Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улс төрийн шийдвэр ба улстөрчийн үйлдсэн гэмт хэрэг

Улс төрийн шийдвэр ба улстөрчийн үйлдсэн гэмт хэрэг

 

Оюутолгойн гэрээ алдаатай болсон гэж Монголын ард түмний дийлэнх үздэг. Бас саяхнаас АТГ-аас ийм агуулгаар хэрэг нээж, энэ гэрээг анхлан байгуулсан Ерөнхий сайд С.Баяр, дунд нь Дубайд очиж гэрээ байгуулсан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг шалгаж байгаа.


Тэднийг 2018 оны дөрөвдүгээр сарын 10-нд баривчлан саатуулж, хоёр сар хориод сулласан юм.

Хэргийн мөрдөн байцаалт үргэлжилж байгаа учир Оюутолгойн гэрээнүүдийг хэрхэн будлиулсан нь одоогоор нууцад хамаарна. Гэхдээ АТГ эрүүгийн хэрэг үүсгэн, сэжигтэн, яллагдагчаар татна гэдэг асуудал байна гэсэн үг.

Тэгээд ч Оюутолгойн гэрээ ашиггүй болсон гэдгийг улстөрчид. судлаачид, иргэний нийгмийн байгууллагынхан гээд олон хүн барим тавим баримтаар ярьдаг юм. Дээрээс нь Ерөнхий сайд асан С.Баяр л гэхэд ойр дотны хүмүүсийнхээ оффшор, гадаад дахь өндөр үнэтэй олон байшингийнхаа учрыг одоог хүртэл тайлбарлаж чадаагүй байна.

Үүнээс гадна, Оюутолгойн гэрээний хамгийн том нотолгоо нь одоогийн бодит байдал юм. Наад зах нь Оюутолгойн мөнгө Монголын банкуудаас холуур "урсдаг” ,

Оюутолгой цахилгаанаа Монголоос биш Хятадаас авдаг. Харин манайд "унаж” байгаа нь туслах ажилчид, бараа материал туслан нийлүүлэгчдийг маань л ажлын байртай болгодог гэдэг. Энэ талаар хэдэн сарын өмнө Уул уурхайн дэд сайд Д.Загджав дорвитойхон дуугарч үзсэн. Бодит байдал ийм л юм.

Харин Ерөнхий сайд нар хоёр сар хоригдохдоо яг ижил агуулгатай тайлбарыг хийсэн байгаа юм. Бодвол үүнийгээ АТГ-ынханд бас хэлдэг байх. Тэд "...Энэ бол улс төрийн шийдвэр байсан " гээд байгаа.

Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хоригдож байхдаа төр, засгийн удирдлагуудад Нээлттэй захидал илгээсэн байдаг. Түүндээ "...Улс төрийн шийдвэрийн зөв бурууг шүүх тогтоож эхлэх л юм бол Монгол Улсад улс төрийн хоригдлууд л шинээр төрж эхэлнэ. Өнөөдөр Монгол Улсын хоёр ч Ерөнхий сайд, Сангийн сайдаар ажиллаж байсан хүмүүс холбогдох албан тушаалтнууд улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө эрх чөлөөгөө хасуулан цагдан хоригдож байна. Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр ч хүн үүрэгт ажлаа гүйцэтгэж, Үндсэн хуулиар олгосон бүрэн эрхээ хэрэгжүүлж, улс төрийн шийдвэр гаргасныхаа төлөө урт хугацаанд хоригдох залхаан цээрлүүлэлт 'Вышинский'-н аргын амьд хохирогч болж байгаад ҮАБЗ-ийн гишүүдийн хувьд анхаарлаа хандуулахыг хүсье" гэж бичиж байлаа.

Харин Ерөнхий сайд асан С.Баяр айхтар хүн. Өөрөө бус нийтлэлч Баабараар энэ үгээ дайлгасан байдаг юм. Баабар энэ оны тавдугаар сарын 22-нд Эдийн засгийн чуулган дээр ороод "...Монголын төр зүтгэсэн хүндээ халтай гэж Ерөнхий сайд А.Амар сануулж байсан. XX зуун болоод энэ зууны эхний 20 шахам жилд үүргийнхээ дагуу улс төрийн шийдвэр гаргаад түүндээ дандаа буруутсан хүмүүсийн намтраар манай эх орны түүх бүрддэг. Тэр бүү хэл бүх Ерөнхий сайдын 20 хувь нь алагдаж, бусдын эрхшээлд нас барсан. Сайн нэртэй, эс бол мартагдсан удирдагчид нь ямар ч улс төрийн шийдвэр гаргалгүй чимээгүй амиа бодон явагсад байсан. Нэгэнт ийм г.ашуун туршлага байгаа болохоор цаашид ч энэ байдал улам лавшрах болно. Улс орны бүү хэл айл өрхийн хэмжээнд ч шийдвэр гаргах үүрэгтэй хүн огт шийдвэр гаргахгүй байх нь хамгийн аюул хөнөөлтэй гамшиг юм. Буруу шийдвэр гаргаж болно. Үүнийг засах боломжийг бий болгож байгаа юм. Харин ямар ч шийдвэр гаргахгүй байх нь мөхөл рүү хөтлөх хамгийн тохиромжтой, дардан зам” гэж илтгэв.

Цааш нь Баабар энэ илтгэлээрээ С.Баярыг, Ч.Сайханбилэгийг, бас Оюутолгойг өмөөрөв. Бас энэ илтгэлээс 20-иод хоногийн дараа С.Баяр суллагдсан байдаг. Харин С.Баяр суллагдаад, зусланд, хотын төвд хүнтэй уулзахаараа "... Манай намын надад атаархсан хүмүүс намайг унагах гэж энэ бүхнийг зохион байгуулж байгаа” гээд ярьдаг гэж байгаа. Энэ бол С.Баярын "шивнээ” үгийн сураг л даа.

Тэгэхээр "...Бид улс төрийн шийдвэр гаргасан” гээд байдаг нь Монголын ард түмэн, АТГ-т өгдөг өчиг нь болж таарах гээд байгаа юм. Нэг үгээр С.Баярын стратеги юм л даа.

Ер нь бол Ерөнхий сайд нар Оюутолгойн гэрээнүүдээ "Улс төрийн шийдвэр" болгох томоос том шалтгаан байгаа юм. Хэрвээ тэднийг "...Улс төрийн шийдвэр гаргасан байна" гэж шүүх үзэх л юм бол гэм буруугийн тухай ярих хэрэггүй болно. Тэд цагаадна.

Учир нь манай хүн хуулийн тайлбарт "...Улс төрийн шийдвэр гаргах ажиллагаа гэж улс төрийн байгууллага, албан тушаалтны хуульд заасан бүрэн эрхэд шалгуургүйгээр заасан, эсхүл шүүхийн журмаар шалган тогтоох боломжгүй шийдвэр гаргах ажиллагааг ойлгоно” гэжээ. Ийм учраас л С.Баяр, Ч.Сайханбилэг нар улс төрийн шийдвэр байсан гэж улайраад байгаа хэрэг.

Яг үнэндээ С.Баяр баривчлагдаж, хоригдох хүртлээ "...Оюутолгойн гэрээг улс төрийн шийдвэр байсан” гэж огт ярьж байгаагүй хүн. "...Оюутолгойн гэрээг хийснээрээ бахархдаг” гэж л олон удаа ярьсныг та ч хэвлэлээс олж уншсан байх. Харин "... Оюутолгойн гэрээний хариуцлагыг хар толгойгоороо хариуцна” гэж мэдэгдэж байсан нь хэвлэлийн шарласан хуудаснаа үлдсэн байна.

Үүнээс гадна С.Баяр 2007 онд намынхаа Их хурлаар М.Энхболдоос МАХН-ын даргын албан тушаалыг нь авчихаад, залгуулан "...Өгсөн шиг өгчих, хариуцсан шиг хариуцна” гэж байгаад Монгол Улсын Ерөнхий сайдлын ажлыг хамтад нь авчихаж байлаа.

Тэрээр хоёр жилийн дараа Оюутолгойн гэрээг байгуулсан юм.

Гэтэл Улс төрийн шинжлэх ухааны онолд улс төрийн шийдвэр /Political decision, политические решение/ гэдгийг улс төрийн үйл ажиллагааны боломжит хувилбаруудаас илүү оновчтой, үр дүнтэйг нь эрх мэдэлдээ дулдуйдах эсвэл зөвшилд хүрэх замаар сонгох үйл явц гэж тодорхойлсон байдаг байна. Энэ нь Ерөнхий сайд нарын байгуулсан Оюутолгойн гэрээнээс арай хол сонсогдоод байгаа юм. Өөрөөр хэлбэл, С.Баяр оффшор данстай, олон хаустай байх уу үгүй юу гэдэг, Ч.Сайханбилэгийн байгуулсан гэрээгээр Монгол Улсад ашигтай байх гэрээ дордсон уу үгүй юу гэдэг нь улс төрийн шийдвэр болох уу.

За яахав, С.Баяр намынхнаасаа, Ч.Сайханбилэг Ерөнхийлөгчөөс гуйсаар байгаад улс төрийн шийдвэр гаргасан болж хувиргая. Тэгээд энэ хэргээс мултарлаа гэж бодъё.

Дараа нь юу болох вэ?! Шуудхан хэлэхэд улстөрчдийн үйлдсэн гэмт хэрэг болгон улс төрийн шийдвэр болж хувирна. Хариуцлага хүлээдэг улстөрч үгүй болно. Үндсэндээ С.Баярын тогтоосон стандарт бус” жишиг болж үлдэх юм.

Эндээс нэг хөгийн юм харагдаад байгаа юм. Одоо тэгээд намын харьяаллаар бөөн бөөнөөр нь хоморголон халсан дарга, намынхаа гишүүний объектыг төрд худалдан авсан авсан сайд нар "... Улс төрийн шийдвэр гаргасан юм” гэчихвэл шүүх яах болж байна вэ. Бүр "романтиклаад" Монголын нэг дарга Монголоо худалдчихсан байгаад, түүнийгээ дээрх үгээр тайлбарлаад сууж байвал "...Хөөрхий минь. улс төрийн шийдвэр гаргасан байна” гээд сууж байх уу.

Үгүй юм. Ямбыг нь эдэлсэн бол ялыг нь үүр гэдэг үг бий. Яах гэж С.Баярыг, Ч.Сайханбилэгийг монголчууд бид Ерөнхий сайд болгож орой дээрээ залаад, төрийн хамгаалалт, тусгай хангамжийн дор ажиллуулсан юм бэ. Тэд Монгол Улсын язгуур эрх ашгийн төлөө ажиллаж, энэ явцдаа алдаа гаргах ёс зүйн болоод хууль эрх зүйн эрх байхгүй. Алдсан бол хариуцлага хүлээнэ гэж Ерөнхий сайд болсон хүмүүс.

Хэрвээ АТГ, прокуророос тэднийг буруутай гэж үзсэн л бол шүүх хуулийн дагуу хариуцлага ярих учиртай. Монгол Улсын Үндсэн хуульд "Иргэн бүр хуулийн өмнө тэгш эрхтэй” гээд тов тодохой заачихсан. Дарга хүн улс төрийн шийдвэр гаргасан бол хариуцлага хүлээхгүй гэж алга. Тиймээс "Улс төрийн шийдвэр” гэдгээр халхавчлан гэм бурууг нь хаацайлж үлдэх ёсгүй. Ингэж гэмээнэ Монголд шударга ёс бүрэлдэн тогтох нэг алхам, бас нэг ”стандарт” болох билээ.

Зууны мэдээ
Б.Дамдин-Очир
Улс төрийн шийдвэр ба улстөрчийн үйлдсэн гэмт хэрэг
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани