Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нүүрснээс татгалзах нь түүнийг хэрэглэхээс хэцүү

 

Нүүрснээс татгалзах нь түүнийг хэрэглэхээс хэцүүӨдгөө дэлхий дахины хэрэглэж буй эрчим хүчний бүхий л эх үүсвэрээс хамгийн бохир бөгөөд хүний эрүүл мэндэд хамгийн хөнөөлтэй нь нүүрс. Дэлхий нийт жилд дунджаар найман тэрбум тонн нүүрс түлж, эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 40 хувийг хангадаг. Нүүрс мөн дэлхийн агаар мандлыг сүйтгэгч хорт хийн 30 гаруй хувийг дангаараа бүрдүүлж, уурхайн салбарт жил бүр мянга мянган хүний амийг авч одон, утаа угаараараа түүнээс ч олон хүнийг өвчин эмгэгтэй болгож байна. Тэгэхээр "Нүүрснээс яаж татгалзах вэ” гэсэн асуултыг дэлхий нийт өөрсдөөсөө асуух цаг нэгэнт иржээ. Америкийн Баруун Виржиния мужийн нутаг дахь Аппалачиягийн уулс газартай тэгширч, хормойгоор нь урсаж байсан гол горхи улбар өнгийн хүчилтэй шалбааг болон хувирсныг, Бээжин хотын төв яг л тамхичдын умгар өрөө шиг болсныг харахад л нүүрс хэчнээн аюултай зүйл болох нь захын хүнд ойлгогдоно.

Гэвч нүүрс эрчим хүчний хамгийн хямд эх үүсвэр тул дэлхий нийтийн нүүрсний хэрэглээ буурахгүй байна. 2012 онд гэхэд л дэлхий дахины түлсэн хатуу түлшнээс 34.5 тэрбум шоо метр хүлэмжийн хий ялгарсны тэн хагас нь нүүрснийх байлаа. Тэгэхээр Хойд мөсөн далай хэр хурдан хайлах, далайн түвшин хэр хэмжээгээр нэмэгдэх зэрэг нь үндсэндээ нүүрсний хэрэглээнээс шууд хамааралтай юм. Ялангуяа эрчим хүчний салбарын гол тоглогчид болох АНУ, БНХАУ-ын нүүрсний бодлого ямар байхаас хүн төрөлхтний хийгээд гариг дэлхийн ирээдүй шалтгаалах болоод байна. Байгалийн хямд хийн нийлүүлэлт нэмэгдсэнээс АНУ болон Европын зарим улсад нүүрсний хэрэглээ буурсан ч Хятад зэрэг томоохон орнуудад нүүрсний хэрэгцээ, шаардлага өссөөр байгаа.

Сүүлийн 20 жилийн хугацаанд олон зуун сая хүн зөвхөн нүүрсний ачаар анх удаа цахилгаан, эрчим хүчтэй золгосон бол дахин хэдэн зуун сая хүн ээлжээ хүлээж буй. Гэвч зөвхөн эрчим хүчтэй болохын тулд байгаль орчноо ч, эрүүл мэндээ ч хохироосоор байх уу? Сэргээгдэх эрчим хүч, эрчим хүчний хэмнэлт зэрэг нүүрсний аюулаас сэргийлэх олон гарц бий ч нүүрстөрөгчийн давхар ислийг ялгаж аван "чулуужуулж” газар дор булах нь хамгийн үр дүнтэй арга гэж эрдэмтэд үздэг. Энэ нь бүтэшгүй зүйл шиг сонсогдох ч АНУ-ын Эрчим хүчний яам сүүлийн 30-аад жилд энэ аргыг боловсронгуй болгохын тулд хэдэн арван судалгаа, туршилтад нийт 6.5 тэрбум ам.доллар зарцуулжээ. 2000 оноос хойш 20 гаруй сая шоо метр нүүрсхүчлийн давхар ислийг Хойд Дакота мужид боловсруулж байгалийн нийлэг хий болгон Канадын Саскачеван мужид нийлүүлсэн нь одоогоор энэ чиглэлийн хамгийн том ажил болоод байна. Америкаас авсан бохир хийгээ Канадын газрын тосны "Cenovus Energy” компани нефтийн орд газрынхаа орчимд, 1.6 км-ийн гүнд юу ч үл нэвтрэх давс хужир, занарын бүрхүүл дор хадгалдаг. Гэхдээ нүүрсний давхар ислийг хэр удаан газар дор хадгалах боломжтой вэ? Байгалийн давхар ислийн нөөц олон сая жил аюулгүй хадгалагддаг. Харин давхар исэл их хэмжээгээр гэнэт алдагдах нь хүн, амьтанд хөнөөлтэй нь тодорхой. Өнөөг хүртэл ийм гамшиг болоогүй, эрдэмтэд ч иймэрхүү осол болох магадлал тун бага гэж үздэг. Гэвч нүүрстөрөгчийг "булшлах” нь өндөр өртөгтэй, байгаль экологид хортой юм.

Европчууд эрчим хүчний үйлдвэрүүдийнхээ ялгаруулдаг хорт хийг бүтэн зуун жилийн турш Умард тэнгисийн ёроолд булах боломжтой гэж үзжээ. Америкчууд мөн үүнээс санаа авч Вашингтон мужийн нутаг дахь Колумбия мөрний сав газарт хэд хэдэн ийм туршилт хийсний дотор багахан хэмжээний нүүрстөрөгчийн хийг галт уулын хүрмэнд шахаж, тэр нь кальци, магнитай урвалд орон шохойжсоноос хорт хий алдагдахааргүй болсон нь хамгийн амжилттай туршилт байв. Гэхдээ энэ нь түлсэн нүүрснийх бус, далай тэнгисийн гүнээс гаргаж авдаг байгалийн хийгээс ялгаж авсан нүүрстөрөгч юм. Тиймээс нүүрс түлдэг үйлдвэрүүдэд байдал өөр байна. Нүүрстөрөгчийн давхар ислийг "барьж авах” нь нүүрсний аюулт хийг "булшлах” технологийн хамгийн хүнд хэцүү, өртөгтэй хэсэг бөгөөд энэ аргыг хамгийн өргөн хүрээнд ажил хэрэг болгож буй Америкийн Баруун Виржиния мужийн нутаг дахь "Mountaineer” станцын нүүрстөрөгчийн хий ялгаж авах төхөөрөмж гэхэд л 5.6 га талбай эзлэн орших арван давхар байшинтай тэнцэхүйц өндөр байгууламж юм. Нүүрснээс татгалзах нь түүнийг хэрэглэхээс ч илүү бэрхшээлтэй болохыг эндээс харж болно. Ийм шалтгаанаар нүүрснээс татгалзаж чадахгүй, ийм оролдлого ч хийх боломжгүй байгаа улс бол Хятад юм. Тус улсын эрчим хүчний эх үүсвэрийн 80 хувийг нүүрс дангаараа бүрдүүлдэг. Нүүрс нь ахуйн хүрээнд ашиглаж болох хамгийн олдоцтой түлш учир хятадууд нүүрсийг эрчим хүчээс гадна үйлдвэрлэлийн элдэв бодис, шингэн түлшнээс эхлээд хуванцар, хиймэл торго, мяндсан утас хийхэд хүртэл ашиглаж байна.

Хятад улс одоогоор нүүрснээс татгалзаж чадахгүй байгаа ч аюул, сөрөг талыг нь өмнөхөөсөө илүү ойлгох болжээ. Агаарын чанар муу байгаа талаар гадаад, дотоодын иргэд байнга гомдоллох болсон, уур амьсгалын өөрчлөлтийн асуудалд Бээжингийн эрх баригчид нухацтай хандаж, эрчим хүчний аюулгүй байдал, технологийн дэвшил зэргийг чухалчлах болсон нь Хятадыг сэргээгдэх эрчим хүчний салбарт хэдэн тэрбум ам.доллар зарцуулахад хүргээд байгаа. Сүүлийн тав хүрэхгүй жилийн дотор тус улс салхин хөдөлгүүр болон нарны цахилгаан үүсгүүр үйлдвэрлэлээрээ дэлхийд тэргүүлэх болж, дотооддоо нарны эрчим хүчний хэдэн зуун бичил станц байгуулжээ. Мөн саяхнаас цэвэршүүлсэн нүүрсний станц байгуулах талаар ярьж, дээр дурдсан нүүрстөрөгчийн давхар хийн ислийг ялгаруулах хямд төсөр технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр нь хилийн чанадаас их хэмжээний хөрөнгө мөнгө болоод чадварлаг мэргэжилтнүүдийн урсгалыг Хятад руу чиглүүлжээ. Тэдний дунд АНУ-ын Байгаль хамгаалал, сэргээгдэх эрчим хүчний дэд сайд асан Майкл Дэвис нарын эрчим хүчний тэргүүлэх зөвлөхүүд ч бий. Бээжингээс 140 орчим км-ийн зайд орших Тяньжинь хотод 2016 онд ашиглалтад орох, нүүрсийг хорт ислээс нь салгаж боловсруулах Хятадын анхны цахилгаан станц тэдний ажлын гол талбар байх юм. "GreenGen” хэмээх уг станцад нүүрсний хийн хорыг 80 хүртэлх хувиар бууруулах аж. Харин АНУ дахь ийм төрлийн анхны станц энэ оны сүүлчээр Миссиссиппи мужийн зүүн хэсэгт ашиглалтад орох төлөвтэй байна. Харамсалтай нь тус хоёр улсаас өөр бохир нүүрсний асуудлыг хэрхэн шийдэх талаар дорвитой ажил хийсэн улс орон одоогоор алга.

Дэлхий дахины нүүрсний хэрэглээ болон ялгаруулдаг хүлэмжийн хийн хэмжээ нь урьд хожид байгаагүйгээр нэмэгдсэн тухай НҮБ-ын харьяа Уур амьсгалын асуудал эрхэлсэн олон улсын хороо өнгөрсөн намар мэдэгдсэн. Хяналт, хязгааргүй өсөх гээд байгаа эдгээр тоог нэг түвшинд барьж байя гэвэл нүүрсийг цэвэршүүлэхээс өөр аргагүй бөгөөд дэлхий нийтийн ялгаруулдаг бүх хорт хийн ердөө аравны нэгийг шохойжуулж, газрын гүнд "булшлах” нь өдгөө дэлхий дахины нэг жилд олборлодог газрын тостой тэнцэх хэмжээний хорт хийг газарт булахтай дүйх юм. Энэ нь маш олон тооны дамжуулах хоолой, гүний худаг шаардагдана гэсэн үг. Үүнээс харахад нүүрсийг цэвэр түлш болгоно гэдэг бүтэшгүй ч одоогийнхоос нь хавьгүй цэвэрхэн болгох боломж бидэнд байна. Үүнд хөрөнгө мөнгө, дэвшилт технологиос гадна нүүрснээс салъя гэсэн хүсэл, өөдрөг үзэл хэрэгтэй.

Эх сурвалж: Г.Лхагвадулам


Нүүрснээс татгалзах нь түүнийг хэрэглэхээс хэцүү
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани