Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС НҮҮРСНИЙХЭН Л ХОЖИЖ БАЙНА

ХАМГИЙН ИХ НҮҮРСИЙГ ТӨРИЙН ӨМЧИЙН КОМПАНИ ЭКСПОРТОЛДОГ, НҮҮРСНИЙ ТОМ НАЙМААНЫ ЦААД ЭЗЭД НЬ УЛСТӨРЧИД-

ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС НҮҮРСНИЙХЭН Л ХОЖИЖ БАЙНА

Арилжааны банкууд өчигдөр 98.8 сая ам.доллар авах захиалга ирүүлсэн ч Монголбанк 20 сая ам.доллар л нийлүүллээ. Хуучны нэг кинон дээр гардаг даа, дөрвөн дугуй авах хүсэлт гаргаад дарга дамжин хасагдсаар эцэст нь нэг дугуй гар дээр нь ирдэг тухай. Яг үүн шиг банкуудад 60 сая ам.доллар хэрэг болоод 90 саяыг зараач гэж төв банк руу хандсан байж таарна. Гэтэл Монголбанк хүссэнээс нь 40 сая ам.доллараар дутуу валют өгчихлөө. Ам.долларын ханш 2500 даваад талийж өгсөн ийм цагт төв банкны энэ харамч хандлагыг байгаа оноогүй шийдэл гэж харахаас өөр арга алга. Есдүгээр сарын эхээр бас төв банк ийм хандлага гаргасан. Арилжааны банкуудад хүссэнээс нь эрс бага ам. доллар зарсаныг цахим хуудас руу нь ороод харчихаж болно. Доллар зарахгүй гэж гэдийсэн өдөр ч төв банкинд бий. Хэрэгцээтэй доллараа авч чадаагүй банкууд яана гээч. Дутуу 40 сая ам.доллараа гудамжнаас нөхнө. Бүр тодруулбал Н.Баяртсайхан хар захаас их хэмжээний доллар тат гэсэн ганцхан сонголтыг арилжааны банкуудад үлдээж байна. Энэ тохиолдолд эрэлт өсч ногоон валютын ханш хаданд гарах нь нэг дээр нэгийг нэмээд хоёр гардаг гэдэг шиг тодорхой зүйл. Үр дүнд нь иргэдийн бүтэн сар зүтгэж авдаг цөөхөн хэдэн төгрөг л үнэгүйднэ.

Ам.долларын ханшийн өсөлтөөс хэн хожиж явааг анзаарч харъя. Ченжүүдийн хувьд ам.долларын өсөлтөөс асар их мөнгө олж, ашиг хийдэг хэсэг хэтээсээ биш. Тэдний гар дээр үсрээд арван сая ам.доллар эргэлддэг.

Сая ам.долларын л ашиг хийдэг улс. Үнэн хэрэгтээ 10 сая ам.доллар бол эдийн засгийн хувьд сүртэй тоо биш. Ам.долларын ханшаас хамгийн их ашиг олж байгаа нь нүүрс экспортлогчид. Өмнөх засгийн үед ам.долларын ханш 17002000 төгрөгт хэлбэлзэж байхад Монголын нүүрсний нийт экспортын орлого жилийн 200 сая ам.доллараар хэмжигдэж байсан юм. Гэтэл өнөөдөр нүүрсний экспортын орлого 2.5 тэрбум ам.доллараар яригдаж байна. 2014 онд олж байсан 200 сая ам.долларыг тухайн үеийн долларын дундаж ханш болох 1800-гаар үржүүлье. Хариу нь 360 тэрбум гэсэн тоо гарч байна. Тэгвэл өнөөдрийн олж буй 2.5 тэрбумыг 2500-гаар үржүүлээд үзээрэй. Ямартаа ч экспортын нийт орлого нь 12 дахин өссөн нүүрснийхэн ам.долларын ханшийн зөрүүнээс 40 хувийн ашиг олж байна. Нүүрсний хамгийн том экспортыг төрийн өмчийн "Эрдэнэс Таван толгой” компани хийдэг. Нүүрсний бизнесийн ард том улстөрчдийн нэр байсхийгээд дуулддагийг монголчууд бултаараа мэднэ. Тэгэхээр ам.долларын галзуурлаас хамгийн их ашиг хүртдэг нь улстөрчид, төр болж таарч байна. Товчхондоо өнөөдөр Монголд нүүрс зардаг хүмүүст зориулагдсан эдийн засгийн менежмэнт явж байна. МАН засгийн эрхэнд гараад жирийн иргэд, дундаж давхарга руу хандсан ипотекийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүй, хэрэгжүүлээ ч үгүй. Одоо бага хүүтэй урт хугацаатай орон сууцны зээл бараг л ор сураггүй болдог дээрээ ирчихлээ. Эндээс харахад төр засаг өөрсдийнхөө олдог хэдэд анхаарахаас өөрийг хийхгүй суугаа нь гашуун ч гэлээ бодитой үнэн. Хатуухан хэлэхэд Монголбанк орон сууцанд амьдрах хүсэлтэй Бат, шатахуун хэрэглэдэг Дорж, инфляцид өртдөг Цэцэгээ, мах хэрэглэдэг иргэдийнхээ төлөө биш эрх баригчдын халаасанд орох мөнгөний төлөө ажиллаж байна.

ИЛҮҮДСЭН ТӨГРӨГ НОЁН НОГООНЫ ХАНШИЙГ ГАЛЗУУРУУЛНА

Арилжааны банкууд яг өнөөдөр төгрөгийн илүүдэлтэй байна. Өнөө жилийн эхний долоон сарын байдлаар гэхэд л дөрвөн их наяд төгрөг гэсэн аварга тоо дуулдсан. Эдийн засагт бол энэ тоог Монголбанкны үнэт цаас гэсэн тодорхойлолтын ард бичдэг. Төв банк энэ мөнгөнд жилийн 10 хувийн хүү төлж долоон хоногийн хугацаатай байршуулдаг. Хэрвээ энэ хэмжээний мөнгө ипотек, шатахуун, махны үнэ тогтворжуулах гэх мэт зохицуулалтын хөтөлбөрүүдэд зарцуулагдаж эдийн засагт эргэлдэж байсан бол айгаад байх юмгүй л дээ. Юунд ч зарцуулагдахгүй, хэнд ч хэрэггүй яг өнөөдрийнх шиг түгжигдсээр удвал хэцүү байдал үүснэ. Товчхондоо тэсэрвэл гамшиг тарих дарьтай торх л гэсэн үг. Дээр нь Монголбанк долларын ханшийн өсөлт сүртэй зүйл биш гэх маягийн мэдэгдэл хийгээд суувал төгрөг үнэгүйдэх зам руугаа шуударна гэсэн болгоомжлол зарим эдийн засагчид байна. Энэ мөнгө яг нарийндаа гуравхан банкинд төвлөрдөг. Долларын ханш яах нь тодорхойгүй удаж, төв банкны идэвхгүй хандлага үргэлжилбэл банкууд энэ хэмжээний мөнгийг доллар болгох шийд гаргах өндөр эрсдэлтэй. Монголбанкин дээр долоохон хоногийн хугацаатай байршдаг учраас төгрөгөө доллар болгох боломж банкуудад бүрэн бий гэсэн үг. Хэрвээ тэгвэл ам.долларын ханш огцом өсөх аюул бий. Илүүдэл төгрөг төв банкинд өмнөх шиг жил хүртэл хугацаагаар байршдаг байсан бол огцом шок үүсэхгүй байх талтай гэж эдийн засагчид хэлж байна.

Зээлийн хэмжээ өнөөдрийн статистикаар 20 хувиар өсөөд байгаа. Уг нь зээлийн хувь хэмжээ үүнээс ч өсөх бололцоотой. Арилжааны банкуудын хувьд илүүдсэн дөрвөн их наяд төгрөг зээл болж эдийн засагт эргэлдэх боломжтой. Банкууд илүүдсэн төгрөгөө зээл хэлбэрээр зах зээлд гаргахыг хүсч байгаа ч эрэлт нь ханачихсан гэх шалтгаан бий. Гэхдээ зээлийн эрэлт ханасан гэж шууд дүгнэхэд хэцүү. Зээл болгож гарах бодлого алга гэвэл үнэнд ойртоно. Төв банкнаас ч юмуу Засгийн газраас ипотекийн зээлээ эрчимжүүлье, боловсруулах үйлдвэрлэлээ санхүүжилтээр дэмжье гээд хөшүүрэгдэхэд л илүүдсэн гээд байгаа дөрвөн их наяд төгрөг зах зээлд эргэлдэж эхэлнэ. Монголбанк долларын зээлийг хумина, хэрэглээний зээлийг хазаарлана гэж мэдэгдэж суугаа. Хязгаарлахыгаа хязгаарлаж болно л доо. Гэхдээ илүүдсэн төгрөг гэсэн толгойны өвчнөөс салахын тулд зээлийн өөр сувгийг нээх бодлого хэрэгжүүлэх учиртай.

Дахиад хэлэхэд ХААН, Голомт, Худалдаа хөгжлийн банкны аль нэг нь илүүдсэн төгрөгөөрөө доллар авна гээд захиалга өгчихвөл валютын захад савлагаа үүсэхэд бэлэн болчихож. Монголбанк өнөөдрийнх шигээ төгрөгийн ханш суларч байна гэсэн мэдэгдлийг давтамжтай хийгээд суувал банкуудад төгрөгөө долларт хувиргахаас өөр зам үлдэхгүй. Уг нь өдийд Н.Баяртсайхан "Ам.долларын ханш чангарахгүй” гэх мэт эерэг дохиог эдийн засагт өгөх учиртай. Төв банк энэ янзаараа мөнгөний зах дээр мэдрэмжгүй аашлаад байвал ханш нэг л өдөр 2800 руу дөхнө. Яг тэр үед илүүдэл төгрөгийн ихэнхийг атгасан банкны менежерүүд доллар руу зүтгэх нь тов тодорхой зүйл. Хувийн хэвшил ашгийн төлөө ажиллах нь хэнд ч ойлгомжтой асуудал. Өнөөдөр аль ч банкны тайланг шүүрдээд харсан ашиг нь тэг дээр байгаа. Он дуусахад гуравхан сар үлдчихсэн энэ үед ашиггүй ажиллаж яваа банкууд зүгээр суухгүй нь ойлгомжтой. Эцэст нь долларын ханш өсч, төгрөг үнэгүйдсэн ачааны хүндийг иргэд үүрээд л өнгөрнө. Нэг зүйлийг онцолж хэлэхэд учир мэдэх улс илүүдэл дөрвөн их наяд төгрөгийг эдийн засагт үүссэн хаван гэж нэрлээд байна. Өмнө нь ийм их хэмжээний төгрөгийн илүүдэл үүсдэггүй байсныг онцлох учиртай. Мөнгөний зах дээрх илүүдэл мөнгө өмнөх засгийн үед 400-500 тэрбум төгрөгөөр хэмжигддэг байсан юм.

ИНФЛЯЦИ 12 ХУВЬ ДАВСАН БАЙЖ МЭДЭХ НЬ

Илүүдэл төгрөг инфляцийн өсөлттэй хавсрахаараа том аюул тарина гэх болгоомжлол ч дуулдаж эхэллээ. Төв банк инфляцийг найман хувьд барьж байгаа гэсэн мэдээлэл түгээж буй. Харин монголчуудын суурь хэрэглээ болсон шатахууны үнийн өсөлтөөр хэмжээд үзэхэд инфляци дор хаяж 12 хувь хүрсэн гэсэн таамаглал эдийн засагчдын дунд байна. Тэнгэрт цойлсон инфляциа цаасан дээр багасгаж буулгадаг улсын тод жишээ нь Венесуэл гэдгийг энэ дашрамд онцолъё. Айл бүрийн төсөвт очиж суудаг шатахууны үнэ гэхэд л 2030 хувиар өсөөд байна. Шатахууны үнийн нэмэгдлийг дагаад бүх үйлчилгээ, бүтээгдэхүүний үнэ өгсдөг хуультай. Саяхан ногооны үнэ унасан боловч шатахууны ханш нэмэгдэнгүүт дагаад өссөн нь үүний наад захын нотолгоо. Засгийн газар, Монголбанкны зөнд нь хаясан шатахууны үнэ цаашид ч нэмэгдэх зураг харагдаж байна. Дэлхийн байдлыг ажихад газрын тосны үнэ өсөх таамаг анзаарагдаад эхэлчихсэн. Иранд нэг л эвгүй нөхцөл үүсвэл газрын тосны үнэ өснө гэж шинжээчид хэлж байна. АНУын ерөнхийлөгч Трамп Бүгд найрамдах намынх, бүгд найрамдахчууд нефть, зэвсгийн бизнесийг атгадаг, харин холливуд, бургер, электроник Ардчилсан намынхных нь бизнес гэдгийг цэнхэр гаригийн учир мэдэх улс бултаараа андахгүй. Бүгд найрамдах намаас сонгогдсон өмнөх ерөнхийлөгч нар болох Буш, Рейган дайн өдөөж байсан нь цаанаа ийм учиртай гэдэг. Эсвэл дайн дэгдэж болзошгүй гэж мэдэгдэцгээж зэвсэг шинэчлэх нэрээр төсвөөс мөнгө гаргуулдаг, Хойд Солонгосоор айлгаж байгаад пуужин зардаг байсан бүгд найрамдахчуудад сүүлийн үе нэг асуудал үүсээд буй. Өнөө дайсан гэж зарладаг хойд Солонгос нь өмнөдүүдтэйгээ хачин дотно харилцаж, Kpopынхныг нь урьж тоглуулж, Сингапурт Трамптай уулзаж дэлхийд жигтэйхэн эерэг мессэж өгөөд эхэлчихсэн. Тэгэхээр нефтийн нөөцийн 20 хувийг атгадаг Иран улс Трампын гол бай болж харагдаж байна. Иран бол сэрэмжлэх ёстой дайсан, хориг тавина гэчихэд л нефтийн үнэ өсөөд ирнэ. Нефтийн үнийн өсөлт Трампаас гадна Путинд ашигтай, Путин, Трамп хоёр найзууд гэсэн логик бас бий. Өндөр үнэтэй нефтээс алдагдал хүлээдэг нь ганцхан Хятад. Манайх шиг нефть олборлодоггүй жижиг улсууд мэдээж хөлд нь үрэгдэнэ. Гэхдээ Путин, Трамп хоёрын хувьд бид том байтугай жижиг ч асуудал биш. Нефтийн үнэ өдгөө 60 ам.доллар даваад байгаа. 70 ам.долларт хүрэхэд Оросын төсөв дажгүй ашигтай болж эхэлдэг. Удахгүй 70 ам.долларт хүрч Путиний нүүрэнд инээмсэглэл тодрох байх. Манай улсын хувьд нефтийн үнэ 100 ам.доллар байхад шатахууны үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүлж үнийн өсөлтөд нэрвэгдчихэлгүй тэсээд гарсан. Дараа нь 40 рүү унахад засаг нефть импортлогчдоос татвар авч эхэлсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр мэдээж түүх болж үлдсэн. Одоо шатахууны үнэ өсөхөд ямар арга хэрэглэх нь тодорхойгүй байна. Долларын ханш, шатахууны үнийн өсөлт Засгийн газрын том сорилт болох нь ойлгомжтой болчихлоо. Шатахууны үнэ өсөх хэрээр өргөн хэрэглээний бараа, авдаг үйлчилгээнүүдийн ханш өгсөж, инфляци өндрөө авах эрсдэл бас бий.

СОНГУУЛИЙН ӨМНӨХ ТӨСӨВ ДОЛЛАРЫН ХАНШИД ТАШУУР ӨГНӨ

Удахгүй төсвийн хэлэлцүүлэг эхэлнэ. Хоёр сонгуулийн өмнөх жилийн төсөв учраас маш өндөр алдагдалтай батлагдах нь тодорхой. Гишүүд сонгуулийнхаа мөнгийг хийх гэж тойрогтоо аль болох их мөнгө тусгуулахаар зүтгэнэ, төв банк боломжгүй гэж гөжвөл 65-уулаа юм чинь Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн сайд, бүр цаашилбал Ерөнхий сайдаа огцруулж байгаад ч болтугай өөрсдөдөө ашигтай хувилбараар төсвөө батална л гэж зүтгэнэ. Тэгэхээр төсвийн өндөр алдагдал, 2020, 2021 оны тэрбум гаруй ам.доллар гэсэн том ачаа ам.долларын ханшид ташуур өгөхөөр байна. Дээр нь оны сүүлийн гурван сарын тухайд валют орж ирдэггүй онцлогтой үе. Илүүдсэн төгрөг жинхэнээсээ төв банкин дээр ирж хөдөлгөөнгүй хадгалагддаг цаг. Илүүдэл төгрөгийг жилийн арван хувиар байршуулдаг төв банкны хувьд илүү ачаа нэмэгдэнэ гэсэн үг. Эцэст нь онцлоход эдийн засагчид гадаадын хөрөнгө оруулалт мэдрэгдэхүйц өсвөл долларын ханш бууна гэж байгаа бол төв банк ногоон валютын ханшийн өсөлтийг түр зуурын гэж тодотгож буй.

Ц.Баасансүрэн

Өдрийн сонин
ДОЛЛАРЫН ХАНШИЙН ӨСӨЛТӨӨС НҮҮРСНИЙХЭН Л ХОЖИЖ БАЙНА
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Япон, Франц улсууд чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээг бэхжүүлнэ

  TOKYO, 2026 оны дөрөвдүгээр сарын 2 /Kyodo/. Японы Ерөнхий ...

Өнөөдөр, 13:10
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

2026 оны 03 сарын 31, 17 цаг 40 минут
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 41 минут
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

2026 оны 03 сарын 31, 15 цаг 15 минут
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

2026 оны 03 сарын 31, 14 цаг 00 минут
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани