Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Он гарсаар бензиний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ

 
Он гарсаар бензиний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээЗасгийн газар эмч, багш нарын цалинг есдүгээр сарын 01-нээс 30 хувь хүртэл нэмэхээр болов. Өнгөрсөн жилээс хойш МҮЭХ болон салбарын үйлдвэрчний эвлэлүүдийн хийсэн тэмцэл үр дүнд хүрсэн нь энэ. Гэхдээ цалин нэмэгдсэнээр амьдрал сайхан болчихдоггүй. Үүнийг дагаад үнэ өсдөг нь бичигдээгүй хууль. Энэ хууль ч үйлчилж эхэлжээ.

Багш, эмч нар цалингаа нэмүүлэхээр жагсаал цуглаан, суулт хийж эхлэх үеэс буюу оны эхний улиралд шатахуун импортлогчид бүтээгдэхүүнийхээ үнийг нэмсэн. Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн  төлөө газраас шалгалт хийж газрын тосны бүтээгдэхүүн импортолдог 10 аж ахуйн нэгжид 55 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Эдгээрээс таван аж ахуйн нэгж нь торгуулиа төлсөн бол "Содмонгол”, "Шунхлай”, "Тэс петролиум”, "Ойн бирж”, "Жэй Эм ойл” гэсэн  таван аж ахуйн нэгж торгуулиа төлөөгүй тул шүүхэд хандаад байгаа ажээ. Засгийн газраас шатахууны үнийг нэмэгдүүлэхгүйн тулд А80, АИ92 бензинийг онцгой албан татвараас чөлөөлсөн. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүн импортлогч аж ахуйн нэгжүүд нийт 68 тэрбум төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлт эдэлжээ. Гэвч зургадугаар сарын 26-нд бензиний үнэ 90-120 төгрөгөөр нэмэгдсэн. Наймдугаар сарын 27-ны байдлаар шатахууны үнэ он гарснаас хойш 200-250 төгрөгөөр нэмэгдээд байгаа. Өөрөөр хэлбэл газрын тосны бүтээгдэхүүн импортлогчид Засгийн газрын дэргэд байгуулагдсан Үнэ тогтворжуулах зөвлөлийн үгэнд орохгүй байгаа гэсэн үг. Хөнгөлөлт чөлөөлөлтийг нь эдэлсэн мөртлөө үнээ нэмж байгаа нь шударга бус юм.

Өчигдрийн байдлаар шатахууны хилийн үнэ 64 ам.доллар буюу 14 хоногийн өмнөхөөс таван ам.доллараар буураад байгаа ч жижиглэнгийн үнэ нь өндөр хэвээр байна. Түүнчлэн дотоодод валютын ханш тогтвортой байгаа. Тиймээс шатахууны үнэ нэмэх бодит шалтгаан үгүй гэдэг нь эндээс харагдаж байна. Түүнчлэн "Дашваанжил”, "Горгаз” зэрэг хийн түлшны худалдаа эрхэлдэг компаниуд  сүүлийн нэг жилийн дотор авто газын үнээ 100-200-өөр өсгөжээ.

Шатахууны үнийн энэхүү өсөлт болон цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ сар гарсаар бага багаар нэмэгдсээр байна. 

Шатахууны үнийн энэхүү өсөлт болон цалин нэмэх сургаар өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээний үнэ энэ сар гарсаар бага багаар нэмэгдсээр байна. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт такси болон микро автобусны үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ. Такси үйлчилгээ эрхлэгчид нэг километрт 800 төгрөгөөр явдаг байсан бол 1000 төгрөг болгосон байна. Микро автобуснууд 500 төгрөгөөр үйлчилдэг байснаа зарим чиглэлд 700 төгрөг болгожээ. Жишээ нь, "Нарантуул” олон улсын худалдааны төвөөс Улиастайн чиглэлд үйлчилдэг микро автобуснууд үнээ ийнхүү нэмээд байгаа аж.

Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний хувьд ч он гарснаас хойш бага багаар үнэ нь нэмэгджээ. "Мишээл” талхны үнэ л гэхэд хоёр ч удаа 100 төгрөгөөр нэмэгдээд байгаа аж. Жимсний чанамалын үнэ мөн ийм хэмжээгээр нэмэгджээ. Цэвэр ус, ундаа, шүүсний үнийг энэ төрлийн шингэн хүнс үйлдвэрлэгч, импортлогчдын зүгээс жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж, сүлжээ дэлгүүрүүдтэй хууль бус гэрээгээр зохицуулж байсныг ШӨХТГ-ын шалгалтаар илрүүлжээ.   

Тодруулбал, "М Си Эс кока кола” ХХК ундаа, ус, жимсний шүүс зэрэг шингэн хүнсний жижиглэнгийн үнийг сүлжээ дэлгүүрүүтэй гэрээгээр тохиролцсон нь хууль зөрчсөн үйлдэл болсон байна. Тус компани "Номин тав трейд” "Скай хапер маркет” "Мон нидер” ХХК зэрэг компаниудтай худалдаа, хамтын ажиллагааны гэрээ байгуулахдаа Монгол Улсад үйлдвэрлэдэг болон импортоор оруулж ирж байгаа ундаа, ус, шүүс зэрэг шингэн хүнс бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийн саналыг дээрх сүлжээ супермаркетуудад санал болгож, дагаж мөрдөхөөр гэрээ байгуулсан байна. Мөн "Скай хайпер маркет”-тай сүлжээ дэлгүүрийн худалдаа эрхэлж байгаа гуравдагч этгээдэд бараа бүтээгдэхүүнийг илүү хямд үнээр нийлүүлэхгүй байхаар харилцан тохиролцож гэрээ байгуулсан байжээ. Үйлдвэрлэл эрхлэгчид сүлжээ дэлгүүрээр худалдаалж байгаа бараа, бүтээгдэхүүний жижиглэнгийн үнийг харилцан тохиролцож гэрээ хэлэлцээ байгуулах, нэг үнээр борлуулахыг хориглосон байдаг.

Есдүгээр сарын 01-нд  хичээлийн шинэ жил эхэлнэ. Багш, эмч нарын цалин нэмэгдэнэ. Үнийн өсөлт буцаагаад түүнийг нь "залгина”. Залгихдаа зөвхөн эмч, багш нарынхыг бус бусад салбарт ажиллаж буй төрийн албан хаагчид хийгээд хувийн хэвшилд зүтгэж байгаа мянга мянган хүний хэтэвчийг хамтад нь нимгэлэх нь. Амраад ажилдаа орсон багш нар цалингаа нэмүүлчихлээ гэж баярлах ч, унтаад сэрэх бүрт үнэ нэмэгдсээр байх нь гачлантай. Чоно борооноор, үнэ дүйвээнээр гэж...
Эх сурвалж: Medee.mn

Он гарсаар бензиний үнэ 200-250 төгрөгөөр нэмэгджээ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өнөөдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өнөөдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өнөөдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өнөөдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

Өчигдөр, 16:46
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

Өчигдөр, 14:12
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

Өчигдөр, 12:42
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

Өчигдөр, 10:44
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани