийг "Drogden" тунельтэй холбож өгдөг юм. Арлыг 1995-1999 оны хооронд туннелийн хамт барьжээ. Энэ нь эзэнгүй арал бөгөөд эрдэмтэд жилд ганц удаа очиж судалгаа хийдэг гэнэ. Гэхдээ байгаль дэлхий Пеберхольмыг гайхалтай арал болгоно гэдэгт судлаачид итгэлтэй байгаа ажээ.

 

Пеберхольм арал, Дани

7Дал модны арал, Дубай

 

Энэхүү сонирхолтой арлыг 2001-2015 оны хооронд барьсан бөгөөд гурван арал нь нийлээд дал модны хэлбэртэй болдог байна. Арал дээр амины орон сууц, зочид буудал, амралт зугаалгын газар хүртэл байдаг. Дал модны арлыг барихад экологийн олон асуудал тулгарч байсан учир эрдэмтэд энэхүү төслийг төдийлөн сайшаагаагүй аж.

 

Дал модны арал, Дубай

8Амваж арал, Бахрейн

 

2002-2016 оны хооронд Персидийн тохойд Амваж арлыг байгуулжээ. Ийнхүү хиймэл арал барих болсон шалтгаан нь Бахрейнд газар нутаг хангалттай хүрэлцэхгүй байсантай холбоотой аж. Гадаадын иргэд газар эзэмших боломжтой Бахрейны хамгийн анхны газар нь Амваж арал юм. Харин одоо Амваж арал нь аялал жуулчлалын нэг гайхалтай бүс болсон бөгөөд арал дээр амины орон сууц, зочид буудал, сургууль, их сургууль, эмнэлэг гээд бүхий л зүйл байдаг.

 

Амваж арал, Бахрейн

9Найрамдлын арал, Дубай

 

Дэлхийн газрын зургийн хэлбэртэй Дубайн бас нэгэн гайхалтай бүтээн байгуулалт бол Найрамдлын арал юм. Уг хиймэл арлыг 2003 оноос барьж эхэлсэн хэдий ч барилгын ажил хараахан дуусаагүй байгаа аж. Гэхдээ арлын газар маш эрчимтэйгээр зарагдаж байгаа төдийгүй тусгай захиалгын дагуу худалдаалж байгаа гэнэ. Арал руу хүрэхийн тулд зөвхөн агаарын зам л ашиглах хэрэгтэй.

 

Найрамдлын арал, Дубай

10Катарын сувд, Доха

 

Катарын сувд хэмээх хотхон нь Ойрх Дорнодын орнууд тансаг амьдралтай болохын нэг баталгаа болж байгаа юм. Энэхүү хотхонд гадаадын иргэн өөртөө газар өмчлөх эрхтэй. Одоогийн байдлаар уг хотхон бүхий л цогц үйлчилгээтэй 13 арлаас бүрдсэн бөгөөд худалдах найман арал байгаа гэнэ. Амины орон сууцнаас гадна арал дээр зочид буудал, ресторан, дэлгүүр, оффис гээд бүхий л зүйл бий.

 

Катарын сувд, Доха

11Камферс-дам фламинго арал, Өмнөд Африк

 

Камферс-дамд дэлхийн "Улаан ном"-нд багтсан фламинго шувуу маш олноороо байдаг. "S" хэлбэрийн энэхүү арлыг 2006 онд Кимберли хотод фламинго шувуудад зориулан барьсан аж. Камферс-Дам жуулчдын хувьд алдартай арал бол фламинго шувууд Кимберлигийн гол бахархал юм. Үүнээс гадна хотын ихэнх зүйлсийн нэрийг фламинго шувууг бэлгэдэн өгдөг.

 

Камферс-дам фламинго арал, Өмнөд Африк

12Хунга Тонга-Хунга Хаапай арал, Тонга

 

Хунга Тонга-Хунга Хаапай арал нь Номхон далайн Полинезийн галан тойрогт оршдог бөгөөд энэхүү газар үргэлж газар хөдлөлт, галт уулын дэлбэрэлт болдог гэнэ. 2009 онд галт уулын дэлбэрэлтээс болоод энэхүү арал үүсчээ. Өөрөөр хэлбэл энэхүү арал нь газар доорх 36 галт уулын нэгэн тогоо юм. Эрдэмтэд Хунга Тонга-Хунга Хаапай арлыг урт удаан хугацаагаар оршин тогтноно хэмээн таамаг дэвшүүлж байгаа гэнэ.

 

Хунга Тонга-Хунга Хаапай арал, Тонга

13Залзала арал, Пакистан

 

2013 онд газар хөдлөлтийн улмаас Арабын тэнгист Залзала нэртэй арал үүссэн байна. Арал дээр их хэмжээний шавар байдаг бөгөөд газар хөдлөлтийн улмаас тэнгис ийнхүү их шаврыг түрэн гаргасан гэх таамаг бий. Геологичид дахин газар хөдөлсөн тохиолдолд арал үгүй болох магадлалтай гэж үздэг аж. Залзала Пакистаны эргээс ердөө хоёр км-ийн зайд оршдог бөгөөд арлыг загас агнуурын зорилгоор ашигладаг юм байна.

 

Залзала арал, Пакистан

14Лаптевын далай дахь"ЯЯ" арал, Орос

 

ОХУ-ын хамгийн залуу арал бол ЯЯ юм. Хэдийгээр 2013 онд нээгдсэн ч одоог хүртэл газрын зурагт багтаагүй гэнэ. ЯЯ арал хэрхэн үүссэнтэй холбоотой олон таамаг байдаг ч хамгийн бодит нь хөрсөн галт уул хэмээн үздэг байна. Хамгийн анх энэ арлыг хэн илрүүлсэн бэ гэх асуултанд хүн бүр оросоор "Я”, "Я” буюу "Би", "Би"  гэж орилж байсан учир ийнхүү "ЯЯ” хэмээн нэрлэх болжээ. "ЯЯ” нь 370х125 метрийн хэмжээтэй элсэн арал юм.

 

Лаптевын далай дахь

15Хунгийн арал, Парис

 

Сенад байрлах энэхүү хиймэл арал маш эртний түүхтэй. Хунгийн арлыг 1827 онд далан байдлаар ашиглахын тулд барьсан ч өнөөдрийн хувьд залуусын зугаалах дуртай цэцэрлэгт хүрээлэн болсон юм. Гэхдээ арлын хамгийн гол давуу тал Эрх чөлөөний хөшөөний дуураймал баримал бөгөөд уг баримлыг 1889 онд америкчууд Францын хувьсгалын 100 жилийн ойд зориулан барьж өгч бэлэглэжээ. 

 

Хунгийн арал, Парис

16Токиогийн Диснейлэнд

 

Хиймэл арал дээр орших хамгийн сонирхолтой байгууламж бол 1983 онд нээгдсэн Токиогийн Диснейлэнд юм. Энэ бол АНУ-ын Диснейлэндийг дуурайж барьсан анхны тоглоомын төв аж. Диснейлэндийг яг л Калифорнийн диснейлэндтэй ижил загвараар барьсан бөгөөд үндсэн хоёр хэсгээс бүрддэг.

 

Токиогийн Диснейлэнд

Манай гаригт шинээр "мэндэлсэн" арлуудтай танилц!
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани