Ord.mn | Mongolian Mining
| English |  Mobile |  Rss

Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд

Эрдэнэт хотод уул уурхайн салбарын эрдэмтэд, судлаачид, инженерүүд чуулж, хөгжил дэвшил өөд тэмүүлсэн шинэ сэргэгийн тухай хэлэлцэж оюуны хур буусан өдрүүд саяхан тохиолоо. Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийнхэн 1000 инженерийн зөвлөгөөнөө 40  жилийн түүхэн ойдоо зориулж "Эрдэнэт үйлдвэр-40” эрдэм шинжилгээний бага хурлаар баяжуулан дөрөв дэх удаагаа амжилттай зохион байгуулав.  Оюунлаг инженерүүдийг бүтэн хоёр өдөр шинжлэх ухаанаар "амьсгалуулж” цангааг нь тайлсан эрдэм шинжилгээний зургаан салбар хуралдаанд шилдгээр шалгарсан 40-өөд илтгэл тавигдаж зөвхөн Эрдэнэт үйлдвэрийн зэс молибдений тухай биш эрдэс баялгийн асуудлыг цогцоор нь үр дүнтэй хэлэлцсэн юм. 

Тодруулбал, уул уурхайн ашиглалт баяжуулалт, дэд бүтцийн хөгжил, металлург, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ, байгаль орчны тогтвортой хөгжил, Эрдэнэтийн Овооны геологи хайгуулын байдал, технологийн шинэ мэдээлэл, арга туршлага, судалгааны бүтээлүүд ч хурлын үеэр танилцуулагдсан. Газрын доорх байгалийн эрдэнэсийг олборлож, үндэсний баялаг болгон хувиргах уурхайчдын хөдөлмөрийн ирээдүйн зорилтыг тодорхойлсон, эрдэмтэд, судлаачид, энэ салбарт сэтгэл зүтгэлээ зориулсан ахмад инженерүүдэд үгээ хэлэх боломж олгосон сайхан үйл ажиллагаа болсныг оролцогчид онцолсон.

Энэ үеэр Геологи, уул уурхайн үйлдвэрийн яамны сайд асан Монгол улсын Хөдөлмөрийн баатар Ч.Хурцтай уулзаж 1000 инженерүүдтэй зөвлөлдсөн асуудлыг нь сонирхлоо.

-Би одоогоос 55 жилийн өмнө Эрдэнэтийн Овоо орд газарт анх хөл тавьж байлаа. Одоо энэ уулын бараг тал нь миний настай хамт оджээ. Миний ард түмэн өөрийн эрдэс баялагт эзэн байж, эх орныхоо их бүтээн байгуулалтыг Эрдэнэт шигээ олныг бариасай гэсэн хүсэл эрмэлзлэлээр 1990 он хүртэл энэ л үйлдвэрээр сэтгэлээ тэнийлгэж, гайхамшигт ордуудыг нээж байлаа. Монголын аж үйлдвэржилтийн үндсийг геологичид тавьсанд би баярлаж явдаг. Эрдэс баялаг бол үндэсний аюулгүй байдал, тусгаар тогтнолын баталгаа. Монгол орны хөгжлийг уур уурхайн үйлдэрүүд чирч яваа нь үнэн. Өнөөдөр Эрдэнэтийн Овоо, Таван толгой, Цагаан суварга, Хөвсгөлийн фосфорын үйлдвэрийн бүтээгдэхүүнийг иж бүрэн боловсруулахад монгол хүний амьдрал яая гэтэл өндийнө. Хүссэн хүсээгүй зэс хайлуулах үйлдвэр байгуулах зам руу орохоос аргагүй. Бид бүсчилсэн хөгжлийн дагуу зэс хайлуулах үйлдвэрийн зураг төслийг хийх хэрэгтэй. Энэ ажилд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн Эрдэнэт үйлдвэрийн инженер техникийн ажилтнууд манлайлан оролцох цаг нь ирсэн” гэв. 

Оюуны өмчийг дээдэлж, оюуны өмчийн бодлогоо хэдүйн тодорхойлсон Эрдэнэт үйлдвэрийн баялаг бүтээгчид зөвлөгөөний төгсгөлд бүтээмж-инновацийн шинэ дүр төрх болсон шилгүүдээ тодруулах үйл ажиллагааг ёслол төгөлдөр зохион байгуулсан юм. 1000 инженерийн зөвлөгөөний танхимын хойморт "Инноватор” цомыг хүндэтгэлтэйгээр залах үүргийг "Инноватор-2016” цомын эзэд болох Ж.Ганзориг ахлагчтай "Төвөөс зугтах хүчний шахуурга” бүтээлийн баг хамт олон гүйцэтгэв. 

Энэ үеэр хөтлөгч Эрдэнэт үйлдвэрийн оюуны өмчийн бодлогын хүрээнд Баяжуулах үйлдвэр, Засвар механикийн заводын инженер техникийн ажилтнуудын хамтран зохион бүтээсэн "Төвөөс зугтах хүчний шахуурга” шинэ бүтээлд патент авахаар Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны өмчийн газарт мэдүүлэг гаргаснаар Үндэсний патентийн хайлтын сан, РСТ мэдүүлгийн хэвлэлийн сан, олон улсын хайлт шүүлтийн сан, ОХУ-ын патентийн санд хайлт хийж, шалгуур хангасан тул патент олгох боломжтой гэсэн шинжээчийн дүгнэлт гарсныг дуулгасан нь энэ өдрийн анхны баярт мэдээ байлаа.

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Бат-Эрдэнэ уншиж сонордуулсан. Ерөнхий сайд илгээлтдээ "Монгол улсын ХХ зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэр ХХК байгуулагдсан цагаасаа  шинэ бүтээл оновчтой саналыг бүртгэх, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, үр ашгийг тооцон урамшуулах цогц системийг хэрэгжүүлсний үр дүд тасралтгүй, тогтвортой үйл ажиллагаа бүхий уул уурхайн салбарын хөгжлийн түүчээ болон бэхжжээ. Хөгжлийн энэ шатанд оюуны чадамжтай, сэтгэлгээний хурдтай шинийг санаачлагч хамт олон шинжлэх ухаан, техникийг дээшлүүлсэн зохион бүтээгчдийг олноор төрүүлж үйлдвэрийн хөгжлийг шинэ шатанд гаргасан”-ыг цохон тэмдэглэжээ.

"Эрдэнэт-40” Эрдэм шинжилгээний бага хуралд 130 гаруй илтгэл тавих санал ирснээс шилдэг 36-г шалгаруулан салбар хуралдаануудад толилуулж эмхэтгэл гаргасан юм. Үүн дотроос дахин шүүлт хийж, салбар хуралдаан бүрээс тэргүүн, дэд байрын илтгэлийг тодруулсан юм. Уул уурхайн ашиглалт баяжуулалт салбар хуралдааны тэргүүн илтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрлэлийн хэлтсийн орлогч дарга, доктор Д.Нямдорж "Ил уурхайд тэсэлгээний цооногийн агаарын зайн тулгуур нэвтрүүлсэн судалгааны үр дүн” сэдэвт итгэлээрээ, дэд байрт Лаборатори судалгааний төвийн судлаач инженер Г.Хүрэлбаатар "Хам флотацийн притийг ялгах боломж” илтгэлээрээ шалгарав. 

Харин Металлурги, машин үйлдвэрлэл, засвар үйлчилгээ салбар хуралдааны тэргүүн байрт ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн багш, Монгол улсын зөвлөх инженер Г.Оюунбат "CBN зорох багажны элэгдлийн судалгаа” илтгэлээр, дэд байрт Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн заводын зохион бүтээх инженер Ц.Чулуун-Эрдэнэ "Грат 1400 маркийн булингын шахуургын ажлын хэсгийн өөрчлөлт” илтгэлээр тодров.

Уул уурхайн дэд бүтцийн хөгжил салбар хуралдааны тэргүүн байрт ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн профессор, академич С.Батмөнх "Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын эрчим хүчний системд үзүүлэх нөлөө” илтгэлээр, дэд байрт мөн сургуулийн профессор, доктор Ж.Цэен-Ойдов "Эрдэнэт үйлдвэрийн дулааны цахилгаан станцын зуухыг шинэчлэх техник эдийн засгийн ба экологийн үзүүлэлтүүдийг дээшлүүэх” илтгэлээр манлайлав. Уул уурхайн байгаль орчин тогтвортой хөгжил салбар хуралдааны нэгдүгээр байрт Эрдэнэт үйлдвэрийн ЛСТ-ийн тэргүүлэх мэргэжилтэн М.Гантулга "Хаягдлын аж ахуйн цагаан тоос бууруулах судалгаа” илтгэлээр, хоёрдугаар байрт Природа ХХК-ийн зөвлөх Д.Түмэнжаргал "Нүүрсний уурхайн нөхөн сэргээлтийн дараах ургамалжилтын хяналт шинжилгээ” илтгэлээр тэргүүллээ.

Эрдэнэтийн Овооны геологи хайгуулын судалгаа салбар хуралдааны тэргүүн байрт Австралийн Куртын их сургуулийн магистр Г.Ишжанцан "Чанартай өгөгдөл уурхайн төслийн үнэ цэнэд хэрхэн нөлөөлөх вэ?” илтгэлээр, дэд байрт Голден Алп группын захирал Ц.Мөнгөншагай "Эрдэнэтийн Овооны геологи структурын онцлог” сэдэвт илтгэлээр шалгарсан бол Оюуны эрдэм шинжилгээний хурлын шилдэг илтгэгчээр Эрдэнэт үйлдвэрийн Технологийн сургуулийн магистр М.Ням-Очир, ШУТИС-ийн Механик тээврийн сургуулийн оюутан Ж.Баяннэмэх, Эрчим хүчний сургуулийн магистр Х.Эрдэнэтуяа нар тодорлоо.

Мөн "Бүтээмж чанарын дугуйлангийн шилдэг төсөл-2018” уралдааны шилдгүүдийг урамшуулсан. Тэргүүн байрт Засвар механикийн заводын Үйлдвэрлэлд бэлтгэх зохион бүтээх хэсгийн Д.Ариунзул ахлагчтай бүтээмж чанарын "Эрч Хүч" дугуйлангийн хамт олон шалгарч Япон улсад туршлага судлах эрхээр шагнуулав.  Тэд "Хавтант тэжээгүүрийн палецны түгжээ цагираг хийх” төслийг хэрэгжүүлжээ. Ингэснээр үйлдвэрлэлийн илүү дамжлага, хаягдал буурч, өнгөрсөн онд түгжээ цагирагийн үйлдвэрлэлээс бүтээгдэхүүний өөрийн өртгийг 75 хувиар бууруулж компанид 29 сая төгрөгийн хэмнэлт гаргажээ.

Шилдэг төслийн уралдааны II байрт Шүүн хатаах хэсгийн удирдлага хяналтын ухаалаг системийн зохион бүтээлт” сэдэвт төслийг хэрэгжүүлсэн Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн Г.Түвшин ахлагчтай "Энерго мастер", Шүүн хатаах хэсгийн Я.Мягмарсүрэн ахлагчтай "Гэрэл” бүтээмж чанарын дугуйлан өнгөлсөн юм. Тэд уг төслийг хэрэгжүүлснээр Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах, баяжмал ачих, процессын найдвартай ажиллагааг хангах, хяналтыг сайжруулах, гэмтэл саатлыг шуурхай оношлох, засварлах зэргээр технологийн сул зогсолтыг багассан байна.

Уралдааны III байрт "Ус хангамжийн хэсгийн хотын насосны станцын давтамж хувиргагчийн удирдлагын програмыг өөрчлөх замаар технологи ажиллагааг сайжруулах, цахилгаан эрчим хүч хэмнэх боломжийг бүрдүүлэх” төслийн хэрэгжилтээр Эрчим хүчний цехийн Ус хангамжийн хэсгийн П.Гансүх ахлагчтай бүтээмж чанарын "Манлайлагчид" дугуйлангийнхан тодорлоо. Тэд энэ төслийг хэрэгжүүлснээр хэрэглэгчдийг усаар найдвартай хангах нөхцөл дээшилж, хотын насосны станцын үндсэн тоноглол, шугам хоолойд усны цохилтоос үүсэх эвдрэлийг багасгаад зогсохгүй цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах нөхцлийг бүрдүүлжээ. Хоёр, гуравдугаар байрт шалгарсан багийнхныг дотоодын сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнав.

Түүнээс гадна бүтээмжийн үйл ажиллагааны шилдэг ажилтан, удирдагч, зохион байгуулагчдыг урамшуулсан. Эрдэнэт үйлдвэрийн сайн саналын системийн "Санаачилгатай манлайлагч”-аар Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр, автоматикийн хэсгийн тохируулгын инженер Д.Оюунцэцэг, Тээвэр ложистикийн албаны Нефть бааз хэсгийн тоног төхөөрөмжийн засварчин, "Оргил” бүтээмж чанарын дугуйлангийн ахлагч А.Загдсүрэн, "Шилдэг зохион байгуулагч”-аар Баяжуулах үйлдвэрийн бүтээмжийн менежер Л.Уранцэцэг нар шалгарч Япон улсад сургалтад хамрагдах эрхийн бичгээр шагнуулсан бол "Шилдэг удирдагч”-аар Засвар механикийн заводын дарга Б.Баасансүрэн тодорч хоёр сая төгрөгийн урамшил хүртлээ. Мөн Үйлдвэрийн сайжруулсан загвар болон бүтээлийн санд шинээр найман бүтээл бүртгэгдсэн бөгөөд эздэд гэрчилгээ олгож баяр хүргэсэн.

Эрдэнэт үйлдвэр 2000 орчим инженер техникийн ажилчидтай. Тэдний дундаас мэдлэг, ур чадвараараа нэгдэж сэтгэлгээний хувьсал хийж компанид тооцоолоогүй үр ашиг авчирч чадсан баг хамт олонд Ерөнхий захирал өөрийн нэрэмжит "Инноватор” цом хүртээдэг. Энэ удаа Инноватор цомын эздээр "Технологийн схемийг оновчлох замаар металл авалтыг өсгөж, нэмэлт бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь” сэдэвт төслийн ажлаараа Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон ахлагчтай баг түрүүлж 100 сая төгрөгийн шагнал хүртлээ.

Эрдэнэт үйлдвэрийг, цаашлаад Монголын уул уурхайн салбарыг шинжлэх ухаанчаар хэрхэн хөгжүүлэх талаар хэлэлцсэн "Эрдэнэт-40” эрдэм шинжилгээний бага хурал, 1000 инженерийн зөвлөгөөнөөс гарсан дүгнэлт зөвлөмжийг мөрдөж ажиллах нь эрдэс баялгийн хөгжлийн шинэ гарц гэдэгтэй уурхайчид санал нэгдлээ.  
















Эрдэнэтэд оюуны хур буусан өдрүүд
Та Like дарж уул уурхайн мэдээллийг өдөр болгон facebook-ээр дамжуулан авах боломжтой


URL


АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Ord.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 7711-0505 утсаар хүлээн авна.

Сэтгэгдлүүд:

Сэтгэгдэл нэмэх
Шинэ мэдээ
Ойрх Дорнод дахь мөргөлдөөний улмаас газрын тосны үнэ огцом өслөө

  АНУ, Израил улс Ирантай зэвсэгт мөргөлдөөнд орсонтой холбоотойгоор ...

Өнөөдөр, 13:27
Газрын тосны үнэ огцом өсжээ

  ЛОНДОН, 2026 оны гуравдугаар сарын 2 /investing/. Израил ба ...

Өчигдөр, 15:36
Оюу толгойн экспортын зэсийн баяжмалд ямар хяналт хийдэг вэ

  “Оюу толгой” компани дунджаар 22% зэс, бага хэмжээний ...

Өчигдөр, 12:19
Нүүрсний үнийн уналт "Эрдэнэс Тавантолгой"-н орлогыг 50 хувиар бууруулжээ

  "Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн удирдлагууд компанийн 2025 оны ...

2026 оны 02 сарын 27, 12 цаг 46 минут
2026 оны 02 сарын 27, 12 цаг 38 минут
2026 оны 02 сарын 25, 14 цаг 03 минут
2026 оны 02 сарын 25, 10 цаг 45 минут
Зэсийн өсөлт "Рио Тинто"-гийн жилийн ашгийг тогтвортой хадгалав

  Уул уурхайн аварга Рио Тинто компани пүрэв гарагт өнгөрсөн оны ...

2026 оны 02 сарын 24, 12 цаг 35 минут
Уул уурхайн компаниудын 34 хувь нь газрын “хэвлий”-г дур мэдэн ухсан байжээ

  Байгаль орчны улсын хяналтын газрынхан Засгийн газрын өнгөрсөн ...

2026 оны 02 сарын 23, 15 цаг 07 минут
Хулгайг цэгцэлснээр Үндэсний баялгийн сангийн хөрөнгө арвижлаа

  Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсанаар 2025 оны эцсийн ...

2026 оны 02 сарын 13, 12 цаг 20 минут
Төмөр Замын Их Сургуулийг долоон мэргэжлээр 92 оюутан төгсөж, дипломоо гардан авчээ

Төмөр замын Их сургууль их сургууль болсноосоо хойш анхны төгсөлтөө ...

2026 оны 02 сарын 11, 15 цаг 04 минут
ЗЭСИЙН ҮҮСМЭЛ ОРДЫН ӨГӨӨЖИЙН 60 ХУВИЙГ АРД ТҮМЭНД НОГДУУЛНА

  Ухаа худаг, Нарийнсухайт, Тавантолгойн бүлэг ордын нэг Барууннаран ...

2026 оны 02 сарын 10, 14 цаг 07 минут
Энэтхэгт нүүрсний уурхай дэлбэрч, 25 хүн амиа алдав

  Энэтхэгийн Мегхалая мужид байрлах “хархны нүх” ...

2026 оны 02 сарын 10, 10 цаг 38 минут
Хятадад нарны эрчим хүчний үйлдвэрлэл нүүрснийхийг давах төлөвтэй

  БНХАУ-ын нарны эрчим хүчний үйлдвэрлэлийн нийт хүчин чадал энэ онд ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 52 минут
Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрлийг цахимаар олгодог боллоо

  Байгаль орчны аудитын тусгай зөвшөөрөл олгох, сунгах үйл явцыг ...

2026 оны 02 сарын 09, 10 цаг 26 минут
2026 оны 02 сарын 06, 13 цаг 44 минут
“Эрдэнэс Тавантолгой” ХХК сард 2.04 сая тонн нүүрс борлуулсан байна

  БНХАУ-ын хилийн боомт хүртэл тээвэрлэн хүргэх нөхцөлтэй ...

2026 оны 02 сарын 05, 09 цаг 48 минут
Хууль бус алт олборлогчдод хатуу тэмцэх шаардлагатай гэв

  Аж үйлдвэр эрдэс баялгийн салбарын хяналтын улсын /ахлах / ...

2026 оны 02 сарын 04, 15 цаг 02 минут
"ЭТТ"-н таван БУЛХАЙ

  Хувийн халаасанд багтаж нэг, төрийн атганд багтаж нэг үзээд, олон ...

2026 оны 02 сарын 04, 12 цаг 13 минут
Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс экспортолно

  Монгол Улс энэ онд 90 сая тонн нүүрс, 1.9 сая тонн зэс, 9.4 сая ...

2026 оны 02 сарын 03, 15 цаг 27 минут
2026 оны 02 сарын 03, 15 цаг 20 минут
Японы геологчид газрын ховор элементийн том ордыг илрүүлжээ

  Японы геологчдын явуулсан хайгуулын явцад далайн 6 мянган метрийн ...

2026 оны 02 сарын 03, 10 цаг 31 минут
Япон, Их Британи улсууд чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ТОКИО, 2026 оны хоёрдугаар сарын 2 /NHK/. Японы Ерөнхий сайд ...

2026 оны 02 сарын 02, 13 цаг 40 минут
Кубад газрын тос нийлүүлдэг улс орнуудад татвар ногдуулна

  ВАШИНГТОН, 2026 оны нэгдүгээр сарын 30 /TASS/. АНУ-ын ...

2026 оны 02 сарын 02, 09 цаг 43 минут
2026 оны 01 сарын 30, 16 цаг 20 минут
“Эрдэнэс Монгол” компани удирдах ажилтны тоогоо 32 хувиар бууруулсан гэв

  Алдагдал биш ашиг үйлдвэрлэдэг төрийн өмчит компани болох Засгийн ...

2026 оны 01 сарын 29, 15 цаг 12 минут
2026 оны 01 сарын 29, 10 цаг 13 минут
Монголын ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг ашиглан Казахстаны иргэн бусдыг залилж байна гэв үү

  Үндсэн хуулийн зургаадугаар зүйлд “Монгол Улсад газар, түүний ...

2026 оны 01 сарын 28, 14 цаг 02 минут
Алтны үнэ 5000 ам.доллароос давлаа

  МОСКВА, 2026 оны нэгдүгээр сарын 26 /RIA Novosti/. Унц алтны ...

2026 оны 01 сарын 26, 10 цаг 52 минут
Байгалийн баялаг ард түмний байнгын өмчлөлд байна гэж шинэ Үндсэн хуулийн төсөлд тусгажээ

  Үндсэн хуулийн шинэчлэл нийгэм, эдийн засагт нөлөөлөх нь сэдэвт ...

2026 оны 01 сарын 23, 17 цаг 20 минут
Япон, Европын Холбоо чухал ашигт малтмалын салбарт хамтран ажиллана

  ДАВОС, 2026 оны нэгдүгээр сарын 23 /NHK/. Япон болон Европын ...

2026 оны 01 сарын 23, 16 цаг 57 минут
2026 оны 01 сарын 20, 10 цаг 29 минут
Нүүрсний экспорт өссөн ч орлого нь буурлаа

  Монгол Улсын нүүрсний экспорт 2025 онд 89.71 сая тонн нүүрс ...

2026 оны 01 сарын 14, 11 цаг 06 минут
2026 оны 01 сарын 14, 09 цаг 34 минут
АНУ ОХУ-ын тугтай газрын тос тээвэрлэгч онгоцыг хураан авлаа

  Венесуэлийн газрын тосны салбартай холбоотой ОХУ-ын тээвэрлэгч ...

2026 оны 01 сарын 12, 10 цаг 05 минут
2026 оны 01 сарын 09, 13 цаг 29 минут
Венесуэлийн асуудлаас болж боловсруулаагүй газрын тосны үнэ унасаар байна

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Венесуэльд цохилт өгч, Ерөнхийлөгч ...

2026 оны 01 сарын 09, 10 цаг 20 минут
Алтны үнэ 2025 оны эхнээс 59 хувиар өсжээ

  Алтны үнэ 2024 оны 12 дугаар сард унц нь 2638.88 ам.доллар байсан ...

2026 оны 01 сарын 08, 14 цаг 00 минут
2026 оны 01 сарын 08, 13 цаг 59 минут
Энэтхэг ОХУ-аас газрын тос импортлохоо бууруулахгүй бол тариф нэмнэ гэж Трамп анхааруулав

  АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп Энэтхэгт анхааруулга өгөхдөө ...

2026 оны 01 сарын 07, 11 цаг 18 минут
АНУ Венесуэлийн газрын тосноос хурдан хугацаанд ашиг олох боломжгүй

  Николас Мадурог АНУ-ын тусгай хүчин барьснаас хэдхэн цагийн дараа ...

2026 оны 01 сарын 07, 09 цаг 54 минут
94.6 сая тонн нүүрс экспортолжээ

  Манай улс өнгөрсөн онд 94.6 сая тонн нүүрс экспортолсныг Аж ...

2026 оны 01 сарын 06, 10 цаг 28 минут
2026 оны 01 сарын 05, 17 цаг 39 минут
Зэсийн ханш 14 мянган ам.доллар давж рекорд эвдлээ

  Зэсийн ханш ойролцоогоор тонн нь 12400 орчим ам.долларын ханштай ...

2025 оны 12 сарын 31, 13 цаг 28 минут
Өмнөд Солонгосоос АНУ-д чухал металл нийлүүлж эхэлнэ

  ВАШИНГТОН, 2025 оны арванхоёрдугаар сарын 30 ...

2025 оны 12 сарын 31, 12 цаг 42 минут
Хөшөөтийн уурхайн жолооч нар тонн нүүрсийг 0.56 ам.доллароор тээвэрлэж буйгаа эсэргүүцлээ

  Ховд аймгийн Дарви сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Мо Эн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 56 минут
Бэлчээрийн мал аж ахуйн өөрчлөлт шинэчлэлийг ахиулсан Өвөр Монголын шинэ туршлага

Өвөр Монголын Отог хошуу өдгөө 1.8 сая гаруй цагаан ямаатай, нэг сайн ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 48 минут
Цагийн өнгөөр хурцлагдах “Талын эзэд”

Наран налайж, навчис бүжсэн намрын сүүлчийн өдрүүдэд “Шинэ ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 40 минут
Малчдын орлогыг хэрхэн нэмэгдүүлж байна вэ

Хөдөө орон нутгийг хэрхэн сэргээн хөгжүүлэх вэ? Нутаг бэлчээр-мал-малчин ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 36 минут
Мандал боомтын 24 цагийн хил дамнасан цахилгаан дамжуулалт

Мандал боомтоор дамжуулсан цахилгаан эрчим хүч анх хилийн цаанах бүс ...

2025 оны 12 сарын 30, 14 цаг 32 минут
http://www.ord.mn

Санал асуулга

Тавантолгойн хувьцааг иргэдэд бэлнээр тараах нь зөв үү?

Зөв
Буруу
Мэдэхгүй

 
Ханшийн мэдээ
Гадаад хувьцаа
Нью йоркын хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
BHP Billiton
Ivanhoe Mines
90.53
23.3
1.44
0.00
Австралийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
General Mining Corp
Aspire Mining Limited
0.145
0.52
0.00
-0.02
Лондонгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Petro Matd Limited
polo Resources Limited
123.5
5.4
0.00
0.02
Хонконгийн хөрөнгийн бирж
Нэр Хаалт Өөрчлөлт
Mongolian Mining Corporation
Mongolia Energy
9.59
1.14
0.00
-0.06
Торонтогийн хөрөнгийн бирж
 
Шинэ бүтээл

“Этик” продакшны залуус "улсын нууц"-ыг сөхлөө
Металлын ханшийн мэдээ
Нүүрсний ханшийн мэдээ
Уул уурхайн ТОП 25 компани