Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Автозамын шинэчлэл, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна

Автозамын шинэчлэл, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна

 

"Coal Mongolia” чуулган найм дахь жилдээ болж байна. Монгол Улсын нүүрсний салбарт хөрөнгө оруулалт татах, шинэ техник технологи нэвтрүүлэх, нүүрсний экспорт, худалдаа, тээвэр ложистикийг сайжруулах, Азийн зах зээлд Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг бэхжүүлэх зорилготой. Чуулга уулзалтыг УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар нээж үг хэлэв. Тэрээр "Монгол Улсын Засгийн газраас хариуцлагатай, ил тод геологи, уул уурхайн салбарыг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх, эдийн засгийн өсөлтийг хангах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх зорилт тавин ажиллаж байна. Нүүрсний салбар бол манай улсад орчин үеийн уул уурхайн салбарын үндсийг тавьсан төдийгүй нүүрс нь стратегийн чухал ач холбогдолтой экспортын бүтээгдэхүүн юм. Тавантолгойн болон бусад томоохон нүүрсний ордуудыг иж бүрэн ашиглах, бүс нутгийн дэд бүтэц, эдийн засгийн интеграцид үндэслэсэн хамтын ажиллагааны хүрээнд бидэнд харилцан ашигтай хамтран ажиллах өргөн боломжууд бий гэдгийг онцлон тэмдэглэхийг хүсч байна” гэв. Түүнчлэн уул уурхайн салбарт ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөж буй арга хэмжээнүүд болон уул уурхайн дэд бүтцийн бүтээн байгуулалт,  эрх зүйн орчны талаар мэдээлэл өгч, санал солилцсон юм.

Энэ оны эхний долоон сарын байдлаар нүүрс олборлогчид нийт 26 сая тонн нүүрс олборложээ. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нүүрс олборлолт нэг хувиар буурсан ч орлого 753 тэрбум төгрөгөөр өссөн байна. Гадаад худалдаа, экспортод уул уурхай тэр дундаа нүүрс олборлолт томоохон байр суурь эзэлсэн хэвээр байгааг салбарын сайд онцлов. Саяхныг хүртэл монголчууд дан ганц коксжих нүүрсийг урд хөршид экспортолж байсан бол одоо антрацит хэмээх өөр төрлийн нүүрсийг ч мөн худалдах болжээ. Одоо жилд 20 орчим тонн нүүрс эксптортлож байгааг 30 сая тоннд хүргэх боломж бий. Үүний тулд өрсөлдөх чадвар чухал. Хөдөлмөрийн бүтээмжийг өсгөн, өртгийг бууруулахын тулд дэвшилтэт технологи хэрэглэх ёстой. Энэ талаар ажил хэрэгч хэлэлцүүлгийг хоёр өдрийн турш явуулна гэж найдаж байна хэмээн салбарын сайд Д.Сумъяабазар тодотгосон юм. Хятадын нүүрс, тээвэр түгээлтийн холбооны ерөнхийлөгч, Хятадын үндэсний нүүрс ассоциацын Эдийн засаг хариуцсан ерөнхий захирал Ян Сианфенг 2013 оноос хоёр орны хамтын ажиллагаа эхэлснээр Хятад улс Монголоос нүүрс тээвэрлэж эхэлсэн. 2017 онд Хятад улс 271 сая тонн нүүрс импортлосон. Нүүрсний импортыг АНУ, Австрали, ОХУ, Монгол Улс зэрэг олон улс оронтой нүүрсний импортын чиглэлээр хамтран ажиллаж байгаа талаар мэдээлэв. Дэлхийн зах зээл дээр эрчим хүчний хэрэглээ ухаалаг чиглэл рүү шилжиж, шинэ шатанд орж байна. Иймд нүүрс импортлогчид технологи болон нүүрсний чанарыг сайжруулах шаардлагатайг чуулганы төлөөлөгчид онцолсон. Мэдээж шинэ сорилтууд гарч байгаа ч нүүрсний бүтцийн чанарыг сайжруулахад анхаарах хэрэгтэй аж.

"Coal Mongolia” чуулганыг үүсгэн байгуулагч, ерөнхий зохион байгуулагч, "Гложекс Консалтинг” компанийн ерөнхий захирал Л.Наранбаатар "2010 онд анх санаачлан тухай үеийн УУЭХ-ний яамтай хамтран зохион байгуулж байлаа. Тэр үед Монгол Улс жилд 10 сая тонн нүүрс экспортолж, гурван сая тонн нүүрсийг түүхийгээр нь экспортолж байсан юм. Тухайн үед Өмнөговь аймагт Ухаахудагийн аж үйлдвэрийн бүтээн байгуулалтын төсөл эхэлж, Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгож, жилд 15 сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр, цахилгаан станц бүхий нийгмийн байгууламжийг бий болгосон нь монголчууд олон улсын хөрөнгийн зах зээлээс хөрөнгө босгох, бизнесийн найдвартай түнш гэдэг шинэ имижийг олон улсын тавцанд бий болгосон. Мөн Монгол гэдэг бас нэг шинэ брэндийг Азийн коксжих нүүрсний зах зээлд тунхагласан юм” хэмээв. Нүүрсний бизнесийг уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдгийг ойлгох хэрэгтэй хэмээн чуулганд оролцогчид ярьж байв. Хэдийгээр өмнөх жилүүдэд ярьж байсан асуудлыг дахин, дахин ярьсаар байгаа ч асуудлыг шийдвэрлэх түвшинд хүртэл болно гэдгээ зохион байгуулагчид онцолсон. Дэд бүтцийн сул хөгжил нүүрсний салбарын хөгжлийн чангааж байгааг "Coal Mongolia” чуулганы индэрээс салбарын мэргэжилтнүүд дуулгав. Энэ үеэр Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн уул уурхайн бүтээгдэхүүний тээврийн бодлого, төлөвлөлт, өнөөгийн байдлыг танилцуулав. Нүүрсний экспорт өсөхийн хэрээр тээвэр, ложистик, дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэх учиртайг оролцогчид ярьж байна. Тодруулбал, 2015 онд манай улс 15 сая тонн нүүрс экспортолж байсан бол тогтмол өссөөр энэ оны эхний долоон сарын байдлаар 21 сая тоннд хүрчээ. Энэ жил тээвэр харьцангуй жигд байгаа ч авто замаа шинэчлэх шаардлагатайг албаныхан хэлэв. Манай улсад хүнд даацын нийт 14 мянган  машин тээвэрт үйлчилж байгаагаас 10 мянга нь Таван толгой-Гашуун сухайтын чиглэлд тээвэр хийдэг. Нүүрсний экспортын хамгийн гол гарц нь Гашуун  сухайт гэдгийг эндээс харж болно. Төмөр замын тухайд Алс Дорнодын чиглэлд нүүрс экспортлохын тулд Тавантолгой-Зүүн баян чиглэлд концессоор төмөр зам барих шийдвэр гарсан бөгөөд хэлэлцээ үргэлжилж буй аж. Энэ төмөр зам 460 км урт, 1.1 тэрбум ам.долларын өртөгтэй юм байна. Таван толгой-Зүүн баянгаас цааш Ханги мандал чиглэлд мөн төмөр зам тавих шаардлагатайг Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Р.Мэргэн хэлсэн юм.

Чуулган өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин

Д.ОЮУНЧИМЭГ


Автозамын шинэчлэл, нүүрсний экспортыг нэмэгдүүлэхэд анхаарна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани