Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Р.Хишигнэмэх: Уул уурхайн салбарт татварын орчинд өрсөлдөөн хэрэгтэй

Р.Хишигнэмэх: Уул уурхайн салбарт татварын орчинд өрсөлдөөн хэрэгтэй

 

"Дисковер Монгол-2018” чуулганы үеэр уул уурхайн салбарт татварын орчны өрсөлдөх чадвар сул байгаа талаар "ЭРНЕСТ энд ЯНГ Монголия аудит” компанийн ахлах менежер Р.Хишигнэмэх ярьж байв. Түүнтэй ярилцлаа.

 

–Татварын ялгаатай бодлогыг уул уурхайн компаниудад хэрэгжүүлэх боломжийн тухай та ярьсан. Тодруулбал?

-Уул уурхайн хөрөнгө оруулалтын чуулганы үеэр манай татварын орчин олон улсад өрсөлдөх чадварын талаар ярьсан. Ер нь гадаадын хөрөнгө оруулагчдын дунд уул уурхайн салбарт хөрөнгө оруулахдаа 10 хүчин зүйлийг голлон авч үздэг. Үүнээс 3-5 нь татвартай холбоотой байдаг. Тэр дундаа үндсэн гурван гол хүчин зүйл нь татвартай шууд холбоотой. Өөрөөр хэлбэл, ашигт ажиллагааны үзүүлэлтэд татварын зардал сөргөөр нөлөөлдөг. Тиймээс тат­варын зардлыг урьдчилан тооцох боломжтой байх ёстой. Мөн татварын орчин хэр зэрэг тогт­вортой вэ гэдгийг чухалчилна. Эдгээрийг нэн тэргүүнд судалсны дараагаар хөрөнгө оруулалт хийх эсэхээ шийднэ.

Татварын ачааллыг харь­цуулдаг дэлхийн жи­шигт нийцсэн хэм­­­жүүр бий. Тухайл­бал, "Олборлох үйлдвэр­лэлийн ил тод байдлын санаачлага”-аас 23 орныг хамруулсан судалгаа хийсэн байдаг. Эндээс харвал, уул уурхайн гол орнуудын дунд татварын ачааллаараа хамгийн багад тооцогдсон нь Швед улс. Харин тат­варын ачаалал өн­дөртэй нь Узбекстан. Манай улсын хувьд 60 хувийн ачаалалтай гэ­сэн байдаг. Гэхдээ энэ судалгааны дараа татварын хууль тогтоомж өөрчлөгдсөн. Ингэхдээ татварын ачааллыг илүү нэмэгдүүлсэн. Тэгэхээр уул уурхайн салбар татварын орчноороо олон улсад өрсөлдөх чадваргүй байгаа юм. Энэ нь хөрөнгө оруулалтад сөргөөр нөлөөлж байна.

-50:50 харьцаатай татварын орчинтой улсууд илүү өрсөлдөх чадвартай гэж байна. Ер нь татварын ачааллыг ямар үзүүлэлтээр хэмждэг вэ?

-Тухайн уул уурхайн компанийн олсон ашгийг тооцоолон бүх татвар хураамж төлөх ашгаас Засгийн газарт төлөх дүнг ачаалал гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, манайх 60 хувийг нь татварт төвлөрүүлдэг гэж үзвэл хөрөнгө оруулагчид 40 хувь нь үлдэнэ. Олон улсын төвшинд татварын ачаалал 40-50 хувийн хооронд хэлбэлздэг учраас манай улс дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй гэдэг. Ер нь уул уурхайн салбар эрсдэл ихтэй учраас өндөр ашиг авахыг шаарддаг юм. Учир нь тухайн хэрэгжүүлж буй төслөөс багадаа 50 орчим хувийн ашиг авч дараагийн төслийг санхүүжүүлэх хөрөнгөө босгодог. Тодруулбал, хайгуулын болон нөхөн сэргээлтэд зарцуулахаар төлөвлөсөн байдаг.



–Уул уурхайн салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхийн тулд юу хийх ёстой вэ?

-Манай улсын тат­варын ачаалал өндөр хувьтай байгаа шалтгаан нь гурван зүйлээс нөлөөлж байна. Нэгдүгээрт, ашигт малтмалын нөөцийн төлбөр ногдуулдаг хоёр хоёр шатлалтай бодлогоос хамаарч байна. Өөрөөр хэлбэл, борлуулалтын орлогын үнэлгээнээс авдаг таван хувийн татвар авдаг. Энэ хэдийгээр Засгийн газарт сайн боловч хөрөнгө оруулагчдад таатай зүйл биш гэдэг. Тэгэхээр уурхай ажиллаж байгаа бол ашигтай эс­вэл алдагдалтай бай­хаас үл хамаарна. Мөн уул уурхайн эрдэс баялгийн үнийн мөчлөгт хариу үзүүлдэггүй гэж шүүмжлэгддэг. Нөгөө­тэйгүүр, манай улс уул уурхайн бүтээгдэхүүний үнийн өсөлттэй уялдуулан тав хүртэлх хувиар нэмэлт татвар авдаг. Үүнийгээ өсөн нэмэгдэх роялти гэдэг. Энэ нь үнийн өсөлт болон боловсруулалтын төвшнөөс хамаардаг.

Уул уурхайн татварын чиглэлээр энэ оны наймдугаар сар хүртэл хийсэн "Эрнест Янг”-ийн судалгаа хийсэн. Эндээс харвал, топ 20 орны дийлэнх нь роялтигийн хэмжээ нь 1-10 хооронд хэлбэлздэг. Харин Мозанбек, Америк, Чили улсын хувьд 14-20 хооронд байна. Гэхдээ ихэнх орнууд роялтиг борлуулалтын орлогод биш ашигт нь ногдуулдаг. Жишээлбэл, зарим орон үйл ажиллагааны ашгаас авна. Зарим нь хүү, татвар болон элэгдэл хорогдлын өмнөх ашигт ногдуулдаг. Тэр ч бүү хэл цэвэр ашгаас нь авдаг улс ч бий. Энэ нь эрсдэлээ шударгаар хуваарилах нэг зарчим гэж үздэг юм билээ.

–Тэгвэл манай улс юу хийх ёстой вэ?

-Бидний хувьд уул уурхайн салбарт татварын орчныг өрсөлдөх чадвартай болгоно гэдэг тулгамдсан асуудлын нэг. Нэгдүгээрт, одоо байгаа татварын өндөр ачааллыг эргэж харах хэрэгтэй. Нөгөөтэйгүүр бусад улс орны жиш­гээр роялтигийн бод­логоо хандуулах нь зүйтэй. Мөн НӨАТ хөрөнгө оруулалтыг дэмжихээс илүү сөрөг хандлага ажиглагддаг. Тэгэхээр Засгийн газар татварын шинэчлэлийн асуудлыг хэлэлцэхдээ энэ асуудлыг нухацтай авч үзэх хэрэгтэй. Хэрэв бид хөрөнгө оруулалтыг оруулж ирэхийг зорьж байгаа бол уул уурхайн салбарын татварын орчны өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх ёстой. Одоогоор өргөн барьсан татварын шинэчлэлийн хуулийн төслүүдээс харвал энэ салбарын татварын орчин илүү дордуулсан заалтууд орсон байна лээ. Нэгэнт дэлхийн зах зээл дээр өрсөлдөх чадваргүй, өндөр ачаалалтай орны нэг гэгдэж буй энэ үед энэ нь маш буруу зүйл.

–Засгийн газраас тат­варын ачааллыг бууруулах шийдвэр гаргавал татварын орлого буурах болно гэдэг. Таныхаар?

-Зөвхөн өнөөдрөө харж байгаа бол өндөр татвар ногдуулаад татварын орлогоо бүрдүүлж болно. Гэхдээ ирээдүйд шинээр хөрөнгө оруулалт орж ирэхгүй гэдгийг анхаарах учиртай. Тиймээс татварын ачаал­лыг бууруулж, хөрөнгө оруулалтыг нэмэх бодлого баримтлах хэрэгтэй. Энэ нь урт хугацаанд татварын бааз суурийг бэхжүүлэх боломж. Хэдийгээр зөв­хөн уул уурхайн салбарын тухай ярьж байгаа боловч үүнийг дагаад бусад салбарт ч өсөлт гарч байдаг. Тухайлбал, ханган нийлүүлэгч байд­лаар ажиллах аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа урт хугацаандаа тогтвортой ажиллах нөхцөл бүрдэнэ. Цаашилбал, ажлын байр олноор бий болно. Эдгээр нь улсын эдийн засагт эерэгээр нөлөөлөх томоохон хөшүүрэг болдог шүү дээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ” сонин
Д.ОЮУНЧИМЭГ

Р.Хишигнэмэх: Уул уурхайн салбарт татварын орчинд өрсөлдөөн хэрэгтэй
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани