Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

“Бороо Гоулд” ХХК үнэт өвийг юунд нуув

Монголын ард иргэдийн үзэл бодол байтугай Монголын хууль үйлчилдэггүй "Дархан цаазат” компани бол "Бороо Гоулд” гэхэд хилсдэхгүй болов уу. Ийн өгүүлэхийн учир,

Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дахь "Бороо гоулд” компанийн талбайгаас эртний амьтдын олдвор илэрсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт нийгмийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тархсан юм. Гэтэл уг компаниас мэдээллийг няцааж мэдэгдэл гаргасан.
   
"Бороо Гоулд” компанийн талбайгаас нийгмийн сүлжээгээр бичиж буй шиг үлэг гүрвэлийн олдвор илрээгүй ч тус компанийн чингэлгээс одоогоос 30-20 мянган жилийн өмнө амьдарч байсан арслан зааны соёоны хэсэг, шууны яс болон одос үхрийн эвэрний хэсэг гэсэн гурван олдворыг Цагдаагийн ерөнхий газраас илрүүлж Палентологи, геологийн хүрээлэнд хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар "Засгийн газрын мэдээ” сонинд дурдсанаар "...эдгээрийг "Бороо гоулд” компани олборлолт хийж байх үедээ илрүүлсэн. Гэхдээ энэ нь саяхных бус, нэлээн хэдэн жилийн өмнө олсон олдвор байсан аж” хэмээн бичсэн байна.

"Бороо Гоулд” кампани уг олдворыг юунд нуун дарагдуулсан бэ, нууснаар компанид ямар ашигтай вэ?

Соёлын өвийг хамгаалах хуулийн 38.3-т  "Газрын хэвлийг эзэмших, ашиглах явцад соёлын биет өв илэрвэл газрын хэвлийг ашиглагч ажлаа зогсоож, энэ тухай сум, дүүргийн Засаг дарга, цагдаагийн болон уг асуудлыг хариуцсан байгууллагад нэн даруй мэдэгдэнэ” хэмээн заасан байна. Өөрөөр хэлбэл,  олдворын талаар шинжлэх ухааны байгууллагад мэдээлбэл тухайн хэсгийг хамгаалалтад авч, олборлолтыг зогсоодог аж. Соёлын өвийг хамгаалах тухай хуульд 2014 онд орсон өөрчлөлтөөр зөвхөн олдворыг бус, түүний олдсон газрыг ч хамгаалалтад авдаг болсон байна.
   
Мөн  23.1-т "Соёлын өвийг нээж, илрүүлсэн байгууллага, иргэн тухайн нутаг дэвсгэрийн бүртгэл, мэдээллийн санд 15 хоногийн дотор мэдэгдэж, анхан шатны бүртгэл хийлгэнэ” гэжээ. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Байгальмаагаас энэ талаар тодруулахад ""Бороо Гоулд” компаниас энэ талаар ямар нэгэн мэдээлэл ирүүлээгүй. Энэ асуудал дээр хуулийн байгууллага шалгаж байгаа гэсэн. Манайх хуулийн байгууллагын шийдвэр гарсны дараа цаашдын арга хэмжээг авна” гэлээ.

Энэ асуудлыг тодруулахаар "Бороо Гоулд” компани оффист нь очиход "Хүн хүлээн авах боломжгүй байгаа гэж мэдэгдсэн. Ер энэ шалтгаанаар олон сэтгүүлчдийг буцаасан” хэмээн ШангриЛагийн ресепшин хэллээ.

Ер нь Канадын хөрөнгө оруулалттай энэ компани Монголын хуулийг гууль болгоод заншчихсан. Монголын төрөөр тохуурхсан энэ мэт үйлдэл цөөнгүй бий.
  
Жишээ дурдъя.

Төв Азийн нүүдлийн соёл иргэншлийн түүх судлалын хамгийн гол салбаруудын нэг нь Хүннү судлал. Дэлхийд нэрээ дархалсан бидний өвөг Хүннүгийн ул мөр, булш бунхан Ноён ууланд бий. Монголын төдийгүй Азийн дэлхийн үнэт дурсгалын өлгий болсон энэ газарт "Бороо Гоулд”-ын толгой компани болох "Сентерра гоулд”  компани мөн л олборлолт хийж байсан. Иргэд тэмцэж "Ноён уулаа аваръя” хөдөлгөөн өрнөөд одоо ч "цучил” нь бий. Тухайн үед Ноён уулын асуудал хурцаар яригдаж байхад "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийн захирал Д.Сандаг "Манай компанийн хувьд сум, орон нутагтай ойр дотно ажилладаг. Сар бүр хийж буй ажлаа танилцуулж, хойшид хийх ажлаа ч хэлэлцдэг. Ганц Мандал сум гэлтгүй Төв аймгийн бусад сумдын дарга нар үүнийг мэднэ. Ц.Эрдэнэхүү дарга ч үүнийг батлах байх” хэмээн ярьж байсан ч Сэлэнгэ аймгийн Мандал сумын ИТХ-ын дарга Ц.Эрдэнэхүү тухайн үед "Уул, уурхай, ашигт малтмалын тухай хууль эрхзүйн актуудад орон нутгийн байр суурийг орхигдуулснаас болоод, "Сентерра гоулд Монголиа” ХХК-ийнхан бидэнтэй огт уулзаагүй” гэж байсан юм. 
   
Үүнээс гадна "Бороо Гоулд” Сэлэнгэ аймгийн Баянгол сумын нутаг дахь Их Таширын нуруунд олборлолт хийсэн бөгөөд олборлолт хийх явцдаа арсин буюу хүнцэл хэрэглэсэн талаар хэвлэлүүдэд бичиж байсан. Тодруулбал "Монгол Улсын стандартаар нэг кг хөрс, нэг литр усанд хүнцэл зургаан миллграмаас илүү байвал хүний эрүүл мэндэд аюултай гэж үздэг. ДЭМБ-ынхаар бол 10, ОХУ-ын стандарт бол бүр хатуу, ердөө хоёр миллграмм байхад л хортой гэж тогтоосон байдаг. Судалгаанаас үзэхэд Гацууртын ордны алтны хүдэрт агуулагдах хүнцлийн хэмжээ 47000мг/кг байна. Өөрөөр хэлбэл манай стандартаас даруй 8000 дахин их гэсэн үг” хэмээн sonin.mn сайтад нийтлэгдсэн нь бий.

Мөн тогтвортой байдлын гэрээ нэрийдлээр олон жил татвараас хууль бусаар бултаж байсан. Тодруулбал, 2009 оны зургадугаар сарын 5-ны өдөр МХЕГ-ын Байгаль орчин, Геологи, Уул уурхай, Цацрагийн хяналтын улсын албаны дарга Б.Саран тэргүүтэй хүмүүс уг компанид хяналт шалгалт хийхэд нэлээд хэдэн ноцтой зөрчил илэрсэн байдаг. Үүнд,

Нэгдүгээрт, Тогтвортой байдлын гэрээнд туссанаар тус компани Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас 2004 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн бүрэн чөлөөлөгдөж, 2007 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 50 хувиар төлж эхэлсэн. 2010 оны гуравдугаар сарын 1-ээс эхлэн орлогын албан татварын хөнгөлөлтийн хугацаа дуусч уг татварыг бүрэн төлж эхлэхээр гэрээнд заасан аж. Уг заалтаар 2004-2006 онд Бороо гоулд ХХК нь гурван жилийн турш аж ахуйн нэгж, байгууллагын орлогын татвараас чөлөөлөгдсөн бөгөөд энэхүү чөлөөлөлт нь 91 тэрбум төгрөг болжээ.

Хоёрдугаарт, Уг компани 2004-2009 онд олборлолтын явцад нийт 586.7 га газар эвдрэлд оруулсан. Түүнийхээ 160 га талбайд л техникийн нөхөн сэргээлт хийж, орон нутгийн нөхөн сэргээлт хүлээн авах комисс 145 га талбайг 2009 онд хүлээн авсан байдаг.

Гуравдугаарт, Баяжуулах үйлдвэрийг туршилтын журмаар ажиллуулж эхлэх нөхцөл, шаардлагыг бүрдүүлээгүй буюу нөөц бүртгүүлээгүй, төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг батлуулаагүй, үйлдвэрийн техник, технологийг улсын комисс хүлээн аваагүй байхад нуруулдан уусгах аргаар баяжуулах нөөцийн зөвшөөрлийг зохих ёсоор авалгүй ажлаа эхлүүлж, 2008 оны зургадугаар сараас арваннэгдүгээр сар хүртэл хугацаанд 1229.71 мянган тонн хүдэр боловсруулж, 583 кг, 2008 оны арван нэгдүгээр сараас 2009 оны дөрөвдүгээр сарыг дуусталх хугацаанд 1130.92 мянган тонн хүдэр боловсруулж, 639кг, нийтдээ 1222 кг /Бороо гоулд компанийн гаргаж өгсөн мэдээллээр/ алт олборлон борлуулсан нь "Ашигт малтмалын хууль”-ийн 35.4 дүгээр заалтыг зөрчсөн” гэсэн зөрчлүүд илэрсэн бөгөөд энэ дүгнэлтийн дагуу АМГ-ын ГУУКХ-ийн 2009 оны зургадугаар сарын 12-ны өдрийн 290 тоот шийдвэр гарч, дээрх хоёр тусгай зөвшөөрлийн эрхийг гурван сараар түдгэлзүүлсэн байдаг.

Энэ мэтчилэн "Бороо Гоулд” компанийн хууль бус үйлдлүүдийг дурдаад байвал барагдахгүй. Хамгийн гол нь өдийг хүртэл дээрхи асуудлууд дээр хариуцлага хүлээгээгүйг нь бодоход төрийн болон хуулийхны амийг таглаад авсан, мөн үүнээс гадна саяын хэрэг дээр уг компани олборлолтын эрхийг нь зогсоож палеонтологийн малтлага хийх вий гэж эмээсэндээ хэргээр уг мэдээллийг нуун дарагдуулсан байж болзошгүй байх хэмээн сэтгүүлчийн хардах эрхийн хүрээнд дүгнэж байна. Тэд ямар ч тохиолдолд "уснаас хуурай” гараад сурчихсан улс даа.

Р.Хишигжаргал
Эх сурвалж: http://www.24tsag.mn/a/164346
“Бороо Гоулд” ХХК үнэт өвийг юунд нуув
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани