Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Гадаад “бэлэг”-гүй, дотоод дэмжлэггүй жил биднийг хүлээж байна

 

Гадаад “бэлэг”-гүй, дотоод дэмжлэггүй жил биднийг хүлээж байнаИРЭХ ОНД ТАВААРЫН ЗАХ ЗЭЭЛЭЭС ЭНЭ ОНЫХ ШИГ ӨСӨЛТ ХҮЛЭЭГЭЭД ХЭРЭГГҮЙ
Монголын эдийн засгийн идэвхгүй, урамгүй үе ирэх онд ч үргэлжлэх нь. Хэдийгээр УИХ төсөв, мөнгөний бодлогыг хэрхэн батлахаас 2019 оны дүр зураг илүү тодорхой болох ч, ирэх жилийн эдийн засгийн зурхай тун таагүй бууж байна. Учир нь энэ хэдэн сар биднийг баярлуулсан, гадаад зах зээлийн гэнэтийн "бэлэг”-үүд замхарч, дотоод эдийн засгийн нөөц боломж ч алдагдсаар.

Дотоод, гадаадын шинжээч, эдийн засагчид ирэх оны өнгийг хэрхэн төсөөлж буйг эхлээд хүргэе. "2020 он ойртох тусам Монгол Улсын сорилт нэмэгдэнэ. ОУВС-гийн хөтөлбөрийн хугацаа дуусна. Араас залгаад улс төрийн сонгууль болж, өдгөө хойшлуулж буй өр зээлийн эргэн төлөлт сөхөгдөнө” хэмээн Fitch агентлагийн Ази Номхон далайн орнуудын Зээлжих зэрэглэл хариуцсан захирал Эндрью Феннел дүгнэж байна.

Тэгвэл СЭЗИС-ийн багш, дэд профессор Ж.Дэлгэрсайхан "Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу. Сүүлийн хэдэн сар манай эдийн засгийг багагүй дэмжсэн гадаад зах зээл савлаж эхэллээ. Гадаад нөхцөл байдал ийм тогтворгүй байхад дотоод эдийн засагт бодит өсөлт бий болгох хүчин зүйл ховор байна” гэв.

"Эрх баригчид төсөв, татвар, өрийн бодлогоо оновчтой тодорхойлохоос олон зүйл хамаарна. Дотоод нөхцөл байдал сайнгүй байхад гадаад зах зээл ч туйлын тогтворгүй болж байна. АНУ, БНХАУ-ын үл ойлголцол улам даамжирч байна. Энэ нь манай экспортын орлогод нөлөөлж болзошгүй” хэмээн МУИС-ийн багш, доктор, профессор Ч.Хашчулуун өгүүлэв. Тэгвэл өдгөө тодорхой болоод буй ямар сорилт биднийг хүлээж байна вэ.

                                                     ХУДАЛДААНЫ ДАЙН 
Манай экспортын орлогыг сүүлийн хэдэн сар тэтгэсэн гадаад зах зээлийг худалдааны дайн нүд ирмэхийн зуур таагүй болголоо. Их гүрнүүдийн үл ойлголцлоос үүдэн түүхий эдийн ханш улам уруудаж байна. Зэсийн ханш гэхэд бараг 20 хувиар буурсан боловч эргэн сэргэх шинжгүй 5000 ам.долларын түвшиндээ хэлбэлзэж байна. Тарифаар сум хийсэн, АНУ, БНХАУ-ын худалдааны дайн таваарын зах зээлийг таагүй болгох нь тодорхой болсон. Энэ дайн улам даамжирвал манай экспортын бүтээгдэхүүний үнэ навс унах нь дамжиггүй.

Ирэх саруудад зэсийн үнэ ёроолдохгүй юмаа гэхэд өнгөрсөн саруудынх шиг өсөхгүй гэж олон улсын шинжээчид таамаглаж байна. Мөн өдгөө үнийн уналт нөмрөөгүй байгаа нүүрсний ханш удахгүй уруудах таамаг давамгайлж байна. Алт, газрын тосны ханш ч өсөх нь бүү хэл эргэн уруудах төлөвтэй. Ингээд үзэхээр таваарын зах зээлийн таагүй жил биднийг хүлээж байна. Бид ч ирэх онд таваарын зах зээлээс энэ оных шиг ихийг хүлээгээд хэрэггүй аж. 

                                                                  ХОЁР ХӨРШ 
Биднийг бүслэн оршдог хоёр хөрш маань хоёулаа худалдааны хоригт хүлэгдлээ. Манай "хэтэвч” болох Хятадын эдийн засаг саарч байгаа. Худалдааны дайн үүсээгүй байсан ч 2019- 2020 онд энэ үзүүлэлт 6.3 хувь болтлоо буурна гэж Дэлхийн банкнаас танилцуулсан. Дээрээс нь улам өндийж буй өр зээлээ өмнөд хөрш хэрхэн шийдэх нь тодорхойгүй.

Тиймээс ирэх гурван жилд Хятадын эрх баригчид санхүүгийн зохицуулалтыг сайжруулж, зээлийн өсөлтийг хязгаарлана гэж шинжээчид таамаглаж байна. Эдгээр бодлого нь дам болон шууд байдлаар Монгол Улсын худалдаанд нөлөөлөх нь дамжиггүй. Гэтэл ОХУ-ын эдийн засгийн нөхцөл байдал улам хүндэрсээр.

Хойд хөршийн томоохон компаниудад тавьсан АНУ-ын эдийн засгийн хоригийн хор хохирол өдгөө тус улсын аж ахуйн нэгжүүдэд илт мэдрэгдэж, төсвийг нь цоолж эхэлсэн. Арга мухардсан хойд хөршийн бодлого тодорхойлогчид тэтгэврийн насаа нэмж, газрын тосны экспортоос татвар авахад хүрээд байна. 

                                       ГАДААДЫН ШУУД ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ 
Сүүлийн жил гаруй хугацаанд бид ам.долларын ханшийг донор байгууллагууд болон орнуудын мөнгөөр тогтоон барьж байгаа. Гэтэл төсвийг ундаалж, төгрөгийн ханшийг дэмжиж буй энэ мөнгө хэмжээтэй бас хугацаатай. Хугацаа нь жил гаруйн дараа дуусчихна. Тэгвэл хүний мөнгөөр хүүдэгнэж байсан бид дахиад л ам.долларын ханшийг алдана гэсэн үг. 

• Сүүлийн жил гаруй хугацаанд бид ам.долларын ханшийг донор байгууллагууд болон орнуудын мөнгөөр тогтоон барьж байгаа.
• "Монголын эдийн засгийн нөхцөл байдал ирэх онд энэ оныхыг гүйцэхгүй болов уу.
• Иймд мөдхөн хэлэлцэж эхлэх төсвийн бодлогыг ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн, эдийн засгийн бодит бололцоондоо тохируулан батлахыг олон улсын байгууллагууд сануулж буй. 

Уг нь бусдын гар харалгүй, валютын ханшаа тогтоон барих боломжийг Монголыг чиглэсэн хөрөнгө оруулалт олгоно. Гэвч энэ хэдэн сар гадаад шууд хөрөнгө оруулалт дорвитой өсөөгүй. Нийт хөрөнгө оруулалтын бараг 80 хувь нь ганцхан эх үүсвэрээс буюу "Оюутолгой”-н санхүүжилтээс бүрдэж байна. Манай хөрөнгө оруулалтын нөхцөл байдал ийм эмзэг, хөрөнгө оруулагчдын итгэл өнөө хэр сэргээгүй байгаа нь харагдана. 

                                                   ДОТООД ИДЭВХГҮЙ БАЙДАЛ
Үнэндээ бид эрийн сайндаа эдийн засгаа өсгөчихөөгүй. Аз ч гэж хэлж болох, гадаад зах зээлийн гэнэтийн хүчин зүйлс биднийг өдгөө даналзаж, сайд дарга нар өсөлт ярихад хүргэсэн. Тэгвэл өнгөрсөн оны сүүлчээс энэ оны эхэн хүртэл биднийг баярлуулсан гадаад зах зээл ирэх онд ч нүүр бууруулж эхлэх нь. Гэтэл гадаад зах зээл зангаа хувиргалаа гэхэд эдийн засгаа тэтгэх дотоод нөөц бололцоо бидэнд бий бил үү.

Өнөө хэр манай эдийн засаг уул уурхай гэх ганцхан тулгуураа түшсээр, бүтцийн өөрчлөлт, эдийн засгийн төрөлжилт дорвитой өрнөсөнгүй. "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”- ийн хүрээнд бодит секторыг дэмжих томоохон төслүүд хэзээ эхлэх, хэрхэн санхүүжих, мөн гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэх эсэх нь тодорхой бус хэвээр байна” хэмээн Төв банкны Инфляцын төлөв байдлын тайланд дурджээ. Бас таамаглахад түвэгтэй цаг агаарын хүчин зүйлээс шалтгаалж хөдөө аж ахуйн салбарт хүндрэл учрахыг үгүйсгэхгүй хэмээн Монголбанкны шинжээчид дүгнэж байна.

Ирэх онд уул уурхайн экспортоо нэмлээ гэхэд эрчим хүч, дэд бүтцээр хязгаарлагдах нь тодорхой болсон. 2019 онд үүдээ нээх үйлдвэрүүдийг амилуулахад эрчим хүч хүрэлцэхгүй хэмээн уул уурхайн компаниуд учирлаж байна. Өнгөрсөн хэдэн жилд нэг ч эрчим хүчний төсөл хөдөлсөнгүй. Цахилгаан эрчим хүч, дэд бүтэц бүү хэл, Монголын эдийн засагт дорвитой нөлөөлөх том хэмжээний нэг ч төсөл урагшилсангүй. Дотоодын ийм идэвхгүй, дүнсгэр дүр зурагтай бид ирэх онтой золгох гэж байна.

Мэдээж, ирэх оны Монгол Улсын төсөв, мөнгөний бодлого энэ намрын хамгийн анхаарал татсан сэдэв байх нь тодорхой. Энэ хэрээр ирэх оны өнгө илүү тодорхой болно. Гэхдээ эдийн засгийн суурь хүчин зүйлээ тооцвол тун таагүй байх нь. Монголын эдийн засгийг түших гадаад зах зээлийн түлхэц сул, дотоод дэмжлэг ховор жил биднийг хүлээж байна. Иймд мөдхөн хэлэлцэж эхлэх төсвийн бодлогыг ч хөнжлийнхөө хэрээр хөлөө жийсэн, эдийн засгийн бодит бололцоондоо тохируулан батлахыг олон улсын байгууллагууд сануулж буй. 

Засгийн газрын мэдээ



Гадаад “бэлэг”-гүй, дотоод дэмжлэггүй жил биднийг хүлээж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани