Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Нарны аймгийн тухай та бид хэр их зүйл мэдэх вэ?

Нарны аймгийн яг төвд нар байрлаж түүний хамгийн ойр дэлхийн бүлэглэлийн Буд, Сугар, Дэлхий, Ангараг гаригууд тойрон эргэлддэг гэдгийг бид бүр дунд сургуульд байхаасаа мэднэ. Мөн асар том хийн гариг болох Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн дөрвөн гариг бий. 2006 оноос хойш Плутон буюу Дэлхий ванг нарны аймгийн гаригт тооцож байсан ч энэ жижиг гаригийг тоололгүй найман гаригтай гэж үзсээр байгаа. Нарны аймгийн талаар олон зүйл нийтэд тодорхой ч бас олон тооны домог, худал яриа байсаар ирсэн байдаг. Тийм ээ та бидний бэлтгэсэн мэдээллийг уншиж мэдлэгийн хүрээгээ тэлнэ үү.

Нарны аймгийн тухай та бид хэр их зүйл мэдэх вэ?
 

 

1Хамгийн халуун гариг наранд бусдаасаа ойр байдаггүй

 

Буд гаригийг наранд хамгийн ойр, дэлхийгээс нар хүртэлх зайны бараг талд нь байдаг гэж олон хүн мэднэ. Иймдээ ч олон хүн Буд гаригийг хамгийн халуун гариг байх гэж боддог. Үнэн хэрэгтээ нарны аймгийн хамгийн халуун гариг бол түүний наана байдаг Сугар гариг. Тус гаригийн дундаж температур цельсийн 475 градус юм шүү. Энэ бол хар, цагаан тугалгыг хайлуулахад хангалттай халуун юм. Харин Буд гариг дээр бол 426 градус халуун. Буд гаригийн гадаргуу дээрх температур нь Сугар гариг дээрх  нүүрс хүчлийн хийнээс шалтгаалаад бараг 100 градусаар хэлбэлзэж байдаг ажээ.

 

Хамгийн халуун гариг наранд бусдаасаа ойр байдаггүй

2Нарны аймгийн хил нь Дэлхий ван гаригаас мянга дахин цаагуур бий

 

Нарны аймгийн хил хязгаар нь Дэлхий ван хэмээх жижиг гариг хүртэл байдаг гэж бодсоор ирсэн. Тэгээд ч өнөөдөр Дэлхий ваныг нарны аймгийн үндсэн гариг гэж тооцохоо больсон билээ. Харин эрдэмтэд энэ гаригаас хол байдаг ч нарны аймагт харьяалагдах олон биетийг нээж илрүүлсээр байна. Тэдгээр биетүүдийг эрдэмтэд Далай ван хоорондын буюу Койперийн бүсийн объектууд гэж нэрлэж байна. Койперийн бүс нь 50-60 астрономийн нэгж үргэлжилдэг байна. Астрономийн нэгж гэдэг нь Дэлхийгээс Нар хүртэлх зай буюу 149.6  сая км л дээ.

Түүнээс цааш Оортын мананцар гээд нарнаас 50 мянган астрономын нэгж зайтай буюу хагас гэрлийн жилийн зайд байгаа. Энэ бол Дэлхий ванаас мянга дахин хол зайд гэсэн үг. Ингээд бодохоор манай нарны аймаг асар том, уудам юм.

 

Нарны аймгийн хил нь Дэлхий ван гаригаас мянга дахин цаагуур бий

3Бараг бүх гариг дээр дэлхий дээр байдаг элементүүд бий

 

Манай дэлхий бол төмөр, хүчилтөрөгч, никель, кальци, хүхэр натри, хөнгөн цагаан гээд элементүүдийн өлгий. Энэ элементүүд бусад гаригууд дээр илэрдэг ч тэр нь устөрөгч болон гелийтэй холилдон зөвхөн энэ элементүүдийн ул мөр төдий байдаг. Тэгэхээр ховор элементүүдийн ихэнх нь Дэлхий дээр байна гэсэн үг. Харин энэ нь дэлхийн байрлалтай холбоогүй харин манай гаригийг бүрэлдүүлсэн мананцар нь устөрөгч, гелийн илүү их агуулгатай байсантай холбоотой. Тэгээд л энэ хөнгөн хий нарны, дулаанаас болж манай гаригт бүрэлдсэн байна.

 

Бараг бүх гариг дээр дэлхий дээр байдаг элементүүд бий

4Нарны аймаг наад зах нь хоёр гаригаа алдсан

 

Дэлхийн ванг эхлээд гаригт тооцон, Сарнаас ч жижиг болохоор нь жижиг гариг гэж нэрлэх болсон. Одон орончид хэзээ нэгэн цагт наранд Буд гаригаас ч илүү ойрхон Вулкан хэмээх гариг байсан гэж үздэг. Ойролцоогоор 150 жилийн өмнө ийм гариг байгааг мэдэж, магадгүй Буд гаригийн дагуул гэж үзэж байж. Гэтэл дараа нь ажиглахад Вулкан алга болчихсон ажээ.

Үүнээс гадна сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд Бархасбадь шиг том гариг мөн л нарыг тойрон эргэлддэг байсан ч гаригуудын хоорондын таталцлаас болоод Нарны аймгаас гарсан байж магадгүй гэж үздэг болоод байгаа юм. Гайхалтай биш гэж үү?

 

Нарны аймаг наад зах нь хоёр гаригаа алдсан

5Бархасбадь дээр өөр хаана ч байхгүй том нуур бий

 

Бархасбадь нь манай дэлхийг бодвол нарнаас тав дахин хол, анх бүрэлдэхэд нь нөлөөлсөн устөрөгч, гелий нь ч манай дэлхийнхээс хамаагүй өндөр хүйтэн гариг билээ. Ер нь Бархасбадь бол үндсэндээ устөрөгч, гелийгээс бүтсэн гариг гэж болно. Энэ гаригийн жин, химийн бүтэц, физик шинж, үргэлжийн хүйтэн үүлэн давхарга нь устөрөгчийг шингэн хэлбэрт шилжүүлдэг байна. Ингэхээр Бархасбадь дээр шингэн устөрөгчийн асар их том далай байх ёстой.

Компьютероор гаргасан загвараар бол энэ гариг дээр нарны аймгийн бусад гаригуудад байхгүй хамгийн том нуур байдаг мөн нуурын гүн нь 40 мянган км буюу манай дэлхийн бүслүүртэй тэнцэнэ.

 

Бархасбадь дээр өөр хаана ч байхгүй том нуур бий

6Нарны аймгийн хамгийн жижиг биет ч өөрийн дагуултай

 

Нэгэн цагт бид гариг шиг том биетүүд л өөрийн гэсэн дагуул, сартай байдаг гэж үзэж байлаа. Дагуул үүсч байгааг судлах нь тухайн гаригийг судлахад чухал ач холбогдолтой гэдэг байсан. Гэтэл сансрын жижиг биет ч хангалттай татах хүчтэй л бол өөрийн гэсэн дагуултай байж болох нь. Эцэст Буд, Сугар гариг дагуулгүй, харин Ангараг хоёр жижигхэн дагуултай билээ.

Гэтэл 1993 онд Галилеогийн гариг хоорондын станцынхан Ида хэмээх сүүлт одонд 1,6 км өргөнтэй жижиг дагуул байгааг олж харан түүнийг Дактиль гэж нэрлэсэн байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл одон орончид 200 орчим ийм өчүүхэн жижиг "гариг” байгааг олж илрүүлжээ.

 

Нарны аймгийн хамгийн жижиг биет ч өөрийн дагуултай

7Бид наран дотор амьдардаг

 

Бид нарыг дэлхийгээс 149,6 сая км-ийн зайд байгаа асар том гэрлэн бөмбөлөг гэж мэднэ. Гэтэл үнэн хэрэгтээ нарны гадаад агаар мандал нь харагдаж байгаагаасаа илүү том юм шүү дээ. Энэ агаар мандлын нөлөөгөөр манай дэлхий эргэлдэж, үүнийг нь бид туйлын туяа үүсгэдэг нарны шуургаар харж мэдэрдэг. Гэхдээ туйлын туяа нь зөвхөн манай дэлхий дээр ч биш Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван дээр ч, бүүр хаа тэртээ Далай ван дээр ч  мөн харагддаг.

Нарны агаар мандлын хамгийн холын цэг нь багаар бодоход 100 астрономийн нэгжийн зайд хүрнэ. Энэ нь 16 тэрбум км гэсэн үг. Ингэхээр агаар мандал нь нарны хөдөлгөөнөөс хэлбэржиж түүний сүүл нь магадгүй хэдэн зуун тэрбум км хүрдэг байж болох юм.

 

Бид наран дотор амьдардаг

8Санчир бол цагирагтай цор ганц гариг биш

 

Санчирын тойрог замын цагираг бол амарха  харж болох, хамгийн гоё зүйл. Гэхдээ Бархас бадь, Тэнгэрийн ван, Далай ванд бас ийм цагираг бий. Санчирын цагираг нь мөсөн хэсгүүдээс бүтдэг бол Бархасбадийн цагираг бүслүүр нь үндсэндээ тоосонцроос үүссэн. Энэ нь сүүлт однууд, солир, магадгүй Ио хэмээх дагуулаас тасарсан янз бүрийн хэсгүүдээс үүссэн байж болно. Тэнгэрийн вангийн дагуул бол багавтар дагуулуудын мөргөлдөхөд үүсэн байж болохоор, Бархасбадийнхаас арай илүү харагдана. Далай вангийн цагираг нь харавтар ч бүдэг, яг л Бархасбадийнх шиг. Бархасбадь, Тэнгэрийн ван, Далай вангийн ийм бүдэг цагиргийг бид нэг их том биш дуран авайгаар харж  болно.

 

Санчир бол цагирагтай цор ганц гариг биш

9Манай дэлхийтэй хамгийн ойролцоо уур амьсгалтай цор ганц объект бол Титан

 

Нарны аймагт манай дэлхийтэй ижил, ойролцоо уур амьсгалтай биет бий гэсэн ойлголт түгсэн байдаг. Энэ бол Санчирын дагуул Титан. Энэ дагуул хэмжээгээрээ Сарнаас том, Буд гаригтай ойролцоо. Уур амьсгалаа Сугар, Ангараг гаригаас ялгаатай нь зузаан нимгэнээр дэлхийнхээс  арай их, нүүрс хүчлийн хийнээс бүтсэн гэж болно. Ер нь Титаны агаар мандлын 78 хувь нь азот болохоор үндсэндээ азотоос бүтсэн юм. Энд метан, бусад органик молекулууд байгаагаас үүдээд эрдэмтэд энд нэгэн цагт биологийн ямар нэгэн идэвхжил байсан байх магадлалтай гэж үздэг. Тэгэхээр нарны аймагт амьдрал байж болох өндөр магадлалтай газар бол Титан юм.

 

Манай дэлхийтэй хамгийн ойролцоо уур амьсгалтай цор ганц объект бол Титан

10Дэлхий дээр Ангарагийн чулуу байдаг ч түүнийг Ангарагаас авчраагүй

 

Хойд туйл Антарктидаас, Сахарын цөлөөс, бусад газруудаас олдсон солируудын химийн найрлагыг судлахад тэд Ангарагаас гаралтай болох нь нотлогдсон байдаг. Тэдний заримд нь Ангарагийн уур амьсгалтай химийн шинжээрээ төстэй хийн хөөснүүд байдаг юм. Тэгэхээр Ангараг гариг өөр том сүүлт од, солиртой мөргөлдөх үед юм уу, асар том галт уул дэлбэрэх үеэр энэ солирууд Ангарагаас тасарч манай дэлхий дээр унасан байж болох юм.

 

Дэлхий дээр Ангарагийн чулуу байдаг ч түүнийг Ангарагаас авчраагүй

Бонус: Ертөнцийн үнэр

 

Бид огторгуйн талаар төсөөлөхдөө үзэж, харж, сонсож, мэдэрч болно гэж боддог. Гэхдээ огторгуйг үнэртэй талаар хэн ч төсөөлөөгүй байх. Мэдээж огторгуйд ямар ч сансрын нисгэгч дуулгаа тайлахгүй болохоор яг ямар үнэртэйг нь мэдэх аргагүй. Гэхдээ сансрын нисгэгчийн дуулганы гадаргаас ялгарах үнэрээр шинжиж, таамаглаж болно.

Сансрын нисгэгчид халуун металл, түлэгдсэн мах мэт үнэр тэдний дуулга, хувцаснаас үнэртдэг гэж хэлсэн юм. Яагаад тийм үнэр гардгийг хэн ч сайн мэдэхгүй ч эрдэмтэд үүнийг мөхсөн одны үлдэгдэлтэй холбоотой гэж таамагладаг.

 

Бонус: Ертөнцийн үнэр

Нарны аймгийн тухай та бид хэр их зүйл мэдэх вэ?
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
Өчигдөр, 10:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани