Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

30 ГАРУЙ НАСТАЙ, 30 ОРЧИМ КОМПАНИТАЙ БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ

 

30 ГАРУЙ НАСТАЙ, 30 ОРЧИМ КОМПАНИТАЙ БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТБайгаль орчин аялал жуучлалын сайдаар Н.Цэрэнбат гэх 30 гаруйхан настай залуу ажиллаж буй. Увс аймгаас УИХ-ын сонгуульд ялалт байгуулсан түүнийг У.Хүрэлсүх Ерөнхий сайд болсноосоо нэг их удалгүй БОАЖ-ын сайдаар томилсон билээ. Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө бизнесийн салбарт өрсөлдөж, 30 орчим компанийн эзэн болсон байдаг. Ёстой л компанийг ар араас нь "өндөглүүлж” өгсөн нэгэн гэгддэг. Тэр маш богино хугацаанд Монголын томоохон, нэр нөлөө бүхий компаниудтай өрсөлдөх хэмжээний санхүүтэй 30 орчим компанийн эзэн болчихсон тухай ойр дотныхон нь онцолдог. Ямар замаар, хэрхэн явж ийм олон компани байгуулж, их хэмжээний мөнгө нааш цааш нь хөдөлгөсөн бэ гэдэг нь одоо хүртэл нууц хэвээрээ байгаа. Гэхдээ энэ удаад бид Н.Цэрэнбат сайдыг хичнээн хөрөнгө, чинээтэй, ямар замаар ийм олон компанийг нэгэн зэрэг байгуулах болов гэдгийг сонирхсонгүй. Үндсэн хуулиар хөрөнгө, чинээ, эрхэлсэн албан тушаалаар нь ялгаварлан гадуурхах нь хориотой байдаг.

МАН-ынхан өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуулиар өөрсдийнхөө залгамж халаа болгож хэдэн залууг бодлогоор дэмжсэн байдаг. Хэнтий аймгаас гэхэд УИХ-ын гишүүн асан Д.Гантулгыг дэмжсэн. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүнээсээ татгалзаж, хүчингийн хэрэгт шалгагдаж байгаа. Мөн МАН-аас дэмжсэн өөр нэг залуу гэвэл Увс аймгаас гаралтай бизнесмэн Н.Цэрэнбат юм. Шуудхан хэлэхэд, улс төрд олон компанитай Н.Цэрэнбат шиг залуусыг хавьтуулмааргүй байна. МАН-ынхан хөрөнгө мөнгөтэйг нь бодоод түүнийг УИХ-д нэр дэвшүүлсэн нь тодорхой. Намаас нь Н.Цэрэнбат мэт ийм залуусыг дэмжиж, хөрөнгө санхүүгийн асуудлаа шийдэж болох ч түүний цаана хувь хүнийх нь том эрх ашиг гэж бий. Төрийн үндсэн үүрэг нь ард түмэнд үйлчлэх ёстой. Тэгвэл Н.Цэрэнбатыг БОАЖ-ын сайд болгосон нь ард түмэнд үйлчлэх үндсэн үүрэгт харшлаад байна. Учир нь, БОАЖЯ бол их хэмжээний хөрөнгө мөнгө эргэлдэж байдаг газар. Гадаадын улс орнуудаас их хэмжээний мөнгөн дүнтэй төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг. Жилд хэдэн сая ам.долларын төслүүд энэ яамаар дамжин хэрэгжиж байдаг. Гэтэл Н.Цэрэнбат улс төрд орохоосоо өмнө 30 орчим компанитай байсан. Тэр компаниудынхаа үйл ажиллагааг явуулахын тулд маш олон хүнтэй хамтарч, эрх ашигт нэгдэж байсан нь тодорхой. Өдгөө Н.Цэрэнбат их хэмжээний мөнгө эргэлдэж байгаа яамны сайдаар ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, өөрийн хамаарал бүхий этгээдүүтэй эрх мэдлээ ашиглан тал бүрээр хамтран ажиллаж, улсад хохирол учруулж байх магадлал маш өндөр юм. Үүний тод жишээ нь, сайд Н.Цэрэнбатыг АТГ-аас шалгаж байгаа. 30 гаруй настай, 30 орчим компанитай сайд Н.Цэрэнбат АТГ-ын мөрдөн байцаагчийн үүдийг сахиж, чулуу нясалж суух болжээ. Түүнд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, төслийн мөнгийг хувьдаа завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Энэ талаар АТГ-ын албаны эх сурвалжаас авсан мэдээллээр "БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат өөрийн ойр дотны, бизнесийн хамтрагч байсан найзынхаа компанийн данс руу 200 гаруй сая төгрөг шилжүүлсэн. Ингэхдээ ямар нэгэн тендер огт шалгаруулалгүйгээр шууд бэлэн мөнгө өгсөн байгаа. Энэ нь эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон, мөн Тендерийн тухай хуулийг илтэд зөрчсөн болох нь тодорхой байгаа. Н.Цэрэнбатын өгсөн үүрэг даалгавраар "Эрдэнэзул” компани руу шилжүүлсэн мөнгийг Н.Цэрэнбатын төрсөн дүү Н.Отгонжаргал авсан нь шалгагдаж байгаа. БОАЖЯ-ны хурлын танхимын засвар, ном хэвлүүлсэн гэх зүйлд зарцуулсан гэгдээд байгаа. Хэдийгээр санхүүгийн тайлан байгаа боловч хууль зөрчсөн үйлдэл болсон нь шалгалтын явцад хэд хэдэн баримтаар нотлогдоод байна. Мөн дээрх хэргээс гадна Н.Цэрэнбат сайдтай холбоотой улсад онц их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй ноцтой өөр хэргийг дөнгөж шалгаж эхэлж байна” гэв. "Эрдэнэзул” компанид өгсөн мөнгийг Н.Цэрэнбат сайдын барилгын компаниудыг хариуцдаг н.Баттулга гэх залуу болон төрсөн дүү Н.Отгонжаргал нар авсан хэрэгт шалгагдаж байгаа гэдгийг эх сурвалж онцолж байв. Өөр нэг зүйл нь Агаарын чанарын алба гэх газарт Увс аймгийнхан дүүрчээ. Н.Цэрэнбат сайд өөрийн нутаг нугын хүмүүсээ Агаарын чанарын албанд томилж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, утаагүй түлшний үйлдвэр барих, утаагүй зуух тараах гээд л хэдэн зуун сая ам.долларын төсөвтэй төсөл хэрэгжүүлж эхлэхээр ажиллаж байгаа гэнэ. Бүр агаарын бохирдол бууруулах зорилготой бүх газрыг БОАЖЯ-ны дэргэд төвлөрүүлж, бүх мөнгийг нь захиран зарцуулах ажил хийх санаачилга гаргаад байгаа гэсэн. Н.Цэрэнбат сайд ард түмний төлөө биш, ах дүү, найз нөхөд, нутгийнхныхаа төлөө ажиллаж байгаа юм биш биз гэсэн хардлага төрөхөөр байна.

Үүнээс гадна аливаа салбарыг тэр тусмаа яамыг мэргэжлийн бус хүн удирдахын зовлон, сул тал их. Ажлаа мэдэхгүйн дээр, юунаас эхэлж, юуг хэрхэхээ мэдэх гэж танилцаж явсаар үүрэгт хугацааных нь дийлэнх нь өнгөрчихдөг. Н.Цэрэнбат сайдаас өөр, мэргэжлийн хүн БОАЖЯ-ыг удирдсан бол өнгөрсөн хугацаанд улс эх оронд хэрэгтэй олон том төслийг донор орнуудаас олоод ирэх боломж байлаа. Дээр нь ядаж түүний бүрдүүлсэн баг мэргэжлийн, ажлаа мэддэг хүмүүс байсан бол дотоод, гадаадад салбар, чиглэл бүртээ танил тал ихтэй, түүгээрээ дамжуулан туршлага, ноу-хау төдийгүй одоогийнхоос их хэмжээний санхүүжилт авчирч чадах байсан. Харамсалтай нь, Н.Цэрэнбат сайдаар ажиллаж байгаа энэ цагт тус яаманд дэлхийн эрдэмтэн судлаач тэр дундаа байгаль орчныг хамгаалах чиглэлд бүхнээ зориулан төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг нэр нөлөө бүхий хүмүүс, олон улсын байгууллагууд, төсөл хөтөлбөрүүдтэй хамтарч байгаа нь тун цөөн байна. БОАЖЯ-ыг мэргэжлийн бус хүмүүс удирдаж байгаа ганцхан жишээ татъя. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, азоны давхарга нимгэрч, цоорч байгаа асуудалд дэлхийн улс эх орнууд анхаарлаа хандуулж байна.Францын нийслэл Парис хотноо 150 гаруй орны төр засгийн тэргүүн нар дэлхийн дулааралтай хэрхэн тэмцэх талаар хэлэлцээр хийсэн. Үүний дараа Сингапур улс дэлхийн дулаарлыг багасгах, азоны давхарга нимгэрч байгааг сааруулах зүйлд бодит төсөв гаргахаар мэдэгдсэн. Тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ойжуулах төсөлд зарцуулахаа мэдэгдсэн. Харамсалтай нь тэрбум ам.долларын ойжуулах төслийг өгөх орон олдохгүй байна гэж гаднын хэвлэлээр нэг цацагдаж байсан. Манай БОАЖЯ-ныхан гадаад хэлтэй, мэдлэгтэй, сэтгэлтэй, мэргэжлийн байсан бол тэрбум ам.долларын төслийг олоод ирэх байв. Гэвч тэгж чадаагүйн цаана энэ чиглэлд ажиллагсад нь сэтгэлгүй, мэдээлэлгүй гэхээс илүү эрхэм сайдтан өөрийн мэдэхгүй салбараа орхигдуулсны уршиг гэж болохоор. Ийм л учраас БОАЖЯ-ыг мэргэжлийн хүн удирдах хэрэгтэй байна. Мэргэжлийн хүн дутагдаж байгаагаас энэ яамны ажил урагшилж өгөхгүй байгаа юм. 

https://paparatsi.mn/mo3


30 ГАРУЙ НАСТАЙ, 30 ОРЧИМ КОМПАНИТАЙ БОАЖ-ЫН САЙД Н.ЦЭРЭНБАТ
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Өнөөдөр, 09:36
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

Өчигдөр, 17:50
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

Өчигдөр, 13:45
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

Өчигдөр, 11:15
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

Өчигдөр, 10:31
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани