Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Д.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр улстөржиж байна

Уул уурхайн сайдын зөвлөх Д.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-Алтны роялтиг 2.5 хувь болгож бууруулсны дараа алт тушаалт нэмэгд­сэн гэсэн мэдээллийг Монгол­банкнаас өгч байгаа. Гэвч энэ нэмэгдэл нь татвар буу­руулсантай ямар ч хол­боогүй, ханшаас болсон гэдэг мэдээлэл гарч байна?

-Эхлээд хэдэн тоо хэлье. Энэ оны эхний хоёр сарын дараах байдлаар Монгол­банкинд 1320 кг алт ту­шаагдсан. Өнгөрсөн онд яг энэ үзүүлэлт 506 кг байсан. Монголд алт олборлож бай­гаа бүх компанийнхантай уул­захад татвар бууруулсан шийдвэрт сэтгэл хангалуун байгааг хэлж байгаа.

Роялти буурснаар алт тушаалт 2.6 дахин нэ­мэгдсэн. Үүнийг Засгийн га­зар, салбарын яам, төрийн бодлого зөв шийдвэрлэж бай­на гэж ойлгож болно. Алт­ны онцлог ямар ч оронд үндэсний валютаар худалдан авч, гадаад валютын нөөц болдгоороо онцлогтой эр­дэнэс юм. Энэ хууль маш ойл­гомжтой. Монголбанкинд алтаа тушаагаад төлбөрөө төгрөгөөр авбал 2.5 хувийн роялти төлнө, тушаахгүй бол үндсэн таван хувийн роял­ти дээрээ, үнийн өсөл­төөс ха­маарсан таван хувийн роял­тиг нэмж төлнө.

Зэс хайлуулах үйлдвэр бариагүй тохиолдолд баяж­мал доторх алтыг хэн ч ялгаад сууж байхгүй нь ойл­гомжтой. Тиймээс алтаа Монголбанкинд ту­шааж ча­­дахгүй. Зэс хайлуулах үйлд­­вэр баригдаж ашиг­лал­тад орох үед төр засаг ард түмэнд ашигтай байдлаар зохицуулалт хийх эрх нь байх ёстой. 2014 онд алтны, олборлолт тушаалт илт нэмэгдэнэ гэж бодож байна.

-Уул уурхайг хөгжүү­лэхэд манай улсад ямар давуу тал, хүндрэл байдаг вэ?

-Уул уурхайг хөгжүү­лэхэд үндсэн дөрвөн бэрх­шээл байгаа. Нэгдүгээрт, га­зар нутгийн байрлал. Мон­гол Улс бол ОХУ, БНХАУ гэсэн хоёрхон улс­тай хил­лэдэг онцлогтой нөх­цөлд уул уур­хайн бодлого явуулж байна. ОХУ бол ашигт малт­малын нөөц их­тэй учир ма­найхаас авах сонирхол бага.

Иймээс транзит буюу дам­жин өнгөрүүлэх тээв­рийн та­рифын асуудлыг яарал­тай ярьж шийдэх шаард­лагатай байна. Хам­гийн ойрхон далайн боомт нь Тэньжин боомт бө­­­гөөд 3000 км, хой­шоо бүр ч хол. Тий­мээс Мон­го­лыг дэлхийн бөм­­бөрц­гийн хаашаа л бол хаа­шаа тээвэр хийх бо­­ломж­той Авст­ра­литай жиших нь тохиромж муу­тай.

Өнөөдөр манай улс ашигт малтмалын зах зээ­лийн хувьд, тухайлбал нүүрс, төмөр, зэсийн хүдэр ба­раг 100 хувь, жоншны 80-90 хувь нь БНХАУ руу экспортоор гарч байна. Тэгэхээр, БНХАУ-ын эдийн засгийн өсөлт саарахаар Монголын ашигт малтмалын экспортын хэмжээ буурдаг, үүнтэй зэрэгцээд Монголд хөрөнгө оруулах сонирхол буурдаг. Угтаа бол 2008-2012 оны хооронд 8.1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтын 87 хувь нь Оюутолгой төслийн анхны хөрөнгө оруулалт гэж холбогдох төрийн бай­гуул­лага нь мэдээлсэн бай­даг. Энэ анхны хөрөнгө оруулалт 2012 онд дууссан. Бэрхшээл үүсгэдэг дараагийн асуудал бол дэд бүтэц.
Тэгвэл барууны орнуудын жишгээр арай тийм биш юм шүү дээ. Гэхдээ ажилчидаа гэрт амьдруулж, сургууль, цэцэрлэг барихгүй гэсэн үг биш л дээ. Гол нь төр авсан татвараасаа дэд бүтэц болон нийгмийн дэд бүтцийг бүрдүүлж, компаниуд татвар төлсний дараах ашгаасаа орон нутгийн хөгжилд сайн дурын үндсэн дээр то­дорхой дэмжлэг үзүүлдэг ийм л жишиг байдаг. Гурав дахь асуудал нь улс төр болон хөрөнгө оруулалтын эрхзүйн орчны тогтвортой байдал. Энэ талаар үнэнийг хэлэхэд өмнөх УИХ 2012 оны сонгуулийн өмнө, сон­гуулийн үеэр ч ёстой бусниулж өгсөн дөө. Зүгээр л хэд гурван жишээ хэлье.

Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн үйл ажил­лагааг зохицуулах тухай хууль, нөгөө 1300 гаруй тусгай зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгжийн үйл ажил­лагааг зогсоодог урт нэр­тэй хуулийг хэрэгжүүлэх тухай 2012 оны зургадугаар сарын Засгийн газрын тогтоол, дээр нь төрийн ал­бан хаагчийн буруугаас шүүхээс 106 зөвшөөрлийг хүчингүй болгосон явдал. Төр нь хөрөнгө оруул гэж тусгай зөвшөөрөл өгчихөөд, хөрөнгө оруулж байхад нөгөө төр нь ямар нэг байдлаар тусгай зөвшөөрлийг хү­чингүй болгоод байхаар чинь хэн итгэх юм бэ. Ийм алдааг дахиж хэзээ ч гаргаж боломгүй. Гадны хөрөнгө оруулалт татахаас гадна дотоодын аж ахуйн нэгжүүдээ бас дэмжих ёстой. Энэ салбарт ажиллаж байгаа дотоодын компаниудын бай­дал одоо ямар байна вэ.

Ер нь бол монголчууд нэг үеэ бодвол өөрсдөө ашигт малтмал олж, олборлохдоо сайн болсон шүү дээ. Бор­луулах асуудал дээр л гацдаг байхгүй юу. Аж ахуйн нэгжүүд нь экспортын гэрээгээ үнэ өндөр байхад нь богино хугацаагаар, нэг юм уу хоёр сараар хийчихдэг, үнэ буурахаар хэцүү байдалд ордог. Ер нь тоо хэмжээгээ тохирсон, худалдагч, ху­далдан авагч тал ямар ч тохиолдолд ашиг, алдагдлыг адилхан үүрэх нөхцөл бүхий гэрээ байдаг. Үнийн хувьд бол энэ урт хугацаатай гэрээнд тусгадаггүй, бүтээг­дэхүүнээ нийлүүлэх үедээ зах зээлийн ханшаар өмнөх нөхцөлд үндэслэн тохирдог байх учиртай. Яамны зүгээс энэ асуудалд анхаарч жилийн өмнө эрдэс баялгийн бирж байгуулах ажлын хэсэг байгуулж, олон улсын байгууллагатай хамтран ажиллаж хангалттай су­далгаа хийгээд байна.

-Томоохон төслүүдийн хэрэгжилт, цаашлаад уул уурхайн салбарын хөгжилд улстөржилт ихээхэн саад болж байна гэж хардаг. Оюутолгой төслийн талаарх таны байр суурь?

-Улсын хөгжлийг хойш нь татаж байгаа шалт­­гаануудын хамгийн том нь байх. Бусад оронд пар­ламент дээр тухайн асууд­лыг хариуцсан төрийн бай­гууллагаас гаргасан мэ­дээлэлд үндэслэн мэт­гэлздэг юм билээ. Гэтэл манайд болохоор өөр зүйл яриад байх юм.

Олон улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг хувийн компаниудын ту­хайн улсын эдийн засгийн байдлын талаар хийсэн үнэлгээг их ярих юм аа. Ярих нь зөв байж магадгүй. Гэхдээ энэ дэлхий дээр байгаа хувийн компаниуд бүгд ашгийн төлөө, улс орнууд ч хоорондоо хөрөнгө татах талаар өрсөлдөн хөгжиж байгааг бодмоор санагдах юм. Иймэрхүү ярианууд нь улс орны эдийн засгийн хөгжил болон аюулгүй байдалд асар хортой.

Энэ тал дээр гишүүд маань хэлсэн үгэндээ ха­риуцлага хүлээдэггүй ч, өргөсөн тангаргаа бодож байх нь шударга байж магадгүй. Зүгээр нэг энгийн жишээ хэлье. Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр мөн ч их улстөржиж байна. Товч­хон хэлэхэд Эрдэнэс Тавантолгойн одоогийн за­хирал нь компаниа ал­дагдалд оруулахгүйн тулд гэрээлэгч нөгөө талтайгаа хэлэлцээр хийж, гэрээнд өөрчлөлт оруулснаар алдагд­лаас гарч чадсан юм билээ.

Бас сайн юманд садаа гэгчээр анхны хөрөнгө оруу­лалтын зардал нь их хэм­жээгээр хэтэрчихээд бай­хад өмнөх засаг нь яагаад дуугүй суугаад байсан учрыг нь ч ойлгохгүй юм. Энэ шалтгааныг ухах сонирхол манай хамт олонд байхгүй юм байна лээ. Яагаад гэвэл Монгол Улс хүн амын хувьд цөөхөн шүү дээ. Ер нь энэ төслийг монгол хүн бүр улстөржүүлэхгүй баймаар байна. Одоо бол нэгэнт гэрээ байгуулагдсан, Монгол Улсын Компанийн тухай хуулиар тэр ТУЗ, гүйцэтгэх удирдлага нь хууль, гэрээнийхээ хүрээнд асуудлаа шийдээд явах ёс­той. Санхүүжилт, бүтээн байгуулалтын бүх эрх компанид нь байгаа.

Тиймээс яам, Засгийн газар, УИХ-тай өөрөөр хэлбэл хөрөнгө оруулагчид улс төртэй төслийг уях бодол байвал үүнийгээ болио 21 дүгээр зуун шүү, төрт ёсоор дэлхийд шинэ мөр үлдээсэн Монгол Улстай хамт энэ том төслөө шударгаар хэрэгжүүлье гэж хэлэх байна. Эдгээр зарчмыг баримталж төслөө амжилттай хэрэгжүүлж чадна.

-Бид "Гуравдагч хөр­шийн бодлого” гээд Ка­­над, Европ, АНУ-ын ком­­­­­­­паниудад хайгуул, ол­­­­бор­­­­лолтын лицензээ харь­­­цангуй амархан өгчих­дөг. Харин тэд жаахан юм олонгуутаа бусдад өн­дөр үнээр зарчихдаг бай­дал давтагдсаар байна. Канадын "Хан Ресурс” Дор­нод аймагт байдаг 237А дугаартай тусгай зөвшөөрөл дээрээ Орос, Хятадуудыг үнэ хаялцуулж, БНХАУ-ын компанид зарах гэж байсан явдал үүний том жишээ. Бид ийм нөхдүүдтэй хэрхэн тэмцэх ёстой юм бэ?

-Нэг зүйлийг хэлэхэд миний энэ ярилцлага бүхлээрээ яамны байр суурь биш шүү гэдгийг тэмдэглэе. Монгол Улсад хөрөнгөө оруулъя гээд ирж байгаа нөхдүүд хоёр янз байх шиг байдаг. Үнэхээр юм хийе, эцсийн үр дүнг нь үзье гэсэн бодолтой нэг хэсэг байхад багахаан хөрөнгө оруулж, жаахан юм олонгуутаа сайхан рекламдаж байгаад зарж, ашгаа гаргаж авчихаад гараад явчихдаг нэг хэсэг бас байна. Ийм хүмүүс ганцхан манайх гэлтгүй Казахстан, Мьянмар гээд нээлттэй эдийн засагтай хөгжих гэж ядаж байгаа олон оронд явж байгаа болов уу даа. Тэд сэргэлэн, үнэхээр сайн геологичид байдаг. Хуулийн хүрээнд тухайлбал "Айванхоу Майнз” компани Оюу Толгойн ордыг нээж, хайгуулыг хийгээд дараа нь Рио Тинто компанид хөрөнгийн биржээр дам­жуулж үнэд хүргэж зарсныг бүгдээрээ мэдэж байгаа. Чадаж байгаа юманд арга алга даа. Ийм "том тоглолт, эрсдэл хийж чаддаг” үндэсний ком­паниудыг л хөгжүүлмээр байна. Мон­голчууд чадна гэдэгт итгэж байна.

-Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд яамны зүгээс ямар томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн бэ?

-Уул уурхайн яамнаас өнгөрсөн хугацаанд хийсэн гол ажил гэвэл үйлдвэрлэгч, баялаг бүтээгчид рүү хандсан бодлого явуулж эрдэс баялгийн салбарт ажил­лаж байгаа салбарын чиглэлийн холбоод, тэдний гишүүдтэй нягт хамтран ажиллаж байна. Ингэснээр асуудлыг яг гүнд нь орж шийдэж чадаж байна. Хийсэн ажлуудыг та бүхэн гэрэлтэй талаас нь харвал зөндөө байгаа. Би энд хоёр, гуравхан зүйлийг хэлмээр байна. Монголын геологи, уул уурхайн салбарын тогт­воргүй байсан эрхзүйн орчинг өнгөрсөн жил урт хугацаанд тогтвортой байх боломжийг яам, Засгийн газар, УИХ хамтарч найман сарын хугацаанд бүрдүүлж чадлаа.

Өнөө маргаашгүй ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барина. УИХ энэ төслийг цаг алдалгүй баталчихвал манай сал­барын ажил үйлс ойрын жи­лүүдэд барууны олборлох үйлдвэрлэлийн салбарт тэр­гүүлэгч орнуудын жишигт хүрнэ. Өнөөдөр олон жилийн хугацаанд бэлэн мөнгө тарааж, инфляциас айж мөнгөний хатуу бодлого явуулж ирсэнээс хамааран үндэсний мөнгөн тэмдэгт төгрөгийн ханш 30 хувиар унаж импортын үйл ажиллагаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн орлого энэ хэмжээгээр буурлаа. Гэтэл 100 хувийн импортын стратегийн бүтээгдэхүүн болох шатахууны үнэ энэ Засгийн газар байгуу­лагд­санаас хойших хугацаанд 10 төгрөгөөр хэлбэлзлээ. Тэр нь 50 төгрөгөөр буурч, 40 төгрөгөөр нэмэгдсэний зөрүүг хэлж байгаа юм.

-Танай яамны үе үеийн сайд нар ямар хүмүүс байсан бэ. Мэргэжлийн бус хүн удирдаж байна гээд л мэдээлэх юм. Таны хувьд юу гэж бодож байна. Та ч бас сайдтай хамаатан ч юм уу, ямар нэг холбоотой учир зөвлөх болсон байлгүй дээ?

-Би энэ салбарт 37 жил ажиллаж байна. Ер нь 1990 оноос өмнөх үе, өнөөгийн үе бол өөрсдийн онцлогтой. Энэ хугацаанд манай салбарыг олон хүн удирдаж байсан. 1970-аад онуудаас өнөөг хүртэл манай салбарын туул­сан замыг эргээд харвал дандаа хөгжиж, улсын эдийн засгийн үндсэн тулгуур байсан. Одоо ч байгаа, цаашид ч байна.

Сайд на­рын хувьд мэргэжлийн хүн ч байсан, өөр салбарын хүмүүс ч салбарыг удирдаж байсан. Гэхдээ ямар ч үед, ямар ч хүн сайд байхад бүгд эрдэс баялгийн салбарыг хөгжүүлж, урагш нь явуулж байсан. Манай өнөөгийн яамны хувьд гэвэл дэлхийн өндөр хөгжилтэй АНУ, Канад, Япон, Герман, ОХУ, Англи зэрэг орнуудад боловсрол эзэмшсэн, биз­нес, үйлдвэрлэл, төрийн ажлын туршлагатай хүмүүс ажиллаж байгаа. Би зөвлөх болсноосоо хойш түүнийг УИХ-д ямар бүтээлчээр ажиллаж байсныг нь ч мэдэж авсан. Сайд гадаад, дотоодын олон хүнтэй уулзаж санал бодлоо солилцдог, тэд нар нь зөвлөгөө өгдөг гэхдээ сайд өөрийн гэсэн байр суурьтай, олон талын судалгаанд үндэслэн, улс­төрч хүний хариуцлагын үүднээс шийд­вэр гаргадаг. Угаасаа ч энэ бол хувь хүний бодол, нөхөр маань хөдөлмөрч, боловсролтой, энгийн, багаар ажилдаг тул өөртөө итгэлтэй, хүнийг ялгаварладаггүй, хамтдаа явж ирчихээд бурууг бусдад тохдоггүй хүн учир хамт олон маань түүхэнд үлдэхээр ажил хийхийн төлөө хичээж байна.

Х.Батсайхан
Өглөөний сонин
Д.Бат-Эрдэнэ: Сүүлийн үед Чалкогийн гэрээгээр улстөржиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани