Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Уурхайчдын ажлын байр нэмэгдэж, цалин өсч байна

Уурхайчдын ажлын байр нэмэгдэж, цалин өсч байнаТОМООХОН КОМПАНИУД ХИЙМЭЛ ОЮУН УХААНД СУУРИЛСАН ТЕХНОЛОГИУДЫГ НУТАГШУУЛЖ ЭХЛЭВ

Өнгөрсөн жилээс уул уурхайн салбарт ажлын байр нэмэгдэж, уурхайчдын цалин хөлс өсчээ. Геологи, уул уурхайн салбарын ажилчдын тоо болон цалин хөлсний хэмжээ дэлхийн түүхий эдийн зах зээлээс ихээхэн хамааралтай байдаг.

2012 оноос эхэлсэн түүхий эдийн, ялангуяа алт, зэс, нүүрс гэх мэт суурь металлуудын үнийн уналт энэ салбар дахь ажилчдын тоог ихээхэн бууруулаад байв. Тэгвэл өнгөрсөн онд зэсийн үнэ тонн тутамдаа долоон мянган ам.доллар, алтны үнэ унци нь 1300 ам.доллар давж, цахилгаан машины батарейн түүхий эдүүдийн (лити, кобальт) үнэ хамгийн багадаа хоёр дахин өсөж түүхий эдийн зах зээл бүхэлдээ сэргэж эхэлсэн.

Үүнтэй зэрэгцээд салбарын ажиллах хүч болон цалин хөлсний хэмжээ ихээхэн нэмэгдсэн хэмээн судалгааны байгууллагууд онцолж байна. Мөн геологи, хайгуулын салбарын хөрөнгө оруулалт нэмэгдсэнтэй холбоотойгоор уг салбарын ажилчдын тоо болон цалин хөлс ч мөн ихээхэн нэмэгджээ.

ЧИЛИЙН УУРХАЙЧИД ЦАЛИНГИЙН ХЭМЖЭЭГЭЭР ӨМНӨД АМЕРИКТ ТЭРГҮҮЛЖ БАЙНА

Өмнөд Америкийн ихэнх улсад уул уурхайн салбараас олох орлого нь эдийн засагт чухал үүрэгтэй байдаг. Уг тивийн ашигт малтмалын нөөц боломж бусад тивтэй харьцуулахад өсөх
ирээдүйтэй хэмээн үнэлэгдэж буй.

Дэлхийн хамгийн том зэсийн уурхай, дэлхийн хамгийн их литийн нөөц, дэлхийн хамгийн том төмрийн хүдрийн орд гэх мэт олон онцлох зүйлтэйгээс гадна шинэ эрдсийн нөөц тогтоох өргөн боломжтой тив юм.

Дэлхийн уул уурхайн салбарын ажлын байрны судалгааны компани болох Hays өнгөрсөн зургаадугаар сард Өмнөд Америкийн улсуудын уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүсийн дундаж цалинг тооцоолсон судалгааны үр дүнгээ танилцууллаа. Судалгаагаар Чили улс уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалингаар тивийн бусад улсыг тэргүүлжээ. 

Тус улсын уурхайн ажилчид жилд дунджаар 97 мянган ам.доллар авдаг бөгөөд энэ нь бараг дэлхийн дундажтай дөхөж байгаа аж.

Hays дэлхий дээр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн жилийн дундаж цалин 98 мянган ам.доллар гэж тооцоолсон байна. Чили улсын нийт экспортын 50-иас дээш хувийг түүхий эд бүрдүүлдэг бөгөөд өнгөрсөн онд ашигт малтмалын экспорт 34 тэрбум ам.доллар хол давсан юм.

Тэгвэл цалингийн хэмжээгээр хоёрдугаарт Бразил улс орж байна. Бразилын уурхайчид жилд дунджаар 76 мянган ам.долларын цалин авдаг. Дэлхийн төмрийн хүдрийн гигантуудын нэг болох "Вале” нь Бразил улсын компани бөгөөд өнгөрсөн онд нийт 366 сая тонн төмрийн хүдэр олборлож төмрийн хүдрийн бүх компанийг тэргүүлсэн.

Цалингийн хэмжээгээрээ Перу, Боливи болон Аргентин улс удаалжээ. Перу улсын дундаж цалин 73 мянган ам.доллар, Боливи улсынх 52 мянган ам.доллар, Аргентин улсынх 41 мянган ам.доллар аж. Гэхдээ Өмнөд Америкт ажиллаж буй гадаад мэргэжилтнүүдийн цалин дундаж цалингаас өндөр байна.

Тухайлбал Боливи улсын уурхайд ажиллаж буй гадаад ажилчдын жилийн дундаж цалин 156 мянган ам.доллар бол Перу болон Аргентин улсынх тус бүр 137 болон 133 мянган ам.доллар байдаг байна. Гадаадын мэргэжилтэнд өгдөг цалингийн үзүүлэлтээрээ Боливи улс дэлхийд дөрөвдүгээрт, Перу улс есдүгээрт, Аргентин улс 23 дугаарт ордог аж. 

  • Чили улс уул уурхайн салбарын ажилчдын дундаж цалингаар тивдээ тэргүүлжээ.
  • Түүхий эдийн үнийн сэргэлттэй холбоотойгоор ирэх таван жилд Австралид жилийн дундаж цалин 11 хувиар буюу 15 мянган австрали доллараар нэмэгдэх хүлээлттэй байгаа.
  • Дэлхий дээр уурхайд ажиллаж байгаа хүмүүсийн жилийн дундаж цалин 98 мянган ам.доллар.

АВСТРАЛИЙН УУРХАЙЧИД 130 МЯНГАН АВСТРАЛИ ДОЛЛАРЫН ЦАЛИНТАЙ

Уул уурхайн салбарын хөгжлөөр дэлхийд тэргүүлэгч Австрали улсын ДНБ-ий зургаан хувийг уул уурхайн салбар бүрдүүлдэг. Гэхдээ тус улсын 10 ажлын байрны нэг нь уул уурхайн салбартай холбогддог гэдгээрээ онцлог. Уул уурхайн салбараас хамааралтай ажиллаж буй австраличуудын тоо нэг сая давдаг.

Үүнээс гадна уул уурхайн бүс нутаг гэгддэг Квийнслэнд мужид найман ажлын байрны нэг нь уул уурхайн салбарынх аж. Нүүрсний салбарын оргил үе буюу 2011-2012 онд уг үзүүлэлт 6:1 буюу зургаан ажлын байрны нэг нь уул уурхайн салбарынх байсан хэмээн Квийнслэнд мужийн Эрдэс баялгийн зөвлөлөөс мэдээлж байжээ.

Тус улсын статистикийн газрын мэдээлсний дагуу Австралийн уурхайчдын жилийн дундаж цалин 130 мянган австрали доллар аж.

Харин долоо хоногийн буюу 40 цагийн ажлын хөлс дунджаар 2600 австрали доллар байдаг байна. 

Түүхий эдийн үнийн сэргэлттэй холбоотойгоор ирэх таван жилд жилийн дундаж цалин 11 хувиар буюу 15 мянган австрали доллараар нэмэгдэх хүлээлттэй байгаа. Австрали улсын уул уурхайн гол муж бол Квийнслэнд. Уг мужийн нүүрсний роялти өнгөрсөн онд гэхэд л 3.7 тэрбум болж өмнөх оноос 300 сая австрали доллараар нэмэгдсэн.

Тэгвэл ажлын байрны тоо ч мөн нэмэгдсэн байна. Уг мужийн Эрдэс баялгийн зөвлөлийн Гүйцэтгэх захирал Ян Макфарлейн "Уурхай дээрх бүтэн цагийн ажилчдын тоо өнгөрсөн оноос 12.7 хувиар өсөж 38 мянгад хүрсэн” хэмээн мэдэгдсэн.

Тэрээр "Түүхий эдийн үнийн өсөлт манай мужийн уул уурхайн салбарын ирээдүйд ногоон гэрэл асаагаад зогсохгүй иргэдийн энэ салбарт итгэх итгэлийг нэмэгдүүлж байна” хэмээн нэмж хэлсэн байна. Түүнчлэн Квийнслэнд мужийн нийт ажлын байрны зарыг он гарснаас хойш уул уурхай болон эрчим хүчний салбарын ажлын байрны зар тасралтгүй тэргүүлжээ.

Квийнслэнд мужийн эдийн засагт уул уурхайн салбарын гүйцэтгэж буй үүрэг асар их. Тухайлбал, уг мужийн эдийн засагт орж буй зургаан австрали доллар тутмын нэг нь, бүтэн цагийн найман ажлын байрны нэг нь ашигт малтмалын салбарт хамаарагддаг. Одоогоор Австрали улсын Квийнслэнд мужийн бүтэн цагийн ажилчдын тоо 280 мянга хол давсан байна.

Цаашид уул уурхайн салбарын ажлын байр олон эрсдэлтэй тулгарч болзошгүй талаар зарим судалгааны байгууллага сануулж байна. Англид төвтэй залуучуудын мэдлэг боловсролын судалгааны байгууллага Youth-Sight–н өнгөрсөн тавдугаар сард гаргасан судалгаанд оролцсон Австралийн залуучуудын 59 хувь нь уул уурхайн мэргэжлийн талаар юу ч мэдэхгүй хэмээн хариулсан байна.

Судалгаанд арван жилийн ахлах ангийн болон их сургуулийн нэгдүгээр дамжааны нийт 1061 сурагч, оюутан хамрагджээ.

Тэдний 40 хувь уул уурхайн салбарт ажиллана гэж хэзээ ч бодож байгаагүй хэмээн мэдүүлжээ.

Харин энэхүү судалгааны талаар Австрали улсын Эрдэс Баялгийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Гэйвин Линд "Бид эцэг эхчүүд болон залуучуудад уул уурхайн салбарыг илүү их танилцуулж, энэ салбар өөрөө ямар гайхалтай, ямар их боломж нуугдаж байдгийг ойлгуулах хэрэгтэй байна” хэмээн хэлсэн байна.

Уул уурхайн салбарын ажилтнуудын дундаж цалин бусад салбартай харьцуулахад харьцангуй өндөрт тооцогддог. Тиймээс ч тус салбарын компаниудын өрсөлдөх чадварт өндөр цалин сөргөөр нөлөөлдөг талтай.

Ялангуяа Чили зэрэг улсын уурхайчдын цалин тогтмол өсөж байгаа, цалингаа нэмэгдүүлэхийн тулд ажил хаялт зарлах гэх мэтээр компанид дарамт үзүүлдэг зэрэг нь компаниудын удирдлагуудад хүндхэн сорилт болоод байна. Энэхүү асуудлыг шийдэх нэг шийдэл нь хиймэл оюун ухаан хэмээн зарим мэргэжилтнүүд үзэх болсон.

Сүүлийн жилүүдэд хиймэл оюун ухаан дээр суурилсан техник, технологийн хөгжил хүчээ авч буй. Уул уурхайн салбарт ч ялгаагүй. Дэлхий даяар үйл ажиллагаа явуулдаг уул уурхайн компаниуд, тэр дундаа тэргүүлэх томоохон компаниуд хиймэл оюун ухаан дээр суурилсан технологиудыг нутагшуулж эхэлсэн.

Тухайлбал, жолоочгүй хүнд даацын автомашинууд, орчны геологийн судалгаа хийж, улмаар нөөц бодох программууд, уурхайн ажиглалтын дрон гэх мэтийг дурдаж болно. Долдугаар сард "Рио Тинто”-гийн Пилбара уурхайд төмрийн хүдэр тээвэрлэх жолоочгүй галт тэрэг анхны хүргэлтээ амжилттай хийгээд байна.

Технологийн энэхүү дэвшил нь уул уурхайн салбарын ажлын байр болон мэргэжилтнүүдийг бэлтгэх уламжлалт сургалтын арга барил, систем нь шинэ сорилттой тулгарсныг харуулж байна.

"Энэ бүхэн одоогийн уул уурхайн салбарт ажиллаж буй хүмүүст яах аргагүй сорилт бий болгож буй ч гэлээ бид ирээдүйн боловсон хүчнээ илүү сайн бэлтгэж авах зайлшгүй шаардлагатай тулгарч байгаа юм” хэмээн Австрали улсын Эрдэс Баялгийн Зөвлөлийн Гүйцэтгэх захирал Гэйвин Линд ярьжээ.

Засгийн газрын мэдээ
Уурхайчдын ажлын байр нэмэгдэж, цалин өсч байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

2026 оны 04 сарын 02, 13 цаг 10 минут
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани