Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров

 

Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оровМонголын эрдэс түүхий эдийн экспортын гарцууд ачааллаа даахгүйн улмаас түгжрэл гэгч зүйл хэвийн үзэгдэл болжээ. Үүний тод жишээ нь Тавантолгой-Ганцмодны боомт. Экспортын гол гарц болох энэ чиглэлд өдөрт 50-70 км урт цуваа үүсэж, жолоочдыг олон хоногоор хил дээр уяж байна. Энэ байдлаас болж орон нутгийн өмчит "тавантолгой”-н нүүрсний борлуулалт хүртэл саатаж, тус компанийн хувьцааны ханш наймдугаар сард 6900 төгрөг болж уруудсан билээ. Гашуун-сухайт, Бичигт, Булган, Шивээхүрэнгийн боомтоор манай улс өнөөдөр нүүрсээ экспортолж байгаа. Эдгээр боомтууд өөрсдийн хүчин чадлаа бүрэн дүүрэн ашиглаж байгаа гэх боловч хил дээр урт дараалал үүссэн хэвээр. Ховдын Булган боомтыг авч үзье. Тус боомтоор нүүрс болон төмрийн хүдэр экспортолдог. Энэ он гарсаар хагас сая тонн нүүрс, 30 орчим мянган тонн төмрийн хүдэр экспортолжээ. дундаж ачаалалтай боомтын тоонд ордог Булганы боомтод Хятадын талын хяналт, шалгалт нэмэгдсэнтэй холбоотойгоор нүүрсний машины урт цуваа үүсдэг болжээ.

Энэ байдлаас үүдэн хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна. Экспорт хумигдах хэрээр Монгол руу орж ирэх валютын урсгал агшина гэсэн үг. Өдөрт 90 орчим нүүрс тээврийн автомашин хилээр нэвтэрч байгаа аж. Боомтын хүчин чадал экспортод тээг болж, хоног хугацаа алдах шалтгааны нэг болж ирлээ. 2017 оны байдлаар манай улсын нүүрсний экспортын 50 хувийг Шивээхүрэн-Сэхэ боомтоор гаргажээ. Засгийн газраас нүүрсний экспортын балансыг хадгалах зорилгоор тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд Нарийнсухайт Шивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна. Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ. Өнгөрсөн долоо хоногийн эхээр болсон "Coal Mongolia” чуулга уулзалтын үеэр ч энэ тухай бас оролцогчид хөндөж байсан юм.

• Хилээр гарах экспортын хэмжээ 2017 онтой харьцуулахад буурч мэдэхээр байна.

• Нүүрсний бизнес уул уурхайн гэхээс илүүтэй тээвэр ложистикийн бизнес гэдэг утгаар нь төр харах хэрэгтэй болсны илрэл энэ.

• Тавантолгойн дэд бүтэцтэй зэрэгцүүлээд НарийнсухайтШивээхүрэнгийн төмөр замын ажлыг ирэх оноос цаг алдалгүй эхлүүлэхээр ярьж байна.

Монгол улс нүүрс экспортлох хүчин чадлынхаа дөнгөж 34 хувийг л ашиглаж байна. Гэтэл экспортын баримжаатай 20 гаруй уурхайн нийт хүчин чадал нь 100 орчим сая тонноор хэмжигдэх аж. Өөрөөр хэлбэл, 64 хувийн боломжоо алдаж байна. Гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байгаа уул уурхайн салбар тээвэр ложистик, хил гаалийн хүчин чадлаас болоод тэлж, томорч чадахгүй байгаа. Хэрэв Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замаас гадна Нарийнсухайт-Шивээхүрэнгийн төмөр зам ашиглалтад орвол одоогийн нүүрсний маршрут өөрчлөгдөж, ачааллыг тэнцвэржүүлэх зохицуулалт хийж болохыг албаныхан хэлж байна. Манай улс өмнөд хөршийн импортын нүүрсний 30-40 орчим хувийг нийлүүлж байгаа. Монголыг хамтрагчаа гэж хардаг Хятад Улс 1.2 тэрбум тонн коксжих нүүрс хэрэглэж, импортоо танах бодолгүй байна.

Тэрчлэн Монголтой хил залгаа Хятадын бүс нутгуудад коксжих нүүрсний хэрэглээ эрс өсөж байгаа тул дотоодын өрсөлдөөн ч цаашид ширүүсэх хандлага ажиглагдах боллоо. Ялангуяа, тавантолгой ордоос экспорт хийж байгаа "Эрдэнэс Тавантолгой” болон "Энержи ресурс”, "Тавантолгой” компанийн дунд энэхүү өрсөлдөөн ширүүн байна. Нүүрсний экспорт хийгдэж байгаа Бичигтийн боомт төмөр замтай холбогдсоноор эрдэс түүхий эдийн шинэ гарц болох юм. Бичигт-хөөт чиглэлийн төмөр замын ТЭЗҮ бэлэн болсон бөгөөд хөрөнгө оруулалтгүйн улмаас мухардалд орсон билээ. "Монголын төмөр зам” төрийн өмчит компани уг төслөө хөрөнгө оруулагчдад танилцуулж эхэлсэн ч шаардлагатай хөрөнгө оруулалтаа босгож чадаагүй. Энэ оны эхний хагас жилийн байдлаар нүүрсний экспортын биет хэмжээ 2017 оны мөн үетэй харьцуулахад 0.54 хувиар буурсан тухай ашигт малтмал, газрын тосны газар мэдээлж байсан юм.

Хэдий нүүрсний үнэ тогтвортой, зах зээлийн эрэлт ханаагүй боловч хил гаалийн хүчин чадал хамгийн том сорилт болж байна. Өмнөд хөрш рүү тэмүүлэх нүүрсний экспортын урсгал шинэ гарцын талаар бодоход бас хүргэсэн. Тухайлбал, зөвхөн урагшаа нүүрс гаргахаас гадна хойд чиглэлийг сонгох хувилбар яригдаж байна. Владивостокоор нүүрс тээвэрлэж, Япон болон Солонгос гээд гуравдагч орны зах зээлд коксжих нүүрсээ зарах талаар албаны хүмүүс яриад 10 жил болж байна. Энэ саналыгалбаныхан дэмждэг ч зах зээлийн шинжээчид төдийлэн үр ашигтай хувилбар биш гэж одоо ч үзсэн хэвээр. Дорнын эдийн засгийн IV чуулга уулзалт владивосток хотноо үргэлжилж байна. ОХУ-ын Ерөнхийлөгчөөр Владимир Путиний санаачилгаар дөрөв дэх жилдээ зохион байгуулагдаж байгаа энэхүү арга хэмжээний үеэр нүүрсний экспортын шинэ хувилбар гол ярианы сэдэв болж магадгүй. Учир нь, 2017 оны чуулга уулзалтын үеэр ОХУ-ын нутгаар дамжуулан тээвэрлэх төмөр замын тээвэрлэлтэд манай улс 25 жилийн турш тогтвортой тарифын хөнгөлөлт эдлэхээр болоод байгаа юм. Үүнийг улам лавшруулах хэлэлцээр энэ удаа ч анхаарлын төвд байна.

Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
 
Экспортын шинэ гарц анхаарлын төвд дахин оров
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани