Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Оюутолгой Монголыг 40 жил баараггүй “тэжээнэ“

Оюутолгой Монголыг 40 жил баараггүй “тэжээнэ“Монгол Улс уламжлалт мал аж ахуй, нүүдлийн өв соёлоо хадгалахын зэрэгцээ газрын доорх ашигт малтмал, эрдсийн асар их нөөцдөө тулгуурлан эдийн засгаа хөгжүүлэх стратегийг богино хугацаанд амжилттай хэрэгжүүлж чадсаныг "Дисковери Монголий” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид онцолж байлаа.

Сүүлийн арван жилийн хугацаанд зэсийн баяжмалын үйлдвэрлэл дөрөв, алтны гарц гурав дахин өссөн нь үүний баталгаа болж байна. Мөн уул уурхайн экспортын бүтээгдэхүүнд тэргүүлэх байрыг эзлээд байгаа нүүрсний олборлолт гурав дахин өссөн нь нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ огцом нэмэгдэхэд томоохон хувь нэмэр болж байгаа юм. Ашигт малтмалын салбарын хурдтай өсөлтийн ачаар гадаадын хөрөнгө оруулалт нэмэгдэж, эрдэс баялгийн экспорт өсч, улсын төсвийн ихэнх хэсэг нь уул уурхайн орлогоос олж буй хөрөнгөөс бүрдэж байгаа нь нэг талаар валютын ханшийн өсөлтөд өртөх, инфляцын дарамтад орох магадлалыг өндөрсгөж болох талтай гэж шинжээчид үзэж байна.

Тухайлбал, 2009-2011 онд гадаад валюттай харьцах төгрөгийн ханш 12 хувиар чангарснаас аялал жуулчлал, ноос ноолуурын салбар хүнд байдалд орж байлаа. Төсвийн алдагдал 2016 онд ДНБ-ий 17 хувьтай тэнцэж, улсын өр ДНБ-ийн 90 хувьд хүрч, төгрөгийн ханш огцом суларч, инфляц эрс өссөн төдийгүй эдийн засгийн өсөлт нэг хувь хүртэл буурсан. Үүний уршгаар ядуурлыг бууруулахад чиглэсэн нийгмийн халамжийн олон хөтөлбөр, санхүүжилт эдийн засгийг доош нь чангааж, МАН засгийн эрхэнд гарснаас хойш ОУВС- гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдахаас өөр аргагүй болсон байлаа. Уг хөтөлбөрийн хүрээнд ОУВС болон бусад донор орон, банк санхүүгийн байгууллагаас 5.5 тэрбум ам.долларын санхүүжилт авснаар эдийн засгийн нөхцөл байдал сайжирч, дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнөөр уул уурхай болон барилгын салбар сэргэх таатай үе тохиож байна. Ийм чухал цаг үед болсон "Дисковери Монголий” чуулга уулзалтад "Оюутолгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес "Дэлхийн түвшний уул уурхайн бүтээн байгуулалт Монголд” сэдвээр илтгэл тавьсан нь гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын сонирхлыг ихээр татаж байсан юм. Энд багахан түүх өгүүлэхэд, Өмнөговь аймгийн Ханбогд суманд орших Оюутолгой хэмээх газарт зэс байгааг олж мэдсэн нь аль хүрэл зэвсгийн үеэс улбаатай гэдэг. Харин өнгөрсөн зууны 1980-аад онд зэсийн эрдэсжилт байгааг тэмдэглэн үлдээсэн байдаг. Улмаар 1997 онд Ашигт малтмалын тухай хуулийг шинэчлэн баталснаар анх удаа хувийн хөрөнгө оруулалтаар хайгуул, олборлолт хийх боломжийг бүрдүүлж өгчээ.

Тухайн онд Австралийн "Би Эйч Пи” компани Оюутолгойн орчимд хайгуул хийх тусгай зөвшөөрөл /лиценз/-ийг авсан ч уурхай болох хэмжээний нөөцийг илрүүлж чадахгүй байсаар 1999 онд Канадын "Айвенхоу Майнз” компанитай түншилж хамтран хайгуул хийж байлаа. Удалгүй "Би Эйч Пи” хөрөнгө оруулалтаа татаж гарснаар "Айвенхоу майнз” ганцаар үлдсэн байна. Хайгуулын ажлын санхүүжилт барагдах үед Монголын талыг ахалсан ахмад геологич Ц.Сандуйжав 150 дугаар цооногт өрөмдлөг хийж үзэх санааг дэвшүүлснээр Оюутолгойн ордыг олж илрүүлсэн түүхтэй юм. Улмаар дэлхийн хэмжээний зэс, алтны томоохон уурхайг хамтран ашиглахаар "Айвенхоу майнз” компани "Рио Тинто”-той түншлэлийн гэрээг 2006 онд байгуулж, хэд хэдэн Засгийн газар дамнан зөвшилцсөний эцэст 2009 оны аравдугаар сард Монгол Улс хөрөнгө оруулалтын гэрээг баталгаажуулснаар Оюутолгойн их бүтээн байгуулалт эхэлсэн байна. Энэ ажлын хүрээнд ил уурхай, баяжуулах үйлдвэр болон дагалдах дэд бүтцийг барьж байгуулахад гадаад, дотоодын 7000 ажилчин, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд гар бие оролцжээ. Дөрөв хүрэхгүй жилийн дараа 2013 оны нэгдүгээр сард Оюутолгойн баяжуулах үйлдвэр анхны бүтээгдэхүүнээ гаргаж экспортолсон бол 2015 онд Монгол Улсын Засгийн газартай гүний уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг тохиролцсоноор олон улсын банк, санхүүгийн байгууллагуудаас 4.4 тэрбум ам.долларын санхүүжилтийг богино хугацаанд татаж чадсан байна. Тус гүний уурхайд Оюутолгойн ордын нийт баялгийн 80 орчим хувь нь бий гэж тооцоолоод байгаа юм. "Оюутолгой” компанийн баяжуулах үйлдвэр өнгөрсөн онд 157.4 мянган тонн зэс, 114 мянган унц алт, 974 мянган унц мөнгө агуулсан баяжмал үйлдвэрлэсэн байна. Үйлдвэрт боловсруулсан зэсийн баяжмалаа ачааны машинаар тээвэрлэж, Хятадын зэс хайлуулах үйлдвэр болон зэсийн худалдаа эрхлэгчдэд нийлүүлж байгаа бөгөөд одоогийн ил болон гүний уурхайд илрүүлж тогтоосон нөөцөөр ирэх 40 жил ажиллах юм. Цаашдаа Оюутолгойг тойрсон гүний уурхайн бүлэг ордыг ашигласнаар 100-гаас ч илүү жил ажиллах боломжтой гэж тооцож байгаа аж.

Одоогоор "Оюутолгой” компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар "Эрдэнэс Оюутолгой” компаниар дамжуулан эзэмшиж, үр ашгийг нь хүртэж байна. Хөрөнгө оруулалтын гэрээнд зааснаар 30 жилийн дараа Монгол Улсын хувь эзэмшлийг 50 хүртэл өсгөх боломжтой гэж заасан байдаг.

Оюутолгойн уурхайн олборлолттой холбоотой нэг сонирхолтой мэдээлэл хүргэхэд, уурхайгаас 17 тонн шороо ачихад түүний таван тонн нь хүдэр хэлбэрээр баяжуулах үйлдвэрт очдог байна. Түүнийг боловсруулсны эцэст 122 кг зэсийн баяжмал гаргаж авдаг бөгөөд түүний агууламжид 1.3 гр алт /хуримын бөгжний гуравны нэг/, 6.4 гр мөнгө /нэг зоосны зургааны нэг/, 29 кг цэвэр зэс / "Приус” машины цахилгааны утас/ агуулагдаж байдаг. Оюутолгойн ордоос олборлолт хийж эхэлснээс хойш өнгөрсөн оны эцсийн байдлаар 1.96 тэрбум ам.долларын татвар, нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төвлөрүүлжээ. Мөн дотоодын ханган нийлүүлэгч 600 гаруй аж ахуйн нэгжээс 2.25 тэрбум ам.долларын худалдан авалт хийсэн байна. Түүний дотор зөвхөн Өмнөговь аймгийн аж ахуйн нэгжүүдээс 100 сая орчим ам.долларын худалдан авалт хийж, 2010 оноос хойш орон нутгийн төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлэхэд 50 сая ам.долларыг зарцуулсан тухай "Оюутолгой” компанийн тайланд дурдсан байлаа. Тус компани нь эрдэс баялгийн хөрөнгө оруулалтын жишиг болсон аж ахуйн нэгж гэдгийг саяхан хуралдаж өнгөрсөн "Дисковери Монголий” олон улсын хөрөнгө оруулагчдын чуулга уулзалтад оролцогчид онцолж байсан юм. Энэ бүтээн байгуулалтын эхний үе шат амжилттай өндөрлөж, үйл ажиллагаа нь жигдэрсэн төдийгүй Монгол Улсын эдийн засагт үр өгөөжөө өгсөөр байгаа билээ.

Д.Мөнх

unen.mn


Оюутолгой Монголыг 40 жил баараггүй “тэжээнэ“
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани