Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Утааны эсрэг хүн төрөлхтний дайн

Хүйтний ам наашлахтай зэрэгцэн Улаанбаатарчуудын утааны эсрэг тэмцэл эхлэдэг. Үр дүнгүй хэдий өвлийн гол сэдэв, гол дайсан болох утаатай тэмцэх шинэ санал, санаачлагад зарцуулсан мөнгө хэдийнээ 300 тэрбумд хүрсэн гэдэг. Үүний зэрэгцээ утаа, агаарын бохирдолтой тэмцэх нэрээр санхүүжилт авдаг бизнес ч цэцэглэсэн гэх нь ч бий. гэхдээ бид л ганц утаатай үр дүнгүй тэмцэж буй юм биш. Дэлхийн олон улс, тэр дундаа өнөөгийн хөгжингүй улсууд ч цагтаа утаанаас болж амиа алдсан хүмүүсийнхээ араас гашуудан суусан нь хэдэн зууны өмнө. Өнөөгийн хөгжингүй улс гэх статуст хүрэхээр зорих замдаа тэд утааг хэрхэн ялан дийлсэн түүхээс авууштай, суралцууштай зүйл цөөнгүй ажээ. 

Дэлхийн хоёрдугаар дайнтай зэрэгцэн Лос Анжелесчууд дотоодын дайсантайгаа тэмцэж байв. Чулуун нүүрс, дизелийн замбараагүй хэрэглээ, айл бүрийн дур зоргоороо ил задгай шатаах хогноос гарах утаа зуны дунд сард хоолой хорсгон, нүд аргаан, гурван байшингийн цаадахыг ч харах аргагүй утаан манангаар хучив. Калифорни мужийн удирдлага дотоодын дайсантайгаа хагас зуун жил тасралтгүй тэмцсэн түүхтэй. Дэлхийн түүхэнд өөрсдийн тарьсан аймшигт утаат манантай тэмцсэн түүх Калифорни мужаар хязгаарлагдахгүй.

Хүний амиар бичсэн түүх

Хүн төрөлхтний түүхэнд утааг бий болгож, түүндээ хордож, тэмцэж, басхүү ялсан түүхэн товчооны уртаас урт жагсаалт гарна. Соёлт хүмүүсийн утаатай хийсэн тэмцэл тэртээ XIV зуунаас эхэлсэн болохыг түүхэн сурвалж бичгүүд баталдаг. 1306 онд Английн хаан Эдвард чулуун нүүрсний хэрэглээг хориглосноор энэ дайн эхэлжээ. Харамсалтай нь хөгжил дэвшилд тэмүүлж амьдарсан олон жилийн хугацаанд Эдвард хааны шийдвэр бүдгэрэн мартагдсаар 1952 онтой золгов. 

1952 оны арванхоёрдугаар сарын 5-нд "Үхлийн манан” хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн утаат манан Лондон хотыг бүрхжээ. Үйлдвэржилт эрчээ авч, хүнд үйлдвэрүүд бүтээгдэхүүний зэрэгцээ агаарын бохирдол үйлдвэрлэж, иргэдийн замбараагүй нүүрсний хэрэглээ нэрмээс болж. Хөгшин Европын томоохон хотуудын нэгийг бүхэлд нь нөмрөн авсан энэ утаат манан таван өдөр үргэлжилж 4000 гаруй иргэн амь үрэгдсэн нь түүхэн дэх хамгийн их балаг тарьсан утаатай манан хэмээн тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэ үеэр утаанд хордож уушги нь үрэвсэн эмнэлэгт хэвтсэн хэдэн мянган лондончууд ар араасаа үйлдвэржилт, өөрсдийн амиа бодсон зангийн золиос болжээ. Лондонгийн үхлийн утаат манангийн улмаас амь үрэгдсэн хүний тоо 12 мянгад хүрсэн гэдэг. 

Утаа хөлөглөн тэнгэрт одогсдын олонхи нь хүүхэд, хөгшчүүд, архаг хуучтай хүмүүс байсан бөгөөд тэдний дунд ганц нэг хүн үл үзэгдэх орчин үүссэний улмаас голд унаж амь эрсэдсэн залуус байсан хэмээдэг. Дэлхийн түүхэнд хараар бичигдэж, Европ тивийнхэнд мартагдашгүй сануулга өгсний дараа л британичууд утаатай эрчимтэй тэмцэж эхэлжээ. Угтаа агаарын бохирдол, утаат манангийн асуудал гэнэтхэн үүсчихсэн юм биш. Бүр XIX зуунд Европын хотуудад сануулга өгөөд л байж. 1892 онд Лондонд болсон утаат манангийн үеэр 1000 хүн амь үрэгдсэн ч, хотын удирдлагууд утаатай тэмцэх дорвитой алхам хийсэнгүй. 1930 онд Бельгийн нэгэн хотод мөн л утаат манан бууж 60 хүн нас баран, мянга мянган хүн эмнэлэгт хэвтээ. Энэ мэтчилэн Европ болон Хойд Америкийн хотууд удаа дараалан халдлагад өртсөөр л байв. Эцэст нь арайхийн ухаарсан англичууд утааны эсрэг дайн зарлан, ялалт байгуулсан байна.

"Цэвэр агаар” акт

1956 онд баталсан агаарын бохирдлын эсрэг "Цэвэр агаар” акт ёсоор Лондонд утаагүй бүс тогтоон, тус бүсэд чулуун нүүрс түлэхийг хориглож, шатдаг хий гэх мэт бусад утаагүй шатах түүхий эдээр нүүрсийг орлуулах болсон нь хамгийн их үр дүн өгсөн арга болов.

Асуудлыг тэр даруй шийдэж чадсан англичуудын жишиг утаатай тэмцэх стандарт арга болон хөгшин Европын манантсан хотууд уг стандартыг баримтлан утааны эсрэг тэмцэн үр дүнд хүрчээ.

Гэхдээ иргэдээс чулуун нүүрс түлэхгүй байхыг гуйх биш шаардаж, уг тогтоолыг зөрчсөн иргэдийг торгох, цаашилбал хотоос хөөх хүртэл арга хэмжээ авч чадсанаар утааны асуудлыг ихээхэн хөнгөлсөн байна. Мэдээж агаарын бохирдол үйлдвэрлэгч хүнд үйлдвэрүүдэд ч энэ шаардлага хамаарна. Удалгүй тухайн үед цэцэглэж байсан үйлдвэрүүдэд тавих хяналтаа чангатгаж, ирэх онуудад барихаар төлөвлөөд байсан ихэнх үйлдвэрийн төслийг цуцалж, хот дотор байрлах дулааны цахилгаан станцуудыг нүүлгэн шилжүүлсэн байдаг. Асуудлыг тэр даруй шийдэж чадсан англичуудын жишиг утаатай тэмцэх стандарт арга болон хөгшин Европын манантсан хотууд уг стандартыг баримтлан утааны эсрэг тэмцэн үр дүнд хүрчээ.

Умард Америкийн утаат хотууд

Харин хойд америкчууд утаа хэмээх аймшигт гамшигтай арай хожуу басхүү өөрсдийн зохиосон аргаар тэмцэж эхэлжээ. Тэд агаарын бохирдлын шалтгааныг тогтоох судалгааны байгуулага байгуулж, судалгаа ёсоор хүн төрөлхтний бүтээсэн гамшигтайгаа дайтжээ. Юуны өмнө үйлдвэрүүдэд хяналт тавихын зэрэгцээ иргэдийг ил задгай хогоо шатаахыг хориглож, хотын хогийг устгах асуудалд анхаарал тавьсан байна. Мөн агаарын бохирдолд нэмэр болж буй шинэхэн дайсан болох автомашинуудын утаанд хяналт тогтоожээ. 

Шаталт бага, утаа тортог ихтэй дизель түлшний хэрэглээг багасгаж, том оврын тээврийн хэрэгслүүдэд шинэчлэлт хийв. 

Тэмцэл үүгээр зогссонгүй. Автомашин үйлдвэрлэгчидтэй гэрээ байгуулж, этилгүй шатахуунаар ажилладаг машин зах зээлд нийлүүлэн, цаашид цахилгаанаар ажилладаг машин үйлдвэрлэх үүрэг даалгавар өгчээ. Мэдээж их тэмцэл тодорхой нөлөө үзүүлсэн ч төлөвлөж байсан шиг амжилтад хүрсэнгүй. 1956 онд 1000 хүн, 1962 онд 750 хүний аминд хүрсэн утаат манан дахиад л дэгдсэн хэдий ч 1960-аад оноос эрчимтэй хэрэгжүүлсэн "Утаагүй бүс” төслийн ачаар дахин үхлийн уршигтай манан Европын хотуудад үүссэнгүй. Харин Америкт байдал улам л хурцадсаар. Нью-Йорк хотыг 1953 онд бүрхэн авсан манан 260 хүнийг амийг авч одсон бол 1966 онд агаарын бохирдлыг улмаас 168 оршин суугч нас баржээ. Нью-Йорк хотноо 1963, 1966 онд удаа дараалан болсон утаан бөмбөгдөлтийн улмаас хүмүүс хэдэн зуугаараа амь үрэгдэв. Экологийн асуудал дэлхий дахины сэтгэлийг түгшээх болж, үйлдвэржүүлэлтэд биш байгаль орчны асуудалд анхаарал хандуулах болсноор гамшигт манангийн асуудал хөгжингүй орнуудад дахин айлчилсангүй. 

Улаанбаатартай ижил зовлонтой Лос-Анжелес

Харин одоо эл асуудал Зүүн Ази дахь буурай орнуудын толгойн өвчин болоод байна. Гэхдээ л Хойд Америк утаа, агаарын бохирдлын асуудлаас бүрэн ангижирч чадсангүй. Ялангуяа Калифорни муж, Мексикийг энэ асуудал зовоосон хэвээр байгаа билээ. Утаагаараа алдартай Лос-Анжелес хотод жил бүр 9600 хүн агаарын бохирдлоос болоод хорвоог орхиж буй тухай тус хотын агаарын чанарын албаныхан мэдээлжээ. Сонирхолтой нь Улаанбаатар шиг утааны асуудалд нь газарзүйн байршил, агаарын солилцоо муутай нь нөлөөлдөг учир автомашины түлшийг шинэчилж, ил задгай хог шатаахыг хорьсон төдийхнөөр агаарын бохирдолтой тэмцэх боломжгүй гэдгийг Америкчуудын тавин жилийн "дайн” тодорхой ойлгуулсан юм. Нөгөөтэйгүүр хүн амын нягтшил агаарын бохирдолд шууд нөлөөлдгийг агаарын бохирдолтой тэмцэгч эрдэмтэд сануулах болсон. 

Тиймдээ ч хөгжингүй орнууд, ялангуяа хэдэн саяар тоологдох хүн амтай томоохон метрополис хотын удирдлагуудад агаарын бохирдолтой тэмцэхийн тулд хүн амын тоо, нягтаршилаас эхлээд хотжилтыг зөв төлөвлөхөд баримтлах стандарт байх ёстой гэдгийг сануулах болсон. 

Хагас зуун жилийн турш утаатай нөхөрлөж буй Лос-Анжелес хотын хувьд ч өндөр уулсаар хүрээлэгдсэн гэх шалтгаанаас гадна жил бүр хэдэн зуун мянгаар нэмэгдэж буй хүн амын тоо нь агаарын бохирдолд ихээр нөлөөж байгаа гэнэ. Зуун жилийн өмнө британичуудыг ч энэ асуудал зовоож байж.

Чанд мөрдөх стандарт Лондонг аварсан

Хүн амын өсөлт эдийн засагт шууд нөлөөлдөг сайн талтай ч, хот төлөвлөлтөд сөргөөр нөлөөлж, цаашилбал агаар, ус, хөрсний бохирдолд хамгийн их нөлөөлж байсныг соргог эрдэмтэд анзаарчихаж. XIX зууны эхээр Британийн хүн амын 20 хувь нь нийслэл хотдоо оршин сууж байсан бол хэдхэн жилийн дотор нийслэл рүү хөлхөх нүүдэлчдийн цуваа үүсэж,

1851 онд хийсэн тооллогоор тус улсын хүн амын тал хувь нь Лондонд шавааралдан суух болсноос өнөөгийн Улаанбаатарчуудыг тольдож болохоор. 

Тус хотын агаарын бохирдлын шалтгаан олон зүйлээрээ манай нийслэлийнхтэй адилхан. Газар зүйн хувьд нам дор газар байрладаг тул, салхи багатай, агаарын солилцоо муу, нөгөөтэйгүүр чулуун нүүрсний замбараагүй хэрэглээ, ДЦС-уудын утаа хотыг утаж байж. Ингээд л хотын удирдлага утаагүй бүс тогтоож, тэнд чулуун нүүрс хэрэглэсэн хүмүүсийг хотоос хөөх хүртэл хатуу арга хэмжээ аван асуудлыг шийдсэн гэдэг. Уг хатуу аргынхаа ачаар иргэдийнхээ нийслэл рүү чиглэсэн их нүүдэл, орчны бохирдол гэсэн хоёр асуудлыг нэг сумаар шийдчих нь тэр.

Хүн төрөлхтний хэдийн даван туулсан түүх, арга туршлагаас харахад бидний өмнө хоёр салаа зам зурайж буй нь тодорхой харагдаж буй биз. Утаатай тэмцэх хүсэлтэй ч иргэдээ утаан тахалыг ужигруулж буйтай эвлэрэн суух уу , "Үхлийн утаат манан”-д ялагдахаасаа өмнө хөгшин Европын жишгээр хатуухан аргаар оройхон ч болов гараад ширүүхэн дайрах уу?

Eagle.mn



Утааны эсрэг хүн төрөлхтний дайн
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

Өчигдөр, 12:20
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
Хил дамнасан ногоон “аялал”

“Саахалт айлын санаа нэг” гэдэг. Мөнхийн хөрш орнууд болох ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 29 минут
Аргыг нь олж асуудлыг шийдэх нь

Нарны туяанд солонгорсон Номин ногоон талдаа Шинэхэн гэрүүд сувдраад ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 27 минут
Өвөр Монгол орчин үеийн эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхүй

Бид арваннэгдүгээр сарын эхээр ӨМӨЗО-ны бэлчээрийн даац хэтэрсэн асуудлыг ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 25 минут
Өвөр Монголын малчид өвс тэжээлийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ

Өвлийн уур анхны цастай хамт саатаж, Шинэ барга баруун ...

2025 оны 12 сарын 30, 13 цаг 03 минут
Хятадын хамгийн хүйтэн бүсэд баригдаж буй хурдны төмөр зам ашиглалтад оров

Хятадын хамгийн хойд хэсэгт баригдаж буй өндөр хурдны төмөр замын барилгын ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 34 минут
Алшаа аймг дахь хөөргөх төвөөс нэг пуужингаар хоёр дагуул хөөргөв

2025 оны 11-р сарын 9-ний үдээс өмнө 11:32 цагт Жүнке Аэрокосмикийн ...

2025 оны 12 сарын 30, 11 цаг 31 минут
2025 оны 12 сарын 25, 15 цаг 36 минут
2025 оны 12 сарын 23, 18 цаг 09 минут
“Оюутолгой”-н гэрээг сайжруулах чиглэл өгсөн тогтоолын төслийг байнгын хороогоор хэлэлцэнэ

  Баасан гаргийн нэгдсэн чуулганаар Оюутолгойн хянан шалгах түр ...

2025 оны 12 сарын 23, 15 цаг 33 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани