Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Судлаачдын шоконд оруулсан олдворууд

Хүн төрөлхтний түүхэнд маш олон сонирхолтой зүйлс байдаг. Хэдийгээр эрдэмтэд аливаа эртний олдворын утга учрыг олохыг хичээж байгаа ч, нууцууд цөөрөхгүй л байна. Коста-Рикагийн аварга чулуун бөмбөлгийг хэн бүтээсэн юм бол, викингчүүд луужингүйгээр хэрхэн Атлантикийг давж туулсан юм бол гэх мэт маш олон нууц өдийг хүртэл тайлагдахгүй байсаар л... Ингээд археологийн хачирхалтай олдворуудын талаар сонирхоцгооё.

Судлаачдын шоконд оруулсан олдворууд
 

 

1Викингчүүдийн наран чулуу

 

Исландын домогт гардаг наран чулуу буюу "sólarsteinn" нь үнэхээр бодит байдал дээр оршдог байжээ. Викингийн домогт энэхүү чулуу нь хаан Олавад тэнгисийг даван туулахад тусалсан шидэт чулуу юм. Энэ бол Х зууны үед буюу Европт луужин үүсэхээс 600 жилийн өмнө тохиолдсон үйл явдал аж.

Наран чулуу нь – байгалийн кристалл бөгөөд нарны туяагаар зүг чигийг тодорхойлоход тусалдаг байжээ. Наргүй, үүлэрхэг байсан ч зүг чигийг тодорхойлох боломжтой бөгөөд 3 цаг тутам шалгахад ихэнх завь зорьсон газраа хүрч чаддаг.

 

Викингчүүдийн наран чулуу

2Хувь заяаны гавал

 

XIX  зууны сүүл үед Гватемалаас хувь заяаны кристал гавлыг олсон гэх яриа бий. Хүн төрөлхтөн энэхүү гавал ясыг шидтэй хэмээн үздэг байжээ. Харин эрдэмтэд гавал ясны учрыг олох гэж хичээж байгаа гэнэ.

Худалдаачид энэхүү гавлыг Майя, Инк, Ацтекүүдийн соёлын өв хэмээн үзэж байгаа аж. Луйварчид энгийн нэгэн кварц чулуугаар хийсэн гавал ясыг эртний олдвор хэмээн андуурсан байна. Харин гавлыг хийхийн тулд  орчин үеийн техник технологийг ашиглажээ.

Хэдийгээр гавал яс хуурамч байсан ч түүхийн нэгэн өв болж үлдэж чадсан юм. Жишээлбэл, "Индиана Жонсын" кинон дээр гавал ясны шидийг харуулсан байдаг. Үүнээс гадна шилэн гавал олон төрлийн цуврал кинонд "тоглож", хэд хэдэн тоглоомын баатар болжээ.

 

Хувь заяаны гавал

3Икийн чулуу

 

Чулууг Перугийн ойролцоох Ик хотоос олсон тул ийнхүү нэрлэх болсон байна. Хар чулуун дээр үлэг гүрвэл, түүхээс өмнөх үеийн загас, дэлхийн газрын зураг гэх мэтийг багтаасан түүхийн өв ХХ зууны дунд үеэс бидний амьдралд ил гарчээ. Гэхдээ эртний хүмүүст чулуун дээр өгүүлэх мэдээлэлтэй байх ямар ч боломж байгаагүй.

Икийн чулууны эргэн тойронд маш олон нууц байдаг бөгөөд тэдгээрийн нэг нь харь гаригийн өв байх магадлалтай гэсэн ойлголт аж. Орчин үеийн түүхчдийн үзэж байгаагаар, эдгээр олдворууд зүгээр л дуураймал, хуурамч загвар гэнэ. Эртний түүхийн мэргэжлийн судлаачдын үзэж байгаагаар, худалдан авагчдын итгэмтгий байдлыг ашиглаж, энэ төрлийн хуурамч чулууг маш ихээр борлуулдаг байсан гэжээ.

 

Икийн чулуу

4Хүүхдийн шил

 

Италийн археологичид нэгэн эртний оршуулгын газраас тоорой хэлбэртэй савыг олж байжээ. Энэхүү сав нь ойролцоогоор 2400 жилийн настай гэнэ. Гэхдээ энэ нь энгийн нэгэн шингэн зүйл хийх зориулалттай тоорой биш бөгөөд гэдсэн дотор нь хүүхэд саатуулах зорилготой шаржигнуур тоглоом байсан юм. Эрдэмтэд энэ савын түүх домгийг судалсан хэвээр байгаа ажээ.

 

Хүүхдийн шил

5Гүрвэл хэлбэрийн Убайд баримал

 

ХХ зууны эхэн үед Иракийн газар нутгаас археологичид эрт дээр үед үгүй болсон соёл иргэншлийн баримлыг олсон юм. Эдгээр баримал ойролцоогоор 7000 жилийн настай гэнэ. Хачирхалтай нь эдгээр баримлуудын толгой нь мөлхөгч амьтны хэлбэртэй юм. Эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн дүрс бүгд хоёр нутагтны толгойтой аж. 

 

Гүрвэл хэлбэрийн Убайд баримал

6Ад чөтгөрийн библи

 

Ад чөтгөрийн библи нь түүхэн дэх хамгийн том гар бичмэлийн ном юм. Түүний хэмжээ нь олны анхаарлыг маш их татдаг бөгөөд өндөр нь гэхэд нэг метр, өргөн нь 40 см аж. Харин жин нь 75 кг юм. Номыг хөдөлгөхийн тулд дор хаяж хоёр хүчтэй эрэгтэй хүн хэрэг болдог. Хэдийгээр  Ад чөтгөрийн библи хэмээн нэрлэгдсэн ч уг номонд аймшигтай зүйл огтхон ч байхгүй бөгөөд зөвхөн эхний хуудсан дээрх чөтгөрийн зургаараа ийнхүү нэрлэгдэх болжээ.

Хамгийн хачирхалтай нь номыг нэг л хүн бичиж зурсан бөгөөд XIII зууны үеийн энэ номыг бичихэд доод тал нь 30 жил шаардлагатай байсан аж. Тус библид тухайн үеийн лам нарын зөвлөгөө, анагаахын зөвлөгөө, далд ертөнцийн талаар олон зүйл бичээстэй байжээ.

Зохиолчийн хувийн мэдээлэл байхгүй бөгөөд тэрээр одоогийн Чехийн газар нутаг, хуучнаар Богемид амьдарч байсан лам юм байна. Түүхээс харахад, тэрээр номыг нэг хоногийн дотор бичихийн тулд, харанхуйн сүнсэнд сүнсээ зарсан гэх яриа ч бий.

 

Ад чөтгөрийн библи

7Кипу

 

МЭӨ олон мянган жилийн өмнө Инкүүд өдөр хоногийг тоолох "Кипу" хэмээх системийг зохиожээ. Энэ нь энгийн нэгэн тооллогын систем биш бөгөөд утсыг зангидаж, нууц мэдээлэл зэргийг хүртэл нууцлалын дээд зэргээр хадгалдаг байсан гэнэ.

Инкүүд энэхүү зүүлт мэт зүйлээр тайлан, санхүү хөтөлж, нэг нэгэндээ илгээмж хүртэл илгээдэг байжээ. Энэ бол хамгийн эртний, хамгийн хэцүү бичмэлийн нэгд тооцогддог юм. Зарим илгээмжийн утга одоог хүртэл гараагүй байгаа бөгөөд утасны өнгөнөөс хамаарч утга өөрчлөгдөх магадлалтай.

 

Кипу

8Катакомбын гэгээнтнүүд

 

XVI зууны үед Ромын усан үзмийн талбай дээр ажиллаж байсан иргэд анхны Христийн шашинтнуудын дурсгалыг олсон байна. Үүнээс дүгнэлт хийхэд Ром хотын доор нас барагсдын хот байдаг бололтой. Учир нь газар доороос хагас сая гаруй нас барагсдыг олжээ. Нутгийн сүмийнхэн гавал яснуудыг гэгээнтний гавал хэмээн үзэж, тэднийг Герман, Австри, Швейцараас гаралтай хэмээн  тогтоох болсон байна.

Тухайн үед олдворуудыг олон нийтийн өмнө ил гаргахаас өмнө нямбайлан бэлдсэн аж. Ламтнууд яс бүрийг даавуугаар ороож, төрөл бүрийн үнэтэй чулуугаар чимэглэж байжээ. Орчин үед энэ төрлийн олдвор аймшигтай харагдаж байгаа хэдий ч эрт дээр үед бол энэ бүх гэгээн зүйл хэмээн тооцдог байсан юм.

 

Катакомбын гэгээнтнүүд

9Байгуны хоолой

 

1996 онд Хятадын Байгуншань уулан дээр сүлжсэн усны хоолой олдсон байна. 40 см-ийн диамертэй 20 орчим хоолой эрдэмтдийн анхаарлыг ихээр татсан юм. Энэ эртний усны хоолой юу, эсвэл харь гаригийнхныг газардахад зориулсан зүйл үү? Ийнхүү эрдэмтдийн анхаарлыг татах болсон шалтгаан нь уг олдвор 5000 жилийн настай байсан бөгөөд харин тухайн үед Хятадын газар нутаг дээр төмөр байхгүй байсанд оршино.

Гэтэл саяхнаас энэхүү нууц тайлагдсан бөгөөд эрдэмтэд усны хоолойн дээр олон жилийн настай цагираг байхыг илрүүлсэн байна. Бодит байдал дээр энэ нь гар аргаар хийсэн хоолой биш харин чулуужсан мод байсан гэнэ. Гэхдээ үүнд итгэхэд бэрх геохимийн үзэгдэл бөгөөд модны оронд бүхэлдээ төмрийн оксид үүссэн аж.

 

Байгуны хоолой

Судлаачдын шоконд оруулсан олдворууд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани