Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Их гүрний хаялга: Байгалийн хийн хоолойг нутгаараа дайруулах мөрөөдөл

Их гүрний хаялга: Байгалийн хийн хоолойг нутгаараа дайруулах мөрөөдөлМонголчуудын 30 жилийн мөрөөдөл биелэх цаг ойртлоо. ОХУ болон БНХАУ-н Ерөнхий сайд нар Монгол Улсаар байгалийн хийн хоолойгоо дайруулах боломжтой гэж мэдэгдлээ. Албан ёсоор хэзээ хэрэгжих нь тодорхойгүй ч их гүрнүүдийн нүүр наашаа чиглэж байгаа нь сайн хэрэг. Гурван улсын яриа хэлэлцээр, эдийн засгийн коридор гэдэг нь ч их гүрнүүдийн санааг эргүүлж Монголын тал нутгаар байгалийн хийн хоолой дайруулахад л чиглэгдэж байсан. Сүүлийн 30 жилийн хугацаанд ОХУ-с дөрвөн удаа, БНХАУ-с хоёр удаа үгүй гэх хариу сонсож байсан түүхтэй.

 

Байгалийн хийн хоолойг Казахстаны нутгаар дайруулах магадлал бараг 80 гаруй хувьтай байсан. Зүүн хойд Азийн эдийн засгийн нэгдэл, Евразийн эдийн засгийн холбооны хэд, хэдэн удаагийн уулзалтаар энэ асуудлыг эцсийн байдлаар шийдээд байлаа. Казахстаны Ерөнхийлөгч Нурсултан Назарбаев дээрх уулзалтын дараа БНХАУ болон ОХУ-н төрийн тэргүүнтэй ганцаарчлан уулзаж хийн хоолойн төслийг эхлүүлэхээр тохиролцож байсан юм. БНХАУ-н Экспорт импортын банк болон ОХУ-н төрийн мэдлийн хэд, хэдэн компанитай гурван ч удаа хэлэлцэж байсан нь саяхан.

Гэвч долдугаар сарын сүүлчээс эхлэн Хятад, Оросууд Монголын нутгаар дайруулсан нь зүйтэй гэж үзжээ. Үүнд хэд, хэдэн шалтгаан бий. ОХУ байгалийн хийгээ дөт бөгөөд аюулгүй замаар БНХАУ-д нийлүүлэх сонирхолтой. Казахстаны баруун хэсгээр дайруулбал 1000 гаруй км-н тойруу зам. Ингэж тойрох нь БНХАУ-д нийлүүлэх байгалийн хийн үнийг нэмэгдүүлэх тул Хятадад ашиггүй. ОХУ-н талд ч мөн адил хийн хоолойн бүтээн байгуулалтын үндсэн өртгийг нэмэгдүүлэх муу талтай. Тэгвэл яагаад анхнаасаа Монгол Улсаар дайруулах сонголт хийгээгүй юм бэ?

Энэ асуултын хариу маш амархан. Монголд дэд бүтэц хөгжөөгүй. Байгалийн өвөрмөц тогтоц, цавчим хад зэрэг нь саад болох тул Монголыг "Б” төлөвлөгөөнд багтааж байсан. ОХУ байгалийн хийн хоолойг Ковыктагийн ордоороо дайруулахаар төлөвлөж байсан. Ингэснээр Оросын буриад болон Монгол Улсын хэрэгцээг хангах боломжтой. ОХУ хэд, хэдэн удаа албан ёсны судалгаа хийж байж. Тус улсын "Россия Петролеум” компани манай улсын нутгаар дайруулан Хятадын хил хүртэл хийн хоолой барих урьдчилсан ТЭЗҮ-г 2000 онд боловсруулж байжээ. Улаанбаатар төмөр замыг ашиглан богино хугацаанд барихаар төлөвлөж бүр 2000 гаруй хүн ажиллана гэж тооцоолж байв. Гэсэн ч дэд бүтэц хөгжөөгүй гэх шалтгаанаар уг төслийг хойшлуулсан түүхтэй.

Төсөл хойшлогдож байхад Монгол Улс дотооддоо талцаж, сонгуулиас сонгуулийг өнгөрөөж байлаа. Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байх үед 2008 онд энэ төслийг эргэж харах саналыг ОХУ-с тавьж байсан ч тодорхойгүй шалтгааны улмаас энэ саналд хариу өгөөгүй юм. 2010 он гэхэд БНХАУ, ОХУ, Монгол гурван улсын яриа хэлэлцээ ажил хэрэг болж эдийн засгийн коридор байгуулах санаачилгаа боловсруулснаас хойш байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хүслээ удаа дараа илэрхийлсэн түүхтэй. Энэ хугацаанд Хятад, Оросын талаас тодорхой байр суурь илэрхийлээгүй.

 

 

БНХАУ-н коммунист намын их хурал өнгөрсөн оны сүүлээр хуралдаж "Бүс ба зам” төслийг ажил хэрэг болгохоор эцэслэн баталж, байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах, гурван улсын яриа хэлэлцээрийг ажил хэрэг болгохоор тогтжээ.

 

 

Үүнээс хойш БНХАУ-н Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян Монгол Улсыг БНХАУ-тай хамт өндөр хөгжлийн галт тэргэнд хамт суухыг урьж байлаа. Өнгөрсөн долоо хоногт БНХАУ-н Гадаад харилцааны сайд Ван И айлчлан мөн л энэ асуудлыг хөндөн ярилцсан юм. Тус айлчлалын үеэр байгалийн хийн хоолойг Монголын нутгаар дайруулах хэлэлцээрт гарын үсэг зурсан нь томоохон үйл явдлын нэг байсан. ОХУ-н талаас Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-н санаачилгыг дэмжин Монголын нутгаар дайруулахыг зөвшөөрнө гэдгээ ч мэдэгдэв. Магадгүй дараа жил тохиох Халхын голын ялалтын 80 жилийн ойд барих том бэлэг нь байгалийн хийн хоолой байхыг ч үгүйсгэхгүй.

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас аль хэдий нь судалгаа эхлүүлж өмнө хийж байсан ч гурван удаагийн ТЭЗҮ-г эргэн харж байгаа гэх мэдээлэл өгсөн юм.  Одоогоор хийн хоолойг хаана барих, ямар чиглэлтэй байх вэ гэдэг нь тодорхойгүй ч манай талын тавьсан саналаас үндэслэн БНХАУ эцсийн шийдвэрээ гаргана. БНХАУ-н зүгээс ч энэ талын судалгааг эхлүүлсэн гэдгээ өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн юм.

Ямар ч байсан их гүрнүүд Монгол руу нүүрээ харуулж, 30 жилийн мөрөөдлийг биелүүлэх эхний алхмаа тавилаа. Харин бид үүнд ихэд нухацтай хандаж өмнөх гурван ТЭЗҮ шиг замхруулчихгүй байх ёстой. Хэрэв тэгэхгүй бол манайхаас гадна Казахстан гэх хөгжиж буй орон байгаа гэдгийг сануулах нь зүй.

Жич: ОХУ өнгөрсөн жилд дэлхий зах зээлд 200 тэрбум шоо метр байгалийн хий экспортолсон байна. Харин БНХАУ-н байгалийн хийн эрэлт хэрэгцээ 10 их наяд шоо фут байгаа аж.

Нийтлэлч: Б.Аззаяа

https://news.caak.mn/view/8277656/
Их гүрний хаялга: Байгалийн хийн хоолойг нутгаараа дайруулах мөрөөдөл
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани