Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Үрждэг алттай өлсгөлөн Монгол

 

Үрждэг алттай өлсгөлөн Монгол"Мал аж ахуйн орон гэж Монголыг л хэлэх байх. Хаашаа л харна тааваараа бэлчих үхэр, адуу, хонь, ямаа. Гүрвэл ч ховор таардаг говь цөлд нь хүртэл үлгэрийн мэт тэмээ хаа саагүй харагдана. Ийм гайхалтай үрждэг алттай хэрнээ монголчууд уул, хадаа малтаж, өлсөх цангахын тухай ярих нь аймаар санагддаг. Хотынх нь гудамжинд ч мал байхад махны үнэ үргэлж "уулын оройд” байгаа нь бүр хачин. Миний ажигласнаар монголчууд тэнэг. Уг нь толгой эргэм тоотой тэнцэх малтай танай улсад мах үнэгүй шахам байх ёстой. Би Монголд 10 жил болохдоо маханд дуртай болсон. Танайхны ярьдгаар нугасгүй. Гэхдээ би сүүлийн нэг жил гаруй аав, ээжийн өгсөн халаасны мөнгөөр тэр бүр мах авч идэж чадахгүй байгаа. Энэ зун үхрийн махны үнэ ерөөсөө буусангүй шүү. Өөр нэг хачин зүйл гэвэл, танайхан нэгэндээ шаардлага тавьж чаддаггүй, хулчгар. Тэгсэн хэрнээ дээрэлхүү”.

Аав, ээжийгээ дагаж Монголд ирээд бараг "манай” хүн болтлоо идээшин дассан "со” охинтой өнгөрсөн зун элдвийг хөөрөлдөхдөө иймэрхүү "гомдол санал” нэлээд сонссон. Тэрбээр нутаг буцахынхаа өмнө надтай уулзахдаа үхрийн мах шарж өг гэж "зарлигдсан” юм. Солонгосчууд юм л бол савх "эргүүлэх” тухай ярьдаг нь бараг хууль болчихсон гэхэд хилсдэхгүй. Тэр л зангаараа тэрбээр надад "эрхэлсэн” нь энэ. Охинтой минь адилхан болохоор түүнийг би эрхлүүлэхдээ дуртай байдаг юм. Гэхдээ энэ удаагийн хүсэлтийг нь биелүүлэхээс эрс татгалзаж, "Мах үнэтэй байгаа” гэж хариулсныхаа "шанд” дээрх гомдлын бай болсон хэрэг л дээ. Түүний цайлган хэрнээ магтах, муулахын хооронд хэлсэн хоржоонтой үгс бүгд үнэн. Тэр дундаас өлгөн авсан "Үрждэг алттай өлсгөлөн Монгол” гэдэг гоё үгээр нийтлэлээ гарчиглалаа.

Бид 60 гаруй сая малынхаа буяныг эдэлж, дааж чадахгүй махны үнийг сонсоод савж унахаас наагуурхан халаасаа тэмтрэн байж үмх мах авч байгаа нь үнэхээр бухимдмаар "зэвүүн” нөхцөл байдал шүү. Зөвхөн мах гэлтгүй Монголд хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдал гэсэн ойлголт огт алга. Ардчилсан төр, засаг иргэдийнхээ худалдаа, арилжаанд "тотгор” болохгүй гэсэн жигтэйхэн гоё үгтэй ч үнэндээ бол халаасыг нь цоортол хуруугаа дүрж байгааг хэн хүнгүй л ярьдаг.

Ярьсаар яваад 30-аад жилийг үджээ. Байдал дээрдэхгүй доордсоор л. Монгол Улсын Худалдааны тухай хуулийн 1.1-д "Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын худалдааны бүтэц, төрөл, арга, хэлбэр, гадаад болон дотоод худалдаанд тавигдах шаардлага, худалдаа эрхлэгчийн эрх үүрэг, худалдаан дахь төрийн бус байгууллагын оролцоог хангах, худалдааны бүртгэл, мэдээллийн нэгдсэн цахим санг бүрдүүлэх, худалдааг төрөөс зохицуулах, дэмжих, хөнгөвчлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино” гэж заажээ.

Үүнийг нь өнгөц ойлгоход төр үнийн зохицуулалт хийдэг мэт. Гэхдээ мэргэжлийн үүднээс тайлбарлавал энэ нь бараа, бүтээгдэхүүний үнийг өсгөх, бууруулах, тогтворжуулах зэрэг зохицуулалтад ямар ч падгүй. Импорт болон дотоодын бүтээгдэхүүний "өрсөлдөх чадварыг тэнцвэржүүлэхэд” нөлөөтэй гэсэн үг. Төр өнөөдөр бүх зүйлийн суурь болсон цахилгааны үнийг албадан барьж байгаа нь их юм гэж учир мэдэх хүмүүс хэлдэг.

Тэд "Мах, талхны үнэ өндөр байна” гэж бидэнтэй адил бухимддаг ч эдийн засгийн тогтолцоо, инфляц энэ тэрийн тухай гаргаахгүй мэддэг учраас гоншгонож чаддаггүй. Тэгсэн хэрнээ зохицуулах арга чаргын талаар дуугардаггүй. Магадгүй дуугарах "боломжгүйг” нь бид мэт нь ойлгодоггүй байх л даа. Ийм олон зүйл нуршсаны учир нь Монголд үнэ яагаад тэнгэрт хадаастай байдаг, бид яагаад ченжийн гарт базуулж, тэдний тогтоосон "Худалдааны хууль”-д зохицон амьдраад байна вэ гэдэг талаар эдийн засагч, улстөрч, энэ сэдвээр дагнасан сэтгүүлчдээс асуухад "Ченжийн тогтолцоог халж, хүнсний үнийг зохицуулах төрийн бодлого манайд байхгүй” гээд л мөрөө хавчих.

Ганцхан жишээ хэлье. Өнгөрсөн хавар "Саруул”, "Меркури” зэрэг хүнсний захын ногоо, жимсний худалдаачид нэг кг монгол өргөст хэмхийг 14 000 төгрөгөөр зарж байв. Ийм хэмжээний мөнгөөр 7-10 өдрийн өл залгах айл Монголд хэдэн мянгаараа бий. Өнгөрсөн өвөл бид нэг кг шар манжинг 7000, лууванг 3000-4000 төгрөгөөр авч идсэн. Махны тухай бол ярих юм биш. Тэгвэл шинэ ургацын ногоонд "бялуурч” байгаа өнөөдөр нэг кг лууван худалдааны төв, захуудад 1500 төгрөгөөс буухгүй байна. "Намар ургацын цагаар үнэ нь яагаад өндөр байна вэ” гэж асуух "тэнхээгүй” хүмүүс юу ч болоогүй мэт авч л байна.

Удахгүй монголчууд идшээ хийнэ. Энэ үед мах харьцангуй хямдардаг даа, уг нь. Энэ жил тэгэх шинжгүй дэг ээ. Өчигдөр хүнсний захуудад үхрийн шулсан мах нэг кг нь 9500-12 000, хониных 6500-8500 төгрөг байлаа. Мөнгөтэй хүн лаагаа идэх, луувангаа сонгох нь надад падгүй л дээ. Хамгийн гол нь хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүний үнэ яагаад тэнгэрээс буухгүй байна вэ. Жирийн монголчууд буюу Монголын "дундаж давхарга”-ынханд ч хатуудсан ийм үнээр манай нийгмийн талаас илүү хувийг бүрдүүлж буй ядуу болон нэн ядуус яаж амьдрах юм бэ. Төр, засаг нь "зохицуулах боломжгүй” гэж гэдийж байгаа бол үйлдвэрлэгчид, албан байгууллагынхан дотоод журмаараа үнийн дарамтыг "суллах” арга хайж болохгүй юм уу. Монголд аливаа хүнсний бүтээгдэхүүний үнийн зохицуулалт огт байхгүй гэж халаглах бус, одоо нэг шийдвэрт хүрэхгүй бол горьгүй нь.

Олон улсын жишигт хүнсний бүтээгдэхүүний үнийн тогтвортой байдалд үйлдвэрлэгчид хяналт тавьдаг тогтолцоо байдаг юм билээ. Жишээ нь, БНСУ-ын хүнс үйлдвэрлэгчид өөрийн бүтээгдэхүүнд жишиг үнэ тогтоож, худалдааны байгууллагуудтай гэрээ хийдэг. Хэрэв тэдний тогтоосон үнээс ганц мөнгөөр илүү зарсан тохиолдолд ханган нийлүүлэх гэрээгээ цуцалж, иргэдийн халаасыг "тэмтэрсэн” газартай дахин харилцахаа больдог. Ийм шударга зохицуулалтын хүчинд тус улсын аль ч хэсгээс тухайн бүтээгдэхүүнийг адил үнээр авах боломжтой. Яг ийм тогтолцоо Барууны олон оронд бий. Өөрийн бүтээгдэхүүнээр жишээлэхэд, "Монсүү”-г Хэнтийд ч, Улаанбаатарт ч, Булганд ч 2000 төгрөгөөр зарна гээд үйлдвэрлэгч үнээ тогтоогоод, ханган нийлүүлэх гэрээ хийгээд, хяналттай ажиллахад болчихмоор санагдах юм. Энэ бол нэг талаас нийгмийн ухамсар, хариуцлага, цаашлаад сэтгэлийн асуудал.

Бусад улсад хүнсний ихэнх бүтээгдэхүүний үнэ ийм байдаг төдийгүй эрүүл ахуй, баталгаат хүнс талаасаа иргэдийн хяналт өндөр аж. Мэдээж хоол, хүнсний хэрэглээний боловсрол, мэдээлэл сайтай хүн л идэж, ууж байгаадаа өндөр шаардлага тавина. Тэгэхээр энэ тал дээр төрийн байгууллагын мэргэжилтэн, хүнс судлаач, өрхийн эмч нар анхаарч, иргэддээ зөвлөгөө өгдөг юм билээ. Дэлхийн хүнсний аюулгүй байдал, Олон улсын пестицидийн эсрэг өдөр гэхчлэн нэг өдрийг тухайлан тэмдэглэдэг нь чухамдаа хүнсний аюулгүй байдалдаа анхаарал хандуулна гэсэн үг.

Цаашлаад химийн бодисын найрлагатай өдөр тутмын хэрэглээний бүтээгдэхүүнүүдэд тавих хяналтыг өндөрсгөхөд анхаарна. Энэ бүхэн хүний амь, эрүүл мэндтэй шууд холбоотой учраас олон улсад энэ асуудлыг тун чухалчилдаг. 2000 онд Европын холбооноос хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар "Цагаан ном” гаргасан байдаг. Дэлхийн хүнсний хууль эрх зүйн хорооны удирдамжийг мөрдлөгө болгох үүднээс энэ талын бүтээгдэхүүний олон улсын стандартыг эл номд тусгасан аж. Энэ нь хүнсний бүтээгдэхүүний орц, түүхий эд, шошго, тэмдэглэгээ, үнэлгээ зэргийг хэрэглэгчдэд мэдүүлэхэд чухал үүрэгтэй гарын авлага юм байна. Гэхдээ үүнийг тусад нь хөндөх сэдэв учраас орхиод, өнөөх айхтар үнэтэйгээ эргэн "золгоё”.

Монголд бүх бараа бүтээгдэхүүний үнийг баздаг хэдхэн хүн байдаг нь "ченж” нэртэй бирд. Тэднийг уул уурхайн "нинжа” нартай зүйрлэж болмоор. Бид, төр, засгийнхан "ченж, нинжа”-гүйгээр амьдарч чадахгүй болтлоо манарч, мангуурчихсан бололтой. Уг нь ийм сонин тогтолцоо бий болсныг мэдэж, мэдэрч, ярьж, шүүмжилдэг хэрнээ яах ёстойгоо хэлэлцдэггүй, хэлдэггүй, хийдэггүй дэндүү дорой, хүлцэнгүй болчихож. "Со” охины хэлснээр нэгэндээ шаардлага тавьж, шахаж чадахгүй байж худлаа л ханцуйдаа бавтнаад, хийрхэж хашхирахаас хэтрэхээ больж, бид.

Мах авъя, "ченж”-ээр дамжина. Ганц кг төмс, луувангаа ч "ченж” хэмээх бирдээр дамжуулан авна. Валют солиулъя, мөн л нөгөөх хэдтэйгээ уулзана. Ноосоо тушаахдаа ч адил. Сүүлийн хэдэн жилүүдэд малын гаралтай бүтээгдэхүүн, түүхээ эдээ өрөөлийн "ченжэд” илүү үнээр өгөхийн тулд дотоодын "бирдүүдээ” ажилгүй болгоод байгаа, бас болоогүй. Импортын бараа гэдэг шиг Монголд "Импортын ченж” гэсэн ойлголт бий болоод олон жил өнгөрлөө.

Тэд бол урд газрын наймаачид, магадгүй худалдааны бус зорилготой байхыг ч үгүйсгэхгүй. Тэд биднийг бодлого, зохицуулалтгүйгээр нь далимдуулан аливаа бүтээгдэхүүний, ялангуяа хүнсний үнийг дураараа өсгөж, бууруулж, хүссэнээрээ авирлаж байгааг бид харсан ч нүдээ аниад, сонссон ч чихээ таглаад, хэлмээр байвч амаа хамхиад л өнгөрдөг болсон нь өнөө, маргаашийн хоолонд зарцуулах жаахан мөнгөтэй л холбоотой. Тодорхой хэлэхэд, бид ядуугаасаа болж гадаад улсын үнийн "уян хатан” бодлогод дөнгөлүүлж, хөтлөгдөж эхэлжээ.

Үүнийг өнөөх эх оронч дарга нар маань "мэдээгүй” л байгаа даа, аягүй бол. Мэдэхгүй байгаагийн үндэс, шалтгаан нь тэд өөрсдөө "ченж” гэсэн хатуу үг бий. "Хөөрхий ченжүүд” маань биднийгээ мах, ногоогоор таслахгүйн тулд ихэд хичээж байна. Бид ч тэднийгээ тэжээх гэж ихэд зүдэрч явна. Энэ хоёрыг "холбох” бодлого боловсруулж, зангидах хүн энэ улсад байна уу.

Энэ удаа цалин, тэтгэвэр гэхгүй ээ. Ердөө л мах, ногоо, гурилынхаа үнийг л тогтворжуулж хайрла. Үүнийг инфляц, Монголбанк энэ тэр гэж томруулж ч ярихгүй ээ. Хатсан газрыг нуур болтол бороо оруулчихдаг өнөөх гайхал "бурханд” нь л шивнэхээс дээ. Эс бөгөөс энэ өвөл мах "үнэртэхгүй” болж мэдэхээр байна шүү, одоо ийм үнэтэй байгаа юм чинь.


Бэлтгэсэн: Ж.Эрдэнэ

Өнөөдөр сонин

 

Үрждэг алттай өлсгөлөн Монгол
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өчигдөр, 13:10
2026 оны 04 сарын 01, 10 цаг 10 минут
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани