Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Улс орнууд алтаар эдийн засгийн дархлаагаа дэмжиж байна

 

Улс орнууд алтаар эдийн засгийн дархлаагаа дэмжиж байнаОХУ-ын төв банкны алтны нөөц Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүрчээ. Тус улсын эрдэнэсийн сан дахь шар металлын нөөц он гарсаар 106 тонноор нэмэгдэж, энэ оны долдугаар сарын эцэст 2000 тонн болсныг хойд хөрш мэдээллээ. Сүүлийн хагас зуун жил алтны нөөцөөрөө толгой цохиж ирсэн Орос Улс 1990-ээд оноос энэ манлайллаа алдаж, хойш ухарсан. Гэхдээ 2010 оноос алтны нөөцөө эрс өсгөж чадсан. Бараг 20 жил алтны нөөцөө бууруулсан хойд хөрш яагаад дахин шар металл руу хошуурав. Дэлхийн геополитик хийгээд худалдаа, эдийн засгийн талбарт эрсдэл эрс өсөж, тодорхойгүй байдал хүрээгээ тэлж эхэлсэн тул ОХУ эдийн засгийн дархлаагаа сайжруулж, мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд алтны нөөцөө ийн өсгөж байна гэж шинжээчид тайлбарлаж буй. Өнгөрсөн улиралд гэхэд хойд хөршийн рублийн ханш гэнэт савласан. Тус улсын эсрэг тавьсан АНУ-ын Конгрессын шинэ хориг болон Туркийн лирийн уналтаас үүдэн өнгөрсөн сарын дунд үед ам.доллартай харьцах рублийн ханш суларч, хоёр жилийн доод цэгт хүртлээ буурсан.

Энэ мэт гэнэтийн, тодорхойгүй хүндрэл, савалгаанаас мөнгөн тэмдэгтийн ханшаа хамгаалахын тулд хойд хөрш алт хурааж буй нь энэ аж. Гэхдээ алтыг аюул сөрөхбаттай бамбай болгож буй нь зөвхөн ОХУ биш юм. Олон улсын төв банкуудын алтны эрэлт сүүлийн гурван жилийн дээд цэгт хүрснийг дэлхийн алтны зөвлөл мэдээллээ. Энэ оны эхний хагас жилд төв банкуудын алт худалдан авах эрэлт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсөж, 193 тоннд хүрчээ. Эрэлтийн голыг ОХУ болон Турк, Казахстан улс нугалж, Энэтхэг, Индонез зэрэг хөгжиж буй орнууд хүч өгчээ. Тухайлбал, сүүлийн 40 жил алтнаас зай барьсан Египетийн төв банк энэ оноос тус түүхий эдийн арилжаанд эргэн ирж байна. Бас Индонез, Тайланд, Филиппин улс урт хугацааны "амралт”-ын дараа алтны арилжаанд оролцож эхэллээ. Бидэнтэй нэг бүс нутагт оршдог, нийгэм, эдийн засгийн шилжилтийг Монголтой зэрэг хийсэн Кыргызстан улс хүртэл гадаад валютын нөөцийнх нь 16 хувийг эзэлдэг алтны хувь хэмжээгээ 50 хувь хүртэл өсгөхөөр төлөвлөж байна. Тус улсын төв банкны ерөнхийлөгч Толдунбек Абдигулав "Улс орнуудын худалдааны маргаан даамжирч, тоглоомын дүрэм өөрчлөгдөж байна.

Ийм үед эдийн засгийн дархлаагаа бэхжүүлэх нь чухал” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Дэлхий дахинд эрсдэл нэмэгдэхэд эдийн засгийн баттай тулгуур босгож чадаагүй хөгжиж буй орнууд хамгийн түрүүнд өртдөг. Тиймээс хаанаас ч хийсээд ирж мэдэх аюул, эрсдэлээс хамгаалахын тулд алт нөөцөлж, "авдар”-таа хурааж байна. Дэлхийн улс орнууд гадаадын шууд хөрөнгө оруулалт, зээл тусламж, экспортын орлого, алт гэсэн дөрвөн сувгаар валютын нөөц бүрдүүлдэг. Агуу Америкаас эхлээд Африкийн ядруухан орон хүртэл энэ хэдхэн сувгаар орлого олж, валют татдаг. Эдгээрээс алт хураах нь гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэн, улс орныхоо үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг хадгалах хамгийн найдвартай арга юм. Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг.

• ОХУ-ын төв банкны алтны нөөц Зөвлөлт холбоот улс задарснаас хойших дээд цэгт хүрчээ.

• Энэ оны эхний хагас жилд төв банкуудын алт худалдан авах эрэлт өнгөрсөн оны мөн үеэс найман хувиар өсөж, 193 тоннд хүрчээ.

• Дэлхийн хамгийн том хүчирхэг улс болох АНУ-ын төв банк валютын нөөцийнхөө 75 хувийг алтаар бүрдүүлдэг бол Герман 69, Итали 68 хувийг шар металлаар хамгаалдаг. 

Тэгвэл Монгол улс ч авдар дахь алтаа нэмэгдүүлэхээр зорьж буй. Монгол руу түрж байсан гадаадын хөрөнгө оруулагчид "дүрвэж”, нүүрс, зэс зэрэг түүхий эдийн үнэ нүүр буруулсан сүүлийн хэдэн жил монголчуудын "аминд” алт орсон билээ. 2012 онд эх орны алтаар эрдэнэсийн сангаа зузаатгаж, эдийн засгаа тогтворжуулахын тулд тухайн үеийн бодлого тодорхойлогчид алтны нөөц ашигласны төлбөрийг бууруулж, өсөн нэмэгдэх татваргүй болгосон байдаг. Ингэснээр төв банкинд алт тушаах иргэн, аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэж, Монголбанкинд тушаасан алтны хэмжээ сүүлийн таван жил тасралтгүй өссөөр, 2017 онд 20 тоннд хүрээд байгаа юм. Энэ нь таван жилийн өмнөхтэй харьцуулбал долоо дахин нэмэгдсэн дүн. Улмаар Монголбанк валютын нөөцөө өсгөж, "ноён” ногоонд хариу цохилт үзүүлэх боломжтой болсон юм. Өдгөө энэ оны эхний найман сард төв банкны алт худалдан авалт 12.2 тоннд хүрээд байна.

Энэ дүнг оны эцэс гэхэд 22 тоннд хүргэхээр төлөвлөснөө Монголбанкнаас мэдээлж буй. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 10 хувиар өссөн дүн аж. Түүнчлэн төв банк энэ онд алт тушаалтаас 700 сая ам.доллараар гадаад валютын албан нөөцийг зузаатгахаар төлөвлөжээ. Гэхдээ өнгөрсөн жилүүдэд Монголын эдийн засагт амь тариа болсон алтны татварын хуулийн үйлчлэх хугацаа энэ оноор дуусч байна. Хэрэв энэ хуулийн хугацаа дуусвал өндөр татвараас зугтдаг иргэд, аж ахуйн нэгж алтаа тушаах нь багасна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Учир нь алтны татварыг өсгөснөөр 2010 онд төв банкинд тушаасан алтны хэмжээ хоёр тонн хүртлээ буурч байсан юм. Дэлхийн улс орнууд ийнхүү эрсдэл бууруулж, ханшийн уналт, санхүүгийн савалгаанаас хамгаалах гол шийдлээ алт болгож байна. Ялангуяа, Монгол шиг хөгжиж буй орнууд валютын ханшийн шуургыг давах, эдийн засгийн эрсдэлээс хоргодох нэг гарцыг алтаа авдарлах хэмээн үзэж, түүнийг түшсэн бодлого хэрэгжүүлж эхэллээ. Тэгвэл валют авчрах хэдхэн сувагтай, түүхий эдээ зарж олсон орлогоо машин техник, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн болгоод хилийн чанад руу буцаагаад урсгачихдаг Монгол улс ханшаа хамгаалж, эдийн засгийн тогтвортой байдлаа хангах нэг арга нь яалт ч үгүй алт болж таарч байна. 

Г.Байгал
Засгийн газрын мэдээ
 
Улс орнууд алтаар эдийн засгийн дархлаагаа дэмжиж байна
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
АНУ-д шатахууны үнэ 4 ам.доллароос давжээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. АНУ-д нэг ...

Өчигдөр, 17:40
Дональд Трампын мэдэгдлийн дараа газрын тос 116 ам.долларт хүрлээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны газрын тосны экспортын гол ...

Өчигдөр, 15:41
Хөнгөн цагааны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 31 /Forbes/. Ойрх Дорнод ...

Өчигдөр, 15:15
Ормузын хоолойгоор дамжин өнгөрөхөд татвар авна

  ТЕХРАН, 2026 оны гуравдугаар сарын 31 /TASS/. Ираны Үндэсний ...

Өчигдөр, 14:00
Алтны салбарын нэгдсэн арга хэмжээ “Алтны форум” амжилттай зохион байгуулагдлаа

  Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Гэр бүлийн ...

2026 оны 03 сарын 30, 16 цаг 46 минут
Уул уурхай, газрын тосны төв лабораторийн хөрөнгөөс завшсан хэргийг шүүхэд шилжүүллээ

  Ашигт малтмал, газрын тосны газрын харьяанд Уул уурхай, газрын ...

2026 оны 03 сарын 30, 14 цаг 12 минут
Үндэсний баялгийн сангийн тулгамдсан асуудлаар уул уурхайн салбарынхантай зөвлөлдлөө

  Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, “Монгол хүн баялгийнхаа ...

2026 оны 03 сарын 30, 12 цаг 42 минут
Афганистаны өнөөгийн нөхцөл байдал дахин анхаарал татаж эхэллээ

  Сүүлийн өдрүүдэд Афганистанд дараалсан халдлага гарч, тус улсын ...

2026 оны 03 сарын 30, 10 цаг 44 минут
"Тэд" ирээдүйн ашгаар өнөөдрийг аргалсаар…

  Оюутолгой эхэлсэн нь зөв гэдэгтэй хэн ч маргадаггүй. Гагцхүү ...

2026 оны 03 сарын 27, 17 цаг 01 минут
2026 оны 03 сарын 27, 17 цаг 00 минут
“Дайсагнаагүй” орнуудын хөлөг онгоцууд Ормузын хоолойгоор нэвтэрч болно гэж мэдэгджээ

  НЬЮ-ЙОРК, 2026 оны гуравдугаар сарын 26 /NHK/. Техраны эсрэг ...

2026 оны 03 сарын 26, 10 цаг 05 минут
Туулын хурдны зам ашиглалтад орсноор гол гудамж замын хөдөлгөөний ачаалал 13.5 хувиар буурна

  Улаанбаатар хотын хүн ам болон тээврийн хэрэгслийн тоо жилээс жилд ...

2026 оны 03 сарын 25, 17 цаг 59 минут
Шатахууны хямрал улс орнуудад хэрхэн нөлөөлж байна вэ?

  Филиппин улсын Ерөнхийлөгч Фердинанд Маркос үндэсний эрчим хүчний ...

2026 оны 03 сарын 25, 12 цаг 16 минут
“Оюу толгой” ХХК-аас ус бохирдуулсны төлбөр авахыг үүрэг болгов

  Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн усны өдрийг ...

2026 оны 03 сарын 25, 11 цаг 55 минут
2026 оны 03 сарын 25, 10 цаг 21 минут
АНУ, Иран хэлэлцээ хийж Ормузын хоолойд цохилт өгөхгүй байхаар тохиролцжээ

  АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн амралтын өдрүүдэд Ирантай ...

2026 оны 03 сарын 24, 13 цаг 29 минут
Хятадад флюорит, баритын "хэт том ордууд"-ыг нээн илрүүлжээ

  Хятад улсад стратегийн чухал ашигт малтмалуудын томоохон ордуудыг ...

2026 оны 03 сарын 24, 10 цаг 33 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, залилан хийсэн иргэнийг торгов

  “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч ...

2026 оны 03 сарын 23, 14 цаг 11 минут
“Оюу толгой”-н нэг тэрбум төгрөгийн үйлдвэрлэл 623 сая төгрөгийн эрэлт бий болгожээ

  “Оюу толгой” үйлдвэрийн эдийн засагт үзүүлж буй нөлөөг ...

2026 оны 03 сарын 23, 12 цаг 00 минут
Ираны газрын тосыг Америкийн хоригоос түр чөлөөлжээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 21 /DW/. АНУ-ын ...

2026 оны 03 сарын 23, 10 цаг 12 минут
Түлшний хомсдолд орж, төр, түмний ажил зогсох нь

  Ойрх Дорнод дайны хөлд ширвэгдэж, улмаар газрын тосны үнэ өсөж ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 19 минут
Оюутолгойн шинэ хэлэлцээ: Монголын тал энэ удаа буцахгүй

  Шат ахисан хэлэлцээ эхлүүлэх үү? Монголын эдийн засгийн хамгийн том ...

2026 оны 03 сарын 20, 11 цаг 14 минут
Алт, мөнгө хоёр хоёулаа огцом уналаа

  Инфляци өссөн хэвээр… Ираны дайны эрсдэл намжаагүй… ...

2026 оны 03 сарын 20, 09 цаг 44 минут
160 мянган тонн нүүрс арилжлаа

  "Эрдэнэс Тавантолгой" ХК 2026 оны 03 дугаар сарын 18-ны өдөр ...

2026 оны 03 сарын 19, 15 цаг 54 минут
Оюутолгойн гүний уурхайн бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж байна

  Монгол Улсын Ерөнхий сайдын 68 дугаар захирамжаар байгуулагдсан ...

2026 оны 03 сарын 19, 10 цаг 16 минут
АНУ стратегийн нөөцөөс 172 сая баррель газрын тос гаргана

  Ираны эсрэг АНУ, Израилийн хамтарсан цэргийн ажиллагааны дараа ...

2026 оны 03 сарын 19, 09 цаг 44 минут
2026 оны 03 сарын 18, 10 цаг 49 минут
Нүүрсний экспорт оны эхний саруудад өсөлттэй байна

  Монгол Улсын нүүрсний экспорт оны эхний хоёр сард өсөлттэй ...

2026 оны 03 сарын 17, 12 цаг 45 минут
Ч.Номин Ноён уулын олдвороо оросуудаас шаардсан байна, одоо тэднээс юмаа авъя

  Ч.Номин Эрмитаж музейн ерөнхий захирал, Оросын ШУА-ийн академич ...

2026 оны 03 сарын 17, 10 цаг 01 минут
2026 оны 03 сарын 16, 10 цаг 37 минут
"Зэс эрдэнийн хувь"-ийн хувьцаа эзэмшигч 150 хүн жагсаж, таван хүн нойтон өлсгөлөн зарлажээ

  Барилга хот байгуулалтын яамны гадаа "Зэс эрдэнийн хувь" ...

2026 оны 03 сарын 13, 11 цаг 58 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 57 минут
2026 оны 03 сарын 13, 11 цаг 44 минут
2026 оны 03 сарын 13, 10 цаг 41 минут
АНУ-д газрын тос боловсруулах шинэ үйлдвэр барина

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 11 /unn/. АНУ-д сүүлийн ...

2026 оны 03 сарын 11, 17 цаг 39 минут
Ерөнхий Сайд Г.Занданшатарын Рио Тинтод тавьсан шаардлагыг олон улсын топ хэвлэлүүд онцлов

  Монгол Улсын Засгийн газар Оюу Толгойн гэрээний нөхцөлийг ...

2026 оны 03 сарын 11, 15 цаг 17 минут
Намаа барьж чаддаггүй Б.Батбаатарын гарт СОP-17 үрэгдэх вий

  Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн асуудал дэлхий дахинаа ...

2026 оны 03 сарын 11, 11 цаг 59 минут
Трампын мэдэгдлийн дараа нефтийн үнэ буурчээ

  ВАШИНГТОН, 2026 оны гуравдугаар сарын 10 /Kazinform/. Ормузын ...

2026 оны 03 сарын 11, 09 цаг 55 минут
Путин: Европ асуувал газрын тос худалдахад бэлэн

  ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин даваа гарагт /2026.03.09/ ...

2026 оны 03 сарын 10, 17 цаг 11 минут
Дуншиж дуншиж эхэлсэн хил холболтын төмөр замаа саадгүй дуусгах нь Монголд л ашигтай

  Гашуунсухайт–Ганцмод боомтыг төмөр замаар холбох нь Монголын ...

2026 оны 03 сарын 10, 14 цаг 53 минут
2026 оны 03 сарын 10, 09 цаг 36 минут
Газрын тосны үнэ 110 доллароос давлаа

  Лондоны ICE биржийн арилжааны явцад Брент маркийн нэг баррель ...

2026 оны 03 сарын 09, 17 цаг 50 минут
Кувейт улс газрын тосны олборлолтоо бууруулна

  Ойрх Дорнодод зэвсэгт мөргөлдөөн үргэлжилсээр буй энэ үед Кувейтийн ...

2026 оны 03 сарын 09, 13 цаг 45 минут
“Эрдэнэтийн 49 хувь” дээр маргаан үүсэж, Д.Эрдэнэбилэг эх орондоо ирэхээр болжээ

  Саяхан даа, ердөө зургаан жил гаруйхны өмнө Засгийн газраас ...

2026 оны 03 сарын 09, 11 цаг 15 минут
Нефтийн үнэ 150 долларт хүрнэ гэж Катарын сайд анхааруулав

  ДОХА, 2026 оны гуравдугаар сарын 7 /DW/. Ираны эсрэг АНУ, ...

2026 оны 03 сарын 09, 10 цаг 31 минут
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

2026 оны 03 сарын 03, 13 цаг 27 минут
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

2026 оны 03 сарын 02, 15 цаг 36 минут
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

2026 оны 03 сарын 02, 12 цаг 19 минут
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани