Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар

Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаарОНОЛЫН СУДАЛГАА УРАГШИЛЖ БУЙ Ч, ҮЙЛДВЭРЛЭЛД НЭВТРЭХ НЬ УДААН БАЙНА
Улсын хөгжлийн нэг гол шалгуур нь шинжлэх ухааны салбар. Харин тус салбарт зориулж буй мөнгө төсвийнхөө хэдэн хувийг эзэлдэг, эрдэмтэд нь юу судалж буйгаар шинжлэх ухааны хөгжлийг нь үнэлдэг. Тэгвэл манай улсын шинжлэх ухааны салбарын хөгжил хаана явна вэ. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу.

Монгол судлаачид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн мэргэжлийн сэтгүүлд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Азид 19 дүгээрт багтдаг. Өндөр хөгжилтэй орны нэр хүндтэй их сургуулиудад багшилж буй олон чадвартай эрдэмтэд бий. Мөн эх орондоо ч үр бүтээлтэй ажиллаж буй судлаачид цөөнгүй. Гэвч эрдэмтдийн нэр хүнд төдийлэн сайн биш.

Ширээний ард зүгээр суугаад цалин авдаг, судалгаа нь амьдралд хэрэгждэггүй гэх зэрэг шүүмжлэл байнга дагадаг. Мөн сүүлийн жилүүдэд нарийн мэргэжил эзэмшиж, судлаач болох хүсэлтэй хүүхэд ч цөөрсөн гэдгийг багш нар хэлж байна. Хими, физик, биологи зэрэг салбарын нарийн мэргэжлээр сурах оюутны тоо жил ирэх тусам багассаар байгаа.

ШУА -ийн харьяа 23 хүрээлэн бий. Эдгээр хүрээлэнд улсын төсвөөс жилд 30 гаруй тэрбум төгрөг төсөвлөдөг. Үүнийг ДНБ-д харьцуулбал дөнгөж 0.2 хувьтай нь тэнцэж буй. Энэ нь Ази тивийн дунджаас арав, Америк тивийнхээс 12 дахин бага үзүүлэлт. Ер нь олонх эрдэмтэд судалгаа хийхэд хамгийн том бэрхшээл санхүү, хөрөнгө мөнгө гэдгийг хүлээн зөвшөөрдөг. Хүрээлэнгийн судлаачид сард гар дээрээ 600 гаруй мянган төгрөг л авдаг байна.

АШУҮИС-ийн Дотрын анагаахын тэнхмийн эрхлэгч, доктор Т.Баясгалан "Манайд шинжлэх ухааны салбарт саар нь ч бий, сайн нь ч бий. Эрдэмтэд өнөөдөр багш, эмч нарын адил бага цалинтай. Төрөөс энэ орчин, нөхцөлдөө тааруулаад ажилла гэдэг. Гэтэл шинжлэх ухааны салбар олон улсад асар хурдтай хөгжиж байна шүү дээ. Гаднын их, дээд сургууль төгссөн чадварлаг эрдэмтэд Монголд ахисан түвшний судалгаа хийх гэхээр лаборатори, тоног, төхөөрөмж нь гологддог” гэв.

ШУА -ийн Ерөнхийлөгч Д.Рэгдэл "Ийм цөөн судлаач, бага төсөвтэй үед том үр дүн гарахгүй. Үүнийгээ бид илэн далангүй хэлж байх хэрэгтэй. Гэхдээ манай суурь судалгаан дээр ажилладаг эрдэмтдийн бүтээл дэлхийн томоохон эрдэм шинжилгээний сэтгүүлүүдэд цөөнгүй хэвлэгддэг. Хүний тоо, мөнгөндөө харьцуулахад ашигт үйлийн коэфициент нь дэлхийн дунджаас өндөр байгаа.

Харин үйлдвэрлэлд нэвтрүүлэх тал дээр дунд зэргийн хөгжилтэй орноос ч их хоцорч байгаа хэмээн өгүүлжээ. Цалин, мөнгөнөөс гадна манайд судлаачид лаборатори, төхөөрөмжөө хамтран ашиглах эрх зүйн зохицуулалт байдаггүй. Лабораторид нь судалгаа хийхийн тулд таньдаг хүнээ гуйх шаардлага гардаг гэж байлаа. Хэрэв "арын хаалгадаж” чадахгүй бол нэг бол өөрт байгаа нөөцөөрөө, хуучин аргаараа судалгаа хийх эс бөгөөс гадагшаа явах болдог аж.

ШУ-ыг мөнгөтэй болохоороо биш, мөнгөтэй болохын тулд хөгжүүлдэг

Түүнчлэн, яамнаас зарласан төслийн шалгаруулалт хэт төвлөрсөн, бас удаан байдаг. Төслийн шалгаруулалт гэж нэг жил, шалгарсан хойноо мөнгө нь орж ирэх гэж бас нэг жил болдог. Энэ хооронд хоёр жилийн өмнөх судалгааны материал, хэрэглэгдэхүүний үнэ өсчихдөг аж. Тиймээс судлаачид төсөлд зааснаас бага материалаар ажлаа хийх болдог. Гэтэл яам нь анхныхаа үр дүнг нэхдэг зэргээр энэ салбарт төрийн бодлогын уялдаа холбоо хаа хаанаа дутагдаж байгааг судлаачид хэлж байна. Төр "менежер”-ийн ажлаа хийхгүй байгаагаас олон эрдэмтний судалгаа тоосонд дарагдсаар.

Тухайлбал, Улаанбаатар хотын хар тугалгын бохирдлын талаар манай эрдэмтэд хэд хэдэн судалгаа хийснийг манай сонин өмнө нь нийтэлж байсан. Гэвч тэдгээрийн ихэнх нь судалгааны эргэлтэд ороогүй олон жил шүүгээнд хадгалаастай байсан юм. Энэ бол манай шинжлэх ухааны салбарын нийтлэг дүр төрх гэж хэлж болно. ШУА -ийн 1600 гаруй судлаачдын ихэнх нь суурь судалгаа хийдэг гэдгийг тус байгууллагын Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатар манай сонинд өгсөн ярилцлагадаа өгүүлсэн. Харин их, дээд сургуулийн багш нарт илүү нарийн судалгаа хийх боломж олддог аж.

Гэвч эдгээрийн хэчнээн нь судалгааны эргэлтэд орж, амьдралд нэвтэрч байна гэдгийг ч тодорхойлох тоон үзүүлэлт алга. Шинжлэх ухааныг зөвхөн хэдэн инновацийн бүтээгдэхүүн үйлдвэрлэсэн гэдгээр хэмжих боломжгүй. Хуучин мэдлэгийг батлах, эсвэл үгүйсгэх, судалгааны шинэ арга нээх зэргээр гарт баригдаж, нүдэнд харагдахгүйгээр мэдлэгийг энэ салбар "үйлдвэрлэж” байдгаас тэр. Харин олон нийтэд үүнийгээ төдийлэн сурталчилдаггүй учраас шинжлэх ухааны салбар тааруу үнэлэгддэг байх магадлалтай.

Нөгөөтэйгүүр, шинжлэх ухааны шинэ нээлт гарлаа ч олон нийт түүнийг амьдралдаа хэрэглээд, хэвшүүлээд явж байна уу гэдгээс энэ салбарын хөгжил бас шалтгаалдаг. Бараа, бүтээгдэхүүн үйлдвэрлээд байдаг. Түүнийг нь хэрэглэхгүй бол тухайн үйлдвэр хөгжихгүй, дампуурна. Үүн шиг шинжлэх ухааны судалгааг ашиглахгүй бол цааш хөгжихгүй. Наад захын жишээ гэхэд монголчууд анагаах ухааны ололтоос илүү уламжлалт арга, мухар сүсгийг илүүд үздэг. Жишээ дурдахад, монголчууд хөх тоосгыг хандалж ходоодны шарх эдгээхэд хэрэглэх нь түгээмэл.

Гэтэл зарим тохиолдолд нойр булчирхайг цочроож, үхэлд хүргэх аюултай. Энэ нь нэг талаас иргэд шинжлэх ухаанд итгэл муутай байдагтай холбоотой, нөгөө талаас төр, салбар нь ч нээлт, ололтуудаа сайтар сурталчилдаггүйтэй холбоотой байж болох юм. Эрдэмтдийн судалгаа амьдралд үр дүнгээ өгч чадаж байна уу. Энэ асуултад монголчууд нийтээрээ шинжлэх ухаанч хандлагатай болоогүй байгаа учраас хариулах боломж одоогоор алга.

Доктор Т.Баясгалан "Манай улсын шинжлэх ухааны салбарыг ерөнхий дүр зургаар нь харвал бусад хөгжиж буй орнуудын жишгээр л хөгжиж байгаа. Энэ салбарын хөгжил маш олон хүчин зүйлээс хамаардаг. Гэхдээ ямар ч байсан дэлхийн улс орнуудын эхэнд ч орохгүй, бүр адаг сүүлд нь ч орохгүй” гэж хариулсан юм. Олон улсад тухайн орны шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ДНБ-ий 0.4 хувиас бага бол уг салбар нийгэм, соёлын үзэгдэл төдий байна гэж үздэг. Харин 0.8 хувьд хүрвэл нийгэм, эдийн засгийн хөгжилд нөлөөлж эхлэх хэмжээнд тооцдог байна.

Тэгвэл ДНБ-ий 1.5 хувьд хүрвэл улсын хөгжилд мэдэгдэхүйц нөлөөтэй гэдэг. Боловсролын салбарын хөгжлөөрөө дэлхийд тэргүүлж буй Финланд улс ДНБ-ийхээ 3.55 хувийг шинжлэх ухаанд зарцуулдаг. Энэ үзүүлэлт Японд 3.3, Тайванд 2.3, БНХАУ -д хоёр орчим хувь байдаг аж. Харин манайд шинжлэх ухааны төсөв ДНБ-ий 0.2 хувьтай тэнцүү буюу дөнгөж нийгмийн үзэгдэл төдий байгаа нь дэндүү чамламаар.

Ямартаа ч манайд шинжлэх ухааны салбар мөнгө санхүү, шинжлэх ухаанч бус сэтгэлгээнд тушигдан нийгмээсээ хол түрүүлж алхаж чадахгүй л байна. Мөнгөтэй болохоороо дэмжих биш, мөнгөтэй болохын тулд өнөөдрөөс анхаарлаа хандуулах шаардлагатай байна.

Засгийн газрын мэдээ



Төрийн муугаас эрдэмтдийн судалгаа тоосонд дарагдсаар
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани